Хааяа хааяа бодогддог хайр минь

Та бүхэнд өөрийн нэгэн хайрын түүхээ хуваалцахаар шийдлээ. Манай байранд нэг хөөрхөн охин байдаг байлаа байрны дээшээ доошоо хэдэн үеийнхэн ойр хавийн байрны бараг л бүх залуус шохоорхдог. Зуны намуухан орой түүнийг салхилахаар гарч ирэхэд нь бүх залуус хөвгүүд цонхоороо харж байгаал хамаг гоё дээрээ тавиал гарцгаадаг манай байрны гадаа чинь юун наадам юун цагаан сар болдог байлаашдээ.

Би ч бас тэднээс юу дутахав хамаг гоё дээрээ тавьж гараал нүдэнд нь өртчих гээл хичээдэг байлаа нууцхан нууцхан хараастай тэгсэн мөртлөө ямарч оролдлого хийхгүй тэгж тэгж нэг өдөр найзаас нь фэйсбүүкийг нь аваад найзын хүсэлт илгээчвээ найзын хүсэлт явуулаад ямар их догдолж байснаа одоо бодоход ч зүрх хүчтэй цохилж байна.

Гэтэл 7 хоног өнгөрлөө байдгүй шүү энэ хугацаанд фэйсбүүктээ орох болгондоо л бараг найзын хүсэлтыг минь авсан байгаасай гэж арц хүж уугуулдаг байлаа. Харин зуны тэр нэг өдөр 7 сарын 25-ны өдөр тэр маань миний хүсэлтыг авсан байв хөл газар хүрэхгүй баярласан гэж яг л Ебаримтанд хонжвор хожсон юм шиг л сэтгэгдэл төрж байсан.

За тэгээд эхэндээ шууд юм бичихгүй хэд хоновоо юу гэж бичихээ бодож бодож постолсон юмнуудыг нь харж харж байгаад нэг зарын чанартай пост байхаар нь юм лавлаж байгаа хүн болоод бичиж эхлэвээ тэгсэн хэд хоногийн дараа -Та манай байрны ах байна шдээ тиймээ? гэдэг байгаа энэ үгийг сонсоод миний сэтгэлд үүлэн чөлөөний нар гарах шиг л боллоо.

Тиймээ тэр намайг таньж байна гэдэг чинь гээд л түмэн юм ургуулан боддог байлаа. Энэ үеэс хойш бид хоёр чатны найзууд болж нилээд хугацааг өнгөрөөлөө ёстой өдөр шөнөгүй чаталдаг байсан даа түүнийг юу постлоно хамгийн эхний лайкыг дарахын төлөө л амьдардаг байлаа шдээ нэг хэсэг. Тэгээд хичээл эхлэхийн өмнөхөн 8 сарын 28-ны өдөр ичингүйрэн ичингүйрэн уулзаж билээ уул нь бид хоёр чинь нэг хотхонд байдаг нэг хэсэг чаталсан хоёр шүү дээ. Тэр өдөр би түүнийгээ хараад амандаа шууд л энэ охин эхнэр минь болоосой л гэж бувтнасан. Тэр минь нүүрэмгий өөртөө итгэлтэй гэж жигтэйхэн аргачгүй биздээ манай хотхоны нар нь тэр бид тэрнийг л тойрон эргэлддэг байсан юм чинь.

Ингээд миний аз жаргалтай бас магадгүй хамгийн хэцүү үеүд эхэлсэн дээ хажууд нь байхдаа үнсээд авмаар санагдана хайртай гэдгээ хэлмээр санагдана гэвч хэлж зүрхлэхгүй хайраа илчлээд амжилтгүй болвол дахин түүнтэй уулзаж чадахгүй болчихвий гэсэн айдас намайг эзэмдэнэ өдөр хоногууд дурсамж дүүрэн өдрүүд харавсан сум шиг өнгөрлөө.
Энэ хугацаанд би аав ээжийнх нь эзгүйд гэрт нь хамт хоол хийж иддэг хүнд хэцүү асуудлууд тохиолдвол тэр минь намайг л дууддаг би ч гэж сүперман шиг л очоод түүндээ зөвлөгөө тусламж өгдөг байлаа ингээд 2 жил өнгөрч тэр минь 12 дугаар ангиа төгсөх дөхлөө гэтэл тэр минь гэнэтхэн л хаанаас хэзээ нийлсэн нь мэдэгдэхгүй хогийн гэхэд арай дэндүү хогийн залуустай нийлдэг болсон байлаа зан характер нь өөрчлөгдөж өмсдөг хувцас нь хүртэл өөрчлөгдөж байлаа.

