Охин үрээ хайрла гээд шүлгийг бүх аавууд нэг сонсоод үзээсэй…

Энэхүү захидалыг бичих гээд бодож байхдаа зэвүүцэл үзэн ядалтандаа баригдаж нулимсаа тэвчин бичиж байна. Би одоо 20-той Их сургуульд эрх зүйч мэргэжлээр сурдаг (эмэгтэй) оюутан хүн л дээ. Би бараг л төрсөн цагаасаа хойш гэр бүлийн хүчирхийлэл гэдэг зүйлийг туулж үзэж ирсэн одоог хүртэл энэ байдал маань үргэлжилж байна. Эцэг маань архи их уудаг уухаараа шаал өөр хүн агсам согтуу тавьж ээжийг минь аль залуугаас нь зодож хардаж ажил хийлгэдэггүй хүн байсан. Ажил хийхээр нь ажил дээр нь согтуу очиж дарамталдаг хавь ойрын хүмүүстэй нь хэрэлдэж тэвчихийн аргагүй байдаг байсан.

Ээж минь эцэг эхээ эрт алдсан болохоор нялх хүүхдүүдээ аваад очих айл ч байхгүй хүүхдүүдийг нь ч харах хүнгүй тул энэ бүхнийг тэвчиж ирсэн. Эрүүлдээ бол гуйж мөргөж уучлалт гуйн авч үлддэг гэвч архи гэдэг тэр зүйл эцгийн минь тархийг бүрэн удирддаг байсан. Ээж минь хэдийгээр буруу хүн сонгож ханилсан ч ээжийг минь битгий буруутгаарай үр хүүхдүүдийнхээ төлөө бүхнээ зориулж яваа ганц эрдэнэ минь. Одоо ээж минь ажиллаж гэр орны бүх зүйлийг зохицуулж эгчийг маань их сургууль төгсгөж одоо миний сургалтын төлбөрийг минь хийж төгсгөхийн л төлөө зүтгэж яваа хүчирхэг эмэгтэй.

Багадаа бол аавыг согтуу агсам тавихад нь ээж минь цохиулчихна гээд ер ойртуулдаггүй байсан болохоор уйлаад л хараад өнгөрдөг байсан. Харин том болоод ээжийгээ хамгаалж гар хүргэхийг нь болиулж өөрөө өмнүүр нь орж цохих үедээ цохиж цохиулах үедээ цохиулах болж үргэлж л хэрэлддэг болсноос хойш эцэг маань одоо надад бүр дургүй болж ээжийг байхгүйд намайг зодох гэж дайрдаг болсон. Хэлэх хэлэхгүй үгээр доромжилж үх гэж хараана бүр уяа авч намайг боох гэж ч оролдож байсан.

Ийм байдал бүхэл бүтэн 20 хэдэн жил үргэлжилсэн одоо үнэхээр залхаж байна. Хөгширсөн ч энэ хүн хэзээ ч өөрчлөгдөхгүй улам их архи ууж мөнхийн хэрүүл агсам тавиастай. Салах юм бол та нарыг бүгдийг чинь алаад өөрийгөө ална гэж сүрдүүлдэг согтуудаа ухаанаа алдвал тэгж мэдэхээр л хүн. Эцгийн минь энэ байдал намайг их хүйтэн хөндий сэтгэл хөдлөлгүй огцом уур ууцаартай болгож ээ. Дээрээс нь намайг наад их сургуулиасаа гарч ажил хийж мөнгө олж ир гэдэг. Би амралтаараа ажил хийж хичээлийнхээ хэрэгцээ өөрийнхөө ч хэрэглээнд аль чадахаараа л зарцуулж байсан.

Ийм байдал олон дахин үргэлжилсээр байдаг болохоор одоо миний сэтгэцэд нөлөөлж байх шиг байна. Өөрийн эрхгүй ухаан балартаж алчих юмсан гэдэг бодол байнга орж ирэх болсон. Өөрийгөө хянах хэцүү болж байна. Гэхдээ мэдээж ирээдүйгээ бодож байгаа. Тиймдээ ч Энэ гэр бүл хүчирхийлэлийн төлөө өөрийнхөө төлөө ч нийгэмд тэмцэх гэж би Хуульч мэргэжлийг сонгосон. Энэ хүнээс яг яаж салах ёстой вэ? ээжийгээ аваад тусдаа амьдрах гэхээр огт салж өгөхгүй зууралдаастай дээрээс нь оюутан болхоор өөрийн гэсэн санхүүгийн асуудал ч гэсэн хүнд байна.

