Хэн хэнийх нь хувьд хоёр дахь амьдрал…

Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэнд. Би энэ жил 27 настай, анхны эхнэрээсээ салсан залуу. Анхны эхнэртэйгээ 3 жил амьдраад нэг сайхан хүүтэй болсон. Хүү маань хуучин эхнэр дээр байдаг, би амралтын өдрүүдээр хүүгээ өөр дээрээ авч гадуур гарч хоол унд идэж, тоголж нааддаг. Одоогийнхоо эхнэртэйгээ нэг гэрт ороод жил гаран болж байна. Бид хоёрын хэн хэний маань хувьд хоёр дахь амьдрал. Тэр маань өмнөх амьдралаасаа бас нэг хүүтэй, хүү нь бидэнтэй хамт байдаг. Хүүд нь өөрийн хүү шигээ л сайн хандах юмсан гэж бодсоор өдий хүрлээ. Эхнэр маань манай хүүд ч бас сайн л ханддаг байлаа.

Дурлал шинэ дээрээ л гоё юм шигээ. Уг нь аль аль нь урьд нь амьдралдаа алдаж онож явсан болохоор энэ удаад бүтээе гэж л бодож нэг гэрт орсон. Гэтэл сүүлийн үед нэг л бишээ. Эхнэрийн ааш хувираад л, анхны шигээ байхаа больсон.
Хүүг маань амралтын өдрөөр ирэхээр нь алаг үзээд л, надад маш хэцүү байдаг. Би хувиараа бизнес эрхэлдэг, хааяа мөнгө төгрөггүй байх үе бас байна. Гэхдээ л чадлынхаа хэрээр сайн эр нөхөр байх юмсан гэж үргэлж хичээдэг. Ер нь хүн хоёр дахь амьдралаа зохиохдоо аймар өөртөө итгэлтэй байдаг юм шигээ, урьд нь алдаад сургамж авчихсан юм чинь энэ удаад яагаад ч алдахгүй гэж боддог юм байна. Баараггүй зөв сонголт хийлээ л гэж сэтгэдэг байх.

Ер нь хүний хоёр дахь амьдрал түргэн төгсдөг юм болов уу? Хоёр дахь амьдралаа зохиоход юун дээр анхаарвал зүгээр вэ? Энэ янзаараа байгаад байснаас яваандаа салсан нь дээр ч юм шиг. Хоёр дахь эхнэрээсээ дахиад саллаа гээд найз нөхөд, хамаатан садныхаа өмнө л нүдний булай болох байх даа.

6 Comments

  1. Mogi says:

    pizda min uhsendee huuhed ad uzeed bnaa, chinii gologiig bi alchihalgui tejeegeed yavjii shuu. muu sanaval bas chadii shuu, geed helchih. bugdiig eveer argaar buteene gej bhgui shuu uhaan muutai humuust iim ug ih tohirch oilgoj bdag yum.

  2. zochin says:

    Анхны хань шиг хүн олддоггүй гэдэг юм байналай

  3. RAY says:

    joohon yum bj 2doh amidral ntr ooriinhoo huuhediig hairlaj hamt bj chadaagui bj uhsen baasnii hunii huuhed hairlah ene batsaanuud unen lalar boltsiin

  4. Хос зүрх says:

    Нэгэнт л гэр бүл болсон юм чинь 2лаа ярилцаж үз. Нэг л юм болохоо болиод зан ааш нь муудаад байгаа байх. Бие биеэ сайн сонс. Дараа нь шийдвэрээ гаргаарай

  5. M@N says:

    Odoonii ohid huuhnuud shal teneg, uhaan muutai, hudlaa muu pizdakuud baidag bolson, sal, boli, haya muu hair daadaggui pizdakuudiig, odoo shuud 3 dahi amidralaa zohiogood shaa pizda haha, odoonii av-gai nertei shulmasuud hair daahgui, setgel gargaj chadahgui, tegeed muu zaluus ruu temuulj bgaad daraa ni hayagdaj yu ch ugui hotsorno, us urt, uhaan bogino muu teneg almasuud ih, olon bnaa pizda, oligtoi sain ehner bolchihoor pizda tun hovor shaasan pizda…..

  6. gg says:

    2 dahi amidral zohiohod yund tegj ih yarna ve bi ehnereesee salaad 2 jil bolj bna odoo boltol gantsaaraa yavj bna dahij aldah erhgui tul mash hyanuur handah heregtei

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.