Нүд нь харахгүй болоод өнгөрсөн бол би түүнтэйгээ гэрлэх байсан…

91102576

Сайн байна уу. Надад энэ сайтад хүмүүс чин сэтгэлээсээ ярилцаж байгаан нь маш их таалагддаг. Би өөрт тохиолдсон нэг түүхийг бичихээр шийдлээ. Энэ бичсэн зүйлд минь итгэхгүй ч байж магадгүй гэхдээ амьдралд минь бодитоор тохиолдсон зүйл шүү. Үүнийг солонгос кинонд л гардаг, амьдрал дээр огт байхгүй зүйл гэж бодож явсан ч амьдрал гэдэг сонин байдаг юм байна. Би 25 настай эрэгтэй, гадаадад 6 жил суралцаж байгаад ирээд удаагүй байгаа. Өөрийн сонирхолтой эзэмшисэн мэргэжилээрээ ажилаад сэтгэл өөдрөг л явдаг. Гэхдээ надад тохиолдсон нэг зүйл миний амьдрал маш том сорилт гэхүү миний сэтгэлд маш том зүйлийг үлдээсэн юм.

Би 2005 онд монголд түр ажилаар ирэхдээ нэг найз охинтой болсон юм. Уул нь бид 2 нэг нэгнээ багаасаа мэддэг холбоотой байдаг байсан. Дээр үеэс л нэг нэгнээ харж явсан юм л даа. Тэр маань их царайлаг, хөөрхөн охин, эрчүүд ч араас нь их гүйдэг байлаа. Бид 2 маш аз жаргалтай байдаг байсан, гэрлэнэ, хүүхэдтэй болно, сайхан амьдрана гээд л ярьдаг байлаа. Би ч гадны нэг компани ажилд орхоор шийдэгдэж хайрыгаа өөр лүүгээ татаад амьдралаа цэгцлэнэ гэж төлөвлөөд бүх юм энэ чигэээрээ гэрэлтэй гэгээтэй сайхан байх юм шиг л 2-уулаа бодож байлаа. Гэвч амьдралд юм бүхэн байдаг юм билээ. Гэрэлтэй үе байхад нар жаргаж харанхуй болох үе ч байх юм.

Монголдох ажил дуусан би буцаж тэр маань монголдоо үлдэн удахгүй араас минь очихоор болсон юм. Би ч хөөрөөл хайртай хамт байх үеийг тэсэн ядан хүлээгээл, өдөр бүр утсаар ярьж догдолж байв. Гэвч виза нь гарахгүй нэлээн удлаа. Нэг орой түүнрүүгээ ярьдгаараа ярилаа. Тэгсэн чинь хайрынх нь нүд муудаад байх шиг байна гэлээ. Би ч нээх юм санасангүй хараа шалгуулаад болохгүй бол шил зүүсэн ч яахав гээд л өнгөрлөө. Гэтэл хэд хоногоос бүр хурдан муудаад эхлэв. Энгийн хараа мууталт гэхэд арай л хурдан муудаад байх шиг. Найз охин маань яанаа гээд л уйлаад би бүр яахаа мэдхээ болив. Эмчид үзүүлсэн чинь нүд биш мэдрэлийн гаралтай юм байна, мэдрэлийн эмчид оч гэсэн гэнэ. Нүд нь өдрөөс өдөрт муудсаар л. Би бүр байж сууж чадхаа болилоо. Давхиад очмоор байвч хол газар дээрээс яалт ч төгсөх дөхөөд ямар ч боломжгүй.

Ярих болгонд л тэр минь уйлана. Шнэхээр хэцүү. Гэтэл зөвхөн нүд биш байлаа.

