Хүн гэдэг, бусдад тусалж байж өөрөө сайн сайхан амьдардаг

89614170

-Сайн сайхан амьдрал өөрөө хүрээд ирдэггүй-

“Би удаан хугацаанд байнгын уур бухимдалтай, нийтэч бус, хувиа хичээсэн байдалтай амьдарч байсан юм. Өнөөдөр нийгэм хүнд байна шүү дээ. Дараа нь эргэцүүлэн бодлоо. Үнэхээр ингээд амьдралын баяр баясгалангүй насыг барах нь утгагүй, даанч харамсалтай санагдлаа. Эргэн тойрон хөмсөг зангидсан, стресст автчихсан, хэт улстөржчихсөн хүмүүс байгаа нь үнэн. Гэвч би заавал тэднийг дууриах албатай биш биз дээ.

Тэгээд би шинээр амьдрах зорилго тавьсан. Маргааш өглөө нь босоод толинд хараад инээмсэглэв. Нар цацарсан сайхан өдөр байсанд хэрэндээ л олзуурхав. Сэтгэл уужрах шиг болж байна. Тэр өдөр миний хөөцөлдөөд бүтэхгүй байсан ажил санасанаар бүтлээ. Урам зориг ч их орж байна. Гэртээ ирээд ийм амархан бүтсэнд гайхсан. Гэтэл бичиг баримтаа хагас дутуу, ойлгоход хүндрэлтэй байдлаар бичсэн байх юм. Үүнээс хойш бичиг баримтаа эмх цэгцтэй байлгаж, уур бухимдалгүй тайван үедээ л бичдэг болсон. Бас нэг нээлт хийсэн нь бид дэндүү харамч, хариг зангаасаа болж өөрсдөө хохирдгийг ойлгосон. Зөвхөн ойр дотны гэлгүй хамт ажиллаж байгаа, гэмгүй танил, өвчтэй зовлонтой хүмүүст жижиг сажиг бэлэг сюрприз барихад хичнээн сайхан байдаг гээч!

Буян энэ тэр гэх том үг хэрэггүй. Зарим хүн “амьдралын хүнд байх үед юун бэлэг” гэх байх л даа. Гэхдээ санхүүд тань ямар ч хүндрэл, нөлөө үзүүлэхгүй бага сага, таатай сюрприз байхад л болно шүү дээ. Танихгүй ч гэсэн эмнэлэгийн орон дээр шаналж байгаа өвчтөнд ганц шоколад өгчихөд таниас юу ч хорогдохгүй. Харин ч сэтгэлийн таашаал эдлэх болно. Бид сүүлийн жилүүдэд дандаа л авах, хожих, ашиг олох тухай ярихаас бус хүнд өгөх, хүнийг энэрэх, хайрлах тухай ор тас мартсан гэлтэй.

Одоо хүн бүхэн “Хэрхэн баяжих вэ?”, “Яавал баян чинээлэг амьдрах вэ?”, “Эдийн засгийн хэмнэлтийг яаж гаргах вэ?” гэх мэтийн элдэв ном их унших болжээ.

Магадгүй, бидний өнөөгийн бүх гай барцад, бүтэлгүйтэл, ядуурал, муу муухай бүхэн гагцхүү энэ сэтгэлгээний ядуурлаас үүдэлтэй юм биш биз? Хүн бол үнэндээ өчүүхэн амьтан, байгалийн нэг бүтээгдэхүүн шүү дээ. Бусдад тус дэм болсноор хэн ч хохироогүй, харин ч ажил үйлс бүтэмжтэй, өөдрөг болно. Энэ бүхэн аяндаа мэдрэгдэнэ. Ховорхон завшаанаар бид хүн болсон. Энэ насандаа атгаг муу санаагүй, сайхан сэтгэлээр бусдад хандбал амьдралын баяр баясгаланг аяндаа мэдрэх болно.

/Хань/

15 Comments

  1. Tuumek says:

    Би одоо гадаадад МА сурдаг оуытан л даа. манайх ходоонийл малчин айл, би хамгийн багана. манай аав ээж 2 их сайхан улсууд бдаг мач тусархуу, муу ээж мин дандаал малаа хайж хол ойр хонож ываа хун=мууст хоол хийнэ. Ингэж ывсаар бидэч том болоод манай 10 хуухэд л манай ах дуу нараас хамгийн сайн ывдаг н даа, зугээрэл ходооний охин гадний оронд муучгуй амжилт узуулнэ гэдэг тийм амар бич чуу дээ. Энд гантсал ым хэлхэд би мач сайхан сэтгэлтэй, ургэлж хунд тусалдаг хун гуйгаагуй асуугаагыи бхад л бараг заагаад зовлоод огдог, байвал хунд ч хамаагуй огдог. Ийм байхаар аындаал ым узсэн хун чиг, хундэч огоожтэй оорт ч оэг гоэ бдаг ым даа. Бугд тусч инээмсэглэдэг, ариун нандин байх хэрэгтэй.

