Манай найз залуу маань эхнэрээсээ салаад олон жил болж байна. Одоо том болчихсон хүүхэдтэй. Хуучин эхнэртэйгээ хүүхдийнхээ асуудлаас болж хааяа харилцдаг гэж надад хэлсэн. Би итгэсэн тэгсэн хэрнээ хуучин эхнэрийнхээ зураг нтр дээр лайк дардаг, байнга харддаг, халамжилдаг юм шиг байгаа юм. Хүүхдэдээ бол амь, хариуцлагаа хүлээнэ гэдэг. Энийг одоо яг яаж хүлээж авах ёстой бэ? Өмнөх амьдралдаа бүрэн цэг тавиагүй хүн шинэ амьдралаа эхлүүлж чадах уу? Эсвэл энэ харилцааг би тэвчиж амьдрах ёстой юм уу?
3 Comments
Би лав тэсэж чадахгүй салсан. Хүүхдээ битгий хариуц гэж би хэлж байгаагүй. Өнгөрсөн амьдралыг нь хүлээн зөвшөөрөөлд зүгээр л тэр экс эхнэртэйгээ ямаршуу харилцаатай байгаагаа битгий нууж хаа. Би ямаршуу харилцаатай байгааг чинь мэлэх ёстой гэж шаардлага тавьсан боловч дандаа худлаа ярьж нуусан. Тэрийг нь би тэсэлгүй салсан. Худлаа ярьж хүнээс юм нуудаг хүнтэй байж чадашгүй юм байналээ. Хэрвээ цаашаа хандтай бол харилцаагаа аль болох чамаас нуух гэж оролдох байх. Эсвэл чамайг үл ойшоогоод цаашаа хэтэрхий анхаарал тавих байх. Анхааралтай ухаантайхан хандаарай. Чи өөрөөсөө асуу өөрт чинь ийм хүн хэрэгтэй эсэх. Үгүй гэсэн хариулт толгойд чинь бууж л байгаа бол салсан нь ЗӨВ. Хүлээж авах тусам эрчүүд давраад байдаг шүү.
Чи хө буруу ойлгож бн. Бүрэн цэг тавьнаа гэж үр хүүхэд үлдээсэн амьдралдаа хариуцлага хүлээхгүй таг дүлий амьдрана гэж хэн нь ойлгуулцийн. Эхлүүлсэн бас үлдээсэн амьдрал дахь хариуцлага бол хариуцлага юм.
Анхнаасаа яах гэж хүний хоёрдахь амьдрал болсон юм цаашдаа зөндөө л юм үзэх байх тэсч чадахгүй бол эртхэн замаа хөөх хэрэгтэй ямар ч тохиолдолд анхных нэгт байдаг юмаа