Би гэдэг хүн байнга л залгаастай, тэгтэл нэг өдөр тэр маань “хайр нь юм их мартаад байна” гэлээ. Мэдрэлийн гаралтай өвчин байсан болхоор яваандаа тархинд нь нөлөөлж эхэлж байсан юм байна лээ. Эхэн үедээ урд өдрийн зүйлээ, Дараа нь хэдэн цагийн өмнөхийг, Явандаа 5 минүтийн өмнө хэлсэн үгээ ч санахгүй болсон. Хөөрхий аав ээж 2 нь яахаа мэдэхгүй гүйгээд монголын бүхий л сайн гэсэн эмч нараар яваад бүтсэнгүй. Бүгд л монголд оношилж эмчилж чадахгүй л гэцгээсэн. Юутай ч тархны эд эс нь хүнд гэмтсэн байна, Яг юнаас болж өвдсөн нь мэдэгдэхгүй, тархины ямар ч гадны гэмтэл энэ тэр аваагүй болхоор яах аргагүй гэж байсан гэсэн. Солонгос руу шинжилгээг нь явуулсан ч эмчилэх боломжгүй гэсэн хариу ирсэн. Түүнтэйгээ утсаар ярьсаар л байлаа.

Нэг удаа тэр минь надад “хайр нь юмаа мартаад байх шиг байна, Удахгүй чамайгаа ч танихгүй болчих байх. Тэгсэн ч би чамдаа хайртай шүү” гэж хэлсэн. Сэтгэлд минь хатуу гэхэд дэндүү хатуу буусан. Энэ уг миний зүрхэнд одоо ч сонсогддог. Утсаа тавиад би уйлсан. 25 хүртлээ тэгж шаналсандаа харамссандаа уйлж байгаагүй. Надад хүнд гэхэд дэндүү хүнд байсан.

Би нэг кореа найзтайгаа хамт өөрөө хөлслөдөг байсан юм. Надаас 5 ах л даа. Кореа хүмүүс чинь маш их романтик хүмүүс юм байна лээ. Надад тохиолдсон зүйлийг сонсоод маш их шоконд ороод”би кореа кинонөөс л ийм юм үзэж байсан, амьдрал дээр байдаггүй гэж бодож байлаа” гээд уйлж байж билээ.

Тэрний маань нүд бүр харахгүй болсон байлаа. Би арай ядан сургуулиа төгсөөд амь тэмцэн түүнрүүгээ ярьсан. Монголдоо буунгуутаа л гүйгээд очлоо. Даанч нүд халтирмаар, сэтгэл шимширмэр байсан. Хайр минь намайг хальт мульт таниад байгаа ч юм шиг надруу удаан хараал, Юм ярихаар муухан инээмсэглээл. Аав ээж нь их өрөвдөлтэй байсан. Хүн бүр л өөр өөрийнхөөрөө онош тавиад, элдэв шалтаг хайцгааж байсан ч надад ганцхан тэр минь л эргээд урьднийх шигээ болоосой гэсэн хүсэл л байсан.

Одоо тэр минь гэртээ асрамжинд байдаг. Хүчтэй эм эрчимтэй эмжилгээний дүнгээр нүд нь хардаг болоод босож явдаг ч мэдрэлийнх болоод тэрүү хүссэн зүйлээ хийж чадахгүй болсон. Гэхдээ ой санамж нь байхгүй болсон. Намайг танихгүй, хэн гэдгийг минь мэдэхгүй. Надад очиж уулзахад маш хэцүү байдаг. Би тэрэндээ хайртай тэр минь ч надад хайртай байсан, таарж тохирохгүйгээсээ эсвэл хэн нэгнээ хуурж мэхлээд 2 тийшээ болоогүй болхоор их харамсмаар. Хэрэв тэр минь зөвхөн нүд нь харахгүй болоод өнгөрсөн бол би түүнтэйгээ гэрлэх байсан. Амьдрал гэдэг хатуу үедээ даанч хатуу байх юм даа.

Би түүндээ хайртай хэвээрээ. Түүнтэйгээ хамт өнгөрүүлсэн гайхалтай дурсамжууддаа хайртай.

