Би энд салалт, араар тавих, гэр бүл сексээс арай жоохон өөр сэдвээр, СЭТГЭЛЗҮЙ-н талаар жаахан ярилцахаар шийдээд пост бичлээ. Би эрэгтэй хүнээс, эсрэг хүйстнээсээ айх айдастай, түүнээсээ болоод ойртож дотносох битгий хэл зүгээр найзлаж нөхөрлөж чаддаггүй. Эмэгтэйчүүдтэй болохоор зүв зүгээр найзлаад, бүр их хэцүү ааштай гэгддэг хүүхнүүдтэй ч учраа олоод харилцаад байж чаддаг.
Аав маань уг нь их сайн хүн байдаг, тэгээд юунаас болоод эрэгтэй хүмүүсээс айж зугтах болов гээд бодоод байсан чинь өнгөрсөнд үлдсэн, хүүхэд болон өсвөр насанд үлдсэн таагүй дурсамжтай холбоотой юм байна лээ. Энэ ч гэхдээ бараг бүх эмэгтэйчүүдэд тохиолдож байсан байх аа. Зарим хүн тэгсгээд мартдаг, зарим нь над шиг хэзээ ч мартаж чадахгүй сэтгэлээ зовоож явдаг байх.
Жоохон хүүхэд л байсан юм л даа, тэр үед хичээлээ тараад явж байтал баахан хөвгүүд хойноос хөөж гүйгээд, үс рүү шүдэнз зурж шидэж үс шатаагаад, толгой руу чулуу шидээд. Би зугтсаар байгаад нэг орц руу гүйж ороод хэдэн цаг нуугдаж байгаад гарч ирсэн. Үснээс хиншүү үнэртээд, туг тугаараа унаад, толгойноос цус гараад толгой манараад ёстой их айсан. Яаж нуусан юм бүү мэд, тэр үед би аав ээжээсээ нуугаад хав дараад өнгөрсөн байдын.
Бүр хэзээ хойно нэг ээждээ ярих гэж үзтэл ээж завгүй байна гэж уурлаад миний яриаг гүйцэд сайн сонсоогүй, тэгээд л өнгөрсөн. Үүнээс хойш ч бас л янз бүрийн таагүй зүйлс тохиолдож, зүв зүгээр мөрөөрөө явж байгаад янз бүрийн хөвгүүд залууст муухай муухай үгээр доромжлуулж байсан. Ангийн аль аальгүй, бүтэхгүй охидтой нийлж ирээд л доромжлох гэдэг байсан. Аз болоход би цөөхөн ч гэлээ найз нөхөдтэй байж, багшийн хайртай сурлага сайтай охин байж, тэр хүчирхийлэл учиргүй даамжираагүй.
Тэгээд нэг л мэдэхэд ямар ч эрэгтэй найзгүй, эрэгтэй хүүхдээс том болоод залуучуудаас байнга айж эмээж дөлж зугтдаг зантай болсон байсан. Би яагаад хүнд тоогдохгүй одоо хүртэл ганцаараа байна гэж огт бодож байгаагүй, яагаад гэвэл тоогдох хүсэл надад алга. Би хэнийг ч сонирхохгүй, зөвхөн итгэл даадаг эмэгтэй хэдэн найзуудтайгаа найзалж явсаар өдийг хүрчээ.
Одоо 4 жилийн дараа 30 хүрлээ. Энэ талаар бас сайн бодож эхлэхгүй бол болохгүй юм шиг байна. Урьд өмнө өөрөө өөртөө, би яг яагаад байна вэ, би яагаад өөрийгөө хязгаарлаж ингэх болвоо гэж огт дүгнэлт хийлгүй, зүгээр л урсгалаараа явсаар өдийг хүрчээ. Надтай уулзая болзоё гэж гуйх залуус байнаа, гэхдээ намайг зүгээр ганц шөнө ашиглаад хаях гэж байгаа л гэж харагдаад мэдрэгдээд байдаг. Би бас хүнд итгээд үзье гээд ганц хоёр залуутай болзож үзсээн, уулзсан анхны өдрөө шууд л, чи жоохон хөх жижигтэй юм тээ, арьс чинь толигор биш байна, чи онгон уу, секс хүсч байна уу гээд явчихдаг юм байна. Шууд ой гутсан.
