Хамтран амьдрагч гэж хэн бэ?

91070145

Орчин үеийн залуус ханилан суухаасаа илүү хамтран амьдрах нь түгээмэл болжээ. Энэ нь сайн муу хоёр талтай.

Сайн тал нь:

  • Хамтран амьдрагч нар ихэвчлэн байр хөлслөх, түрээслэх зэргээр амьдрах биеэ даах байр сууринаас ханддаг нь сайшаалтай.
  • Бие биенийхээ зан чанар, жижиг сажиг дутагдал, өвөрмөц онцлог зэргийг илүү сайн мэдэрдэг.
  • Гэр бүл болохоос өмнөх туршилтын энэхүү хугацаанд түүнтэй амьдралаа холбох хэрэгтэй эсэхээ шийдвэрлэх эгзэгтэй, чухал мөч.
  • Цаад хүнийхээ сайхан тийм ч таатай биш дадал дуршил, амьдралын хэв маягт зохицох, дасахад эерэг нөлөөтэй.
  • Шууд гэр бүл болсон залуу хосууд чухам хүлээцгүй тэвчээргүй, хэн хэнийхээ алдаа дутагдлыг уучилж чаддаггүй зан чанараасаа болж л муудах, эцэстээ салж сарнихад хүрдэг шүү дээ.
  • Энэ хугацаанд ажил амьдралдаа дарамт, хүндрэлгүйгээр хэзээ хүүхэд гаргавал тохиромжтойг шийдвэрлэх, товлох боломжтойгоор давуу юм.
  • Хуримлахаасаа өмнө хүүхэдтэй болчихоод дараа нь бөөн асуудалтай тулгардаг шүү дээ, зарим залуус.

Муу тал нь

  • Зарим тохиолдолд хамтран амьдрах хугацаа хэт сунжрах нь бий. Энэ нь үл итгэлцлийн эх суурийг тавьдаг байна.
  • Сэтгэл зүйчдийн үзэж байгаагаар гурваас илүү жил хамт амьдарсан хирнээ гэр бүл болоогүй бол цаашид ч албан ёсоор батлуулах сонирхолгүй (аль аль нь) болдог гэнэ.
  • Хамтран амьдрагч нарын үүрэг хариуцлага сулхан байдаг.
  • Хамгийн гол нь “Би ямар албан ёсоор суусан биш. Тэрний өмнө би юу гэж хариуцлага хүлээх юм. Болохгүй бол болино биз” гэсэн хөндий хүйтэн сэтгэлгээ, сэтгэлзүйн хүчин зүйл нөлөөлдөг байна.
  • Хэзээ л бол хэзээ ч явчих магадлалтай, уягдаж татагдах юмгүй хүмүүс.
  • Хамтран амьдрагч нарт бие биенийхээ араар тавих, хууран мэхлэх үзэгдэл цөөнгүй гарсан байна.
  • Хамтран амьдрагч нартаа (ихэвчлэн эрчүүд хамаарна) холбоотой эрүүгийн гэмт хэрэг ч өсөх хандлагатай болсон байна.
  • Хамтран амьдрах гэж байгаа хүнээ судлах, таньж мэдэхийг бүсгүйчүүдэд зөвлөе.
  • Хайртай хүнтэйгээ хамт амьдраад байна гэтэл цаадах нь жирийн луйварчин, хулгайч, үүнээс ч аюултай гэмт хэрэгтэн байхыг үгүйсгэхгүй

/Хань/

2 Comments

  1. Уг нь ч says:

    Хамтран амьдрах чинь гоё ш дээ. Ямар ч асуудалгүй. Бүхнийг зохицуулж болдог

  2. Lonsdale says:

    зассс юун тэнэг юм оруулдагийн

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.