Залуусаа, хайртай хүнээ чин сэтгэлээсээ хайрлаж яваарай. Хайр чинь өнөөдөр чамтай хамт байв ч маргааш юу болохыг хэн ч мэдэхгүй шүү дэ. Хайртайгаа хамт байх тэр цаг мөчийг үргэлж хайрлаж нандигнаарай. Баярлалаа.

cekc.mn дээр ирсэн захидал

48 Comments

  1. huurhiidoo says:

    та сэтгэгдэлээ үлдээгээрэй

  2. huurhiidoo says:

    хөөрхий дөө ийм муухай зүйл ийм сайхан агаад тохиох ч гж дэ би бараг жилийн дараагаас бичиж байгаад намайг уучларай юм юм их тохиолдоно гэхдээ битги хөл алдаарай чамд ахаа хэцүү бга бол МОНГОЛчууд танд туслахад бэлэн шүү хэрэвээ та xүсэхийн бол танд би тусалж чадна шүү одоо болтол таний хайр чин шаналж байгаа бол

  3. Wow says:

    Хэхэхэ. Сонин л юм

  4. tseegii says:

    яг үнэн үү яаж эхэлж илэрдэг юм бол би яагаад ингэж асууж бна гэхээр миний толгой сүүлийн 2 сар тасралтгүй өвдөж бна хүчтэй эм уувал арай гайгүй тэгээд дан ганц зүүн талын тархи мэдрэл судас шилэн хүзүү гэх мэт яг л мэдрэлийн цэгүүдээр өвдөөд бна дээрээс нь би маш их юм боддог их гомдомхой бас уйланхай хүнд гомдох, хүнтэй муудах зэрэг таагүй зүйл тохиолдвол уйлах ,жоохон нервтэх сэтгэл санаагаар унасан үед бүр их өвддөг одоо бүр заримдаа юм их мартдаг болоод бна би гадаадад ажиллаж амьдардаг л да тэгээд хүүгээ санаад зарим нэг онцгүй хүнтэй таарамжгүй харьцснаас болоод бараг хэл ам тусаад байгаа юм болов уу ч гэж бодох юм хүний газарт сайн дураараа үзүүлж харуулж ч болохгүй хэл амаа ч ололцоход хэцүү болохоор сайн мэдэхгүй хүчтэй эм уугаад л яваад байгаа энэ сэдвийг уншаад гэнэт айдас төрчихлөө хүний нутагт хэдэн халтар төгрөг олох гэж ирсэн биш өвчтэй тахир дутуу болоод буцах юм шиг бна эргээд очоод хүүгээ гэр бүлийнхнийгээ танихгүй бол амьд явах ч хэрэг алга мэргэжлийн хүмүүс байвал туслаарай. дээрх хүүхний хувьд үнэхээр өрөвдөлтэй юм аа хүнд өвчин гэдэг чинь хэлж ирэхгүй шүү дэ тэгээд ч бидний сонсоогүй дуулаагүй маш олон төрлийн өвчин байдаг юм бна лэ.

  5. man says:

    yag unen bga daa une bol hetsuul yum bna daa . kino bichsen yum bish biz magdgui shuu . unen bol unheer hetsuul yum bna daa amshigtai

  6. хүн says:

    за ахаа хамгийн гол нь итгэл байдаг шүү өвчнийх нь төлөө тэнцээрэй, би том байсан бол бүх талаараа тусалмаар л байна даанч дөнгөж 16тай, ахаа гадаадын эмнэлгүүдийг судалж үзээд эмчилж чадна гэсэн орон луу нь явж эмчлүүлээрэй,эмчилдэг эмнэлэг байж л таараа, хамгийн гол нь өнөөдөр бууж өгч болохгүй шүү.

  7. ggggg says:

    ydargaatai solongos kinonii negen jishee l ym shig baihiin.unen ymuudaa aaaaaa medehguidee

  8. ta 2t amjilt husie says:

    ¸î¸ ÿìàð õýö¿¿ þì áý çºí人 óéëëàà íàéç îõèí ÷èíü ýäãýíýý õàðæ ë áàéãààðàé Ãîë íü èòãýëýý áèòãèé àëäààðàé áàñ íàéç îõèíòîéãîî çààâàë õóðèìàà õèéãýýðýé òà 2ò àç æàðãàëûí äýýäèéã åðººå àìæèëò õ¿ñüå

  9. misheel says:

