Гар хангалга хийх нь эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг вэ?

Санал асуулгаар амьдралынхаа турш эрэгтэйчүүдийн 95%, эмэгтэйчүүдийн 72% нь гар хангалга хийдэг гэсэн хариулт өгчээ. Гар хангалга хийх нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэх цуу яриа хүмүүсийн дунд тарсан байдаг. Тэр ч байтугай хараагүй болох, үргүйдэлд хүргэнэ гэсэн яриа ч тархжээ. Гар хангалга хийх нь үнэхээр эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй юу? Та ганцаараа гар хангалга хийдэг хүн биш бөгөөд тогтмол хамтрагчтай хүмүүсийн эрэгтэйчүүдийн 70%, эмэгтэйчүүдийн 40% нь дөрвөн долоо хоног тутамд гар хангалга хийдэг гэсэн судалгааг өгчээ.

Гар хангалга хийсний дараа хүн бүр тайвширч, амардаг гэж хэлж болно. Энэ нь зөвхөн допаменийг ялгаруулахаас гадна тархины төв мэдрэлийн системд тайвшрал, амралт мэтээр нөлөөлж, стрессийг арилгадаг. Үүнээс гадна бусад эндорфинууд ялгарч зарим өвчнийг арилгадаг. Эмэгтэйчүүдийн хувьд сарын тэмдгийн үеэрх өвдөлтийг намдаах, зарим нэгэн даавар ялгарснаар нойр хүрэх, тайвшрах мэдрэмжийг өгнө. Ханиад хүрсэн үед эрэгтэйчүүдэд хийсэн туршилтаас үзвэл дархлаа нь суларсан эрэгтэй хүний дархлаа гар хангалга хийсний дараа сэргэдэг болох нь тогтоогджээ. Гар хангалга хийх үед цусны цагаан эсүүд ихэсдэг байна.

Түүнчлэн эрчүүдийн түрүү булчирхайн хавдар тусах эрсдлийг бууруулж, үр тогтоох чадварыг сайжруулдаг. Яагаад зарим амьтад болон хүн гар хангалга хийх дуртай байдаг талаар судалж үзэхэд энэ нь үрийн шингэний чанарыг сайжруулдаг болох нь тогтоогджээ. Судалгаанаас харвал гар хангалга хийдэг эр хүний үрийн шингэний үр тогтоох чадвар илүү сайжирсан болох нь ажиглагджээ. Гэхдээ энэ нь эмэгтэй хүнд тодорхой өөрчлөлт ажиглагдаагүй байна. Энэ судалгаанаас үзвэл гар хангалга нь эрэгтэй хүний үрийн шингэний “фитнесс” буюу үрийн шингэнийг залуужуулах үйлчилгээтэй гэж хэлж болно.

Залуу үрийн шингэнтэй байна гэдэг үр тогтоох чадвар өндөр байгааг харуулдаг. Энэ нь мөн эр эм хүмүүсийн сексийн үйл явцыг идэвхижүүлдэг. Эрэгтэй болон эмэгтэй хүмүүст бүгдэд нь аарцагны суурь булчин нь бэлэг эрхтнээс хойш ахар сүүл хүртэл холбоотой байдаг. Хүн хөгшрөх тусам энэ булчин суларч эхэлдэг бөгөөд бэлгийн дур хүсэл буурдаг. Харин эр бэлэг эрхтэн болон хэлүүг оролдсоноор энэ булчинг цочроож өгдөг. Энэ нь бэлгийн дур хүслийн булчинг өдөөж өгч байна гэсэн үг юм.

Түүнчлэн нас ахих тусам бие дэх азотын ислийн хэмжээ буурч бэлгийн дуршлыг бууруулдаг. Харин гар хангалга хийснээр цусанд энэхүү ислийг нэмэгдүүлдэг. Гар хангалга хийх нь сэтгэлзүйд эерэг нөлөөтэй ч та хийх арга барилаа өөрчилж байх хэрэгтэй. Үргэлж нэг байдлаар гар хангалга хийгээд байвал өөр зүйлээс таашаал авах мэдрэмж буурдаг. Энэ нь бэлгийн таашаал авах нөхцлийг бууруулж эхэлдэг. Ингэснээр дараагийн удаа хамтрагчтайгаа хийх үед таны эрхтэн хөвчрөхгүй, дур хүсэл унтрах гэх мэт сөрөг үзэгдэл гарч мэдэх юм. Тиймээс гар хангалга хийхдээ янз бүрийн аргуудыг туршиж үзэж, төрөл бүрийн аргаар гар хангалга хийвэл энэ нь эрүүл мэндэд огтхон ч хоргүй зүйл юм. Заримдаа сайхан хөгжим тавиад, лаа асааж зөвхөн өөртэйгээ байх цаг гаргахад хангалттай.

1 Comment

  1. DiCK says:

    Bugdeeree boojgoigoo sain saatsgaagaad, gar hangalga shaagaad bj dee haha…..

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.