Нэг бөөд үзүүлсэн чинь наад хүн чинь үхэж байж л та нараас холдох юм байна гэж хэлсэн. За тэгсэн саяхан нэг яриа гараад байна юу вэ гэсэн чинь намайг гадагшаа явах уу нэг ажил байна гэнээ. Тэгэхээр нь би яах гэж би энд сургуульд сурч байна тэгээд ч хаашаа ч явахгүй гэж хэллээ. Тэгсэн нөгөө ажил нь урд Хятдад 200 саяар хүүхэд тээгч болох юм гэнэ ээ. Бурхан минь ийм эцэг гэж байх уу даа. Энийг нь тэгсэн чинь эцгийн маань төрсөн эгч нь охиноо тийшээ явуул гэж ятгасан байгаа юм.

Тэр эгч нь миний фб руу Хятдад очиж ажил хий аав ээжийнхээ ачийг хариул нтр гэж бичсэн. Мэдээж би явахгүй санасны гарз. Тэгсэн өнөөдөр шал согтуу ирээд агсам тавьж үр хүүхдийн буян үзэж чадахгүй үхэх нь яасан ийсэн гэж харааж байгаад гарлаа. Сургуулиа төгсөөд хүссэн мэргэжлээрээ ажиллаж хэн бүхэн л эцэг эхийнхээ ачийг хариулахыг л бодно гэтэл урагшаа явж хүүхэд тээ гэж байгаа хүнд юу хэлэх вэ. Тэгээд үгүй гэсэн чинь тэгвэл яв зайл хүнтэй суугаад яв гэнээ үнэхээр гомдож үзэн ядаж байна. Одоо энэ асуудлаас болж явсангүй гээд хэдэн сар үргэлжилж дарамтлахыг үнэхээр таашгүй Одоо бол ааваа гэж дуудахаас ч дотор муухайрч байна.

Охин үрээ хайрла гээд шүлгийг бүх аавууд нэг сонсоод үзээсэй…

15 Comments

  1. Зочин says:

    Би эмэгтэй л дээ ямар ч буруу зүйл хийгэгүй бж уурыг нь хүргэсэн нэрийдлээр зодуулж хамраа мурийлгаж билээ.тэгээд маргаш ээжьэйшээнь эмнэлэг дээр очоод тэгшлүүлэхдээ пар мөргөсөн гэж худлаа ярьж янзлуулж бсн.би дөнгөж арван хэдхэн настай охин л байсан шүүдээ.тэр үеийг ч одоо бодхоор нүдэнд нулимс цийлгэндэг.Тиймдээ ч би эр хүнээс их хайр хүлээдэггүй…

  2. зочин says:

    Хүн өөр өөрийн тавилангаараа амьдардаг, аль нэг үеийнхээ үйлийн үрийг үүрдэг. Хэрэв ээж чинь салахгүй гээд байгаа бол одоодоо орхи. Энэ удаад зөвхөн өөрийгөө бодоод тусдаа байр хөлслөөд, ажиллаад сургуулиа төгсгө, тэгээд ажил олж хийгээд, боломжтой болохоороо ээжээсээ ахиад тусдаа амьдрах эсэхийг асуугаарай. Хэрэв зөвшөөрөхгүй бол орхи. Эцэгийг бол зүгээр л орхи цаашаа. Уурлаж бухимдахаа урьтал болголгүй, өөрийгөө хянаад тайвширахгүй бол чи өөрөө өөрийгөө үгүй хийнэ. Наад нөхцөл байдлаасаа зугт, өөрийгөө ол, өнгө ор гялалз. Магадгүй их хугацаа орж ч мэднэ. Гэхдээ чадна, хэзээ нэгэн цагт ард нь орсон бна гэж зүтгэ. Болно

  3. заза says:

    агсамнаж дөвчигнөж байхад нь утсаараа сайн бичлэг хий. өөрт нь дараа нь үзүүл. тэгээд би ийм баримт цуглуулсан. дахиж надад болон ээжид гар хүртэл унтаж байхад чинь буцалсан тос биен дээр чинь асгана шүү гэж хэл. би таныг алсан ч хүчирхийллээс өөрийгөө хамгаалахын тулд алсан байна гээд гэмгүй өнгөрнө. шороонд булагдах гээгүйн бол аятайхан байгаарай өвгөн минь гэж хэл.
    тэгээд хятад руу явж болохгүй. чамд өндөр үнэ амлаад очсон хойно чинь бүх эд эрхтэнг чинь аваад эрхтэний наймаанд өгнө. тэгээд ээж чинь 200 сая ч үгүй, охин ч үгүй үлдэнэ.
    харин дахин тийм юм ярьвал тэр аав, аавынхаа эгч 2-ыг өөрсдөө бөөр элгээ зарж мөнгө ол гэж хэл.
    эсвэл чанаад мааааш олон хоног хадгалсан өндгөөр өндөгний салат хийгээд аавдаа идүүл. эсвэл хордлогонд ортол нь хүссэн хэмжээгээр нь архи уулгаад архинд хордуул үхүүл. гарзгүй амьтан үхвэл таарна.
    ээж чинь яасан аймхай хулчгар юм бэ? би бол тийм новшийг эхний дөвчигнөлтөөр нь байранд нь тавиад дахиж давчигнавал боожгойг нь тас огтлоно.

  4. Chimee says:

    egch chin yasan yum be odoo asv chin hugshiruud chadalgui bolson eejiigee avaad hyamdhaan tureesiin bair avaad tusdaa garaad amar jimer taivan amidar haigaad er ni oldohgui shd chi l bidniig olchihvol yanaa gej bodood bga bolohoos

  5. bugd tiim bish says:

    buh aawuud chinii aaw shig bish shuu. buh aawuud unshaad uzeerei gj bolohguie. eh hunees dutahgui tahin shutej bolohoor aawuud bii shuudee.

  6. зочин says:

    нѳхцѳл шалтгаан бүрэлдэхэд үүсэн бий болсон зүйл нѳхцѳл шалтгаан бүрэлдэхэд устан үгүй болно гэдэг. ямар нэг муу үйлийн үр карма холбоо танай гэр бүлд бгаа бх. маш их зовлон шаналалтай амьдарч бгааг чинь ойлгож бн. гэхдээ уур бухимдалдаа хэт автаж болохгүй шүү. гол нь мѳнхийн юм гэж бдаггүй юм. гэхдээ хэр удахыг хэн ч мэдэхгүй. тэглээ гээд тэр хүнийг алж болохгүй бас хэзээ үхнэ гэж хүлээгээд зовж суухав. ведийн зурхайгаар ээжийнхээ бас ѳѳрийнхѳѳ зурхайг зуруулаад ямар учраас ийнхүү зовлонтой амьдарч бгаагаа олж мэдээд та 2 хоёулаа тохирох ѳдрүүдэд мацаг барь. ямар ч юманд гарц бдаг. итгэнэүү бнуу ѳѳрѳѳ л мэд. мацаг бол маш үр дүнтэй арга шүү. мѳнхийн юм гэж бхгүй. аз жаргалд ч тэр зовлон шаналалд ч тэр дуусах хугацаа гэж бдаг юм. үхэж бсан ч тээгч эхээр бүү яваарай. энэ бүхнийг даваад гарна гэдэгтээ итгэлтэй бгаарай.

  7. zochin says:

    EE yamar buzariin hun be ter aav geed bgaa hun chin. Tursun ezeg hun iim yum heleed suuh uu , Egch ni gej bas,yamar erguu huuhen be , Bitgii huz gej hel muu erguu schulamd.

    Chi harin iim ger buld ussun tursun gehed ih uhaantai surhii ohin bololtoi. Ihenhdee huuhduud ni ezeg ehee duuriagaad iim baidaldaa dassan, uurtuu itgelgui, hunii hii gesniig hiihed belen baidag daa.
    Eej chin er ni ur huuhdee iim baidald usgudug sul doroi huuhen baina daa , sal gej yatgaad zugtaa uur gazar amidarsan ni hamgiin zuv songolt doo.