    чи арай кино биччихсэн юм биш биз дэ. яг кино шиг унэмшмээргүй юмаа. сонин л юм. одоо тийм юм бодоод юу гэхэв дэ. ухсэн н ухэж амид н амидрах хэрэгтэй гдг байхаа. хатуу ч гэлээ унэн уг шуу. амидралд юу ч тохиолдож болно. нмэгэнт онгорсон болхоор сэтгэлдээ хадгалаад улдэж бга амидралаа жаргалтай онгоруул

  10. muu zaluu says:

    хумуус яагд зарим ни ийм сайн бхад зарим ни над шиг оодгуй бдаг бнаа.энийг уншаад хуучин найз охин ни маани бодогоод.би туунтэгээ 2 жил уэрхсэн юм манайханч туунд маани сайн тэднийхэнч надад ами.бид 2ч биэ биэдээ бухнээс илуул хайртай бсан.би санахдаа туунийгэээ энэ хорвооод оор хаанч бхку тиймл их хучтэйгээр хайрладаг бсан шиг.бухнээл туундээ зориулдаг маш их халамжтай туунийгээ югаарч дутаадаггуй бсан гэтэл тэр их хайр маани нэгл одор байхку болтсон ягл зай ни дуусаад зогоссон тсаг шиг зугээрл гэнэтхэн хайргуй болтсон сэтгэл дотор маани хов хондий хоосон юч бхку бур дурсамжууд мааанич сэтгэл ходолгохку.туунээс хойш би хунийг хайралхаа болитсон юм шиг мэдээж гэрийхэн ах дуусээ бол хайрлана харин оор хунд эрдөөсөө хайртай болохгуй юм харилахийгч хусэхгыи юм хунийг хайрлаж хайрлуулна гэхээр ядаргаатай санагдаад зугээрл амиа борлуулаад л явж бвал сайхан санагддаг болтсон.их хатуу сэтгэлтэ болсон юм шиг тэхээр би бодохдооо хайр гэж зуйлийг хэмжээ хязгаартай зориулахгуй бол бас дуусчдийн болууу энэ эртөнтсөд монхийн юм гж бдаггуй хайрч бас л дуусдаг юм шиг.гэхдээ энэдэээ бол сэтгэл маани эрдөөч шаналж зовохгуй бгаач хаая ухаан бодол маани болхоор хунийг хайрлахгуй хайрлуулахгуй бол амидрал утгаггуй гэж мэдээд бгаан.мэдээд багаач гэждээ тэгэж боддог гэхдээ ямарч мэдрэмж тордоггуй зугээрл оорт огт хамаагуй зуйлийн талаар хун тсухас бодоод онгордогдооо ягл тэгдэг.тгд би за эмэгтэ хунд хайртай болохгуй ижил хуйстэн болох гээд бгаан биш биздээ гэж бодхоор бурч угуй ижил хуйстний талаар минийи санаанд багтадаггуй буур ой гутдаг.тгд ямар торлийн хун бэ би гээд оорийгооо хайгаад олохгуй юм надтай ижил ийм хун бдаг болуу.оо хэлэхээ мартах шахаж одооо ийм болоод 2 жил хагас болж бна энэ хооронд очноонл охидууд надруу гэж бсан бх гэхдээ тэднэтэтэ унтаадл маргааш ни зугээрл танилууд нэг унтсан хунтэгээ ахиж унтах дур хусэл хэзээч торохгуй юм гэхдээ сэксээс авдаг таашаал маани хэвийн ягл бусатай ижил урдийн ижил сайхан хэвээрэ.натай ижил хумуус баг бол сэтгэдэл улдээгээрээ ок.тсор гантсаара ийм биш гэж найдаж бна ханитай бол ядажл ооооо ийм хумуус бдийн бна гэж бодоод оороосоо айхгуй сэтгэл амар явах бх кккккк

  11. adsf says:

    хүүе би үнэн сэтгэлээсээ хэлсэн шүү. Харин энэ залууд хэлэхэд анхны 50 учрал гээд киног үзсэн биздээ гэмээр байна

  12. adsf says:

    минийхийг заавал унш гэсэн хүн ямар сайхан сэтгэлтэй юм бэ?

