Гэрлээд удахаар угаасаа ийм байдаг юм уу?

Sad depressed woman at home sitting on the couch, looking serious and touching her forehead, loneliness and pain concept.

Сайн байна уу? 30 настай эмэгтэй байна. Сүүлийн үед бүр амьдрал ямарч утгагүй санагддаг боллоо. Нөхөртэйгөө нийлээд бараг 10 жил болж байна. Би хүүхдээ хардаг гэртээ сүүлийн 2 жил болж байна. Урьд нь маш идэвхтэй амьдардаг маш их зүйлийг оролддог мөрөөдөлтэй зорилготой их цоглог эмэгтэй байсан. Одоо би бол яг нөгөө хүмүүсийн хэлдэг
муухайгаар гэрийн авгай болждээ. Хүүхдээ хараад гэртээ байхаар найз нөхөд ч тоож уулзахаа байдаг юм байна. Би төрөөд өөртөө маш арчаатай байсан хурдан ч жин хаяж гоё хэвээрээ л байсан гэвч сүүлийн жил бол яасан ч хамаагүй санагддаг болсон.

Манай нөхөр намайг урьдных шигээ хайрлахаа больсон бид 2 үнсэлцээгүй 2 жил сексдээгүй 2, 3 сар бараг хэзээ хийснээ санахгүй байна. Би маш их ганцаардаж байна. Яг нэг эргүүлэгт орсон юм шиг л байна. Сүүлийн үед нууц амрагтай сэтгэлээ онгойлгож ярьдаг хүнтэй болмоор санагддаг болсон. Нөхөр бид 2 байнга ам л нээвэл хэрэлдэнэ. Би уг нь нөхөртөө 2-лаа болзоё, харилцаагаа гал халуун болгоё, ингэе тэгье гэж зөндөө хэлсэн. Даанч нөхөр маань ядраад байна дараа болоё эсвэл мөнгөгүй гэдэг. Сүүлд санамсаргүй гар утсыг нь ухаж байгаад нууц хаягнаасаа 10 хэдэн охинтой харилцсан мсжүүдийг нь харсан.

Танилцая бүр уулзаж сууя гэж хүртэл бичсэн байсан. Миний найдлага тасарсан тэрийг нь уншаад. Зүгээр л хов хоосон
болчихлоо зүгээр л гунигтай байна. Секс хийхээрээ маш хурдан тавиад болчихдог дандаа хуурай хорсгоол хийдэг. Анх уг нь их л гал халуун байсан. Би уг нь их хичээдэг байсан байнга жиндээ анхаарч биеэ их гоё авч явдаг эмэгтэй байсан. Нөхөр мань намайг ямарч байсан тоодоггүй болохоор одоо огт хичээхээ больсоон. Хүүхэдтэй болохоос өмнө
тэтгэлгээр докторт сурахаар хөөцөлдөж байсан одоо энэ мөрөөдлөө ч хаясан ер нь юуны төлөө амьдраад байгаагаа ч ойлгохоо байлаа.

Өнөөдөр өөрийгөө толинд харсан үсээ хайш яаш боосон нүднийх нь доод тал харласан маш их ядарсан уйтгартай хүн л харагдлаа. Бүр нүдний гал цог үхжээ. Яг хүний нүдэнд зовоод байгаа юм байхгүй ч ямарч хайр халамжгүй хүнтэй насыг барна гэж бодохоор л. Бид 2 шөнө тусдаа унтдаг. Хүүхэд гарснаас хойш би хүүхэдтэйгээ нөхөр ганцаараа унтдаг болсон. Яг яах ёстойг хэлээд өгөөч. Эсвэл гэрлээд удахаар угаасаа ийм байдаг юм уу?

