Жинхэнэ гэр бүлийн дарангуйлагч бол архи уудаггүй, тамхи татдаггүй, зодож нүдэх нь байтугай хараалын муухай үг ч хэлдэггүй. Гэхдээ түүнтэй хамт амьдрах гэдэг ёстой л тамын оронд очсон мэт л байх болно.
Жинхэнэ гэр бүлийн дарангуйлагч бол хэзээд өөрийн зөв гэдэгт бат итгэлтэй байдаг. Тэд өөрсдийгөө их ухаантай, хэзээ ч алдаа хийдэггүй гэж үздэг учраас тааралдсан хүн бүрт зааж сургахыг өөрсдийн үүрэг гэж боддог.
Ийм нөхөр сав л хийвэл нөгөө лекцээ унших дуртай тул эхнэр нь заримдаа түүний толгой дундуур хүнд юмаар байлгаад авмаар санагддаг биз.
Орон гэрийн ийм дарангуйлагчаас салах аргагүй, түүний итгэл үнэмшлийг өөрчлөх ч боломжгүй. Тэр таны сэтгэцэд дандаа нөлөөлж, сэтгэл санааг тавгүйтүүлдэг.
И бүсгүй гэрлээд таван жил болж байгаа. Эхлээд тэр нөхрөө дарангуйлагч гэдгийг нэг их анзаарсангүй. Гурван насаар ах хэрнээ эцэг шиг нь хандаж, өдөр яаж өнгөрсөн, юу хийсэн гээд л бүх ажил хэрэгт оролцох нь харин ч аятайхан санагдаж байлаа. Хайртай учраас ингэж байна гэж тэр боддог байв. Гэвч сүүлдээ нөхөр нь асуухаасаа илүү зөвлөгөө өгч, зааж зааварлах болов. Тэр өөрөө инженер хэрнээ олон улсын сэтгүүлч мэргэжилтэй эхнэртээ мэргэжлийн ажлыг нь хүртэл заадаг. Сүүлдээ И өөрөө яагаад түүнтэй цуг амьдарч байгаагаа ойлгохоо байв. Тэр аажмаар ухаан сууж, түүний жинхэнэ мөн чанарыг олж харлаа. Хэрэв И характер султай байсан бол түүний хүүхэлдэй болох байсан юм. Нөхөр нь ухаанаар дулимаг бөгөөд хязгаарлагдмал хэрнээ үүнийгээ ойлгож мэддэггүй нэгэн аж. Гэвч бүсгүй нөхөр нь алсын хараагүй, найдваргүй ч салах шалтгаан биш гэж бодож байлаа. И сэтгэл зүйчид хандаж “Нөхөр маань өөрчлөгдөх үү?” асуухад “үгүй” гэж хариуллаа. Бүсгүй ойлгож байгаа ч нөхрөө өмөөрөх ямар нэг шалтаг олж, “Намайг халамжилсандаа миний хэрэгт оролцож байна” гэж байлаа.
Үнэндээ бол тийм биш, ийм эр нөхрүүдэд хамгийн гол нь өөрийн эрх мэдлээ мэдрэх явдал. Яг л ус агаар мэт хэрэгтэй зүйл энэ дээ. Гэр бүлийн гишүүдийн нэг нь эсэргүүцэх гэвэл дуулиан шуугиан үүсгэнэ. Эргэлзвэл уурлаж бухимдан уур хилэнгээ хэн нэгэнд гаргана. Иймээс ихэнх хүүхнүүд тасралтгүй үргэлжлэх дайнаас залхаж, хүлцэнгүй болж эвлэрдэг. Гэр бүлийн дарангуйлагчид энэ л хэрэгтэй. Тэр гэрийнхэндээ “Та нар надгүй яах юм?” хэмээн тэдний амьдралд том үүрэг гүйцэтгэдэг, маш чухал хүн гэдгээ дахин давтан улиглаж залхаана. Эхнэр нь “Яахав, арай амар тайван байна биз” гэж бодож байгаа ч ил хэлж зүрхлэхгүй. Учир нь “Талархал, ач тус мэддэггүй” гэсэн зэмлэлээс өгсүүлээд бөөн хэрүүл маргаан дэгдэнэ гэж мэддэг.