  13. mm says:

    ёооох!яасан хэцүү юм бэ?унэн уу?

  14. bachai says:

    bi uillaa. Uul n setgel xodloloo sain barij chaddag gj bodjisim chadsangvie odo ch uilj bn. Saraanaa nza chi olj xelje burxan gj vnexeer bdgim ter chamd zaawal tusalna gol n itgel naidwara ymr ch ved aldaj bolxgvi tsag xugtsa bvxniig xaruulna. Zaluuchuda bvsgvichvde bitgi gomdogoroi. Bi gsn xairlaj ywdin

  15. саран says:

    арай хар хэл ам бусдын хараал туссан юм биздээ хараал хийлгэдэг бөө нар их болсон та нар хэрвээ тийм болсон мянга эмчлүүлээд нэмэр болохгүй ээ эхлээд юунаас яасаныг нь сайн тодруулаа би чамд тусалахад бэлэн байна би чамайг маш сайн том бөө дээр очиж үзүүлье эмчилж эдгээх засах аргадаа маш сайн хүн байгаа би нэг л итгэж өгөхгүй юм нээрээ л ийм юм болсон бол гадны яман нэг хүч л байгаа түүнээс биш зүв зүгээр байж байгаад тийм болно гэж байхгүй щ дээ чи миний хаягаар ороод ирээрэй чамд тусалж сайн хүнд үзүүлж өгье нараа 102030 яахуу ком шүү латинаар бичээрэй би тусалнаа

  16. aankaa says:

    Uneheer hund uvchin tuschee,Korea neg tiim kino bdgiin naiz ohin ni buh yumaa martaad l.altshaimer gedeg nertei uvchin emchlegdedgui gesen.Kinonih ni neriig martchihajee.Ymarch bsan Son Hey Jin gedeg emegtei togloson kino.
    iim uvchin mgl-d bdaggui bh gesen bdag l yum bna aimar yumaa.Buh yumaa martchihdag yum bna lee baga bagaar,

  17. Уг нь ч says:

    Нэг зохиол уншчихаад түүнийгээ өөрт тохиолдсон мэтээр бичдэг эргүү юмнуудын нэг л байна. Өөрийг нь хүмүүс өрөвдөж байвал бах нь ханаад амьд байгаагаа мэдэрдэг хөдөөний халтар юмнууд юу вэ. Малчдыг малд нь гэдэг хөдөлгөөн өрнүүлвэл таарна

  18. Ee says:

    Нөгөө Америкийн кинод гардаг шиг өдөр бүр бичлэг хийгээд үзүүлээд байж болдоггүй юм уу… Дрю Бреммер болон Адам Сэндлэр нарын тоголсон кино байдаг ш дээ.. Тэрэн шиг… Энэ өвчин залуу хүнд тохиолддог юм аа.. Манай нэг хамаатаны ах маань бас ийм өвчин туссан хэцүү юм байна лээ. Эхэндээ бас бага зэргээр мартаад сүүлдээ бүр хамаг юмаа мартчихдаг юм байна лээ. Их өрөвдөлтэй. Нэг удаа манайд ирээд буцах замаа мартаад бид нар хүргэж өгсөн….Гэхдээ тэр хүн бараг 70 насандаа энэ өвчнийг туссан.. Тэгээд удахгүй бүүр тураад нүднээс гарчихдаг юм байна лээ… Яасан хэцүү юм бэ,,,

  19. Piona says:

    xар xэл амнаас цагаан xэл ам нь аймаар гэж сонсож байсийм байна, уг гарлийг нь сайн судалж байгаад xарын талын бөө дээр очоод үзээ, үнэxээр олж очиж чадвал xүчтэй нь сайн гэдэг юм байна лээ, бүү итгэл алдраарай, САЙXАН XАЙР БАЙДАГ юМ ОЛДВОЛ АЛДАЖ БОЛОXГҮЙ ГЭДЭГ ҮГИЙГ XЭЗЭЭ ч БИТГИЙ МАРТААРАЙ…

  20. ARIUNAA says:

    Уг ни ч гэдэг одоо ю гэсэн уг юм бэ, чи зайлаач ээ, ядаж юмийг ойлгож уншаад унгу аяст ни таарсан сэтгэгдэл улдээ л дээ,
    муу мал аа. чиний бичсэн сэтгэгдлүүдийг харсаан, ийм оюуний хоосролтой байж хунд заадаг баатар болох гээд яах вэ аайн.