24 Comments

  1. Секс гайхамшиг says:

    Бусад бүх юм нь зүгээр дажгүй. Харилцаа сайн. Санаа нийлдэг.
    Зөвхөн секс гэхээр л зугтдаг оролдуулах дургүй үнсэлцэх дургүй .нөгөөх нтрыг нь үнсэж илж таалах гэхээр бүр гайхаад,, заваараад бөйгаач боль нтр гэх юм. Ямар ч урамгүй бүх хүсэл сэрэл нам унтраад алга болно. Залуу насыг ийм гунигтай туулна гэхээр харамсалтай бдаг.
    Хамт амьдраад 20 иод жил болсон.
    Анхнаасаа тийм их сёксд галзуу дуртай бгаагүй ч гсн сардаа ядаж 3 блаа.
    одоо бол жилдээ 1 юмуу 2 болжээ.
    тэр нь бараг л 5 мин. дуусаа.
    бөөн дургүйцэж байж хийдэг.
    Тэгээд одоо ганц сексээс болоод салалтай нь ч биш. Сёкс нь гоё таараад бие биендээ таашаал өгдөг олон жил амьдарсан хосууд азтай бас сайхан

    • Эр хүн says:

      20 жил болж байгаа хүн ингэж байгаа юм чинь 10 жил болж байгаа маниуд эртхэн аяаа бодсон нь дээр юм байна дөө

  2. Захидалын эзэнд says:

    Мэдэхгүй юм даа. Чи гэр бүлээ авармаар байгаа бол мэдээж чамаас их зүйл шаардагдана шүү дээ. Магадгүй нөхөр чинь над шиг байдалд орсноо арай түрүүлж анзаараад, гэхдээ гарц гаргалгаагаа буруу хийчихсэн юм байлгүй дээ. Нөхөртэйгөө сайн ярилцаад, “Айлын дайтай айл байцгаая л даа, наад явдал суудлаа цэгцлэ л дээ” энэ тэр гээд ухааруулаад байвал больчихно л доо. Уг нь Монгол эр хүн бүр л сайн хань сайхан гэр бүлтэй, бас сайн аав, сайхан хань нь байхыг дотроо бодож явдаг гэдэгт би эргэлзэхгүй байна. Ярилцаад гарыг нь олбол болохгүй гэх газаргүй л дээ. Би бол чамайг санаачлагыг гартаа аваад, гэр бүлээ өөрөө АВАР, бас Сексийн чадвараа чи өөрөө сайжруулаарай, өөрөө үнэхээр хүсээд хийдэг, орон дотроо байх тэр нэг хэсэгхэн хугацаанд үнэхээр галзуу чанартай байгаарай л гэж хэлмээр байна. Үнэнийг хэлэхэд би бас яг ийм хачин эргүүлгэнд байгаад байх шиг байна. Гэхдээ танай нөхөр шиг алхам хийж эхлээгүй байгаад л байна. Эхнэр маань яг нэг МОД болчихлоо, би гарц олдоггүй яадаг юм билээ дээ. Энэ сайт дээр “Хэдээс хэдэн нас хүртэл вэ? /1, 2/” пост бас бичиж үзсэн. Гарц олоогүй л байна. Би тогтсон ажлаа хийж амьдралаа залгуулж, эхрнэр маань хүүхдээ хараад гэртээ, яг л чам шиг орчноос бүрэн тусгаарлагдсан байна. Жаахан гоёооч өөрийгөө жаахан тордооч, юм хум сураач ингээч тэгээч эсвэл фитнесст явах юм муу хайраа энэ тэр гэхээр өөлж гоочилсон болчих гээд л хүний үг авахгүй юм, юм хэлэхээр хэрүүл үүсчих гээд л байж байна. Бид 2 бие биендээ их хайртай ч үнсэлцэх сексдэх тал дээр үнэннн асуудалтай болоод байна. Үнсэлцэх гэхээр үнсүүлэхгүй уурлаад байх юм. Сексийн тал дээр бол эхнэр намайг ойлгоод хориглодоггүй ч, ямар ч хариу реакцгүй яг л дээшээ харж тааз гөлрөөд таг дуугай хэвтчихдэг. Оршил энэ тэр хийх гэхээр энд тэнд нь загтнаж ирвэгнээд дургүй хүрээд байна хурдан хий гэнэ. Ажил ажил эхлээд ид дундаа гоё байхад удаад хорсгоод байна гээд хурдан дуусгахыг шаардана, дууслаа шууд 00 гүйж угаана арчина бас ийм сексдэхээс залхахгүй байна уу энэ тэр гэнэ. Намайг заавал залхаах гээд байгаа ч юм шиг. Сексийг бол би гуйж хийж байгаа болохоор надад л тааруулж байгаа бололтой. Уг нь эм бэлэг эрхтэн чинь сэрлийн шингэнээ ялгаруулж гоё нордогсон, тийм юм бол байхгүй, бас хэл мэлээрээ оролдоод юм хумыг нь хөдөлгөх гэхээр бас дургүй, ойртуулах ч үгүй. Өөр байрлалаар хийх гэхээр бас дургүй. Дургүйгээр дүүрэн хориглосон заалтууд ихтэй, хатуу чанга хуулийн зүйл заалтууд уншиж байгаад л ойртуулна. Эхнэр яагаад намайг хүсэхгүй байгааг ойлгохоо байсөөн. Олон талаас нь бодно, ойлгож гарцыг нь олох гэж хичээгээд ч нэмэргүй. Хааяа ажлын заваа харж байгаад хэрэндээ л анхаарал халамж тавьж сэтгэл санааг нь өргөх гэж их л хичээх юм, амжилтыг эс олсон оролдлого л болж дуусах юм. Яг юундаа байдаг яавал тэр дур сэрэл нь хөдөлж урьдын адил хэн хэн нь сайхан байдаг болох юм бол доо бүү мэд, харзнаж л байхаас… Гадуур бол үнэтэй үнэгүй янз бүрийн ямарч үнэ цэнэгүй яашканы зурагтай гудаснууд зөндөө байна л даа, заримдаа ч бас бодох л юм, арай идэхвитэй гоё байх юм биш байгаа ч гэж… Тэглээ гээд гадуур явж заваарч үр хүүхдээрээ тоглолтой нь биш. Нэгэнт л гэр бүлд маань тохиолдоод байгаа асуудал болохоор, асуудлын учрыг ололгүйгээр хар амиа бодож гадуур заваарах хаашаа ч юмбэ, ёстой яамаар ч юм бэ дээ…нээрэй… Ингээд бодохоор бүсгүйчүүд та нараас өөрснөөс чинь нэг гарц гаргалгаа шийдтэй зорьмог алхам гармаар юм шиг санагдаад байх юм. Хариу зөвлөгөөг чинь сонсмоор байна бүсгүйчүүд ээ??? Бүсгүйчүүдээ гэхээр эрчүүд их бичих юм. Уг нь эр нь эмэгтэйгээ, эмэгтэй нь эрэгтэйгээ судлаад, энэ амьдралыг төвөггүй зохицуулчихмаар санагдах юм даа.

