Би 27-той бүсгүй, өөрийн амьдралдаа тохиолдсон хүндхэн нэгэн зүйлээсээ хуваалцмаар санагдлаа. Гол сэдэв рүүгээ ороход би энэ амьдралд ухаан орохдоо төрсөн эцэг маань эхнэрээ зодож /төрүүлсэн ээжийг минь/ урсгасан цусыг нь хүүхдүүд нь цэвэрлэж айдас дүүрэн амьдралыг үзэж өссөн. Хагарсан аяга шаазан шил толь гээд бүгдийг нь цэвэрлэдэг, гараа эсгэх бол хөнгөхөн асуудал санагдаж байлаа. Хамгийн хэцүү нь ээжийнхээ шалаар урсах цусыг цэвэрлэх байж билээ.
Яагаад вэ гэвэл ээжийн минь цус, ээж минь үхчихгүй биздээ гэх айдас хөмөрч уйлахаас илүү аав гэх хүнийг яагаад ингээд байдаг юм бэ гэж үзэн ядалтаар дүүрдэг байж. 7 настай хүүхдийн бодолд орохооргүйг боддог болтол зовлон үзсээн. Энэ амьдрал олоон жил үргэлжилсэн дээ. Нэг мэдэхэд дунд ангиа төгсөх үе болж, би тэр өдрийг одоо хэр нь мартдаггүй юм. Хэдий давж гарч чадсан ч гэсэн. Охин биеийг минь бузарласан аавын хоёр найз гэх новшнуудыг.
Хүч бяд дутмаг охин хүүхэд бяр хүч ихтэй хоёр эрийн чадлыг яаж дийлэх билээ. Яагаад амьдрал надад тэгж чанга хатуу амьдралд ирүүлснийг, яагаад тэгж их зовоосныг одоо хэр нь ойлгодоггүй үхчихмээр үе хүртэл байлаа. Эм ууж үзлээ, живж үхэх гэж үзлээ. Гэхдээ чи амьдрах хэрэгтэй гэж байгаа юм шиг өдий хүрлээ. Одоо ч надад сэтгэлийн шарх их бий. Ханилах гэсэн хүн маань хүртэл 2 удаа хуурсан, гурав дахь гэж байхгүй, гэхдээ хүүхэдгүй дээрээ салсан. Уг нь бид 6 жил хамтдаа байсан хүмүүс. Энэ бүхний эцэст эр хүн та хүн мөн л бол хөгийн новш байхаасаа ичдэггүй юм аа гэхэд хүн чанартай байгаач.
Магадгүй миний амьдралд гүн хар толбо үлдээсэн эцгийн минь хоёр найз өөрсдийн чинь охидод надад хийсэн гэм чинь хэд дахин очих биз. Эцсийн эцэст гэм нүгэл бузар бүхэн чинь үр удамд чинь очдог гэдгийг хүмүүс та бүгд дотроо бодож яваарай. Би одоо шантрахгүй, буцахгүй гунихгүй намайг амьдрал илүү хурцалсан амьдрал биш бузар хүмүүс намайг хурцалсан. Та нарт тохиох зовлон үүрдийнх биш шүү, зуурдынх хэр хурдан давж гарах нь та бүхний ухамсар юм шүү.
Бүсгүйчүүд минь, охидууд минь, дүү нар минь зөв тэвчээр, зөв бодолтой байхад та нар алзахгүй шүү. Их юм бичлээ нэгийг бодоосой гэж бодсон юм шүү…
18 Comments
Bi ene horwoo deer muu humuusees sain humuus n olon gj itgej baina – gj nom zohiol deer zarimdaa garch irdeg ug l dee. Bi bol muu humuusees sain n olon gj bodohgui baina, gehdee tsuuhun ch gsn sain humuus yah argagui baidag gedegt bol itgej baina.
Yagaad ter 2 nowshiin hiisen nugeliin ur n ohidod n hed dahin bolj ochood baigaa yum?