  21. SF USA-s says:

    Би эрэгтэй, өмнө олон охин гомдоож байсан.Чиний бичсэнийг уншаад чамаар үнэхээр бахархаж байна.Бас дахиж эмэгтэй хунийг гомдоохгүй гэж өөртөө амлалаа.
    Чи бол жинхэнэ эр хүн.

  22. Уг нь ч says:

    Чи тэгээд суугаагүй юмуу. Тэнэг залуу вэ. Би лав тэр чамайг танихгүй байсан ч түүнтэй суух л байсан. Анхны 50 болзоо гэдэг кино үзээгүй юм уу. Чи ч арчаагүй амиа бодсон новш юм даа. Тэгээд бас өөрийгөө өрөвдүүлэх гээд байгаа юм уу хаашаа юм. Нэртэйгээр нь чи утас хаягаа тавьчихаач. Тэгээд уйлж хайлаад байгаа хөдөөний хүүхнүүд чам руу яриад л … чиний хүсал биелэх юм бишүү.

  23. gerlee says:

    yag yamar owchin yum bol doo. huurhun huuhen bolohoor hel am huree biz odoo jaahan ulamjlalt argaar emchileed lam haraar ywbal zugeer bishuu.
    minii medeh neg hun bain. elegnii hort haewdartai huniig l law ewmchleed bosgochihson yum shuu.
    neg buudal baidag. ter buudal zuwhun ter hunii emchildeg huneer duuren.yamar neg mungu huraamj er awdaggui. zarim yadarsan huniig ooroo buudliin hulsiig n tuluud hajuudaa bailgaj bgaad emchildeg hun baigaa.utas n 99117175 91917175

  24. HI says:

    үргэлж хамт байгаарай

  25. baldag says:

    жинхэнэ эр хүн шүү чи өөдрөг байгаарай АМьДРАЛ ҮРГЭЛЖ САЙХАНААРАА

  26. Usukh says:

    Za ene hunii heldegeer buu murguluur yvaad uzdee,naidlaga hairtiig chn erguulj avchirah vii

  27. Minii bichseniig zaaval unshaarai says:

    дахиад бичиж байна. түүний тухай энэ пдф
    файлыг оллоо. Эндээс түүний тухай уншиж судлаарай. Англи хэл дээр байна. Хэрэв хэлний тусламж хэрэгтэй бол сэтгэгдэл үлдээсэн имэйл хаягаар хандаарай. (Админаас асуух хэрэгтэй болох байхаа даа)http://www.sathyasai-zone6.org/files/who_is_Sathya_Sai_Baba.pdf