    • зоогий says:

      чи ямар мундаг залуу вэ үнэхээр ийм эрчүүд байдаг гэж үү эхнэр чинь төрсний дараах хямралд ороод хүүхдээс өөр зүйл бодох тэнхэлгүй байгаа байхаа төрсний дараа эмэгтэйчүүд нэг хэсэг тийм байдалтай байдаг юм чи халамжлаад л хайрлаад л бай удахгүй зүгээр болчихно чиний “хар амиа бодож гадуур заваарч, үр хүүхдээрээ тоглолтой биш” гэдэг үгийг чинь сонсоод би эхнэрийн чинь өмнөөс бүр баярлаад уйлах нь ийм зөв сэтгэлтэй залуус олон байгаасай чамд гэр бүлд чинь амжилт хүсэе зөв байсныхаа шагналыг чи амьдралаас заавал авнаа

    • Mogi says:

      chamd helehed het ih garii ni haraad bombiilgood bhaar tegeed bdiimaa. ooriinhoo une tseniig medruulj hundeldeg bolgovol asuudal deerdeh bolov uu. naad arga chin bolohgui bgaa bol oorchilj anhaarahaa boliod hayachuul ooroo halamjlaad eheldiim doo.

    • owl says:

      гадуур байгаа эмэгтэйчүүдийг яаж янз бүрийн үнэтэй яашканууд гэж мэдээд байгаан, бүгдэн дээр нь очоод үнийг нь асууцымуу, ийм үг яриатай ийм сэтгэхүйтэй, “нээрэй, зорьмог” гэж мэж бичдэг, авгайгаа яагаад байгааг бодоод бодоод ойлгодоггүй, үнэн мэдрэмжгүй, авгай нь үнсэлцкү, дээшээ хараад гөлөрчдөг нь аргагүй л юм

      • owl-d says:

        Zovlogoo ogch shadahku medku baiga bol bichihgui baij boldguimu. Mongo l baiwal ter une tsenegui gej todotgogdson ohid huuhnuud bol hog negeerei gudamnaas oldono tehuu. Garaad l nil saun massaj gulgaa etr, neteer nil sanhuu avna etr gtsen zaruud ternii ard dandaal une tsenegui em suvtenguud baigaa shdee. Yu ni hudlaa bnaa. Harinch unen l yum bichsn bndag

      • owl says:

        санал шүүмжлэл хүлээж авах чадваргүй юм бол зөвлөгөө өгөөч гэж гонгинохоо боличиж болдоггүй юм уу. авгайдаа гологдох нь аргагүй

    • Аргаа барсан залуу says:

      Захидлын эзэнд бичсэн залуу чи бид хоёр яг л адилхан байдалд байгаан байна чиний бичсэнийг уншаад миний сүүлийн 2жил өнгөрүүлсэн уйтгартай амьдрал яг нүдэнд харагдлаа би 2хүүхэдтэй болохоор өөрийгөө бодоод энэ амьдралаа дуусгаад явчихаж чадахгүй юм билээ аргаа бараад өөр хүүхэнтэй хаяа нэг энгэр зөрүүлчих гээд байдаг боллоо уг нь их муухай зүйлэлдээ гэсэн ч залуу хүн болохоор бие ээ барьж чадахгүй эхнэрээ хуурчихдаг дараа нь харамсдаг эхнэртэй хэлэхээр өөр хүүхэн шуухан олоод явахгүй гэдэг энэ юу гэсэн үг вэ эсвэл эмэгтэй хүн төрсөнийхөө дараа сексийн мэдрэмжгүй тийм хөлдүү түлээ шиг болчихдог юм боловуу үнсэлцэх нтр бол бүр байхгүй сард бараг гуйж гувшиж байж ганц хийхээр хурдал2 гээд дуусгахыг шаардана уг нь гоё анх танилцаж байсан үе шигээ өдөр бүр гал халуун секс хийгээл байвал би гэдэг хүн өөр хүүхэн шуухан эргүүлэх нь байтугай бодох ч үгүй байсан одоо үнэхээр яахаа мэдэхгүй байна бүсгүйчүүдээс асууя яагаад ингэдэг юм бэ?

      • Захидалын эзэнд бичсэн залууд бичсэн залууд хандсан захидалын эзэнд бичсэн залуугийн ксммент says:

        Энэ сайтын захидлуудаас “Хэдээс хэдэн нас хүртэл вэ?”, “Хэдээс хэдэн нас хүртэл вэ? /2/” пост олоод комменттой нь уншаад үзээрэй. Магадгүй чамд таалагдах хариулт байж мэдэх л юм. Гэхдээ мань бол таарч тохирох хариулт биш шиг байна билээ. Хүний нэр бариад коммент бичээд утгыг нь алдуулдаг гарууд ч их байна, Тэд асуултыг, асуудлыг ойлгоогүй өөрсдийнхөө сэтгэл мэдрэмжээр гуйвуулж тавьсан байна билээ, хэхэ. Хүүхнүүд бол: Хэлүүг нь гоё хөхөж тавиулаарай, Романтик газарт аялангаа хийгээрэй, байж ядтал нь сэрэлийг нь хөдөлгөөрэй гэхчилэн бичсэн байсан. Гэхдээ тэр зөвлөгөө өгсөн бүсгүйчүүд бол түлээ мод биш байх л даа. Бүсгүйчүүдээс асуусан байхад эрчүүд бол гэнэт орж ирээд л цөм шаа, авгайгаа шааж чадахгүйсда юм бол гарч сүүлэр гэх мэтчилэн зөвлөдөг юм билээ. Зайлуул ийм сайтад бичээд ч болтугай судалгаа хийж учрыг нь олчих гэж байгаа юм байна гэж ойлгох хүн ховор юм билээ. Миний хувьд бол Эмэгтэй хүнээс л асууж байгаад учрыг нь олчихмоор байгаа юм. Бүсгүйчүүд яаг яавал сэрэл энэ тэр нь сайн хөдөлдөг, яавал тавьдаг гэх мэт хэлээд өгчихөөсэй билээ

