Мэдэхгүй юм даа /2/

1238171818_4

Энд хэдэн зүйл тодруулья гэж бодлоо. Бид хоёр 7 хоногт 1-2 удаа хамт хонодог. Уулзахын тухайд бол өдрийн цайны цаг орой ажил тараад гэх мэт би байнга л очдог. Өдөр болгон гэсэн үг л дээ. Би түүндээ хайртай. Тэр маань ч надад хайртай би эргэлзэхгүй байна. Хамгийн итгэлтэй хамгийн дотнын хүн нь би байтал доторхоо нээж сайн ярьж өгөхгүй байхаар хэцүү байна ш дээ. Эсвэл надаас өмнө амьдралд нь янз бүрийн зүйл тохиолдож байсан юм болов уу гэж хүртэл би бодоод байна. Заримдаа тэвчээр барагдаад хэлнээ. Чи яагаад надад их юм ярьдаггүй юм бэ гэхээр “би ярьдаг ш дээ, харин чи минь намайг шахаад байна ш дээ, би байгаагаараа л байна гэнэ” Надтай зовлон, жаргалаа хуваалцахгүй байна гэр бүлийнхнээ надад сайн ярьж өгөхгүй байна, ажил дээрээ юу болж байгааг надад сайн ярихгүй байна ш дээ, би л шал шал гээ л байнга ярьдаг чи сонсдог тийм биз дээ гэхээр “заза ойлоо гэнэ тэгээд л бас таг чиг” Нээх сайхан инээчээд л яваад байна даа. Инээж байгааг нь харахаар надад маш сайхан байдаг барьж аваад базаад чимхээд хаячмаар тийм сайхан байдаг.

Гэтэл дотогшоо байгааг нь бодоод би сүүлийн үед түүнийгээ л боддог яагаад надад нээлттэй байдаггүйг бодоод гайхаад байдаг боллоо. Тийм бүсгүйтэй найзлаж үзээгүй болоод дасаж өгөхгүй байна уу ч гэж бодох юм. Би түргэн зантай, хэлэх юм аа шулуухан хэлээд бас шулуухан хариу авч л байвал надад амар байдаг. Ажлын карьерт ч гэсэн энэ зан чанар маань сайн нөлөө үзүүлдэг. Хэзээнээс л ийм авиртай байсан даа. Анх түүнийгээ эргүүлэхэд хөөрхөн охин санагдаж татагдаж байсан. Гэтэл зан чанар миний төсөөлж байснаас шал өөр байсан. Хүлээцтэй, тайван чанар нь сайхан байна. Гэхдээ дэндүү санагдаад байна. Би бүх санаачлагыг л гаргадаг. Манай хүн аан за тэгье л гэнэ. Бас надад нээх эрхлэхгүй байна. Би эрхлүүлмээр өөрөө бас эрхэлмээр байна ш дээ. Танай аав ээж чинь юу гэж байна даа охин нь гадуур /манайд/ хоноод байгаа ш дээ, намайг танихгүй ш дээ би танилцах уу гэхээр “за тэг танилц гэхгүй, юу гэхэв дээ би нас биед хүрсэн хүн ш дээ гэнэ”. Заза би ерөөсөө танай аав, ээж дээр орьё танилцья гээд шуудхан яваад орчих ёстой юм болов уу, мэдэхгүй. Тодорхой биш юм шиг байдалтай байгаад л би давчдаад байна. Намайг нэг юм хэлэхэд огт зөрүүдлэж байгаагүй за л гэнэ. Одоо би тэр занд нь уусаж байнаа. Би эрс хурц ааштай. Тэр маань тайван тогтуун зантай. Эрс тэс өөр араншинтай хүмүүс. Энэ шал өөр ааш маань бид хоёр бие биенийхээ дутууг нөхөөд явах байх эсвэл…

секс.мн дээр ирсэн захидал

25 Comments

  1. hana says:

    тэгээд одоо оортэйгээ адилxан галзуу xун болговол буур асуудалтай ш дээ Энэ xэвээрээ байвал зугээр юм биш уу

  2. derrick says:

