Экс залгаж, мессэж бичиж айлгах боллоо…

Сайн байна уу. Нэрийг минь нууцалж захиаг минь оруулаад боломжтой бол зѳвлѳгѳѳ ѳгѳѳч. Би найз залуугаасаа салаад жил болж байна. Салсан шалтгаан нь намайг зѳвхѳн ѳѳрийнхѳѳ хүссэнээр байлгадаг, миний хүсэл мѳрѳѳдлийг сонсдоггүй ѳѳрийнхѳѳ хүссэн зүйлийг л хийдэг, найз нѳхѳдтэй минь ч уулзуулдаггүй тийм хүн байсан. Сэтгэл санааны хувьд дарамталдаг байсан гэхэд болно.

Сүүлдээ тэвчээр барагдаад салахаар шийдсэн. Салаад нэг жил болж байна. Одоо би ѳѳр нэгэн залуутай учирч хайрлаж дурлаж сайхан байгаа. Гэтэл хуучин найз залуу маань залгаж мессэж бичиж айлгах боллоо. Уулзаж хэлж ярьж үзсэн ч нэмэр алга. Яах ёстой юм болоо? Одоо үерхэж байгаа залуу бид 2-н харилцаанд хэрхэн нѳлѳѳлѳх болоо? Зѳвлѳгѳѳ ѳгѳѳч…

5 Comments

  1. Tusch zaluu says:

    hen negnees aij yavna gej bol baihgui shde! Huuliaraa bol gerleegui l bol hen hendee uureg huleehgui.
    Evguiteed baival ni tsagdaad gomdol gargachih.
    Naiz zaluu chini suuh ene terdee tulaagui bol heleh hereggui l baih. Daraa ni yaaj ch teneglehiig ni medehgui shd

  2. Баагийнаа says:

    Хүн бүр л бараг өмнө нь өөр нэгэнтэй байсан. Тэр тусмаа шинэ уулзсан залуу чинь бас чамтай учрахаасаа өмнө нэгэн байсан л байгаа. Асуудал үүсвэл одоогийн залуудаа ойлгуулах хэрэгтэй. Харин үүсэхээс өмнө хуучин залуутайгаа аль болох холбоо барихгүй байх бүх арга хэмжээг авах хэрэгтэй. Жишээ нь дугаараа солих, эсвэл барихгүй байх. Түүний байж болох газраар явахгүй байх, гэрийн чинь үүдэнд байж магад гэж бодоод хүргүүлдэггүй байх гэх мэт. Аандаа алсуур мартагдах, хүнийх болсон гэх сэтгэгдэл хуучинд нь суух байлгүй дээ

  3. RAY says:

    uulzsan ch geh shig haha durtai duh l bn shde chi ugasaa. dund ni segsiitel gusuulaal ywj bhgui yu durtai duh yum chine chi hahaha

  4. Батаа says:

    хатуухан хариу өгч сур, уулзах шаардлагагүй

  5. й says:

    цагдааг өг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.