Хадам ээж, хүргэн, бэрүүдийн харилцаа

Хадам ээж, хүргэн, бэрүүдийн харилцаа сайхан байх нь тун ховор байдаг.

Тэгэхээр би ирээдүйн бэрүүддээ хандаж хэдэн зүйл хэлэхийг хүссэн юм. Мэдээж ганц энэ захидлаар бүх санаа бодлоо илэрхийлж чадахгүй байх. Гэхдээ хичээн байж бичлээ.

Би чамайг одоохондоо огт танихгүй, мэдэхгүй. Гэхдээ би дотор сэтгэлдээ аль хэдийнэ чамайг хайрлаад эхэлчихсэн. Бүр маш их хайрладаг. Учир нь хэзээ нэгэн цагт чи миний хүүг хайрлах болно. Миний чамайг хайрласан хайр эргээд хүүд минь ирэх учраас.

Ирээдүйн тэр нэгэн өдөр миний тэнэгхэн, бас жаахан хэнэггүй хүү чинийх болно. Тэр минь үргэлж миний хүү хэвээр байх боловч ирээдүйн бэр минь чи намайг маш олон талаар орлох болно. Чиний гар миний гарыг орлож, чиний нүд яг л над шиг түүнийг хайрын харцаар ширтэж, зүрх чинь яг л минийх шиг хүүгийн минь төлөө цохилох болно. Тэр чамайг сайхан амраарай гээд үнсэнэ. Тэр чамтай хүсэл мөрөөдлөө хуваалцана. Сэтгэл нь тавгүйдсэн үед чамтай л хамт байхдаа амар амгаланг мэдэрнэ. Тийм ээ, нэг л өдөр чи намайг бараг бүх талаар орлох болно.

Би өмнө нь дандаа л охинтой болох юмсан гэж боддог байлаа. Гэхдээ тэр хүсээд байсан охин минь чи байсныг одоо ойлгож байна. Ээж нь хөвгүүддээ сайн сайхныг хүсдэг шигээ чиний төлөө ч бас сайныг хүсч залбирдаг шүү гэдгийг мэдээсэй гэж хүссэн юм.

Чи яг л миний хөвгүүд шиг эцэг эхийнхээ хувьд хамгийн ариун нандин үр нь шүү дээ. Чамайг үргэлж хайран дунд энхрийлүүлж, баяр баясгалантай байгаасай гэж хүсдэг. Хамгийн чухал зүйл нь эцэг, эх чинь чамд хамгийн түрүүнд өөрийгөө хайрлахыг зааж сургаж байгаасай гэж хүсдэг. Энэ л хамгийн чухал нь. Учир нь хүн өөрийгөө хайрлахгүйгээр бусдыг бусад хүмүүсийг сайн хайрлаж чадахгүй. Өөрийгөө ямар их үнэ цэнэтэй болохыг мэдэрдэг, өөрийгөө хүндэлдэг байгаасай гэж хүснэм.

Бас би ирээдүйд маш олон алдаж магадгүйг ч мэдээсэй гэж хүсч байна. Юутай ч би хүүгээ чамайг хүндэлдэг эр хүн болгож өсгөнө гэдгээ амлаж байна. Гэхдээ түүний гадаад төрх чамд таалагдах эсэх, ирээдүйд ямар алдаа гаргахыг би хэлж мэдэхгүй л дээ. Хүү минь ч бас өөрийн гэсэн онцлогтой хувь хүн. Харин чи тэр хүнийг нь хэнээс ч илүү мэддэг болно. Түүнд минь өөрийнхөөрөө байх боломж олгож байгаарай. Би ч бас хүүдээ ингэж сургах болно. Тэр чамайг бүрэн орлож чадахгүй. Чи ч бас түүнийг орлохгүй. Магадгүй бурхан л үүнийг чадах байх. Гэхдээ та хоёр бие биенийхээ дутуу талыг дүүргэж чадна. Нэгнээ урамшуулж, зоригжуулж чадна. Ингэж чадсан цагт та хоёр дан ганц өөрөөрөө байснаас илүү хүчирхэг, төгс болох болно.

