Энэ түүх манай гэр бүлийг шинэ хороололд нүүж орсноос эхэлсэн юм. Ардчиллын ах нар бүх нийтийг эрх чөлөөнд уриалснаар нийгмийн тогтолцоо солигдож олон шинэ боломжууд нээгдсэн ч хүмүүс гар дээрээ бэлэн мөнгөгүй болж эцэг эхчүүдийн нуруун дээр гэр бүлээ өлсгөхгүй байх шинэ даалгавар оногдов. Ихэнх цагаа ээжийн авч өгсөн алтан хошуутай үзгийг нотны дэвтэртэй нийлүүлэхэд зориулдаг аавд минь энэ сорилт хэтэрхий хатуудсан нь дамжиггүй. Улсын циркийн хажуудах тансаг 4 өрөө байрнаас Улаанбаатар хотын хамгийн зүүн захын шинэ хороолол руу нүүж орсон нь зөвхөн бидний төлөө байсан гэдгийг тухайн үед арав гаруйхан настай байсан би хожим нь ухаарч эцэг, эх хоёроо их л өрөвдөж билээ.
Нүүж орсон анхны өдрөөс л тэр газар надад маш их таалагдав. Учир нь би орцондоо хоёрхон найзтай, тэдэнтэйгээ л бөглөөдөж тоглодог байсан бол энд бүхэл бүтэн нэг анги шиг олон хүүхэд өдөр бүр төрөл бүрийн тоглоомоор тоглодог байв. Энэ үед л би түүнтэйгээ учирсан юм. Тэр бол сахиусан тэнгэр, тэр бол миний харанхуй ертөнцийг гэрэлтүүлэгч, тэр бол тэнгэрээс унаж, газраас ургасан бурханлаг нэгэн. Би чамайг шүтдэг. Би чамд үнэнчээр зүтгэж би чамайг хайрлах болно.
“Гадаа гарч тогло” гэсэн ээжийнхээ үгэнд орж хөгжилтэй тоглоом тоглож буй олон хүүхдүүд дээр очтол “Гагнасан гинжийг таслагтун” гэж хэлэн инээмсэглэж байгаа түүний царайг би одоо ч санаж байна. Надтай үе тэнгийн хүүхэд зөвхөн тэр л байсан нь ямар нэгэн далдын хүч надад тусалсан ч юм шиг, эсвэл бидний хувь тавилан угаасаа ийм ч байсан юм шиг.
Би анхнаасаа л бусад хүүхдээс нэг л өөр, барагтай бол дуугардаггүй, шаардлагагүй үед нэг их зүйл яриад байдаггүй ч түүнтэй ярих зүйлс ар араасаа ундран гарч би түүнд ховсдуулдаг байлаа. Бид хоёулаа хотын төвийн сургуульд сурдаг байсан тул өглөө эрт хамт хичээлдээ явж бас заавал хамт ирдэг. Ихэнхдээ манай хичээл эрт тарж би түүнийг хэдэн ч цагаар хамаагүй хүлээдэг байсан ч саяхан тарсан гэж худлаа хэлнэ. Бид хөтлөлцөж явдаж байсан ч бид болзож үзсэнгүй. Тэр хацар дээр минь үнсээд гэртээ ордог байсан ч бид хосууд шиг байсангүй. Би түүний найз хөвгүүн болж зүрхлээгүй.
Учир нь тэр охиныг би бурхан шиг шүтдэг, түүний надаас хүсэж хэлсэн үгс надад зарлиг шиг сонсогдож, бодож эргэцүүлж амжаагүй байтал өөрийн эрхгүй биелүүлдэг байв. Түүний тушаалийг биелүүлж түүний цүнхийг барьж, хувцасыг нь өмсүүлж, өөрийгөө түүний мэдэлд өгч байна гэж дотроо төсөөлөн боддог болов. Ангийн хөвгүүд охидын өгзөг, хөхний талаар ярьж байх үед би түүний хөхний талаар бодтол огт сонирхол татсангүй. Харин гутлынх нь тухай бодол өөрийн эрхгүй бодогдож, гуяыг минь дэрлээд унтаж байсан залуу нойрноосоо сэрэв. Тэр өдрөөс хойш миний толгойд түүний гутлаас өөр юу ч үгүй болсон мэт мэдрэмж төрж эхлэв.
Гэтэл нэгэн өдөр толгой дээр минь гэрэл асах мэт нэг зүйл толгойд минь зурсхийгээд ороод ирэх нь тэр. Хөвгүүд охидын хөх, өгзгөнд зөвшөөрөлгүй хэзээ ч хүрч чадахгүй. Тэгвэл би түүний гутланд хүрч яагаад болохгүй гэж? Хүний хөл дээр албаар гишгэх тийм ч амар ажил биш байлаа. Явж байхад нь гишгэх гэж байгаад дэгээдчихвэл яах вэ. Автобусан дотор гишгэвэл яаж олон хүмүүсийн өмнө гутлыг нь арчиж өгөх вэ, гэх мэт олон ч зүйлийг бодон явтал нэгэн өглөө автобусны хамгийн арын суудал дээр бид хоёроос өөр хүн байсангүй. Энэ л миний боломж.