Chamd tiim zuil tohioldson baihad yagaad iim zuil bodoj baigaa yum be?
Chinii umnu burhan garch irsenee tiimee tiim bi ter 2-r chamaig sewtuulsen yum, muu zaluu yawuulj chamaig 2 ch udaa huuruulsan yum. Yagaad gewel etsgiin chin uiliin ur gwl chi yah we? Aan zaza okok, aawiin maani hariu nadad irsen yum bn geh uu? Haraal ideg, bi ter etseg nertei nowshoosoo bolj uchnuun zowlon uzsen, huuhed nasaa haranhuid unguruusun, uzen yaddag, tiim baihad yagaad bi nemj ternii nugliin tuluusiig tuluh ystoi bolj bn! gj uurlahgui yu? Herwee uiliin ur gj baidag bol ter chin ter hundee l butsaj buuh ystoi bolohoos ergen toirnii humuus n ymar hamaa bna? Tusdaa humuus biz de, tenegee
Mundag busgui b.a hoishid iluu sain saihan amidrah baih aa. Setgel zuichid handaj muu dursamjaa martah heregtei
Сэтгэлийн тэнхээ бүхнийг ялна. Миний нэг найз залуу нэгэн бүсгүйд маш их хайртай болж араас нь гүймэн их гүйсэн дээ. Би ч найздаа туслах дэмнэж их ч үзсэн ёстой бараагүй. Ядарсан юм уу бэрхшээл тохиолдвол дуудна ашиглана сэгсэрнэ ер нь онцгүй хүүхэн хархад сайхан ч. Муу найзыг минь голж нэг сагсуу шаартай суусан одоо үйл там аа үзэж үзэж салсан. Миний муу найз төлөв даруу хүнд худлаа ярьж чаддаггүй хүмүүжил мундаг залуу дорой гэж тухайн үед голсон юм шиг байгаа юм. Найзтай минь суусан бол жинхэнэ мужик эртэй ханилж одоо жаргаж явах байлаа. Одоо 4 хүүхдтэй ажил үйлс нь түмэн зүгт цацарсан амьдрал нь гайхалтай сайхан явж бна. Олон хүмүүс нэг гарт төвлөрүүлж сайхан хамт олон бүрдүүлж тэднийгээ удирдан чиглүүлж захирал гэж дарвайж онгирч пээдийхгүй. Хамт олондоо хүндлэгдсэн ханьдаа үнэлэгдсэн үрсүүдийнхээ бахархал болсон найз биднийхээ түшиг ухааны охь болсон сайхан тулхтай эр хүн болсон доо. Амьдрал их сонин.
Учрах ёстой хүнтэйгээ л учирч ухаарал авч бэлтгэгдсэн байх. Яг тэр бүсгүйтэйгээ анхнаасаа нийлсэн бол яаж ч сагаж яваа билээ. Шал өөр хүний сонголтонд тороогүй нь тэр хүүхний буруу биш, өөрийг чинь таалагдахгүй хүнтэй наах гээд байвал яМар байхуу. Нийлэхээрээ зохицно жаргана гэж хэн мэдээд байгаан. Гадар нь ок бла гээд Дотоод зан чанар нь авцалдахгүй, бэлгийн зохицолгүй үр хүүхэдгүй ч бх бсым билүү, эсвэл суучаад урт наслахгүй чадарчих ч бсыму яаж мэджаан. Харин ч гоё амьдрал зурах замыг нь зөв чиглүүлж. Эр шиг эр байгаад шийдмэг badboy бж чадахааргүй бол тээд өөртөө таарсан өөр эхнэр аваад болцын бишүү өөр юу хэрэгтэйн. Тэр хүүхэн хүссэнээ авсан үнээ яаж ямраар төлж байгаа нь чамд түй ч падгүйн бишүү. Ядаж л зовсон дүрд хувирахаасаа өмнө харах нүдний баясгалан чиеий жаргал бэлэг сэлт урмын сайхан үгс өшөө юу юу ч авдаг байсын лав найрааны үедээ найзаас чинь ч их санхүүгээр даалгаж чадсан ч юм билүү. Эерэг талаас нь харж бай. Бас