    • Solo says:

      Эхнэр чинь өөртөө сэтгэл дундуур болчихсон юм боловуу! Би лав заримдаа толинд өөрийгөө харахаас дургүй хүрмээр үе олон гардаг. Тэр үед хүмүүсийн хэлсэн гоё үг ч муухай сонсогдоод байдаг юм. Ялангуяа гэртээ хүүхдээ хараад суудан эмэгтэйчүүд бүр илүү сэтгэл гутралд ордог байх. Манай нөхөр надад сайхан үг хэлэх нь байтугай доош нь хийсэн үг олон хэлнээ. Тэгсэн ч би гандан буурахгүй ээ. Урьд нь хэлдэг байсан үг үйлдлүүдийг нь бодоод өөрийгөө аргадчихдаг юм. Хэрүүл бодоод сална сарнина дээрээ тулахаар намайг эр хүнгүй удаан байж чадахгүй хүүхдүүдийг минь зовооно гэж хэлэхээр нь харин хамаг сээкси мээкси дур мур байхгүй болчихдог ш д нэг хэсэгтээ. Эхнэрийгээ тэгэж аймар ангаж цангасан амьтан гэж бодоод байдаг юм уу хаашаа юм. Амьхандаа уул нь өөрт сайхан байх юм болов уу гээл хамаг сэтгэл сэрлээ хөдөлгөж хичээхээр бас болдоггүй юм шиг байгаан. Хөдөлж болохгүй, хөдлөхгүй байж болохгүй яамаар ч юм.

      • Minj says:

        Zarim emegteichvvd anhnaasaa ymu eswel yavtsiin dund belgiin hurulttei boldog. Uuruur helbel sexiin dur hvsel barag baihgui gej bolno. Tedend bol sex hiih barag tam bdg gesen. Nuhurtuu durguidee bish sexd durguidee ter. Mun tursnii daraa ihenh emegteichvvdiin sex hiih hvsel sonirhol mash ih buurna. Ih yadrah stressdeh geh metees bolj. Hvvhed 1~2 nas hvreh ued butsaad hewiin bolno. Gehdee l sexiin dur hvsel ih, baga baih n barag tsaanaasaa tegeed zayatsan bdag baihaa emegteichvvdiin huvid. Sexiin mash ih dur hvseltei bol bas hetsvv ym bishvv, haa hamaagui hentei ch hamaagui banzaldaal. Sexiin dur hvselguinvvd n nuhurtuu gologdood nuuts amragtai boloh vvd haalgiig n neej uguud l.

  3. Jammie says:

    Sainuu houlaa yg adilhan ym boljee bi bas neg hogiin hubia hicheesen.novshtoi amidarj bna hairaa bolzii barii kino uzii tend end orii bhgushuu, bi bas oortoo anhaarahaa bsaan turahaa herziigeed bh yma gene , nohrin nudend goy saihan baihaa bolijee, daanch erchuid shg aruir n taviad huuraad ybj chadkumdaa, ajla.hj tsalinga gertee avjrahaas oor ym medku chamta adil amidralta ehner bnoo,

    • Агий says:

      Buh erchuud suulerdeggui yum shuu egchiin duu. Nuhruu novsh gej duudaj baihiig bodohod chi nuhruu hundeldeggui yum bn. NUhur chin harin ch ajil hiij bn shd. Baihgui baisan bol chi yaj amidrah yum bol doo. Eviig ni olood uhaan gargaad saihan amidrah heregtei shuu. JInhene hatan uhaan gedeh chin ger buld l garna shdee

  4. h says:

    er hun 3 4 sar sex hiihgu yavah bolomjtoimuu zaluusaa. chamtai untdaggu bol oor gazar heregtseegee hangaad yavj bn gsn ug bizde. er n bol ooroo surgalt seminar tsuglaan tosold sn duraar yavah ch yumuu esul bieiin hogjlin fitnes yoga ch yumuu. esvel bur akildaa orno gj zutgeed ajildaa oroo. er n ymar negen argaar oor negen hamt olontoi bol. hi gertee suudag vh gsn nohriigoo amrah odor n zuger huuhdee orhiod gar. garaad ochih gazargu bol saihan shopping hii. nohor chin huuheddee tsag gargaj bolomjig n olgo. ta 2in omno hariutslaga uuruul. ariig n bat daagaad zavtai blgaad bhar nuuts haygaaraa ohidtoi msg biched bga bh.

