Хүмүүсээ хүүхэддээ үлгэрлээчээ

Бид угаасаал биесээсээ өөр улс ялангуяа гэр бүл болгоны үнэт зүйл, хайрлаж, өссөн орчин гээд бүх л зүйл өөр байдаг. Гэхдээ яагаад ирээдүйд ээж, аав болох үр хүүхдүүддээ зааж сургаж мэдлэг боловсрол олгохгүй байгаамбээ. Монголд сүүлийн хэдэн жил салалт маш их нэмэгдэж байгаагаас харвал залуу хосууд ихэнх нь байна. Энэ нь ихэнх нь эхлээд өөрийгөө олж таниагүй, хүүхэд зангаа гээгээгүй, өөрсдөө үүрэг хариуцлага хүлээж сураагүйгээс үүдэлтэй. Эцэг эхчүүдээ хүү, охиндоо үлгэрлээчээ.

Та нар л үр хүүхэддээ үлгэрлэж зааж сургахгүй бол өөр хэн тэдэнд үлгэрлэхиймбээ. Хүүхэд гэдэг зүгээрл нэг шөнийн зугаагаа гаргаад сүүлд нь хаях тийм л өчүүхэн зүйл биш шүүдээ. Эхлээд залуучуудаа өөрсдөө эрдэм мэдлэгийн араас хөөцөлд битгий айлын охин үрийг ганц шөнийн зугаа болгоод хаях төдии тийм арчаагүй ухаан муутай өлөн сэтгэлгээтэй байлдаа. Үнэхээрл унтаж хэвтмээр байвал бэлгэвч гэдэг зүйлийг ашигла лдаа. Охидуудаа өөрсдийнхөө сэтгэл зүрхийг арчаагүй хоноцын залууд үүрд битгий өгл дөө татаж авах тэнхээтэй бай.

Эхлээд өөрийгөө хайрла, хувь хүн болгож төлөвшүүл дараа нь эрдэм номд шамдан суралц тэгээд бие хүн болоод өөрийгөө мэдэр тэр хооронд бусадтай аятайхан сайхан найзалж нөхөрлө хүмүүсийн зан араншиг мэдэж судал, хийх дуртай зүйлс хобби гээд л .Сүүлд нь за би одоол хүнтэй суух цаг болждээ гээд мэдэрсэн цагтаа хүнтэй суулдаа. Тэгвэл энэ хүүхэд өнчрөлт, гэр бүлийн салалт бага ч болов буурах бус уу. Хэсэгхэн хормын жаргал мянган өдрийн зовлон болохыг алийг тэр гэхэв дээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.