    нэг унжийсан юмтай таарчихсан юм аа даа… Гал цогтой, инээвэл инээдэг уурлавал уурладаг хэлэх гэснээ хэлдэг хэлэхгүй юмаа залгичихдаг бүсгүйд л би дуртай

  3. gerlee says:

    хэхэхэхэ iim yumand muu sanaa hereggui ee. gem bish zan ni tiim yum chine dee. manai hun bas tiim. oilgoltsohod ih amar bas geriin uur amisgal ih taivan badg orood ireheer heruul odood yrzaga yrzaga geed bval hetsuu sh deeyasan iisen geed hel am sugalah geed bval durgui hurnee dee tegesnees iim taivan saihan bsan ni deer sh dee

  4. the phone says:

    xүний гэрийн xүмүүжил гэж 1 том зүйл бий, үүнийг өөрчилнө гэвэл багагүй xугацаа орно.
    миний 1 найз, найз бүсгүйтэй болоод яг чам шиг байдалд орж, чам шиг зүйл яридаг байлаа.
    гэтэл тэд одоо 2 xүүгийн ээж аав болчихоод сайxан амидарч байна. найз маанü xарин ч баяртай байдаг. үглэж яншаад гомдож уйлаад, xардаж xашxираад байхгүй амар байна гэдэг. амидралийн гол шийдлүүдээ найз маанü өөрөө гаргаад дасчихсан, санxүү гадуурx ажил гэx мэтээ өөрөө цохицуулдаг, дээр нü 1 хэрүүл гээч мангаа тэднийд бараг байдаггүй. xааяадаа бага зэрэг xардаx маяг цуxалзаxаар найз маани баярладаг юм. XАЙР XҮНДЛЭЛ гээч агуу xарüцаа та 2н дунд xангалттай байгаа бол чиний бичсэн зүйл асуудал биш санагдлаа. Эцэст нü: өөрийгөө өрөөлийг зовооxийг xүсэхгүй байгаа бол XҮНИЙГ БАЙГААГААР Нü XҮЛЭЭЖ АВ, БАЙГААГААР НИ XАЙРЛА.

  5. A guy says:

    За даа ер ни бол жаахан асуудал бна! Чи ингэ хоо.Бух байж болох муу муухайг тооцож бодож узээд тэгээд наад найз охиноо сонгож байгаа бол зугээр хучлээд найз охинийхоо аав ээжтэй ни уулз.Харин арыг ни даахгуй байжийж тэвчээргүй зан гаргаж уулзчихаад тэвчилгүй хаяад явчихвал жаахан тийм бна!!! Ар гэрт ни эсвэл тэр охинд чини нэг жаахан асуудал байгаа байх.

  6. nuyo says:

    hmm manai ex nz zaluu bas iimerhuu dotogshoo hun bsan,haaya davchdaad hetsuu l bdiin gehdee bi ooroo ih yria bolohoor tegeed taardah bsan bhoo,alivaa yum esreg tesreg bj taardah gj yridag l yum.iimerhuu zan haaya zugeer haaya uneheeer bachimduuldag!

  7. Ani says:

    Торолx Зан н л Юум бн. Xүн чин 4 өөр төрлийн Зан Төлөвт xуваагддын ш дээ. наадаx чин Мэлинxөлик тэмпэрмантт Xүн юум бн. тийм болxоор Юум ярия гсн ч цаанаса яримгүй санагдаад бгн. Чи xурдан шийдвэр гаргадаг Xлорик юум бн. битгий Иx шалгааж бай угаасаа Үр Дүнгүй ш дээ. Төрөлx Занг Чи яагад ч засч залруулж чадку эээ. Зоxицоол амидар.

  8. ыуыу says:

    аа хуцаа хуц, муусайн юмнууд. шал тэнэг юм яриад л явах юм. ер нь мундаг хүүхнүүд учраа хэлээд тусдаа байя л гэдэг байхгүй юу. за сурцгаа.