  5. Арчаагүй эрийн сүг байна шдээ нөхөр чинь. Ах нь эхнэртэйгээ суугаад 20 жил болж бна. Сүүлийн 5-6 жил эхнэр ажил хийгээгүй гэртээ сууж байна. Хүн тэгэх тусам нь эхнэрээ яаж сайхан байлгах уу, яаж гоё харагдуулах уу гэж бүхнээ зориулдаг баймаар юм.
    Секс бол гэр бүлийн оршин тогтнох хамгийн агуу, хамгийн сайхан таашаал.
    Эр хүн араар тавилаа гээд яг л адилхан секс хийнэ шдээ. Тэрний оронд эхнэртэйгээ ний нуугүй яриад сексээ шинэлэг байлга, эсхүл хэн хэндээ таашаал өгдөг сексээ олоод түүнийгээ хий.
    Чамд зөвлөхөд орондоо порно од шиг, гал тогоондоо ахлах тогооч шиг байхад ямар ч эр өөр тийшээ гүйхгүй.
    Бас фитнес энэ тэрд явмаар байна гээд нөхрөөрөө зардлыг нь төлүүлээд яв, өгөхгүй бол өөрөө аргалаад яв.
    Чамд үнэхээр хайртай, алдахыг хүсэхгүй гэсэн жоохон ч гэсэн сэтгэл байгаа бол нөхөр чинь чамайг хардаж харамлаж хайрлаж эхэлнэ дээ.
    Засал авахгүй бол тэгээд сал2 өөр яадын.

  6. PL@YBoY says:

    Ingej uitgartai, uramgui, stress-tei, setgelgui, huiten hondii muu pizda-tai hamt bj bhaar sal, boli, haya pizda, oor gaigui hun olj av, ooroor amidar, husseneeree saihan sex hii…..

  7. owl says:

    хүн бүрт ийм үе байдаг гол нь хэр хурдан туулж давж гардаг нь л өөр, заримдаа хэдэн сар эсвэл хэдэн жил. зорилго мөрөөдөлтэй цоглог байхыг чинь хэн ч хориогүй, мэдээж жоохон хүүхэд хараад тэгж урьдных шигээ хөөрхөн, гялалзсан байх хэцүү байгаа гэхдээ 3, 4 хүүхэдтэй хүүхнүүд амжуулаад болоо л байдаг, чи 1 хүүхэдтэй ингэж царай алдаж шантарч байвал том том мөрөөдөөд хэрэггүй. тэмцэлгүй амьдрана гэж байхгүй, халамжлуулж бөөцийлүүлээд зүгээр сайхан сууж байдаг хүүхнүүд аяндаа угаасаа тийм гэж боджынуу үгүй л байхгүй юу, хичээл зүтгэл гаргадаг, амьдралд тэмүүлэлтэй, сонирхолтой байж чаддаг болохоороо тэгж хайрлуулдаг. зөвхөн нөхөртөө тоогдох гэсэндээ ч биш өөртөө бас амьдралд хайртай болохоор хичээх оролдох хэрэгтэй. хэд хоног нөхрөөсөө өөр юманд анхаар, эргэн тойронд гадуур дотуур сонин сайхан юм юу болжыно, уулзаад байж чадахгүймаа гэхэд өөрөө найзууд руугаа бич, залга, гэхдээ хөгжилтэй өөдрөг найз руугаа залга, чамаас ялгаагүй найз хэрэггүй. за тэгээд навсайж гэртээ байх амархан, навсайгаад байвал навсайгаа л байна, өөрчлөгдөх хичээх хэцүү ч гэсэн хийх л хэрэгтэй. харин яаж ч хичээсэн нөхөр чинь хэвээрээ байвал хэн ч чамайг тэрэнтэй насыг бар гэж бас тулгаагүй

