Коронавирус бэлгийн замаар халдварладаг уу?

Хятадын молекул биологичид шинэ төрлийн коронавирусээр халдварлаж, эдгэрсэн 35 эмэгтэйн бэлэг эрхтний салст бүрхэвчид коронавирусийн ул мөр илрүүлээгүй байна. Энэ нь КОВИД-19 бэлгийн замаар халдварлах боломжтой гэсэн таамаг эргэлзээтэй болохыг илтгэж байна гэж судлаачид онцолжээ. Тэдний судалгааны ажлыг шинжлэх ухааны цахим ном сан medRxiv нийтэлжээ.

Хүний бэлэг эрхтний салст бүрхэвчийн эсэд АСЕ2 хүртэхүй байдаггүй аж. Коронавирус энэ хүртэхүйг ашиглан шинэ бие организм дамждаг байна. Коронавирусээр халдварласан эмэгтэйчүүдээс хамтрагчид нь халдвар аваагүй болохыг судлаачид тогтоосон байна. Гэхдээ коронавирус бусад замаар халдварласан байхыг үгүйсгэхгүй гэж тэд онцолжээ.

Саяхан хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр шинэ төрлийн коронавирус зөвхөн агаар дуслын замаар бус бэлгийн замаар мөн халдварлах боломжтой гэх мэдээлэл гарсан билээ. Энэ таамгийг Ухань хотын шинжлэх ухаан, технологийн их сургуулийн эрдэмтэд практик дээр судалсан байна.

Судалгаанд өнгөрсөн нэгдүгээр сарын 28-аас хоёрдугаар сарын 18-ны хооронд коронавирусийн халдварын улмаас эмнэлэгт эмчлүүлж байсан Уханийн 35 оршин суугч эмэгтэйг хамруулжээ.

“Шинжилгээ сорилтууд коронавирус бэлгийн замаар халдварлах боломжийг бараг бүрэн үгүйсгэж байна” гэж эрдэмтэд дүгнэжээ.

SOURCE: zindaa.mn

3 Comments

  1. Minj says:

    Huh ineed hvreed baihiin. Belgiin ajil hiihees umnu huvtssaa tailj baih hoorondoo ali hediin virusiin haldvar avchdag ym bga bizde?

  2. Агий says:

    Масктай хусалцаж болно шд

  3. Huts says:

    Hutsdag yum bee. Belgiig ajil hiihees urtaad amsgaliin zamaaraa avchihna bizdee

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.