Насанд хүрээгүй охиныг хүчирхийлж, жирэмсэн болгосон цагдаад 3 жилийн ял оноожээ

Увс аймгийн цагдаа нар насанд хүрээгүй охидыг хүчирхийлсэн гэх мэдээлэл өнгөрсөн тавдугаар сард цахим орчинд цацагдаж, тэднийг алба хаагчдыг албанаас нь түтгэлзүүлсэн. Тодруулбал, Увс аймгийн Өндөрхангай, Зүүнхангай сумын цагдаа нар сурагч охидыг хүчиндсэн, нэг охиныг нь жирэмсэн болгосон хэрэгт холбогдсон юм.

Тус хэргийг энэ сарын 21-ны өдөр шүүхээр шийдвэрлэж, тус хэрэгт холбогдсон О.Дөлгөөнд гурван жилийн ял оноожээ. Тодруулбал, Увс аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай 12.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Дөлгөөнд холбогдох эрүүгийн хэргийг Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны аравдугаар сарын 29-ний өдөр хүлээн авч 2019 оны арваннэгдүгээр сарын 21-ний өдөр хянан хэлэлцэвсэн байна.

Тодруулбал, О.Дөлгөөнд Эрүүгийн хуулийн тусгай 12.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт заасан хүчиндэх гэмт хэргийг 14 наснаас дээш 18 насанд насанд хүрээгүй хүний эсрэг үйлдэж, хохирогчийг жирэмсэн болгосон гэм буруутайд тооцож, гурван жил хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийтгэсэн байна.

2 Comments

  1. xoxoxo says:

    haanahiin hen ch baisan huchingiin heregt changa yal uguh heregtei. hungulj zasaj agtlah ch bagadna, odoo shorond ochood moose shg ohin bno doo

  2. Aadar warwar says:

    Uwsiin malnuud hongolwol taarna.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.