Ганцаардахын эрхэнд нэг залуутай уулзаад, өөрийгөө хүчлээд үерхээд, дотно харьцаанд ороод үзтэл охин биеэрээ байсан надад бактер халдаачихсан. Би тэр секс гээчээс нь ямар ч таашаал аваагүй. Хэн ч угаасаа намайг хайрлахгүй л дээ гэсэн бодол дотор минь гүн бат шингэжээ. Эрэгтэй хүнтэй элдэв маргаан үүсэх тоолонд тэр банди нарын хэлсэн муухай үгс, доромжлол чихэнд минь сонсогдож, нүдэнд минь харагддаг.
Тэгээд нэг хачин гаж САДИСТ порно өдөр болгон үзэж таашаал авдаг болоод байгаа. Дээр нэг охин ангийн хөвгүүддээ зодуулаад, эмнэлэгт хүргэгджээ гэсэн мэдээ уншаад ажил дээрээ байсан боловч биеэ барьж чадалгүй шууд уйлсан. Ажлын эрчүүд ч тэр, ажил дээр сайхан хүүхэн, аятайхан юм нээрээ ганц ч алгаа гэж чанга чанга хашхиралдан ярилцах. Би тийм муухай ядуусын бохир орчинд ажилладаггүй. Зарим нь гадаадад төгссөн гээд янз бүрийн л хүмүүстэй цуг, улсын нэр хүндтэй байгууллагад ажилладаг. Эмэгтэй хүмүүсийн хажууд наад амаа гэж зарим нь хэлнэ, нөгөөх нь ийм юмнуудыг баасных нь эмэгтэй хүн гэдийн гэж ч байх шиг л…
Уг нь том болоод бүх зүйл өөрчлөгдөнө, хэн нэгнээр хайрлуулна гэж тэр жоохон охин итгэж найдаж явсан юмсан. За яахав дээ, цаана чинь надаас ч хамаагүй сайхан нь ганцаараа байж байдаг юм байна лээ. Би л шал өөр хүн болж хувирдаггүй юм бол юу ч өөрчлөгдөхгүй шинжтэй. Эсвэл угаасаа надад хэн ч хэрэггүй гээд зоригоо чангалаад энэ хорвоог ганцаараа туулна даа. Энэ зодуулж нүдүүлээд хамт амьдраад байдаг хүүхнүүдийг бол бүүр ойлгохгүй юм байна. Яаж тэр таагүй дурсамжаа давж гараад мартаж чаддаг байна аа.
19 Comments
Sonin ymdaa bi eregtei hvvhdvvdtei ih naizaldag bsan hamt surdag zarim ohiduud niilj nmg gaduurhdag baisan ter ved manai angiin huwgvvd nmg hamgaalj oilgoj ted nariig bitgii too geed chiher ogch argaddag baisan. Odoo ter nmg gaduurhaj doosh ni hiih gd baidag ohidiin ali alinaas ni deer amidarch baina. Ted nariin neg n ch odoo nuhurgvi udur shungui shoudaj ymr ch vne tsengui hyamdhan ems bolson yawj baina daa.
Сайхан жудагтай эрс нь ховор болсон цаг даа. Хатан ухаант эмэгтэйчүүд нь бүр сураггүй. Эм хүн гэдэг сэтгэлийн төвийг авч явдаг. Гэтэл материаллаг зүйлсээр ертөнцийг төсөөлж, хэт явцуу бодолд автсан буруугаа бусдаас хайдаг эм хүнийг жинхэнэ эрчүүд нь тойроод байдаг юм. Өөрийгөө өөрчилж дотроосоо ас бүсгүй минь. Өнгөрсөнг таягдан хая. Эр хүнийг өөрийг нь ойлгож мэдэр. Тэгвэл тэр ч бас чамайг ойлгож мэдрээд хайраа өгч нөмөр нөөлөгтөө авах болно.
