Нэг нэгнээ дэмжиж, бие биедээ урам хайрладаг эмэгтэйчүүдийн амжилтад хүрэх магадлал өндөр байдаг. Энэ бол зүгээр ч хий хоосон яриа биш билээ. Эмэгтэйчүүд хоорондоо өрсөлдөхөөс илүүтэйгээр найз нөхдийн харилцаатай байж, нэгнээ ойлгож, хайрлах хэрэгтэй. Гэвч сайхан харилцаатай байна гэдэг нь уруулын будгаа хувааж түрхэхийг хэлэхгүй. Харин хүндлэл, хайр энэрлийг бусдадаа харамгүй түгээхийг хэлнэ. Ингээд та бүхэндээ хэрхэн бусдыгаа дэмжиж, хамтдаа цэцэглэн хөгжих талаар зөвлөгөөг хүргэж байна.
ТҮҮНИЙГ ЗОРИГЖУУЛ
Эмэгтэй хүн аюулгүй байх ёстой. Гэсэн ч ирээдүйд юу тохиолдохыг хэн хэлж мэдэх билээ? Заримдаа асар их зориг шаардсан шийдвэр гаргах үе ч байдаг. Өөр нэгэн эмэгтэй танаас тусламж хүсмээр байгаа ч түүнийгээ илэрхийлж чадахгүй байгаа мэт сэтгэгдэл төрвөл та зүгээр л “Чамд миний тусламж хэрэгтэй юу?” гээд асуугаарай. Тэр танд найз залуугаасаа салсан тухайгаа ярих гэвэл тухтай газар уриад хамт сууж ярилцаарай. Шинэ бизнес эхлүүлэх санаагаа хуваалцвал түүнээр бахархаж байгаагаа илэрхийлээрэй. Зөвхөн таныг гээд зориод ирсэн сэтгэлийг нь бүү үл ойшоогоорой.
АНХААРАЛТАЙ СОНС
Зүгээр л ярилцаад үз. Эмэгтэйчүүд хэт их стрессдсэн үедээ бусадтай ярилцаж стрессээ тайлдаг гэдэг. Ярьж байгаа зүйлд нь утгагүй хариулт өгчихвий гэж эмээж байгаа бол зүгээр л толгойгоо дохиод, яриаг нь анхааралтай сонсоод үзээрэй. Бид хүнд хэцүү зүйлс тохиолдсон үед нэг нэгэндээ дэм болох хэрэгтэй шүү дээ. Харин хэцүү үед нь үл тоомсорлох нь энэ дэлхий дээрх хамгийн муухай зүйл гэхэд хилсдэхгүй.
МЭДЛЭГЭЭ ХУВААЛЦ
Хамтран ажиллагчийн тань ажлынх нь эхний өдөр гэж төсөөлье. Тэр цайны аяга хаана байгааг, бүр цайгаа хаанаас авч уухаа ч мэдэхгүй байгаа учир тодорхой хэмжээнд стрессдсэн байгаа гэсэн үг. Тиймээс та өөрийн мэдэх бүхнээ түүнд хэлж туслаарай. Танд ч бас ийм өдөр ирэхийг үгүйсгэхгүй шүү дээ.
ЗАЛУУ ОХИДОД УРАМ ӨГ
Та өөрийн өсвөр насаа эргэн дурсаад үзээрэй. Танд урам зориг өгч, зааж чиглүүлдэг таниас эгч эмэгтэйчүүд байсан л биз дээ? Та ч мөн залуу охидод урам зориг өгч, зааж чиглүүлэх хэрэгтэй шүү дээ. Тэднийг хичнээн үзэсгэлэнтэй харагдаж байгааг нь хэлээд ажлын хажуугаар өөрсдөдөө анхаарал хандуулж байгаарай хэмээн зөвлөгөө өгөх нь тэдэнд маш том урам зориг өгөх болно.
