Сайн байна уу сайтын уншигч олон минь, надад тохиолдоод байгаа зүйл тийм ч сүйдтэй юм биш л дээ гэхдээ би ойрдоо маш ихээр сэтгэл гутралд орж, ганцаардаж байна, өөрийгөө ч сүүлдээ ойлгохоо байлаа. Би нэгэн улсын сургуулийг аав ээжийн сонгосон мэргэжлээрээ дуртай дургүй арай гэж төгссөн юм, яг намайг төгсөх үеэр манайх санхүүгийн асуудалд орчихсон байраа алдах үгүй дээрээ тулсан байсан. Миний хийж чадах зүйл бол хурдхан шиг цалин гайгүй ажилтай болох байсан.
Тэгээд би гадагшаа гэрээгээр ажиллаж байраа алдахаасаа өмнө өрөө төлж дуусгасан, амьдрал болсон л хойно бас бус хэрэглээ цагаан сар, өвчин гээл олигтой ч мөнгө хураагаагүй ээ. Ирээд жил болоход бас гэр бүлийнхнийг минь хавдар гэдэг өвчин ар араас нь хөөнө, мэдээж байгаа хэдээ бүгдийг зарцуулсаан.
Одоо 30 дөхөж байна санхүүгийн чадвар байх, ажлын туршлага байх, ар араас амьдралын зардал нэхсээр байдаг, зүгээр л миний энэ байдал хэн нэгний хувьд инээдэм байх л даа, бас үнэхээр ганцаардаад байгаа мөртлөө, олон залуус уулзий гэх боловч нэгэнтэй ч уулзах ямарч хүсэл төрөх нэг л сонин, энэ насны хямрал уу, эсвэл мөнгөгүй хүний хямрал уу?
Сэтгэлээ уутлаад гаргах хүн ч байх, ядаж байхад монголчууд харах сонжих дуртаймаа, зүгээр л надтай хүнд хэцүү үеэ яаж даван туулж байсан туршлагаасаа хуваалцаач. Надад өгөх зөвлөгөө байгаа бол бас бичээрэй…
10 Comments
Бид нар өдөр бүр амьдралдаа их бага хэмжээгээр зовлон бэрхшээл баяр баясгалантай мөчийг туулж амьдралаас суралцаж бас түүнтэй танилцаж байдаг. Ямар ч үед чиний сурсан мэдсэн болон сэтгэлийн тэнхээ дотоод итгэл үнэмшил чинь л чамайг зөв зүйлд чиглүүлэх болно. Сэтгэлийн тэнхээтэй байхын тулд хэдий чи ганцаардаж байсан ч өөрийгөө ямар нэг байдлаар урамшуулж амрааж бас шагнаж байх хэрэгтэй. Ингэсний дараа бодол санаа чинь цэгцрээд өмнө чинь байсан бэрхшээлүүдийг даван гарах арга зам нээлттэй болдог. Чи тодорхой хэмжээгээр амьдралын туршлагатай болсон болхоор аливаа зүйлийн хар цагааныг сайн мэддэг болсон байгаа. Үүгээр юу хэлэх гээд байна вэ гэхээр өөрт таарсан сайн хань хамтрагчтай бол. Ядаж л чамайг хайралдаг хэн нэг нь байна гэдэг их чухал шүү. За ажилт.
Өө нээрээ 30 насан дээрээ хамтрагчгүй байх нь сексээс үүдсэн хямрал давамгайлж байх 100 хувь боломжтой шүү.
Чамтай төстэй замнал туулсан хүн бна. ингэж хямарч байсан. хамаг залуу нас хөлс хөдөлмөрөө хэдэн бүтэлгүй юмнуудад шимүүлж идүүлсээр байгаад өөрөө юу ч гүй, наргиж цэнгэж чадсан ч юмгүй хөгширсөн байхаа ухаархаар аймар гүн хямрал шаана ш дээ.
Одоо тэгээд наад хэдэн гайнуудаасаа сал сал сал.
