Эксийг үргэлж ярьж намайг зовоох юм

Би одоо 29 настай нэг охинтой бас жирэмсэн. Нѳхѳр маань дээд боловсролтой ч тогтсон ажилгүй би 2 зээлээ тѳлж амьдралаа авч явна. Манай нѳхѳр таксинд явдаг байсан ч бусдаас ичээд явахгүй тэгээд машинаа зарсан нэг л байр сууриа олохгүй л явна. Хамгийн ихээр намайг зовоож байгаа зүйл нь миний эксийг үргэлж ярьж намайг зовоох юм.

Суугаад 8, 9 жил болж байж ярьсаар л. Би ажил хий, ѳѳрийгѳѳ завгүй байлга, намайг ѳнгѳрснѳѳр минь битгий зовоо гэдэг ч би чадахгүй байна үргэлж бодогдоод байна чиний буруу чамаас болоод ингэж байна гэж хэлнэ. Өмнѳ нь ингэж байгаад салах дээрээ тулаад гайгүй болж байсан ч дахиад л ѳмнѳхийг минь сѳхѳж намайг зовоох боллоо. Би нѳхрийнхѳѳ ѳмнѳхийг мэдэхгүй чи миний анхных гэдэг болохоор би яах ч учраа олохгүй байна.

Би одоо салая л гэж бодож байна энэ хүн хэзээ ч ѳмнѳхийг маань сѳхѳхгүй байж чадахгүй бололтой. Чи ѳмнѳ нь бузар явдалтай байсан болохоор миний сүлд хийморь доройтож байна гэдэг. Өмнѳ нь ѳѳр хүнтэй үерхэж байсныг минь мэдсээр байж суучаад намайг зовоосоор л. Би цѳхрѳнгѳѳ барж надад одоо уйлах нулимс ч үлдсэнгүй…

8 Comments

  1. ddf says:

    Эр хүн болгонд ийм араншин байна. Надад бас байдаг. Бодогдоод дургүй хүргээд байдын. Иймд нөхөрт нь хэлэхэд өөрийг завгүй байлга. Өөдрөг бай. Эмэгтэй хүмүүс бол бас л хүн юм байна. Аятайхан залуу тааралдвал хусалцахад бэлэн хүмүүс гэдгийг нь ойлгох нь зүйтэй юм шиг. Тэгээд бас эрчүүд бидний өмч биш юм байна гэдгийг. Иймд өөдрөг бай, мөнгө ол, шоуд, бас зугаац.

  2. Khadnii M@ng@@ says:

    Ter ungursun balarsan hereg yavdal yamar hamaa bnaa pizda, unen setgelgui, hun chanargui, hunii sug, adgiin shaar teneg muu pizda bnaa nuhur chini, chamd hairgui, chamaig boddoggui eriin sug lalar bna, muu oodgui, hogiin, novshiin muu teneg pizda-gaas salsan ni deer pizda, chi ter ex-teigee holboogui l bdag bol nuhur chini unen erguu, gajig muu lalariin novshiin pizda bnaa, sal, boli, haya muu novshiin teneg pizda-g!!!!!

  3. Хүн says:

    Хүнээ таньж байж хүүхэд мүүхэдтэй болоход яадаг тараг вэ, чи! Эхнэрээрээ тэжээлгэнэ бас элдэв юм хэлж лалартана, хөгийн гурил вэ тэр нэг юм чинь. сда хэлэх үггүй болчихлоо………………….. Хүнтэй ханилах гэж, түшиг тулгуур болох гэж ханилдаг болохоос зүгээр тэнэгтэх гэж суудаг юм уу? Тэнэг дээрээс нь арчаагүй, өөртөө итгэлгүй гар байна даа. За ингэж хэллээ гээд өөрийгөө их юманд бодоод нөгөөдхөө голж энэ тэр балайраад байв, нэгэнт анхнаасаа ийм юм сонгодог нь чиний ч буруу учир сонголтоо голбол өөрийгөө тэнэг гэж байгаа гэдгээ ухаараад аль болох эвтэйхэн шиг залж засаад амьдрахыг бод, хүүхэд тоглоом биш шүү! Угаасаа цаадхаас чинь эр хүний дайтай холын бодол гарахгүй, чи л залахгүй бол хүн болохгүй хүүхдээрээ амьтан байна. Залж байгаа нь энэ гээд хойд эх нь болчихов оо, ухаантайхан шиг байж, өөртөө бага ч гэсэн итгэлтэй болоход нь яаж тусалж болохыг чамаас сайн мэдэх хүн ээж нь л байх. Гэхдээ ээжтэй нь ийм юм яривал чи хөөгдөнө шүү, зүгээр л хүүтэйгээ яаж харьцдагийг нь ажигла тэгээд өөрөө бага багаар хийж эхэл. Нэгэнт чулуутай биш шавартай зууралдснаараа хатаагаад чулуу болохгүй юм аа гэхэд хатсан шавар болгож авах нь чиний үүрэг болж. Битгий 2 3н хүүхэд өнчрүүлээд зовоочихоорой. Хар юм чинь хүүхдүүдийнхээ нүдэн дээр хүчирхийлэл үйлдээд байхгүй бол бусдаар салж энэ тэр бол нэгэнт ийм болсон үед буруу л сонголт болно. за амжилт.

  4. Zochin says:

    Өөртөө итгэлгүй учраас ийм үйлдэл гаргаж байгаа юм.

  5. 29 настай эрэгтэй says:

    Салж болохгүй шүү. Асуудлаа хамтдаа даваа гараарай. Сэтгэл зүйч дээр очих хамгийн зөв сонголт байх гэж бодож байна. Би ч бас эхэндээ эхнэрээ ингэж зовоодог байсан. Сүүлдээ ойлгоод одоо сайхан амьдарч байна.

    • OBR says:

      Bi bas ehnerteigee anh suuchaad umnuh zaluug bodohoor tesehgvi heleed uiluulchdag bsan harin hvvhedtei bolood tegj yrihaa bolison hvvhdee haraad ajilaa hiiseer baital 2 jil garan bolson bna

  6. tuvshin says:

    Buruug busad ruu chihdeg hen ch bish gar l baina. Iim hunii buh butelguitel urgelj busdiin buruu baidag ter chigeeree l duusah bh daa

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.