  8. Huhu says:

    Ghde emegtei hun uneeheeeer oorigo garguundn hayj bolohguie bitgi nuhrusu gui shal tsohor tgh tusam sehen shude tgj oor humustei msglsendn gaihahch ym alga yadgin mongolin zaluus modond awirsan bga bish huuhdude huner haruuld oorto anhar arisanda anhar sormus hiilg gantsl amidran ingd duusgaj bolohgu salah bsnch sharin hodolgoj bgd sal bitgi iim bai oorto anhaar zgrl nuhruu garahdn zuwshuur hardahgu bgm shg dur esge oortol anhaar nuhurtu taalgdah gj goy boloh bish oortoo setgel hangaluun baiiiiiiii tgle gd gaduur shoudad yvad bai gegum shu zgrl huchirheg emgtei bgarai oorto setgeln hangalun bgarai tgd irhedl aynzaa anzaarn

    • owl says:

      кк, уншихад хэцүү ч гэсэн хөөрхөн зөвлөсөн байна энэ хүний зөвлөгөөг сайн уншаад хэрэгжүүл

  9. Uragshaa says:

    iim zaluugaaraa gutranga baij bolohgui ee.. huuhedteigee tsagiig saihan ongorooh heregtei, huuhed tani chamaig avrah bolno.

  10. Эрдэнэ says:

    Олон жил болоод ийм болдог гэж бодож болохгүйээ хэвийн үзэгдэл биш шүү дээ. Үр удмын гаргаад өсгөөд бас өөртөө санаа тавиад сайхан болоод байгаа чинь бахархамаар сайхан үнэ цэцэтэй зүйл шүү дээ. секс чухал л даа гэхдээ сэтгэлгүй сэрэлгүй хөндий хоосон байгаа нөхрийг битгий царайчлаа. Тэрний оронд өөрийнхөө амьдралын хэмнэлд өөрчлөлт оруул хамгийн зөвөөр!!! сайн ээж сайн гэрийн эзэгтэй яагаад 14 хоногт 1 удаа ч юм уу өөртөө цаг гаргаад сургалтанд сууж хичээллэж яагаад болохгүй гэж. ганцаарчилсан хэлний сургалт, эсвэл бүүр хүчирхэг эмэгтэйчүүдийн сайн хийж чаддаг хоолны урлаг гоо сайхны урлаг энэ тэрийн сургалтанд сууж болно шүү дээ. Гол нь амьдралынхаа хэв маягыг өөрчлөх хүрээллээ өөрчлөж өөрийгөө шинээр илэрхийлэх. гэр орондоо энд тэндгүй шинээр сурч байгаа үгсээ наа тэгээд бүтэн сайнд гадаадууд олноороо цугладаг цуглаанд оч итгэх дагах энэ тэр нь хамаагүйээ зүгээр л эргэн тойронд чинь өөр өөр хүмүүс маш олон байгаа таних хэрэгтэй харилцах хэрэгтэй өөрийгөө илэрхийлэх хэрэгтэйгээ мэдэр /гэртээ нөхөртөө өөрийгөө тоолгох гэж зовж байхын оронд/ . байгаа материалаараа шинэ шинэ хоол унд турш гэрт чинь шинэ хоол үнэртэг хэ хэ хамгийн гол зэвсэг чинь шүү дээ аль болох гэрийхэнтэйгээ хүүхэдтэйгээ хөгжилтэй харицаж цагыг өнгөрөө. аан бас үрсэлгээ чухал гоё гоё цэцэг үрслүүлээ Net-р нэг заавар нь байгаа хөөрхөн үрсэлхээр нь шинэ танилууддаа бэлэглээд бай. өгөх нь гоё шүү дээ. СЕКС ЯАХЫН ГЭЖ ҮҮ? энэ дэлхий дээрхи бүхэн сексддэг бүүр мал хүртэл. ТЭРИЙГ НЭГ ХЭСЭГТЭЭ БИТГИЙ ТОО АДГУУСАРХАГ ҮЙЛДЭЛ Ш ДЭЭ!!! миний хэлсэнийг хийгээдэх хэсэг хугацааны дараа наад адгуусархаг зүйлийг чинь яаж зохицуулахыг зөвлөөд өгье

  11. Гантулга сувд says:

    Oh huurhii had chuluutai suuj dee. Гантулга сувд geed haigaad orood ir. 2laa uulzahgui uchir Nuuts hayag neegeed zugeer l shan yriltsay.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.