тэр эмэгтэй хүнд муу санах хэрэггүй ядаж өөрийгөө хайрлаад тэр эмэгтэйд энэрэнгүй зан гаргаж туршаа. Үнэхээр л хайрыг нь татаж чадсан үе байсан бол найз чинь хүнд үед нь эрийн зангарагтай хандаад хүн ёсоор тусалж дэмнэвэл нэг ч болов эмэгтэйд их ухаарал боломж өгч, эрчүүдийн нэр хүндийг өсгөх, итгэх итгэлийг нь бадрааж зөв амьдрах зөв сонголт хийж сурах чиглэл авах байсан бх. Монгол түмэн минь цөөхүүлээ юм чинь нэг нэгэндээ жо гамтай хандацгааж уужуурч өсч хөгжмөөр л бн да
Setgeliin tenheetei bainaa uuniig davj garsan baina, GEHDEE iimerhuu yawdaltai uchirsan humuus uuniigee hentei ch huvaaltsdaggui baih ni elbeg ene ni dotroos ni uuriig hen ch medeegui uuriiguu medeegui baihad ni ch dotroos ni idej baidag, iim uchraas joohon ch gesen hugatsaand setgel zuich ntrtei yariltsaj zuwluguu awj baigaarai, ene zahidliig bichsen hun uuriiguu medej baigaa uguig medehgui gehdee ene bolood ungursun ch hunii setgel zui gedeg uneheer tuvugtei bas amarhan gemtdeg uchraas ireeduid turuh huuhdee bodood setgel zuichtei yariltsaarai
Хараал ид, энэ хөгшин төгцөгнүүдийг хяргах юмсан. Араас нь заргалдаж, энэ асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй байна. Яагаад ийм бузар зүйл хийсэн новшнууд зүгээр гэм зэмээ хүлээхгүй явах ёстой гэж.
Iimerhuu busguichuudees hol bh heregtei shu mus shig setgeltei bolson bdg bhda. Yern huuhnuudiig sain zaluuchuud guidag tedniig melen hoilog geed golood haydag bardam zaluusd durtai bdg ted n zodoj nuden. Tegeel daruu tuluv unen zuv amidarch bga zaluus n hayagdaj shathlaad mongolchuud bie biedee tuniad duuslaa.
Zoduulaad bgaad bdg humuus durtaidaa. Bho harigislald durtai humuus bdg.
Ээж нь үхтэлээ зодуулчаад миний хүү бти уйл ээж нь харгислалд дуртай гэж хэлсэн мэт гаж юм бичих юмаа. Эсвэл үнэхээр тэгсийнмуу?
Хүчингийн хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа гэж байдгийн болов уу… Тэр 2 бузар өвгөдийг одоо амьд байдаг бол шүүх цагдаад өгчүүл ер нь яадгийн. Үр хүүхдүүд нь биш өөрсдөө ял аа үүрэг сдакууд.
mash mundag setgeliin tenheetei busgui bn. baharhaj bn. iim uhaalag, bas amidraliin sain saihnii tuluu gsn setgel zurhtei emegteig huleeseer 30 duhuj ywna. odoonii ohid huuhnuud bol ungu mungu l hardag. ene busgui shig hund hetsuug uzej chadku amia horloson bga. Zowsnii etsest jargadag gdg. Hamgiin saihan buhniig husiy.
бүсгүй минь амьдрал урт сайхан зүйлс их болно… итгэлтэй бай… ухаантай бай… зүтгэлтэй бай… зовсны эцэст жаргах үе ирнэ
Oprah bol bur uree aldaj bhda bas l baga zaluu joohon ohin bsn bh shw
amidrald chin amjilt husie. Sain shn humuus zunduu bga. Ter sn shn humuustei uchrah tsag irnee. Uudrug baigarai. muu huntei taarsan bol sn huntei taarah tsag irnee.
