Анх танилцсанаас хойш олон жил болж байна. Танилцсан жилээсээ л хамтдаа амьдарч эхэлсэн. Удалгүй тэр маань гадаадад сурахаар яваад хэдэн жилийн дараа ирсэн. Тэнд өөр хүнтэй байсан гэдгээ хэлсэн. Тэнэг болохоороо уучилж удалгүй хуримаа хийсэн. Түүний дараа би гадаадад сурахаар явсан. Дараа тэр маань бас л сурахаар надаас өөр тийшээ явсан. Тэгээд тэнд байх хугацаандаа өөр хүнтэй уулзаж байсан гэдгээ надад хэлж хүрч ирэхгүй бол ирээдүйгээ бодмоор байна гэсэн. Би очмоор байгаа хэдий ч хоёр дахь удаагаа болохоор салмаар байна.
cekc.mn дээр ирсэн захидал
13 Comments
Хайртай л юм бол очихоос өөр аргагүй э. Өөр хүнтэй байсан нь ямар хамаатай юм. Гол нь чамтай хамт байхдаа л хуураагүй бол болоо. Харин ч цаад хүн чинь чамд үнэнээ хэлээд энэ хэвээрээ баймааргүй байна амьдралаа бодьё гэж байгаа юм биш үү.
хүнтэй болж байдаг тэрийгээ хэлж л байдаг чамайг хүндлэхгүй байна ш дээ худлаа юм байна өнөө биш юмаа гэхэд маргааш чи өөрөө хаягдах юм байна эртхэн сал
Зарим хүмүүс юу бичээд байгааг ойлгохгүй юмаа тэр хүн чинь(эр ч бай эм ч бай) салсан нь дээр юм байна даа юугаа бодож тийм хүнтэй амьдархав дээ
Эр хүмүүс чинь угаасаа тэвчээргүй, хол байхаар тэгдэг юм. Би тэрийг чинь биеэрээ мэдэрсэн. Манай найз залуу хэдэн жилийн өмнө гадагшаа гарч ажил хийнэ гэж яваад тэр чигээрээ 3 хан сар болоод намайг мартаад өөр хүнтэй болсон байсан даа. Хааяа ярихаар нь чи өөр хүнтэй болсон юмуу яагаад таг алга болоод байгаа юм гэхээр юун хүүхэн шуухан байх вэ дээ өөрийгөө яая гэж байж, энд ажил гэж яваад хэцүү байна ш дээ гээд д байдаг байсан. Тэгсэн шал худлаа өөр хүүхэнтэй болчихсон байсан. 2 талд байх шал хэрэггүй юм билээ шүү.
салаа сал
хахаха юун тайван бичдиймдээ ядаж байхад.
сонин гар вэ тэр залуу чин амидарлаа бодог л дээ зайлуул чи ч амидарлаа бодоо ч тийм юмаар яах гэж бган ядаргаа л бна шд
Бие холдвол сэтгэл холдноо гэж хүүхэдгүй бол салсан нь дээрлдээ.Та 2 нийлэх учиргүй хүмүүс юм шиг санагдчихлаа
хумуус хол бхаараа угаасаа л биэ биеэ нх бага хэмжээгээр хуурдаг юм шиг бгаамаа. чи хуухэдтэй болоогуй л юм чин салсан ни дээр бхаа даа.
яасан их мөнгөтэй хүмүүс вэ, гадаадад сураад л сураад л дуусдгүй,
за энэ ч яахав, суруулиа төгсөөгүй дөнгөж сурсан гэхээр та 2 жаахан хүүхдүүд юмуу.
чиний шийдэх асуудал байнаа наадах чинь. амидралд олон олон даваа шалгуур бэрхшээл зовлон байдаг, тэглээ гээд бууж өгөөд сөхрөөд байвал юу болох вэ, манай монголчууд эр эм гэлтгүй, дотроо давнаа чаднаа гээд л зүтгэдэг тэсвэртэй хүмүүс шиг санагддаг юмаа надад. сайн бод ярилц, болохгүй бол болихоос яахав. та 2ийг дахин хэдэн жил хичнээн сургууль дүүргэхийг чини бид мэдэхгүй болохоор…
анханаасаа ю гэж 2 талд бсан юм бэ ? бие холдвол сэтгэл холдоно гэдэг шуу . ямар гантцаараа боовоо саагаад хэр удах вэ дээ
хосууд бие биендээ итгэж хичнээн хол байсан ч хэвээрээ хайрлалцаж чадахгүй юм бол эртхэн зайгаа тавьж өгөх хэрэгтэй. Заримдаа уучлалт гэдэг ялагдал биш ялалт ч байж магадгүй.
эрэгтэй xүн юм уу эмэгтэй xүн юм уу? xүүxэдгүй бол салаа!