Yu geech. Bi adilhan emegtei hunldee. 23tai. Nadad ch gsn bagadaa huvguudtei zurchilduh, chuluu shiduuleed tolgoinoosoo tsus gargaj bsn udaa bsn. Ghdee tglee geed bi ysdoo zugtaaj aih bitgii hel urdaas n herelddeg bsn. Uuriiguu hamgaaldag bsn. Bi ghdee angiinhnaasaa hamgiin jijken biytei namhaaan ohin bsn. Hun bur hetsvv zuiltei nuur tulah burtee zugtaadaggui, setgeliin hatgui bydgui humuus l zugtaaj toirdog. Tgd bi odoo nz zaluutai, olon errgtei nztai zgeeeeerl bdg. Chinii uuriin chin aimhai zangaa davj chadahgui, uurtuu itgeh ymar ch itgelgui sul doroi bgatai chn buh zuil hobootoi. Ternees ter baga bhdaa hend yaaj chuluu shiduulsen usee shataalgasantai er holboogui chi uuruu l tgj bodood bgan. Ter btugai l bandi nart ushigluuleel ymaa bulaalgaal yvjil bsn, ugaasaa l huuhed bhd yu es uzhuudee. Tiimhen ymand iim zojig bolson bol chi amidrald temtseh chadvargui hun bn. Ene zangaa uuhshuulvel gantshan eregtei hun deer ch bish, buh zuil deer chi uurtuu itgelgui tgd amjiltand ch hurj chadahgui yvna! Ehleed uuriiguu oilgo hen be gedgee, eregtei hun chmg emegtei gj hardaggui ym.bol chamd neg asuudal bndaa. Teriigee olj medeed uuriiguu uurchilduu nz min.
Би ер нь бол аливаа асуудлаас шууд зугтдаг эсвэл тойрч гарах арга зам хайдаг, угаасаа тийм зантай. Өөртөө итгэх итгэл гэдэг зүйл чинь нэг л алдчихвал, эсвэл угаасаа анхнаасаа л сул бсан бол олж авна гэдэг их хэцүү зүйл юм шигээ. Гэхдээ 10-н хэдэн танихгүй хөвгүүд чулуу шидээд хөөвөл ямар ч хүн айж зугтах л бх шүү, кккк. Ийм айдсаасаа болоод бас найз нөхөд цөөтэй, нэг тийм торонд орсон, юманд хашигдсан хоригдсон мэдрэмжтэй байнга амьдардаг. Би өөртөө итгэлтэй хүмүүст дотроо их атаархаж явдаг, яаж ийм болох вэ гэж хичнээн бодоод нэмэр алга даа. Эмэгтэй хүн гэж эр хүнд харагдахын хувьд ч харагддаг юм шиг бгаан. Их сургуульд бхад сургуулийн сор болсон, маш царайлаг сайхан зантай нэгэн Казак залуу надад шинэ оны өмнөхөн олны өмнө сэтгэлээ илэрхийлсэн тийм үйл явдал нээрээ болж бсан юм бна шүү. Би их гайхсан, хөөх намайг бас харж явдаг залуу бсан юм бна, тэгээд бүр ийм сайхан залуу бсан бж гээд. Гэхдээ нөгөө л зангаараа “за ийм залуу ч надаас уйдах бх дөө” гээд зугтаачихсан. Нээрээ бодоод бсан тэр залуу л хонгилын үзүүрт гэрэл асааж, надад урам зориг өгч бас жоохон ухааруулж бсан юм бна. Бүх л насаараа би тэр Казак залууг миний баатар гэж бодож явах болно.
Дээр нь нэмж хэлэхэд, эмэгтэй хүнтэй яаж харьцаж байгаагаар эр хүнийг дүгнэж болох юм бна лээ. Тэр ажлын залуу бол туранхай жижкээн, жоохон бацаан шиг зантай тийм залуу бдын. Ер нь доожоо муутай, эмэгтэй хүнд тоогддоггүй, СУЛ ДОРОЙ ЭРЧҮҮД маш бүдүүлэг, санаа муутай бөгөөд эмэгтэй хүнийг илүү доромжлох, дээрэлхэх хандлагатай бдын бна лээ. Тэгээд өөдөөс нь нэг их үг сөрж чадахааргүй, аль болох зожигдуу, дуу муутай гээд намайг онилж муухай үгээр хэлсэн гэж би мэдэж бгаа ч, сөргүүлээд юу хэлэх яахаа мэдэхгүй дэмий л тоогоогүй царайлаад чимээгүй өнгөрсөн. Ер нь монголчууд ийм бусдыг доромжлох, иймэрхүү эр эм гэсэн хувийн асуудалд нь халдах бүдүүлэг зангаа засцгаах хэрэгтэй.
Тэгээд хааяа нэг, гэхдээ ховорхоон, надад сайхан хандах, хүндэтгэлтэй харьцах эр хүмүүс гарч ирдэг. Тэд нар дандаа царай зүс бие хаа сайтай, өөртөө итгэл дүүрэн хүмүүс бхын. Бүх хүн л сайхан эсрэг хүйстнээ хараад сандардаг бх, би бүр их сандраад ийм дажгүй залуусаас өөрөө зугтаагаад, өөртөө итгэж өгөхгүй тийм зантай.
