Өдөр болгон ордог зоогийн газарт маань нэг хөөрхөн бүсгүй зөөгчөөр ажилд орсон байлаа. Би тэрнийг харахаараа нэг л аз жаргалтай болж өөрийн эрхгүй л цаанаасаа инээчихдэг байлаа. Тэр ч гэсэн миний инээж байгааг хараад бас инээдэг аль эсвэл тэр миний өөдөөс инээж байгааг хараад би инээдэг. Өдөр болгон орж түүний царайг харахаар хамаг уур уцаар муу муухай зүйлс мартагдаж хэсэг хугацаанд ч гэсэн зүгээр л би нэг тийм аз жаргалтай баяр баясгалантай нэгэн болж хувирдаг байлаа.
Удахгүй би ахлах тогоочоос нь фасебүүк хаягийг нь авч найзын хүсэлт явуулж чат бичсэн хариу бичиж бид 2 мессенжерээр харилцах болсон комны ардаас чатлах болгондоо бид 2 өөрийн эрхгүй инээж нэг тийм аз жаргалтай хүмүүс л байсан. Хичээл нь орох дөхөөд нэг сар ажлаад ажлаасаа гарсан байв. Уулзах санал тавихад найз залуутай болж таарлаа удаан үерхэж байгаа хөдөө байгаа болохоор хуурч өөр хүнтэй уулзах муухай 2уулаа зүгээр чаталж байе л гэсэн.
Би ч дотроо нээрээ ч тийм юм уу найз залуутай бүсгүйг эргүүлээд дэмий юм шиг санагдаад 2 өдөр чат бичээгүй байж байгаад messengerлүү нь ороход намайг блок хийсэн байна. Ямарч л байсан нэг сарын хугацаанд намайг инээлгэж байсанд баярлалаа. Найз залуугүй байсан бол бид ямар гоё хосууд байх байсан бол гэж заримдаа боддог…
5 Comments
Найз залуутай юм бол үхсэн элэнцгээ хийж хүнд найдлага төрүүлдэг.хүүхэн.бэ. бас зүгээр чатны найз байя ч гэх шиг. Амьдралд тийм юм байдгүй маа
Zov shiidej, goe gegeeleg tuuh bn. He ntei hunii aras guih muuhai,,, chi sain zaluu bn. Iim l bh heregtei,,,
ymar restaurant ajilladag baisan ohin be? tanidag sanagdaad ywchihlaa shv
nz zaluugui bsn bol zayanii hani chin bj boloh bje aa laifaa gj
Зүгээр л байсан зүрх сэтгэлийг… Залуу минь өөрийнхөө заяаны хайрыг олоорой, удахгүй уулзах байхаа, яарах хэрэггүй.