  28. Minii bichseniig zaaval unshaarai says:

    Сайн уу? хэлж ирдэггүй өвчин зовлон гэдэг үнэхээрийн хэцүү. Миний бодлоор (энэ бол зөвхөн миний л бодол шүү). Найз охинд чинь элдэв хэл ам хараалын талын юм байхыг үгүйсгэхгүй. Шинжлэх ухаан хэдий сайн ч гэлээ хязгаартай. Тэгэхээр би юу хэлэх гээд байна вэ гэвэл маш сайн бөөд хандах хэрэгтэй байж магадгүй. (Би өөрөө бөө шүтлэгтэн, тэнгэр итгэлтэн биш ч гэлээ ийм зүйл бийг үйгүйсгэдэгүй, хүндэтгэж ханддаг)Одоо цагт өөрийгөө бөө гээд нэрлэцэн, итгэцэн амьтас маш олон байгаа. Тиймээс тэр болгонд бүү хандаарай. Сайн судлах хэрэгтэй. Миний хувьд galaarid.blogspot.com -р ороод түүний бөөгийн тухай нийтлэлүүдийг уншаад үзээрэй. Тэгээд тэр хүнд л хандаарай. Өөр бусад хүн амьтан дэмий бол уу. Энэ хүн бөө биш ээ. Гэхдээ энэ талаар нэлээд сэтгэл тавьж судалгаа хийдэг хүн шиг санагдсан. Америкийн нэгэн гэр бүл монголд хөвсгөлд хүүгээ аваачин эмчлүүлээд эдгэж байгаа тухай “Уулсын чанадад” гээд ном, кино байна лээ. Бөө мөргөл гэдэг бас оргүй зүйл биш ээ. Муусайн амьтас л түүний нэр хүндийг унагаад байгаа болохоос. сайн чадалтай хүмүүс олон бий.
    2. Энэтхэгийн Сатьяа Сай Баба гэж нэг гайхалтай, бодьсадва хүн бий гэх юм билээ. Эсвэл түүнд хандаад үз дээ. Нэгэнт ШУ-ны төвшинд чадахааргүй гэдэгээ хүлээн зөвшөөрсөн бол эцэсийн энэ 2-ийг үзэх хэрэгтэй байхаа.

    Түүний тухай вики дээр: http://en.wikipedia.org/wiki/Sathya_Sai_Baba
    Хэлсэн үгсээс нь: “My objective is the establishment of sanathana dharma, which believes in one God as propitiated by the founders of all religions. So none has to give up his religion or deity[5]…I have come not to disturb or destroy any Faith, but to confirm each in his own Faith, so that the Christian becomes a better Christian, the Muslim a better Muslim and a Hindu a better Hindu.”[68] According to “Ocean of Love”, a book published by the Sri Sathya Sai Central Trust, “there is no new path that He is preaching, no new order that He has created. There is no new religion that He has come to add or a particular philosophy that He recommends … His mission is unique and simple. His mission is that of love and compassion.”[69]

    Найз чинь эдгээд өглөөний ургах нарныг та 2 хамтдаа угтаж суух болтугай. Бүхнийг алдаж болно ганцхан итгэлээ бүү алдаарай.

  29. Saraanaa says:

    Чи их сайн залуу бна. Чам шиг ийм залуучууд олон байгаасай.Чиний энэ сайхан сэтгэлд бурхан хуртэл уярах цаг ирнэ. Цаг хугацаа бугдийд эдгээх болно.

  30. gunj says:

    найз мин сэтгэлийн их тэвчээртэй бгаарай. за. амжилт хусиэ. бурхан та хоёриг ивээг.

  31. Lonsdale says:

    харамсалтай бнаа.чамайг болон чиний хайртыг бодсон чинь өр зүрх өмөрч унах шиг болж байна. сэтгэлийн тэнхээтэй бгаарай найзаа!!!

  32. aldar says:

    энэ өвчин xэзээч зүгээр болоxгуй ни даанч xарамсалтай байна даа би өөрөө энэ талын мэргэжлээр сурч байна бүx зүйлийг бүүр ор тас мартаx 100 мынган xүнээс 1 байдаг маш ноцтой мэдрэлийн өвчин гэxдээ xавдар биш бол шүү

  33. naku says:

    ясанч хитцуу юм бэ дэ чи эр ни энэтхэг яабж хагалгай хийлгээ эмч нар ни нвдний тал дрээ маш сайн бас хямдхан байдаг юм ок

  34. aska says:

    za medkvee….neg korea dramag gvilgeed unshsan yum shig sanagdlaa

  35. Xongorzul says:

    Chi uneheer hairtai yum bol hurimaa hiigeech!!! Yu gej amia bodood haayadaa neg ochchihood, eruul baisan ueiig ni sanan dursaad bgaan. Ter chamd unench hairtai heveer l uhaan ni zogsson bgaa. Getel chi uhaan chine saruul heveeree ch tuunees hol baigaad baidag tee!!! Azgui busgui yum da iim zaluud hairtai bolj bdag!!! Magadgui ter ooriigoo uhaangui bsan ch minii hairt ireed namaig avna nad deer irj urgelj hamt baina gej etsesiin uedee bodson baih daa!!!

