Жан Зюнли гэгч 40-н настай энэ хятад эмэгтэй хэрэх гаралтай үений үрэвсэл гэсэн тун хүнд эмгэгийн улмаас бараг хөдөлж ч чаддаггүй. Хөдөлгөөн бүр маш их өвдөлт дагуулна. Гэвч бүсгүй өвчинд бууж өгсөнгүй уран зураг зурж, хүнд өвчнөө давж гарахаар шийджээ.
Тэрээр зургуудаа интернетээр зардаг болсон. Гурван жилийн дотор 300 гаруй уран зураг туурвисан. Түүий бүтээлүүдийг урлаг судлаачид өндрөөр үнэлсэн байдаг. Тэрээр өөрийгөө зураг зурахын тулд амьдардаг гэж ярих дуртай гэнэ.