  8. lol says:

    chi bas ta nar yasan loichihson, tolgoi ni olgoi bolson humuus ve! zugeer salaad yavchihaj boldoggui, yasan hachin humuys ve? Zovlon, shanalal dund baisaar bgaad durtai bolchihson yum uu haashaa yum,

    duugui yavaad uguhud bolnoo doo, bas hun almaar bnq ch gh shg, ter ugdug shalguuldag gazar bi bgaa bzdee,
    tenegtej tavj uuriiguu gem heregten bolgohnee

    • Mal-d zoriulav says:

      Chi mal yumu? Hunii bichsen ug uguulber unshaad oilgoj chadku bol duugai ungurj sur mal min. Eejiin tal n hun bhgui uchraas daramtand bsaar irsen odoo tusdaa garah sanhuu n tiim bnaa gj bichsen bga bizde malaa. Ystoi neg lol yumda. Aygui lol gedgiinhee utgiig ch medq neg mal batsaan bga da

  9. Erdene says:

    Ahiin duu amidral dandaa iimeeree baihguiee naad hun chin hezee ch zasrahgui bolomjtoi bol eejteigee naad hjneesee hol amidar emegtei huuhed bolhoor hetsuu l yum eregtei huuhed bol 20 garaad irheeree aaviigaa eejdee hufgehee bolichihdog yum bi ch ene amidraliig uzsen hun etsest ni eej min aavaas salj baij l ene buhen duussan yumdaa odoo tusdaa amidarch bgaa teglee geed haramsah zuilgui l baidag yum bna zugeer l eejiigee tusdaa bai gej yatga naad chin minii aavaas ch doloon dor hun bna hjn bjsh adguus bna ohjnoo hyatadiin huuhed tee gej amnaas ni yaaj garch bnaa

  10. Гэрэл says:

    Arhidalt unendee mongold hetsuu bn a. Zarimdaa zugeer uheed ogoosei gj boddog, daanch muu hun urt nasaldag yum shig bn, bi odoo 31 tei, aaw geh hun namaig medee orohod l uudag herelddeg bsan, odoo ch yg hewendee. Hetsee ch zasrahgui, aaw nar min bitgii arhi uugaarai

  11. Зочин says:

    Үрээ хайрлах сэтгэлгүй яачихсан эцэг гэж тийм байдаг байна аа. Урагшаа явж болохгүй шүү тээгч эх ч юм уу өөр хүний наймаа этр байвал яана. Хүчтэй байгаарай 20 жил тэсээд ирсэн одоо ганц 1 жил тэс. Чи хүчтэй байж сайхан ирээдүйг бүтээнэ. Хорвоо чамд ахиад хатуу хандахгүй байх өнөө маргаашгүй хэмжээлшгүй их жаргал хүлээж байгаа. Гол нь итгэл чухал. Чи их сайн охин бололтой энэ их зовлон дунд буруу замаар орооогүй сурч мэдэж боловсролтой хүн болох гээд хичээж байгаа чинь их мундаг байна

  12. Lel says:

    zgr gadaad ru tsagaachlaliin visa husee eejteigee tsug, mongold bhaar hun nmg alah geed bn geed tsagaachlaliin visa meduulj boldog australid, tgd garaad heden jil bolchuul naad hun chin udaan amid ywahgui hun bn arhia uusaar bgd uhne biz

  13. Baldan ah says:

    Бурхан минь ийм хүнийг аав гэж дуудахад үнэхээр нэр бузартмаар юм байна. Ахын дүү гэхдээ одоо 20 хүрсэн том бүсгүй болсон нь азтай хэрэг. Одоо зорилготой зүтгэлтэй байж ээжтэйгээ тусдаа гарах цаг холгүй байна. Хэл ус шамдан үзэж өөрийгөө боловсруул. Чанга зоригтой бай. Монгол хүнд цаанаас харж явдаг тэнгэр гэж бий. Нугарахгүй зүтгэвэл чи хүссэндэ хүрнэ шүү

  14. Балдан ах says:

    Бурхан минь ийм хүнийг аав гэж дуудахад үнэхээр нэр бузартмаар юм байна. Ахын дүү гэхдээ одоо 20 хүрсэн том бүсгүй болсон нь азтай хэрэг. Одоо зорилготой зүтгэлтэй байж ээжтэйгээ тусдаа гарах цаг холгүй байна. Хэл ус шамдан үзэж өөрийгөө боловсруул. Чанга зоригтой бай. Монгол хүнд цаанаас харж явдаг тэнгэр гэж бий. Нугарахгүй зүтгэвэл чи хүссэндэ хүрнэ шүү

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.