  9. цахирмаа says:

    ямар сонин хүсэл тэмүүлэл мөрөөдөл өөрийн бодолгүй охин бэ, чамаар л хөтлүүлж амьдрах гээд байгаа празит шинжтэй л хүн байна уяатй гөлөг шиг л чамайг дагах дэгээ. эмэгтэй хүн ухаалаг цаагуураа эрчүүдийг залж залруулж явдаг байвал зүгээршдээ. наад охин чинь аймар хартай эмэгтэйчүүдийг дээрэлхэх дуртай маягийн эрчүүдэд зориулагдсан хүн байна.

  10. zochin says:

    Харин ч гоё нууцлаг юм бишу, хэхэ
    Тийм болоол чиний бур дотор бачимдаад таниж мэдэх гээд ухчихгээд байгаан бишу. Бух юмаа яричихдаг нэгэн далан задгай амтай юм байвал нээх удку тэгэл салийшд. Чиний хамаг нууц мууц тэрний чини найзуудаар тараал..ийм байхийг хүцкү л баигааздэ,хэхэ

  11. hana says:

    мани ноxортэй адилxан юмаа Гэxдээ амидрал дээр машин сайн таардаг шуу чамд гэж xэлxэд зарим уэд ч бас xэтсүү л дээ гэxдээ дараа ни бодоxод буx юм ок шуу

  12. hnnn says:

    хнннн яанаа. манай нз залуу ыг тийм шд. би бас яг ийм. жоохон сэтгэл хурух юм бол наадах чин харин асуудал болно. сайн бхад ч яахав сайн сайхан юм н л сананд ордийн. ийм занг н буруутгадаггуй юм. суулдээ энэ зангаас н болж салах тухай боддог болжийсон. эрэгтэй хун бж ер н л санаачлага муутай бхар над шиг тус тас хунд нэг лтаалагдахгуй. нэг ёсондоо уйднаа гсн уг. азаар их сайн залуу болохоор тэрийг н бодоод уурчлууд хамт бна гж боддог болсон.

  13. www says:

    аав ээжтэй нь сайхан танилтсаач. сайн хүнтэй таарсан байнашдээ

  14. nice girl! says:

    Puuh huurhii minii muu nz zaluu maani ch bas iimerhuu yum bopdoj bdag yum bish biz de. Erchuuudee ta nariig bid bas sain tanih gej budildag shig. iimerhuu bolgoomjilson handlaga bj bolnoo. Gehdee sain bolood l chamtai uulzaj uuriinhuu unetei tsgaas urj bga blgui de. Nuuren deere ugui e hereggui gej bgaach tsaan husej bh ch ue bdag shuu.

  15. lalala says:

    Yamar ch sonirholgui,shal uitgartai haritsaatai yumaa,Manai nz zaluu bid 2 lav odort bolson, er n buh l zuilsee yarij huvtsaaltsaj,neg negniihee aldaag harj bie biedee zovlogoo ogch,asuudliig hamtdaa shiidverledeg.Tiimdee ch tuundee mash ih itgedeg,bas minii ariin asuudliig bugdiig n zohitsuulj chaddag,Minii nz zaluu hervee chinii nz ohin shig bsn bol bi lav udaan uerhej,tsaashdiinhaa amidraliin talar bodohchguiin bn.

  16. bi bol bi says:

    esreg tesreg 2 hun chini harin ch ih sain taardag shd,chinii helsneer dutuugaa nohood. 2uulaa shal shal gesen bval heruul tasrahgui,esvel 2uulaa bur tag duugui bval amidral neg l utgagui bolnoo doo. manai nohor yag tanai naiz ohin shig,bi bolohoor yag cham shig zantai. tegeel yag taaraad,saihan amidraad bolood l bna. bi bas l tuundee uusaad suuliin uyed eldev margaanii uyeer buult hiij suraad bgaa.

  17. Toogii says:

    би амьдралыг нь сонсоод өрөвдөж үхэхээ шахдаг, өрөвддөг тийм бүсгүйтэй учираад бнаа яг дээрхтэй адилхан надад юу ч ярьдгүй чи мэдээ л гэдэг

  18. Toogii says:

    Миний хайртай бусгуй бас тийм яах вэ адилхан юм бн

  19. Lolipop says:

    Harin ch sain ohin yum bishuu dee, eldev zangui.. Hunii yamar ve gedgiig tsag hugatsaa l haruulna, chi bitgii bachimd, davchid! Buh yum saihan baina, enenees iluu yu husehev gej bod.. Baigaa zuiliinhee une tseniig medrehgui, setgel hanaj suraagui bol chi amidralaas az jargal avch chadahgui shuu..

