​ГЭР БҮЛИЙН 2 5 САЯ ФУНТЫН ҮНЭТЭЙ ЭРТНИЙ ЗООСНЫ ЦУГЛУУЛГА ОЛЖЭЭ

Английн баруун өмнөд нутгийн Сомерсет гүнлэгээс 5 сая фунтээр үнэлэгдсэн XI зууны үеийн зоосны цуглуулга олдсон тухай “The Sun” сонин мэдээлсэн байна. Англсаксын сүүлийн хаан II Харольд Годвинсон хааны үеийн 2571 зоосон мөнгийг гэр бүлийн хос металл хайгч ашиглан хайгуул хийх явцад олсон байна.

1022-1066 онуудад амьдарч байсан хааны үеийн зоос тун сайн хадгалагдан үлдсэн тул тус бүрийг нь 1000-5000 фунтээр үнэлсэн байна. Түүхчид энэ мөнгийг тухайн үеийн их баян хүний нууцалсан хөрөнгө байх гэсэн таамаг дэвшүүлжээ. Эртний зоос судлалын мэргэжилтэн Найжел Миллс энэ талаар “Энэ бол тухайн үеийнхээ хувьд маш их хөрөнгө.

Хаан биш юм гэхэд өндөр алба хашдаг хүний тухай яригдаж таарах байх. Эзэн нь авч чадалгүй өөд болсон бололтой” гэжээ. Зоосыг олсон хосууд хуулийн дагуу үнэт олдвор олсон тухайгаа цагдаагийн газар мэдэгдээд үнэлүүлэхээр Британийн музейд өгөөд байгаа юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.