Би хааяа нэг сануулж хэлнэ миний үгийг анзаарч байгаа ч юм алгаа яваандаа өндөр өсгийт өмсдөггүй байсан хүн өндөр өсгийт өмсдөг боллоо өмсдөг хувцаснууд нь нөгөө гэнэн цагаахан охин биш боллоо нэг л тийм задгай хүүхэнлэг хувцаслалт гэхдээ түүний минь бие царай юу ч өмссөн төгс харагддаг байсан. Ингээд би гэдэг хүн хайртай хүнээ намаг балчигт шигдэж байгааг харж байгаа боловч түүндээ туслаж чадахгүй дэмий л санаашран суудаг боллоо татаж гаргахын тулд аль болох түүнийг хичээл номонд нь анхааруулахын тулд сургамж лекц ээжээс нь дутахгүй л уншдаг байлаа.

ЕБС төгсөчихсөн боловч номын санд хамт карт нээлгүүлж хичээлийг нь давтуулах гэж хичээгээд л гэхдээ оролдлого бүрийн минь хариуд тэр намаг балчиг руугаа улам бүр хүчтэйгээр тэмүүлдэг байлаа. Байдал даамжирсаар тэр минь хонон өнжин шоуддаг болов архи дарс ч уудаг болсон байв. Гэрийн ойролцоох буудлаас өглөө гарч байхыг нь анх хараад нүд бүрэлзээд л явчихаж билээ яг юу ч хэлж дуудаж чадахгүй хэсэг зогссондоо бид хоёр уулзалдах нь улам бүр бага боллоо уулзах шалтгаан нь зөвхөн надаас мөнгө авах гэж л уулздаг боллоо би яахав хайртай юм чинь өгөөд л түр ч гэсэн түүнийхээ хуурамч ч болохнээ инээдийг харахыг хүснэ.

Ингээд хавар болж хонхны баяр гэдэг зүйл болоход хамгийн сүүлийн удаа түүнийгээ орцондоо миний мөнгөөр худалдаж авсан плажыг надад харуулах гэж өмссөн байгаагаар нь харж билээ. Энэ уулзалт бидний хамгийн сүүлийн уулзалт байсаныг би тэр үед үнэхээр төсөөлөөгүй юм тэр минь яг л төгс хүн шиг байсан. Ингээд би түүнийхээ тухай хүний амнаас л сураг сонсдог боллоо хэзээ ч худлаа ярихааргүй хүмүүс түүнийг минь тэр залуутай тэнд тэгж унтсан хэвтсэн ингэж тасарсан гээд л сонсохоос ч зүрх зүсэгдмээр зүйлс ярьдаг боллоо.

Би ихэнхид нь итгэхийг ч хүсдэггүй байлаа. Уулзах гэж хичээнэ татгалзана сүүлдээ миний мессеж дуудлаганд хариу өгхөө больсон гэртээ ч үзэгдэхээ больсныг эгчээс нь сонсдог боллоо ээж нь гадагшаа яваад эгчтэйгээ л хамт байдаг байлаа тэр минь. Гэтэл нэг өдөр манай байрны хамгийн новшийн хогийн залуугийн гэрээс үс нь арзайчихсан хувцас хунар нь хайш яайш болчихсон халамцуу болтой гарч явахыг өөрийн нүдээр хараад бүх юм дууссан мэт санагдаж билээ ингээд гэртээ ороод фэйсбүүкээ нээгээд асар урт роман шиг урт хайраа илчилсэн бас түүний сүүлийн үед ямар болсон талаар нэгд нэгэнгүй бичээд энэ ямар буруу зүйл болох тухай бүхэл бүтэн Далай ламын айлтгал шиг юм бичээд
явуулчихлаа.

Тэр үед л ойрд ирээгүй чатын хариу надад ирсэн юм харамсалтай нь миний хүсэн хүлээсэн биш төсөөлөөчгүй хариу байсан шууд л өөрийгөө өмөөрч намайг үзэн ядсан энэ бол миний л амьдрал би ингэж явлаа гээд юугаараа хохирцийн гэх мэт үгс. Зугаа цэнгэл шоу архидалт буудалд хэн нэгний гэрт хоног төөрүүлэх гэдгийг тэр минь дэндүү энгийн зүйлс гэж бүрэн ойлгодог болцон байлаа харин хайраа илчилсэн сэтгэлийн минь хариуд тэр маань 2 жилийн өмнө хэлсэн бол чи миний анхны эр хүн байх байсан байхаа гэж хэлсэн юм даа. Энэ чатлалтын хамгийн сэтгэлд минь хоногшиж үлдсэн үгс энэ л байна даа бусад нь бүгд YOLO би ингэлээ гээд алдсан юм байхгүй л гэсэн маягтай үгс байсан даа.