Түүнийг надтай юм ярихаа түр болих үед цонхоор харж байгаа царай гаргаад түүнийхээ хөл дээр зөөлхөн гишгэлээ. “Өө яана аа, уучлаарай” гээд цамцныхаа ханцуйгаар гутлыг нь арчиж өглөө. Тэр мэдрэмжийг юутай ч зүйрлэшгүй сайхан байснаас гадна би ийм их таашаалыг анх удаа л мэдрэв. Нойрноосоо сэрж яаж хүлээж авч байгааг мэдэх гэж түүн рүү хартал “Заавал ингэх хэрэггүй дээ, эвгүй байна” гэв.
Нэгэнт тэр давтагдашгүй мэдрэмжийг амтанд орсон би түүнийг номын санд ном уншиж байхад нь, хоол идэж байхад нь гээд хөлөө ачаад суух бүрт нь ямар нэг байдлаар гутлаас нь барьж, цаашлаад албаар юмаа доош унаган буцааж авах гэж бөхийхдөө гутлыг нь үнсэж, долоодог болов. Мөн би ширээн доогуур хөлөө ойртуулж гутлыг нь өмдөндөө наах дуртай байлаа. Харин тэр миний өмдөнд гутлаа хүргэж байгаагаа огт анзаарахгүй, эсвэл тоохгүй хийж байгаа зүйлээ үргэлжлүүлэх нь надад хачирхалтай санагдаж байв. Ингэж бараг бүтэн сар би нууцаар түүний боол нь болж байв.
Энэ бүхэн надад түүнийг хуураад байгаа юм шиг муухай санагдаж түүнд өөрийн энэ нууц хүслээ илчлэхээр шийдэн орой гэрийнх нь гадаа түүнийг дуудав. Миний яриаг тайвнаар, анхааралтай сонссоны эцэст тэр ярьж эхлэв. “Би чамайг миний гутал руу нүдээ салгадаггүй гэдгийг мэднэ. Миний гутлыг барьж суудгийг чинь, бас нууцаар үнсдгийг чинь, миний хаясан шүлсийг газраас авдгийг чинь, манайд хааяа орж ирэхдээ намайг унтсан гэж бодоод хөлийг минь долоодгийг чинь, өмдөөрөө миний гутлыг арчдагийг чинь, хэрэглэсэн 00-н цаасийг минь нууцаар миний араас орж авдгийг чинь, би мэднэ.
Гэхдээ юу гээч, би чамд зориулж гоёмсог лакан, арьсан гутал өмсдөг байсан, чамайг манайд орж ирэхэд би худлаагаасаа унтдаг байсан, чамайг гутлыг минь үнсэг гээд би ширээн дээрээс албаар юм унагадаг байсан, чамайг авч амандаа хийг гээд шүлсээ аль болох цэвэрхэн газар хаядаг байсан. Одооноос чи санаа зоволгүй миний өмнө сөгдөөд гутлыг минь үнсэж болно” гэж хэлэхэд би өөрийн эрхгүй түүний өмнө сөхрөөд удаан гэгч нь эзэндээ мөргөв.
Нэгдүгээр хэсэг төгсөв.
Зохиогч: Б.Өлзий-Учрал
9 Comments
Ene hesegtee idevhtei bgasai
Сонирхолтой юмаа… гоё түүхүүд сонсох яриулах гоё … зохиол байсанч гоё . Зохиол бүрт бичих болсон сэдэл сэдэв. Харсан үзсэн.сонссон санаа заавал явж байдаг..
Com-iin araas xuniig yaj meddegiin gj xuuxnuud bodox. Biye umuurux. Unendee Mongol xuuxnuud asar buduuleg bgag xarxaar durgui xurex yum. Dotroo iim bga uls yamar oligtoi bxav. Xuuxnuud eregtei xun shig setgej chadaxgui. Tegeel eregtei blool baaxan p xaraal xelxiin. Yamar muuxai buduuleg yum b. Ta nar cekc.mn-iin gaviyat ter Gegeen.com-s ulger avaach. Emegtei xun tiimerxuu l emegteileg bair suuritai bl xichneen saixan
Za bas ard tumniig tuluulj tsol gunshin hairladag boloo yu da gah gah gaviya baiguulj amjaagui Hediig n icheenee l gene shu. And buu hav hav-dmoi
Aztain bishu iim hosuud negnee oloh n buu hel jiriin ulsuud hoorondoo zurulduud yavj bhd chini
Yun utgagui, teneg, hachin, balai, erguu yum bicheed bgaa yum be pizda, uiddag yumu yadgiin muu shees chini haha
Сонирхолтой юмаа… гоё түүхүүд сонсох яриулах гоё … зохиол байсанч гоё . Зохиол бүрт бичих болсон сэдэл сэдэв. Харсан үзсэн.сонссон санаа заавал явж байдаг..
Сэтгэцийн эмгэгийн нэг төрөл
Хоёрдугаар хэсгээ бичээрэй сонирхолтой бичсэн байна