Үр хөндөлт

abort7_c92a901b

Хүмүүсийн дундах явган ярианд эмэгтэй хүн жирэмсэн болохыг “хүүхэд олох” ба ‘гоол алдах” гэж хоёр янзаар нэрлэх нь цөөнгүй. Хэрэв “хүүхэд олсон” бол эмэгтэйн нүүрэнд аз жаргалтай инээмсэглэл  тодорно. Эх болох хүсэл нь биелжээ гэж ойлгож болно. Харин “гоол алдсан” үед эмэгтэй нь эсрэгээр сэтгэлээр унадаг. Тэрбээр жирэмсний тестийн эерэг дүнг харж өөрийн тэнэглэсэн явдлаа зүхэж суудаг. Тэгээд сайн найзтайгаа хаана яаж хямдхан үр хөндүүлж болох талаар зөвлөж эхэлнэ. Зарим үед тэд аргагүй эрхэнд нөхөрт гарах тохиолдол ч байдаг. Гэвч ийм явдал цөөхөн байдаг. 

Ерөнхий

Аборт буюу үр хөндөлт гэдэг нь жирэмслэлтийг зориудаар таслахыг хэлнэ. Үүнийг жирэмслэлтийн янз бүрийн хугацаанд (28 долоо хоног хүртэлх) эмнэлэгт хийдэг. Ихэнхдээ  хүсээгүй жирэмслэлт, ойрын үед хүүхэд төрүүлэхийг төлөвлөөгүй байсан үед үр хөндөлт хийдэг. Үүнд  олон шалтгаан байж болно. Жишээлэхэд,  санхүүгийн, эсвэл байр орон сууцны бололцоо муу, хүүхдийн эцэг тодорхойгүй г.м. Зарим тохиолдолд үр хөндөлтийг эмнэлэгийн шалтгааны улмаас болж хийдэг. Жишээлэхэд,  жирэмсэн үедээ халдвар авсан, эсвэл үрэвслийн өвчтэй байх, жирэмсний үед хэрэглэх нь хориотой эм уусан, гажигтай хүүхэд төрөх магадлал өндөр байх г.м. Үүнээс гадна улс болгон үр хөндөлтийн асуудал янз бүрээр ханддаг. Үр дүнд нь үр хөндөх хориотой оронд аборт хийлгэвэл эрүүгийн хэрэгт татагдах зэрэг үр дагавартай. Гэвч тухай улс, эсвэл нийгмийн давхарга нь абортын талаарх ямар бодлого баримтлаж байгаагаас үл  хамаараад хувиараа хүсээгүй жирэмслэлтээс ангижирах гэж оролдсоны хэрэггүй, ялангуяа  эмчлэх эрх байхгүй “сайн дурын” хүмүүст хандаж огтхон ч болохгүй.

Үр хөндөлт

Үр хөндүүлэх  гэж буй эмэгтэйчүүд аборт нь хэд хэдэн төрөл байдгийг мэдэх нь зүйтэй. Хамгийн орчин үеийн арга бол эмийн аргаар үр хөндөх бөгөөд энэ нь жирэмсний 8 долоо хоног хүртэлх хугацаанд хэрэглэгдэнэ. Түүний гол давуу тал нь мэс заслын ажилбар шаардагдадгүй явдал юм.  Мөн  5 долоо хоног хүртэлх хугацаатай үед вакум буюу соруулах аргыг хэрэглэж болно. Илүү өргөн хэрэглэгддэг сонгодог төрөл  болох багажаар үр хөндөх арга нь  12 долоо хоног хүртэлх хугацаанд хийгддэг. Энэ нь хүндрэл үүсэх магадлал өндөртэй жинхэнэ мэс  ажилбар юм. Хугацаа хэтэрсэн

буюу 12 долоо хоногоос илүү хугацаатай үед үр хөндөлтийг зөвхөн  эмэгтэйн амь насанд аюултай, эсвэл урагт гажиг илэрсэн нөхцөлд л хийдэг. Энэ ажилбарыг хиймэл төрөлт гэж нэрлэдэг. Хиймэл төрөлтийн хоёр аргаар хийдэг. Ургийн усанд шингэн хийж ургийг үхүүлэн  зулбуулах, эсвэл жижиг хэмжээний кесарево хагалгаа (хэвлийн хана болон умайн ханыг зүсэж авах) хийж ургийг авах гэсэн хоёр төрлийн арга байдаг. Ийнхүү үр хөндөх аргыг сонгохдоо  жирэмсний хугацаанаас гадна бие махбодийн онцлог ба түүнчлэн үр хөндөлтийн төрөл бүрт гардаг янз бүрийн хүндрэлүүР