  20. hi says:

    хун угаасаа турулхийн тийм зантай байж бно шдээ.би ч гэсэн нухуртуу хамаг юмаа тоочоод яриад байдаггуй удур тутмийн юмс гэр булийнхээ асуудлийг заагуураа шийдсэн бдаг.энэ ни нээх итгээгүй эсбэл муу санаатайдаа биш болох жижиг сажиг асуудлийг заабал оролзуулж шийдэх албагуй гэж боддогтой бас хэтэрхий биэ даасан байдалтай маани холбоотой бх.тэгээд дараа ни иймэрхүү ум бсон ингэсэн шуу гээд мэдээж хэлэлгүй яхаб.
    чи ууруу их тэбчээр муутай юмийг хурдан шийдэх хусэлтэй залуу бн.чи айтайхан яриад л одоо ээж ааүтай чин танилзах болсон гээд очоод уулз тэгээд бэр гуй.мгл-д бэр гуйна гэдэг харимийн урд удур болдог гэж боддог ум шиг.бэр гуйгаад та 2ийн харилзаа 1 шат нэмэгдэж дотно бно тэгээд за одоо ур хуухэдтэй болий эсбэл одоо хуримаа хийэ гэсэн уэдээ сайхан тайбан хуримаа хийх хэрэгтэй.би уурийнхуу туршлагаас яриж бн л даа.найз хуухэн чин хун чанар сайтай сайн хун бололтой чи олон юм буу бод.урд ни хунтэй уэрхэж бгаагуй бол иймэрхүү ум тохиолдож бгаагуй бхоор харзнаад л бж бга бх даа. ябаандаа нээгдэнэ дээ.та 2 хамт амидраад 1гэрт ороод гэр орон гал тогоо тэр эмэгтэйх бсон загт мэдээж айлийн эзэгтэй хун шиг яриа хууруу нээлттэй юманд миний гэр миний амидрал миний хани гэж хандаад ээж аабийн эрх охин биш чиний энхрийлэлд очно шдээ.за за амжилт хусэй.эр ни бол тэр охиний ээж ааб ни охиноо ямар хунтэй ябаад бн тэр ни ямар санаатай ум бол гэж харж санаа зоүж бга чи мудхун очиж уулзаад гэр орхоор ни орж гапдаг болсон дээр бхаа.найз охин чин ээж ааб ингээд бн гэж хэлэхгүй л бх.

  21. Tuul says:

    Тиймэрхүү дотогшоо хун ч хэтсүү шуу, Болихгуй ю доо. Дотогшоо хун дотогшоо хунтэйгээ таарна

  22. ыуыу says:

    аа авгай нар ядаргатай шоо. хун байгаагаараа байхаар ингэд солиороод байдгийн. заза аяндаа болно за

  23. SOKO says:

    ийм дотогшоо хумуустэй амидрахад ойлголтсохгуй юм гардаг л юм. гэхдээ зугээр зантай юм биш уу, тэр дуугуй дотроо зан ни уурласан гомдсон уэдээ яаж илэрдэг бол. умхий санаатай юмийг муугаар боддог бол муухай л байдгийн даа.

  24. Tуяа says:

    та 2 яг таарах хосууд байна. санаа зоволтгүй ээ. Танай хүн чинь сайн л хүн байна ш дээ. шал шал хийсэн эрчүүдээс наад хүн чинь жинхэнэ хүн шүү. Бүү адгаж бай.

  25. girl says:

    яг манай найз залуу шиг, иймэрхүү байдалд гомдмоор, ямар охин ингэж их гомдоосон юм болоо гэж бодогддог. бур ээж ни унгрухуд хуртэл намайг очуулуулаагуй, би болхоор хажууд ни тушиг болж бая гэж л бодсон, мэдэхгүй юм дооо…….

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.