АЙДАС бол угаасаа бараг миний овог нэр байхуйц хэмжээний миний нэг хэсэг болчихсон. Алдаа гаргах, ядуу зүдүү байхаас, боловсролгүй тэнэг гэж чичлүүлэхээс үхтэл айсандаа сургуульд маш сайн сурагч байж чадсан боловч ажил амьдрал дээр ийм их айдас үнэндээ садаа болдог юм бна. Би гэнэтхэн нэг их аймшиггүй зоригт болчихгүй юм чинь, айдсаа өөрт ашигтай байдлаар залах удирдах талаар анхааръя л гэж бодлоо доо.
Ер нь бол халуун төмрөнд гараа хайруулсан, түлсэн л бол дараа тэр төмрөнд хүрэх тоолондоо халуун бгаа боловуу гэж болгоомжилдог болохтой адил гсн үг. Тухайн үед гэхдээ зугтаасан нь оносон. Хүн чам руу чулуу нүүлгэнэ, шүдэнз зурж шиднэ гэдэг бол чамайг өрөвдөхгүй бнаа, чамайг өвтгөхөд бэлэн бнаа гэсэн үг. Ийм үед яаж ч бодсон зугтвал гэмтэл бэртэл багатай амьд мэнд үлдэнэ. Ингээд бодохоор айдас гэдэг чинь бас хүнд угаасаа байх л ёстой мэдрэмж. Нөхөр мөхөр нь, найз залуу нь гар далайх үед Кинг Конг шиг цээжээ дэлдэж үсэрч орох, өөдөөс нь хашгичиж хэрэлдэх бол буруу бдаг. Тэртээ тэргүй дийлэхгүй юмнаас бол зугтах хэрэгтэй. Яасан ч их юм биччив.
Gehdee l neg tiim muuhai ohiduudiig deerelhdeg zawaan yumnuud baidag tee, humuujil l yumdaa, manai arwan jiliin angiin howguud unendee l muuhai baisan, ohiduudad mash hundetgelgui handdag baisan, tiim humuustei hamt bagaasaa hamt baichihaar uuriin erhgui l howguud iim l baidag yum baina gej bodood yawj baidag bolchihson baisan, ih surguulid orood eregtei hun bas soyltoi goy yaria huuruutei baij boldog yum baina gej bodoj baisan, huuhed l baijdee, aaw eejuud eregtei huuhduudiigee bagaas ni yamar ch huntei zuw bolowson hairtsahiig zaaj uguh heregtei, hunii setgel zui ih amarhan sewtej gemtdeg yum baina lee, zuw bolowson baina gedeg ni eruusuu l geriin humuujil baidag yum bainalee,
Миний бодлоор чи эрэгтэй хүнийг сайн ажиглаж сурах хэрэгтэй шиг. Ажил дээрээ, эсвэл өөр юу ч юм байнга ордог газруудынхаа эргэн тойрны эрэгтэй хүмүүсийг ажиглаад үз. Бусадтай хэрхэн харьцаж байна. Боломж байвал чамтай харилцахдаа өөр байна уу. Бүр их боломж байвал фб дээрээ тэдгээр хүмүүс юу шэйрлэж, бичиж байна, яриа болон бичлэгийн үед үгийн сонголт нь ямар байна гэх мэтээр. Жишээ нь чиний бичсэнийг харахад сэтгэл зүйч дээр очих хүсэлгүй, өөрөө үнийгээ даваад гарчихна гэдэгт итгэлтэй, мөн цаг хугацаа байгаа, учир нь өдий 26 хүртлээ ганцаараа явчихсан байхад, мөн тодорхой хугацаанд эрэл хайгуул хийснээр ойлгож мэднэ, тэр хооронд сэтгэлзүйн талаар ч юм уу, ямар нэг байдлаар итгэл даах эрэгтэй хүнтэй ярилцаж, тэрнээс туршлага, мэдлэг хуримтлуулахыг л хүссэн бололтой гэж би таамаглаж байна. Чи эрэгтэй хүнийг харьцахгүйгээр сонгох таамаглалаа дараа нь харьцаж үзэж байж мэдэх боломжтойгоор сонгох хэрэгтэй. Харин хэр зөрүүтэй болохыг фб рүүгээ ороод хамгийн их харьцаж үзсэн эрэгтэй хүнийхээ фб-т шэйрлэдэг зүйлс болон яриа, үг үйлдэл нь хэрхэн нийцэж байгааг тодорхойлсноор захианы эхэнд бичсэн СЭТГЭЛЗҮЙН талаар ярилцах яриа чинь толгойд чинь бий болох болно. Тэгээд мэдээж нетээр дүүрэн толгойтойгоо ярилцаж болохоор сэтгэлзүйн талын мэдээ, мэдээлэл, нийтлэл, санал, онол гээд олон зүйлс байгаа.