  2. Sarnai says:

    Энэ насандаа атгаг муу санаагүй, сайхан сэтгэлээр бусдад хандбал амьдралын баяр баясгаланг аяндаа мэдрэх болно.

    оон, ямар сайхан юм бичээ вэ?
    би яг өөр шиг чинь бодолтой нэгэн.
    Сайхан сэтгэлийн үзүүрт тосоо гэж….
    яг үнэн шүү, хэн нэгэнд муу санаж өөртөө муу энерги цуглуулахгүйгээр хүнд туслаж дэмжиж явбал үнэнээсээ ажил төрөл бүтэмжтэй байдаг юм билээ шүү….

  3. s.boloro says:

    тиймээ xун сэтгэл санаа оюун уxаанаараа ариун байж гэгээрэлийн бий болгодог шуу дээ

  4. nuuts says:

    их сайхан зуйл бичиж ээ.
    эниг олон хун уншад хэрэгжүлэсэй.хумуусиг хархад нуурэнд н ямар баяр баясгалангуй их л барайсан,бурзгэр харагдах юм а.цаана л 1 шаналсан гуниглсан ч юм шиг гэхдэ амидрал бас хунд бга н унэн л дэ.биэ биэдэ урам огч удахгуй бух юм сайхан болно гэж итгэж,маргашийг гэрэлтэйгэр харарай хумусэй.бугдэд н амжилт

  5. zochin says:

    тийм шуу би амидралдаа яг л ийм зарчим баримталж явдаг сэтгэл санаа маш тайван тогтуун болдог юм шуу

  6. beegii says:

    хэхэ. Харинэ тиймээ. Монголд нээрээ хумуус биэ биэрүүгээ харж инээмсэглэж баймаар юмаа. Инээсэн хунийг ядаж хараад загнахгуй байвал зугээр ш дээ. тээ? хэхэ

  7. бүсгүй says:

    Хотын гудамжаар явахад дандаа бүрсийсэн, гунигласан, бухимдсан гээд дандаа л тоогүй царайлсан хүмүүс явах юм.Өчүүхэн зүйл дээр хүртэл уурлаж, хэрэлдэцгээгээл…Бас л бодууштай зүйл бичсэн байна.Гэвч ойлгож амьдрал болгох нь хэр юм гэхээс

  8. Fire says:

    үнэхээр миний бодож явдаг зүйл минь байна даа, би ингэж бас боддог юм. энэ сүүлийн үед дэлгэрээд байгаа байжих моод чинь их эртний, үеэ элээцэн моод шүү гэж хэлмээр байна. Ухаантай хүн бол юмыг өөр өнцгөөс хардагдаа

  9. asd says:

    хүүе Ямар гоё нийтлэл вэ. Миний сүүлийн үед хамгийн их мартаад байгаа юм бшд6

  10. BOBKA says:

    нээрээ тийм ч юмуу. нэг туршиж узий байз суулийн уэд амидрал нэг л утгагуй болоод байгаан,,,

  11. bataa says:

    тийм шуу . санаа зов бол заяа зов . хунд хичнээн огох тусмаа буцаад хэд дахин оорт ни ирдэг . энэ бол эртөнцийн маш чухал хуули шуу . оккулт хээли гэдэг

  12. mongol says:

    тиймээ их зөв юм бичжээ. санал нэг байна бас хэрэгтэй ч юм байна

  13. Special One says:

    санал нийлэхгүй байна хүнд туслаад дараа хариу нь ирнэ гэдэг юу л бол одоо манайхан хүнийг байгаа дээр нь ашиглаж аваад дараа нь хэрэггүй юм шиг хаяж чадах л улс шүүдээ би цагтаа хүмүүст чадах ядахаараа л тусалдаг байсан хариуд нь надад ганц нь ч туслаагүй юм даа

  14. Boloroo says:

    Санал нэг байна

  15. hair says:

    тийм шуу дандаа л инээмсэглэж байгаараа хумуусээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.