Цаг нь болохоор би чамайг өөрийнхөө ертөнцөд нэвтрүүлж, бүх нууцаа хуваалцан, хүүгийнхээ талаар бүх зүйлийг чамд хэлж өгнө. Би хүүгээ эмэгтэй хүний зүрх сэтгэлийн үнэ цэнийг мэддэг хүн болгож өсгөнө. Эмэгтэй хүний зүрх сэтгэл нэг л эмтэрчихвэл дахин хэзээ ч өмнөх шигээ бүтэн болдоггүй гэдгийг ойлгуулна. Өмнө нь хэлсэн шиг бурхан л үүнийг чадах байх.

Бас хүүгээ хүлцэнгүй дорой биш зоригтой, хүчирхэг эр хүн болгохыг хичээх болно. Тэр аймшиггүй зоригтой боловч хэрэгтэй үед бусдаас тусламж хүсэхээс эмээдэггүй байх ёстой. Тэр чамд үйлчлэх ёстой боловч түүнийг нь чи хэтэрхий золиосолж, ашиглаж болохгүй шүү.

Би хүүгээ өөрийнхөө үүргийг бүрэн ухамсарласан, үнэнч, шударга, энэрэнгүй, хүсэл мөрөөдөл, үзэл бодлынхоо төлөө тууштай зогсдог хүн болгохыг хичээдэг. Үүнтэй адил чамайг ч бас тийм хүн болоосой гэж хүсч байна. Хүү минь бие даасан, өөртөө арчаатай байх хэрэгтэй. Хэзээ ч чамаас ээжээсээ хүсдэг шиг анхаарал халамжийг шаардах ёсгүй. Ээжийн үүргийг ээж л гүйцэтгэх ёстой.

Хүүдээ эмэгтэй хүний талаар, тэд ямар онцгой ертөнцтэй хүмүүс болохыг зааж сургана. Чамайг өөр хэн нэгний энхрий хайрт охин нь гэдгийг үргэлж санаж явахыг заах болно.

Хүүтэй минь өнгөрөөх өдөр бүр хайраар бялхаж, хэзээ ч нуран унахааргүй бат бөх амьдралыг хамтдаа бүтээгээсэй гэж хүсч байна. Бие биесээ сонго, хайрла, дэмж. Амьдралд ямар ч асуудал бэрхшээл тулгарч болно. Үргэлж сайхан байгаад байхгүй. Түүн рүү хараад гаргасан шийдвэртээ эргэлзэх үе ирж магадгүй. Тэр үед охин минь чи хамтдаа босголцсон амьдралынхаа эхлэл рүү өнгийгөөд үзээрэй. Яагаад энэ хүнийг сонгоод өдий хүртэл амьдарч байгаагаа бас эргэцүүлээд үзээрэй. Хүүдээ ч бас яг үүнийг өдөр бүр хэлж байх болно.

Би өдөр бүр хүүгийнхээ зүрхэнд хайрын үрийг суулгах болно. Тэр үүнийг чаддаг юм уу гэж бодтол чинь хүүгээ гэр цэвэрлэх, хувцсаа угаах гэх мэтийг зааж сурган, чиний жинхэнэ хамтрагчийг бэлдэх болно.

Хоёулаа уулзах өдөр ирэхэд нэлээд олон жил дутуу байна. Тэр өдөр ирэх хүртэл өдөр бүр ээж нь чамд сайн сайхныг хүснэ. Хүү бид хоёр чамайг хайрласаар байх болно. Харин тэр нэг сайхан өдөр ирэхэд би өмнөхөөсөө ч илүү чамайг хайрлана. Учир нь чи миний хайртай хүүг хайрлах болно шүү дээ. Ингээд чи бид хоёр ээж, охин болцгооно.

Эх сурвалж www.info.mn

3 Comments

  1. dsdsd says:

    huuhdiinh ni buruu bhad umoorood bdag hadmuud hov hutgaad bdag hadmuud hetsuu shuu

  2. Ari says:

    10 sard turx xvv orgvvlnee ervvl saruul osj bgaa

  3. Lol says:

    saihan hadamtai, jinhene hun shig hadamtai blaa. daanch ohin gej ehiigee duuriagaagui bosoo oroolon blaa. ohidiig zuv humuujiltei, setgeliin hattai bolgohgui bol buh yumnii buruutan ni huvguud, zaluuchuud, er nuhruud bj bolku bxoo. Em hun bur l nuhurtei bno, huutei bno. Huud chin ch tm tavilan tohioj bolox uchir uursduu gicheetsgee dee, lol.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.