Хүүхэд насны сэтгэлзүйн гэмтэл насан туршид эмзэглүүлдгийг би мэднэээ. Гэхдээ үүнийг яаж ийж байгаад давахгүй бол насаараа өнгөрсөнтэйгээ зууралдаж явалтай биш. Сэтгэлзүйчид хандах л хамгийн зөв гарц байна. дээр нь өөрийгөө эмэгтэйлэг талруу өөрчлөх, сайхан бүсгүй байхын кайфыг мэдрэхийн төлөө өөрчлөлтийг өөртөө хийх тухай бодоод үзээрэй.
таагүй дурсамжа уучлаж байж л гаргана бас айдас чинь ч гэсэн дагаад гарна. Энэ үнэн шүү
Юманд жаахан бараанаар ханддаг юм шиг л санагдлаа. 26 нас бол дүнгэж эхэлж байна. Сэтгэл зүйч дээр очмх хэрэгтэй байх. Гэхдээ боломжоороо аялалын группээр нийлээд залуу насны эрч хүчээр дүүрэн аялаж хорвоо дэлхийтэй танилцаарай. Харах өнцгийг чинь солонгоруулна.
Зүгээр л хэд хэдэн удаа шаалцаад ирэхээр шаал өөр болно. Чи хэт ихээр болгоомжлон өөрийгөө тусгаарлажээ. Хэн нэгэнтэй бнгийн сексдэж таашаал аваад ирэхээр эрэгчиний боовны амтыг мэдэрч тэр хүндээ хайртай болоод, тэрнийхээ боовыг хайрыг хүсэх мэдрэмж нь эр хүнийг жигших мэдрэмжийг давж гарах бус уу. Ингэж л өөрчлөгддөг юмшдээ эмэгтэй хүн. Ямарч эр таарч болох ч чи ханилаад үзэх ёстой.
Хийж үзсээн. Ямар ч таашаал авахгүй бна лээ.
Бнгын харилцаа хэрэгтэй ганц удаагийнх биш.
Байнгын харилцаанд байж үерхэж үзсэн. Гурван сар орчим тогтмол харилцаанд ордог бсан. Таашаал аваагүй ээ, харин бактер аваад үлдсэн. Надад секс биш сэтгэл хэрэгтэй бна. Боов биш надтай ярилцаж намайг ойлгох, найз байж чадах ХҮН хэрэгтэй бна.
Hi sn uu. Tegii saihan buu halje baiyaa. Goy nzuud bolii nadaa iruu yum heregui ee 28tai 175 cm injeneer hiideg yumaa. Salhind gari
Я знаю, очень у многих людей есть близкие,
друзья у которых есть проблемы с алкогольной
или наркотической зависимостью.
Наркологический Центр реабилитации наркозависимых
Свобода в Киеве поможет вам . Я сам прошел Лечение в данном центре
и с уверенностью могу сказать, это работает
Реабилитационный центр в Киеве
Манай найзын охин дүү 32 той эрэгтэй хүний үзэн яддаг зугтаадаг. Ер нь жожиг. Ганцаараа амьдардаг. Энэ бол сэтгэл гэмтсэн багадаа ямар нэг бдлаар хүнд шарх авсан гэсэн үг. Хараад бхад тэр хүн л их зовж бх юм. Бас сэтгэл зүйчид хандан асуудлаа шийдээрэй. Дуртай болгоны зөвлөгөө н чамд хэрэггүй мэдэх ч үгүй. Энэ бүгд чиний буруу биш.
setgelzuin zovolgo av buh aaviin huuhduud tm bish gj bodsonch itgehed berh bol hulee oop yu gehev esvel bvvr 1 bainga ochdog cafe ymu shopping toi bolood choloot tsaga 1 gazar 1 jil ongroogood noxop chin ch bj medeh hun anzaarch harch medne bz :p
Миний дүү мэргэжлийн сайн сэтгэл зүйчээс зөвлөгөө ав гэж зөвлөе. Бага наснаас үүдэлтэй сэтгэлзүйн гэмтлүүд зүгээр нэг алга болчдоггүй юм.