МАГТААЛЫГ БҮҮ ХАРАМЛА
Хүмүүс магтаалд “нугасгүй” байдаг. Магадгүй та ч бас дуртай байх. Гэвч бид өдөрт хичнээн удаа бусдад магтаал хайрладаг бол? Тийм ч олон биш л болов уу? Бусдыгаа магтаж, урамшуулах нь тэдэнд асар их эрч хүч, урам зориг өгөөд зогсохгүй хамт олны дунд халуун уур амьсгал бий болгох юм.
ЭЭЖ, ЭМЭЭДЭЭ ТУСАЛ
Амжилтанд хүрэх гэж байгаа бол жижиг зүйлсийг ч бүү мартаарай. Агуу том зүйл мөрөөдөх нь буруу биш ч гэлээ найз нөхөд, гэр бүлийнхэндээ туслах нь чухал шүү. Тэдэнд таны тусламж хэрэгтэй байгаа эсэхийг нь асууж, ямар ч шалтгаангүй цэцэг бэлэглэж, тэдэнд хайртайгаа харамгүй илэрхийлж байгаарай.
ТАНЬДАГ ЭМЭГТЭЙЧҮҮДЭЭ ХООРОНД НЬ ТАНИЛЦУУЛ
Өөрийн эргэн тойронд буй эмэгтэйчүүдээ хооронд нь танилцуулж, холбох гүүр нь болж өгөөрэй. Тэд таны бизнесийг ахиулах хүчин чадалтай, санаачилгатай хүмүүс ч байж болох юм. Таны танилын хүрээлэл дунд амжилттай яваа хүмүүс олон байх тусам таны амжилтад хүрэх зам тань дөт байх болно.
БУСАД ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ ҮЙЛ АЖИЛЛАГААНД УРЬ
Шинээр танилцсан найзыгаа өөрийн оролцох гэж буй үйл ажиллагаандаа уриарай. Эрэгтэй хүмүүс олуулаа нийлж, үдэшлэг зохиож, хөл бөмбөг үзэж хөгжилддөг тул найз нөхдийн тал дээр эмэгтэйчүүдээс илүү байдаг гэж хэлж болно. Гэвч эмэгтэйчүүдэд ч мөн адил боломж бий гэдгийг битгий мартаарай.
ӨӨРИЙН ХҮРЭЭЛЛИЙГ БИЙ БОЛГО
Үзэл бодол нийлдэг найз нөхдөөрөө хүрээлэл үүсгэ. Ололт амжилт, шинэ санаа, тулгарч буй асуудлаа хуваалцаж, зөвлөгөө өгдөг хүрээлэл бий болгох нь өсөж дэвжихэд тань томоохон туслалцаа үзүүлнэ.
Эх сурвалж: YOLO.MN
1 Comment
Amidral deer emegteichuud bie bienee demjdeggui l baihgui yu. 10 jild baihad minii hamgiin sain naiz minii naiz bandiig bulaagaad arduur namaig muu helj yanhan, gichiiger n helsen baidag. Tugsuh angidaa ohiduudtai niilehee boliod gaigui bie bienee oilgodog eregtei naiztai bolson bailaa. Ter ued hoiguur muu muuhai yum yrij, heleh helehguigeer heldeg humuus manai angiin ohiduud l baidag baisan. UUrsduus n neg yum iluu hiih, neg yumaar iluu baihad l uhtel doosh n hiideg muuhai humuus.
Ih surguuli tugsuud ajil deer garsan ch ter dandaa hov bazaj hun muuldag hoyor nuurtei humuus bol emegteichuud l baidag. Hamt baihdaa dandaa uur huuhnuudiig muulna. Namaig baihgui muuldag geed l oor huuhnuud n nadad hovlono. Emegteichuud bie bienee demjdeg baival saihan ch minii amidral tiim baisangui. Nuuren deeree neeh tsagaahan amitad. AMidraldaa uchirch yavsan emegteichuudees eej, emee 2 maan l nadad sain baisan busad n dandaa hoyor nuurtei adgiin shaarnuud baisan.