Хардаад болдоггүй ээ…

Би монголын хамгийн нэртэй үндэсний компанид албаны дарга хийдэг. Манай нөхөр их хартай. Би түүнийг хуурч байсан удаа байхгүй. Сүүлийн үед хардах нь ихсээд би уг нь ажлаа тараад шууд гэртээ ирдэг. Хартай нөхөртэй болохоор хэрүүлийн дараа гэж бодоод олон нийтийн ажил бүр ажилтнуудын баяртаа хүртэл орохоо больсон. Жилд нэг удаа шинэ жилдээ орох гэж бөөн хэрүүл.

Тэгсэн намайг манай ажлын бүх залуучуудтай хардана. Сүүлдээ чамаас өөр хүний үнэр үнэртэж байна энэ тэр гээд би 3 охиноо бодоод их тэвчсэн. Тэгсэн өчигдөр манай ажлын нэг залуу дэлгүүрт таарсан намайг инээж ярьлаа энэ тэр гээд бөөн юм боллоо. Би нүүрээ будахаа болиол 5, 6 жил болж байна. Бас гангалах энэ тэр бүр байхгүй болсоон тэгсэн хир нь хардаад болдоггүй. Би бүр тэсэхээ болиод ингэж байхаар салья гэхээр чи өөр хүнтэй болчиж гэх юм. Яах ёстой юм болоо?

12 Comments

  1. Зочин says:

    Хардалт бол сэтгэцийн өвчин шүү дээ Болгоомжтой байхгүй бол хүндэрч байгаан байна даа зөрөөд өнгөрөх таньдаг хүнтэй чинь хардаж өөр хүний үнэр энэ тэр гэж солиорч байгаа бол 80% хүрсэн гэсэн үг удахгүй гаднаас ирэхэд чинь трусикий чинь шалгаж эрхтэнийг чинь үнэрлэх болно чиний бодолыг таамаглаж хардана энэ үед 100% солиорсон хүнтэй амьдарч байна гэж бодоход болно амьд явах чинь баталгаагүй болж байгаа гэсэн үг шүү ийм амьдрал хэд хэдийг үзэж харж байсан хүний хувьд зөвлөхөд салсан нь дээр ийм хүмүүс ихэндээ гуйж гувшина үр хүүхдээрээ түрий барьж өрсөлдүүлэн гэж оролдоно амжилт олохгүй бол ална тална гэж сүрдүүлнэ энэ бүхнийг даваад гарчихвал чи эрх чөлөөнд хүрнэ дээ

  2. Залуу says:

    Яг үнэн дээ аймхай хулчгар .. сексдээ тааруухан өөртэй итгэлгүй үхээнц эрчүүд л хардах өвчтэй байдгийн засарна гэж бараг байхгүй дээ 5.6 н жил нүүрийг нь хүртэл будуулдгүй гэхээр л хорвоод хосгүй хүчирхийлэгч новш байна даа.. амьдрал аваад явчихаар бүсгүй шиг байна хүүхдүүд нь л хэцүү юмдаа тэрнээс ч салаад амьдармаар л юм байна даа

  3. Cooper says:

    ээээ хөгшөөн “би угаасаа өөр хүнтэй болох бодолтой байна. Чамаас л салчихвал миний бүх асуудал цэгцрэх гээд байна. Одоо ямар ч найраа байхгүй” гэдгээ хэлээд шууд салчих тэхүү.

  4. Ес says:

    Хартай хүн өөрөө но-той гэж яг үнэн. 10-аад жилийн өмнө нэг хүүхэнтэй амьдрах юм болоод л хайр аа, хань аа гэж дуудалцаад сүйд болцгоосон. Хүүхэдтэй ч боллоо. Нөгөөдөх маань гэрт ирэхгүй өвөөгийн бие муу гээд л алга болчихно. Үргэлж, цаг тутам залгаж намайг юу хийж байгааг шалгана. Хайртай гэж чанга хашгир л гэнэ, гэртээ байгаа юм бол тэрийг дуугарга энийг дуугарга гээд л. Өөрөө харин жинхэнэ завхай, нөхөртэй, надаас гадна 3 хүнтэй зэрэг явалддаг хүн байж таарсан юм даа. Заг хүйтэн тусч байж л тэрний тийм арчаагүй новш гэдгийг мэдсэн. Хүүхэд хэнийхийг нь бүү мэд. Би л зөвшөөрөхгүй, тонил гээд явуулсан. Тэрнээс хойш хүнтэй сууна, дотно харьцаанд орно гэхээс айдаг болжээ.