�ийг зайлшгүй харгалзаж үзэх шаардлагатай. Тиймээс үр хөндүүлэхийн өмнө заавал эмэгтэйчүүдийн эмчээс зөвлөгөө авч дорх шинжилгээнүүдийг хийлгэх хэрэгтэй;

1. Цусны биохимийн шинжилгээ

2. БЗХӨ болон ХДХВ-н халдвар  илрүүлэх шинжилгээ

3. Yтрээний наалдац

4. Цусны бүлэг ба резус фактор тодорхойлох шинжилгээ

5. Бага аарцагийн эрхтнүүдийн хэт авианы шинжилгээ

Эмч таны эрүүл мэндийн онцлогтой холбоотойгоор зарим нэгэн нэмэлт шинжилгээ бичиж өгөхийг үгүйсгэхгүй.

Үр хөндөлтийн дараа

Үр хөндүүлсний дараах  хоёр долоо хоногт хүнд юм өргөхгүй, хэт ядрахгүй байх нь зүйтэй. Зөвхөн шүршүүрт усанд орж, гадна бэлэг эрхтэнээ буцалсан усаар угааж, дотуур өмдийг ойр ойрхон сольж, бэлгийн харьцаанд орохгүй байх хэрэгтэй. Түүнээс гадна бүх төрлийн абортын үед  хүндрэл гарч болзошгүй байдгийг санах нь чухал. Биеийн байдал муудах,  цусархаг ялгадас гарах  болон хэвлийн доогуур өвдөлт өгөх зэрэг зовиурууд илэрвэл яаралтай эмэгтэйчүүдийн эмчид үзүүлэх хэрэгтэй.

8 Comments

  1. маа says:

    би найз залуудаа хэлэхгүй 1 сартай эмийн аргаар үр хөндсөн юм аа тэгээд манай найз залуу үр хөндсөн гэдгийн маань гадарлачаад эмнэлэгэ явья гээд байгаа хэрвээ эмчид үзүүлбэл үр хөндсөн гэдэг нь мэдэгдэх болов уу надад мэдэх хүн байвал хэлж өгч туслаач

  2. undraa says:

    сайн уу?намайг у гэдэг би энэ гамбууштай уулзаж ырилтсмаар бх ымаа туслаач

  3. ганаа says:

    үр хүндүүлэх гэдэг чинь маш эрсдэлтэй алхам шүү. охид бүсгүйчүүд минь та бүхэн өөрсдийгөө л хамгаалахгүй бол өөр хамгаалах хүн тун ховор шүү. бэлгэвчтэй унтана гэж уурлаад ч болтугай хэл тэглээ гээд эр хүн унтахаа болино гэж байхгүй биздээ тиймүү. бүр болохгүй бол дааврийн эм уу. микрогинон гээд эм байдагшдээ аптект 1000 төгрөгнөөс хэтрэхгүй л үнэтэй байгаа байх. зааврыг нь сайн уншаад уугаарай окей.

  4. ochkos.bblog.mn says:

    hey minii blogoos avsan bna chi. iim tom siterhuu yum bj bas eh survalj durdahgui avna ain? gaigui site yum bh gesen chin bas l hulgaichuudiin neg bjee. hulgaichaa, bi 9.29nd blogruugaa hiihed chi 30nd end tavijee harj l baiya uneneer yavbal yaahiig?

  5. seke says:

    ур хундуулнэ гэдэг өөртөө харамсаад барахгуй эмэгнэл авчирна гэсэн уг.унтах дуртай бол хамгаалалтаа хэрэглэж сурах хэрэгтэй бусгуйчуудээ. урийн заяа гомддог юм байнлээ шуу.хийсэн нуглээ биэрээ амсаж явнадаа. сэрэмжлүүлэг болгон бичлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.