  36. тэргүүн says:

    энэ орчлонг орхисон бол чи яах байсан. хэрэв би нас бараагүй байсан бол гэрлэх байсан гээл сууж байх байсан уу чи??????????????????????????????????????????????????????????????? залуу минь сайн бод !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

  37. haraal says:

    íàéç îõèí ÷èíü õººðõºí ñàéí îõèí þì øèã áàéíà.÷àìàéã ñîíãîñíîîñ áîëæ îëîí çàëóóñûí ñýòãýëèéã øàðõëóóëñàí áàéõ òýãýýä ë òýð áîëãîíû ãîìäîë øàíàëàë íü ººðò íü ãàé áîëñîí áàéæ ìàãàäã¿é. Áè áàñ íýã çàëóóä ìàø èõ õàéðòàé áîëîõîîð îëîí õ¿íèéã ººðººñºº ò¿ëõýæ ãîìäîîñîí. ãýâ÷ îäîî íàéç çàëóó ìààíü õàâäàð òóñààä ºâ÷òýé áîëñîí. ãýñýí ÷ áèé áóóæ ºãºõã¿é õàéð äóðëàëäàà õýçýý ÷ þóãààð ÷ ñîëèõãîé. Òýðíèéãý õàéðëàõ ¸ñòîé õ¿í íü ÁÈ áîëõîîð ë òýð ø¿¿ äýý. ªºðñäèéíõºº èðýýä¿éí ñàéõàí àìüäðàëûã á¿òýýõèéí òºëºº ñóð÷ õºäºëìºð뺺ä õ¿íä òóñëààä ÿâæ áàéãàà áîëõîîð öàã íü èðýõýýð á¿õ ç¿éë ñàéõàí áîëíî ãýæ áîääîã þì.×àìä àìæèëò õ¿ñüå.

  38. jeki says:

    харамсалтай байна түргүн эдгэрээд сайхан амдраарай

  39. maxi says:

    za yahavdee nzaa hunii amidrald boloh azgui tohioldliig aliig ni ter geh ve odoo amidralaa bodoh tsag chin bolsoon chamd tohiroh hen negen baij l taaraa ter hunteigee az jargaltai saihan baigaarai amjilt

  40. sek says:

    ямар харамсалтай юм бэ

  41. bata says:

    сайн уу ? чи маш сайн залуу байна . Монголд мини чам шиг залуус зундуу байх болтугай . амжилт

  42. харамсалтай юм болжээ залуу минэ … амидрал гэж тааварлашгуй !

  43. Hi. says:

    arga hemjee zohion baigauulaad ymar neg argaar tuslalhad mongolchuud bid nar belen shuu. amjilt husey. Chi olon zaluuchuudiin ulger duurial bolson zaluu.

  44. bi bol bi says:

    uilah shahan unshiv,chi ih sain zaluu bna shuu. yu ch boldog bsan hairtai busguigee halamjilj yavaarai.

  45. tuya says:

    yamar negen argaar emchluuleh arga baihgui um baih daa.

  46. ARIUNAA says:

    би бур уйллаа. уйллаа гээд та 2т тус болж чадах биш дээ. тэр хэлсэн уг ни ямар аймаар юм бэ, …гэхдээ л би чамдаа хайртай шуу… гээд.

  47. Namuun says:

    Найз охин чини тийм увчин туссан ни харамсалтай юмаа. Унэхээр их хэтсүү байсан байх да хуурхий. Гэхдээ чи сайн залуу байхаа, хэдий найз охин чини тийм болсон ч гэсэн эргэж тойрч байгаа чини сайн юмаа…

  48. Ehend yum shig bn says:

    Өрөвдөлтэй юмаа. Солонгосийн хайрийн дурсамж кино шууд аанаанд орчлоо. Хэзээ ч битгий бууж өгөөрэй хайрт чин эдгэрэх болноо

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.