Ингээд намайг хамаг юмнаасаа блоклоод хэсэг хугацааны дараа тэднийх нүүсэн байлаа харин жилийн дараа инстаграм нээгээд удаагүй байтал тэр маань дүрээрээ шүү. Ээж нь ирээд охиноо гадаад руу аваад явсан болтой би инстаграмдаа зураг хийгээгүй л дээ тэгээд л нууцхан тандаж хардаг боллоо одоо ч хардаг. Харин тэр минь гадаадад ээжийнхээ дэргэд очоод нилээн засарсан болтой харагдсан. Одоо тэр минь Монголдоо ирчихсэн хөөрхөн хүүхэдтэй нөхөртэй болсон харагдана лээ. Уул нь нас нь бага юм байгаа чааваас тэр минь одоо л дөнгөж 20 настай. Түүнийгээ нөхөртэй хөөрхөн хүүхэдтэй болсныг хараад сэтгэл нэг л тайван амгалан болчихсон шүү. Гэхдээ хааяа хааяахан бороотойд цастайд дурсамж дүүрэн үерхсэнээс ялгаагүй дотно өнгөрүүлсэн 2 жил минь бодогдоод болдоггүй юм. Дөнгөж эхлэхдээ л хайраа илчилчихсэн бол бол гэсэн бодол одоо ч сэтгэлээс уяатай…

Эцэст нь хэлэхэд хайраа илчилснээс болоод алдана бураадна гэж хэзээ ч байдгүй хамгийн муугаар бодоход л тэр татгалзаж та хоёр жирийн найзууд болдог сайнаар бодвол алдарт эхийн одон насан туршийн жаргал юм байна гэж л бодогдож сууна даа…

10 Comments

  1. Бондоолой says:

    Харамсалтай л юм

  2. Бат says:

    2 жил гэр орноор нь орж гарж байж өвөртөө оруулж уруул дээр нь үнсэж өгзөгнөөс нь атгаж байгаагүй гэжүү. Балай yumaa. чи тэрэнтэйгээ сэкс хийгээд сайн хангаад яваад байсан бол yu гэж энэ тэрүүгээр явж өөр хүний өвөр дамжиж явхав дэ. За яахав дэ одоо өнгөрсөн би хүүхэнтэй унтаж үзээгүй байхдаа бас яаг чам шиг yum болж билээ тэр санаанд орчлоо 5 сар үeрхчээд уруул дээр нь үнсхээс өөр yum хийж мэддэггүй байсан yum хамт хоноход зүгээр л тэврээд хэвтэж байж билээ дотроо бол маш хайртай хэрнээ би бас мангар байждээ. Тэгээд нэг өдөр тэр маань холбоогоо таслаад уулзахаа больсон до.

  3. Ах says:

    Чиний хайрлаж хамгаалж, нандигнаж, арчилж тордож ургуулсан сарнайг чинь чамайг хүрч чадахгүй нандигнаж байх хооронд чинь хог шороонд хутгалдсан, хир хурандаа баригдсан, ухаангүй тэнэг илжиг юу ч бодохгүй шууд таслаад идчихдэг юм. Хэрвээ чамд үнэхээр их таалагдаж, насан туршид хайрлах хүн чинь мөн байвал шууд унтах хэрэгтэй. Ядахнаа хөгийн амьтанд алдаж сүүлд нь харамсаж суухгүй бас эртхэн ор хөнжлийн ажилдаа тохирох эсэхээ мэдээд авчихна. Одоо дахиж битгий зандан залуу шиг байгаарай. Эмэгтэй хүн эзэрхэг дээрэнгүй ухаан муутай эрэгчинд ихэнх нь дуртай, халамжтай хайртай хүндэлдэг хүнээсээ үргэлж зай барьж зугтаж байдаг юм билээ. Би бас чамтай адил байлаа.

    • zahidliin ezen says:

      Ontsgui ch gesen yag ene bodit unentei duu ni ewlerseen emegtei hun neg buruudhaaraa uneheer haralgan yum bilee

  4. owl says:

    цаашид иймэрхүү дурлал шохоорхол өчнөөн тохиолдноо, бүр дөжирнө гэж мэд. тэгж байтал нэг хүн гарч ирээд наадахыг чинь ч бусдыг нь ч мартуулна… тэр үед өөрийгөө ч, амьдралыг ч шал өөрөөр хардаг болно

  5. PARTIZAN says:

    Xmm yadaj anxni er n bxgvidee. Zolig gj. Chi neg tm noomoi nvdnii shiltei nomin mur xuusun zaluu bsanuu gvv yu? Xamag yum sederch bna shvv eniig unshaad nowsh gj ..

    • zahidliin ezen says:

      Арай ч нүдний шилтэй байгаагүй гэхдээ дэндүү сэвгүй ариун сэтгэлтэй залуу байлаа одоо арай муу залуу болсон байх Гэхдээ хүний төрөлх зан өөрчлөгдөх хэцүүн билээдээ

  6. Зочин says:

    Чи харин алдаагүй онож дээ. Суусан бол олигтой хань болохгүй хүүхэнтэй насан турш зовох байж.

    • баянаа says:

      ердѳѳ ч харамсаад бас бодоод байх хэрэггүй.Миний хувьд бол тийм алдаж онож арчаагүй явсан хүн анхны хайр минь анхны минь хүн бол муухай.

  7. Хс says:

    Хэхэ. Залуу үе санаанд орчлоо. Залуу минь одоо хэнээсч дутахгүй сайхан амьдар. Наад дурсамж чинь насан туршийн нандин боловч гашуун мөч болоод үлддэг юм даа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.