  5. Ggn says:

    Sulraltai bolohooroo gutraad esvel salj bj l zasrah chancetai. Thde yer n setgec, uurtuu itgeh itgel, hajuudahaa hairlah n buu hel uuriiguu ch daaj yavah chadvar sul l bn gsn ug. Chi davsan myaa bgad, uuriiguu goyohoo bailaa ch, unench bgd ch nemer muutai dotood uhamsartaa chi tuuniig tulhej, zalhsan tuvugshuusun bdal uzuulj, gadnaa nuuj chadsan ch nudend haragdahgyu bdlaar hundii huiterch bga chini medregdeed ulam setgec n dongiorch buruu uildel uzuulj bn. Jo uhaalag bas uurtuu bolon chamd hairtai, confident uls bol bucaaj tatah, uurtuu bolon dergedehee anhaarch dotnosoh alhmuudiig zuv onovchtoi hiij heregjuuleh baital yag iim mild helberiin gajigtai yls emchlegdehgui dergedehee hemleseer bh bolno. Tiim huntei 14 jil tevcheer zaaj amidarsan. 17 jilee urj bj araichuu amidralaasaa zailuulsan ch ur udam n uldchiheer urgeljleel uur asuudal nemerleh shinjtei. Ohid chini odoogoor gaigui yum medegdehgui l bga bh nuhurt garahaas n umnu sain anzaarch emchluulehiig bodooroi. Yer n mgld setgeciin eruul mendiin onoshlogoo emchilgee n neeh hugjuuguin bishu gadaadad bga Hel us saitai hed n yadaj onoshluylj baraad bhyn emchilgee n yadahad tamtaggui ee, hunii ug avdgui t1ee medq sehluun ulsiig hucheer ch hamaagui uzleg emchilgeend hamruuldag bolmoor yum zugeer. Uchnuun yum buteeh bolomjtoi career huuhnuudiig amidralaar n amidruulchij boldguin bjde. Nuhuud harin ch nuhurtei met haragdsan nuhurgui huuhen bolood ch hamaagui olon nugalsan az jargalaar amidralaa duurgeerei. Ahij huntei suuh husel turtul arvaad jil orj araichuu martagnah bhda. Single life is a blessing sometimes 4 exes of Mentally ill jealous partners from hell.

    Chi harin ch dotorhoo uudlaad uuriiguu taivshruulchdag lag hun bn. Uchraa ch olq shanalj yavaa amitad yanaa. Bushuuhan amidraliinhaa joloog atgaad az jargalaa bosgoosoi. Salsnii daraah 5 jil unendee goy gj jigteihen buh achaa hunguruud udur bur ineed hureed l itgej yadmaar nuguu setgeld nar mandaj tenger celmene gj bdgiig utgaar n uzdeg yum ble.

    Setgeliin amar amgalan is the best Gift ever. Thde tiim zovlon bdgiig uzeegui uls jargaad bgaga ch oihgui uvduj bj l eruul mendee appreciate hiidegtei adil, single bgada bayarlahiin orond bushuuhan neg hartai ch hamaagui hanitai yum shig uzegdeh gj yaarsan uls l ih

  6. Bat says:

    Өөрөөсөө өөр хэнийг ч боддоггүй хаягдах виы гэж үхтлээ айдаг бэртэгчин хүмүүс л ийм муухай хартай байдаг.

  7. Залуу says:

    Иймэрхүү хүмүүсийг би зөндөө л үзэж байлаа. Гэхдээ засарсан нь бол ховор, та нөхөртэйгээ энэ учир байдлыг шударга ярилцаад салсан дээр дээ. тэгж байж танай нөхөр жаахан зүйл ухаарна. 3 охин яах бэ эрүүл саруул явж байгаад аяндаа болоод явчихдаг. Нөхөр чин ухаарвал уучлал гуйгаад хүрээд ирнэ. Та зууралдаад байвал эцэстээ гэртээ уяатай байх өдөр ирнэ.

  8. сэтгэгдэл13 says:

    Ийм хардалтанд чи хурдан хөгширсөн байгаа даа. Бас зүрхний нэлээн хийтэй болсон байх ёстой. Зарим нөхрөөсөө эрт үхэж байгаа эмэгтэй хүмүүсийн нөхөр гэж яг ийм хүмүүс байдаг. Наанаа нэг л сайхан эхнэрээ, хүүхдээ халамжилдаг хүмүүстэй их сайхан яриа өрнүүлдэг боловч гэртээ ирээд шал өөр хүн болдог. Сүүлийн үед нөхрүүд эхнэрээсээ болж зовж байна гэсэн яриаг өлгөж аваад эхнэрээ муухай харагдуулах гэсэн байдал газар авсан байна билээ. Цаг үеэ гэж, олон нүүртэй хүмүүст ээлтэй л нийгэмд амьдарч байна даа 🙁

  9. STUPiD HUSB@ND says:

    Tiim ih hartai yum bol yav ch setgets eruul bish, gajigtai, teneg, erguu, dunkuu, dongio muu lalariin, novshiin, hogiin, eriin sug pizda bna daa, erthen hurdan shuud sal sal, hayaad taliij ug pizda, oor gaigui pizda olj avch suu, hartai nuhur pizda bol hezee ch zasrahgui, setgelgui, shal hudlaa muu erguutsen teneg pizda gesen ug, muu teneg, erguu, hartai pizda mini bi chamaas sallaa, oor huntei bavaltssan ch yadag yum, cham shig muu pizda-d yamar ch hamaa bhgui shuu muu pizda mini gej shuud heleed shuud sal pizda!!!!!…..

  10. Өж says:

    Хаагөөд явул

  11. Хүү says:

    Маш аюултай шүү иймэрхүү хмс, эртхэн сал. Бас засардаггүй.

  12. гэрэл says:

    яасан хэцүү амьдрал вэ ямар гунигтайн бэ та өөрийгөө бодсон дээр байхдаа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.