амьдрал өгсч урууддаг дахиад өгсдөг болохоор илүү амттай байдаг юм аа. үргэлж битгий мөнгө бодож, баргар сонирхолгүй инээд хөөргүй сексгүй хөшүүн хүүхэн битгий бол оо, янз янзын залуучуудтай хүмүүстэй уулзаад үз заавал унтахгүй шдээ зүгээр хоол кино мино гээд, бас наад нэг хэвийнээр бодоод сурцан хайрцагнаасаа гарахад нэмэртэй. за тэгээд өөртөө урам зориг өгөх ном юм хум нетээр ч зөндөө байна, амьдралдаа гэрэл гэгээ оруул
Энэ дээрх Mogi гэгч яг хэлжээ
Түүний хэлснийг сайн эргэцүүл
Erthen 1 har yum olj avah heregtei yum bna daa tegvel, tehdee sain tvarish olj avaarai, esvel setgeleeree mash sain huntei uchirmaar baival nadtai suuj bolno…..
Er n bol setgel sanaanii gutral ene n ihevchlen uurtuu itgelgvi bdlaas vvsne.yagaad gwl amidraliin hvnd tsohiltuudtai temtsej svvldee hvch chadalgvi bolson uchiraas mun ene bvhniig Hamtdaa dawan tuulj uurtuu itgeh itgelig chin asaah hen negen bhgvi uchir iim bdald hvrdeg yum shig mun amidrah zorilgogvi bol zorilgo bsan ch yuni tuluu yah get bodoh. Etsest n chini bga bday chamd comfort zone boldog chi vvneresee garahiig hvsehgvi boldog bi yag Cham shig bdaltai 2 jil bolson nuhtsul bdal chams ch muu bj magadgvi gehdee bi vvneesee garahiig hicheej bga bagahan ch uurchlultvvd ajiglagdaj bga udahgvi bvvr ene bdlaas garba gdgt itgej bnaa
Насны, мөнгөний хямрал аль, аль нь л байх. Бас аль, аль нь биш байх. Амьдралд хань хэрэгтэй шүү. Итгэл даах тийм хүн олж авах хэрэгтэй. Үнэхээр хайх юм бол олдоно. Хамгийн эхлээд өөрийгөө хэн бэ, юу хүсэж байгаагаа бодож үзээрэй.
hund ued gadaadad garsan ajillasan sursan bair savaa olson, uhaarsan amidral bol aguu uudam bolomjtoig, bair mashin todii bish gedgiig. nutgaa zorison tsalingaar ajillana gedeg ooriin husel moroodol potentsialaa booson hereg gedgiig ali hediin medsen tul huviaraa shaasan ondiiloo tomorloo, heden turbumaar erguullee butsaad unalaa aldagdal huleelee uhtelee dooshoo orloo amitan bolloo, bugd nadaas zaigaa avlaa. amidral iim l bdag ene buhni hajuud uhel hagatsal, shine hun, zovlon jargal zeregtseed yavj blaa. odoo turshlaga suulaa dahin zutgeheer biee nooj bn daa kk. mng oloh bol nadad asuudal bish, tsag hugatsaa l nadad heregtei tuuniig l udirdaj ashiglaj sur. nasnii hyamral ntr iig medehgui yum zorilgotoi bval yun gutrah shanalah.
нэг чадсан хүн дахиад чаднаа
Bitgii sanaagaar unaa nzaa! Amidrald iim uy bdgiin. Ineegee l dawaad garchih. Tegee l buh ym zugeer bolno. Odoonoos uuriin sonirhdog durtai megejlee haigaad ol tegeed naad tugssun surguulia ashiglaad yaj uuriin durtai ajil bolgoh talaar bod. Deer ni chi uidaad bgaa bh. Joohon garch or huntei uulz. Chuluut zagaaraa zuwhun uuriinhuu durtai ymiug hii yg odoonoos ehleed. Chi neg l amidrana! Ingej gutarj amidrahgui shuu. Magadgui chi buh ger buliinhniihee tuluu ywsaar bgaad uuriiguu martzan tegeed odoo genet teriigee medreed buh ym utgagui bolziin ym shig bolzon bh. Tiim bish shuu! Urgelj uudrug bai!!! Tegeed ch nas chin zaluu bn!! Chi chadnaa!!!