6 жил хамт байчихаад хүүхэд төрүүлж өгөхгүй болохоор тэр хүн чинь амьдралаа бодоо биз
Tiim hogiin novshiin zulbasga gargaagui n bolj dee ene bvsgvi. Gargasan bol cham shig hend ch hereggui hvnii svg bolj usuh bsan biz!
Маш их сэтгэлийн тэнхээтэй бүсгүй байна. Чамд амжилт, сайн сайхан бүхнийг хүсье. Болдог бол хүчирхийлэгч үйлдэгчдийг тамлан алах хуультай болох юмсан. Муу эцэг эх ийм аюултай байдаг.
Гэмж хэргийн ихэнхийг эрэгтэй хүмүүс хийж байна. Гадаа гудамжинд хэн шүлс, нус цэрээ хүний гутал хувцасруу нийх шахам хаяж байна? Хэн бүдүүлэг үгс чулуудаж, танихгүй хүнрүү ам нээж доромжилж байна? Хэн эхнэрээ хүнд бэртэлтэй зодож байна? Хэн мөнгө, секс, эрх мэдэлд шунаж байна? Энэ бүгдэд эрэгтэй хүмүүс толгой цохиж байна … гэх мэт бичээд байвал бичээд л байх болно.
Энэ нэгийг хэлээд байна.
Хүмүүс эрэгтэй хүүхдээ яаж хүмүүжүүлээд, яагаад толгойг нь илээд байна вэ?!
Эрэгтэй хүүхдүүд эмэгтэй хүүхдүүдийг бодвол өөртөө хамаагүй итгэлтэй, нэг ёсондоо пээдгэр болон өсч байна. Албан тушаал дээр хүртэл эрэгтэй хүн илүү үнэлэгдэж байна. Яагаад гэвэл тэд чадахгүй ч чаддаг юм шиг царайлж чаддаг.
Эмэгтэйчүүдийг “авгай” гэж нэрлээд эсэн бусаар муулж, тогоо шанаганаас хэтэрч сэтгэдэггүй юм шиг дорд үзэх хандлага илт их байна. Хүмүүжлийн доголдлоос болоод үнэхээр зарим эмэгтэй хүүхдүүдийг тэнэг зантай болгоод байгаа нь үнэн.
Хүмүүс эмэгтэй хүүхдүүдээ ингэж болохгүй тэгж болохгүй гэж даруулгатай өсгөчихдөг. Гэтэл эрэгтэй хүүхдээ эр юм байж уйллаа нялзрай байж болохгүй гэж өсгөх нь араатан авир бэлдэж өгөөд байх шиг.
Гэтэл хоёр өөр хүмүүжлээр өссөн эр эм нэг гэр бүл болж амьдрах хэрэг гарна. Зөрчилдөөн үүснэ.
Эцэг эхчүүд хүүхэд гаргасан бол хүүхэддээ зөв үлгэр үзүүлэх үүрэгтэй.
Бүх эмэгтэйг би энэрэнгүй сайн байдаг гэж хэлэхгүй. Гэвч гэр бүлийн хүчирхийллийн золиос ихэнхидээ эмэгтэйчүүд хүүхдүүд болж байна. Тиймд эмэгтэйчүүд нөхрөө сонгохдоо араатан болж өссөн эрэгтэйчүүдийш алгасаад явчих хэрэгтэй байна. Араатан хүмүүжлээ засаагүй эрэгтэйчүүд нь үр удмаа үлдээх эрхгүй болчих нь зүйтэй. Нөгөө талаар араатан эмэгтэйчүүд байдгыг үгүйсгэхгүй, мөн хүчирхийлэл бас сэтгэл санаагаар идэх хэлбэрээр нуугдмал ч байж болно.
Нэг нийгэмд хөл зэрэгцэн байгаа хүмүүс байж, зарим эр эм хүмүүс хүн араатан болсон байна. Энэ нэгийг хэлээд байна. Нүдээ нээх цаг болсон!!!