Хамгийн өрөвдмөөр нь хүүхдүүд. Эхнэрүүд ч яахав, дарангуйллаас аврагдаж болно. Зарим эмэгтэй сүүлдээ нөхрийнхөө үгийг сонсож байгаа дүр үзүүлж сурдаг. Харин хүүхдүүд эцгийнхээ сургаал, лекциэс зайлсхийх аргагүй. Дарангуйлагч өөрөөрөө жишээ болгон сургамжаа айлддаг. Багахан халаасны мөнгө өгсөн тайлбарлавал ээлжит ч заавал сургамжилж, хичнээнийг өгснөө дахин дахин дурсах ба яаж ч зарцуулсан шал хэрэггүй, дэмий юманд үрлээ гэнэ. Дарангуйлагч гэргийдээ ч ингэж ханддаг, хэдийгээр өөрөө гэр бүлийн санхүүд хувь нэмэр бараг оруулдаггүй байсан ч гэсэн. Тэр байсхийгээд л хичнээн хүнд хэцүү хөдөлмөрөөр энэ мөнгийг олсныг сануулж, талархал мэддэггүй гэж зэмлэнэ. “Би өдөржин шөнөжин та нарыг тэжээх гэж ажилладаг. Гэтэл та нараас баярлалаа гэдэг үг ч сонсохгүй юм” гэж хэцүү. Гэр бүлийн үглэх энүүхэнд. Хэрэв түүнд “Чиний цалин бага, хамгийн чухал шаардлагатай юмыг ч авч хүрэхгүй” гэж мандана. Дарангуйлагч хэрүүл шуугианд дуртай, хамгийн сүүлчийн үгийг би л хэлэх ёстой гэж эцсээ хүртэл зогсдог. Ямар ч яриа эхэлсэн эцэстээ эхнэрээ ухаан муутай, хязгаарлагдмал, зөрүүд, аймаар олон дутагдалтайгаар нь дуудан төгсдөг.
Хань ижил нь юу ч хийсэн дарангуйлагч өөлөх юмаа олж, “Юу ч хийж чадахгүй. Иймхэн юмыг шүү” гэж үглэнэ. Гэргий нь амралтын өдрөө борви бохисхийх завгүй хөдөлж хамаг ажлаа хийж дуусахад тэр шүүгээнээс тоостой ном гаргаж ирэн “Хэн ингэж цэвэрлэгээ хийдэг байнаа, эргэн тойрон бохир, заваан” гэж загнана. Дарангуйлагч юм болгонд хошуугаа дүрдэг. Ойлгохгүй байсан ч гэсэн. “Төмс усархаг, мах хатуу байна. Загасны үнэр өрөөгөөр дүүрчихлээ. Чи ч хийж чадахгүй, дэндүү хайнга, ямар ч чадваргүй. Бүх хүүхнүүд тэнэг, гэхдээ чам шигийг ийм тэнэгийг хараагүй юм байна” гэх жишээний.
Дарангуйлагчийн энэ характерын шалтгаан хүүхэд насанд нь нуугдаж байдаг. Түүний амжилтууд худлаа санаанаасаа зохиосон байх нь элбэг. Тэр өөрийн нь ярьдаг шиг үеийнхэн дундаа тийм нэр хүндтэй байгаагүй, харин ч эсрэгээр. Түүнийг дооглон шоглож, даажигнадаг байсан байх. Тэр багаасаа лидер болох гэж хичээж байсан ч түүнд тийм чанарууд байгаагүй. Гэхдээ тэр өөрийн амбицаас татгалзаагүй, хүүхэд байхдаа чадаагүй юмныхаа өшөөг хариу өгч чадахгүй хүмүүсээс одоо авч байгаа нь тэр.
Гэр бүлийн дарангуйлагч өөрийгөө лидер бус гэдгээ хүлээн зөвшөөрч чадахгүй. Тэр дотроо өөртөө итгэлгүй, дорд үздэг ч түүнээ ухаардаггүй. Гэсэн хэрнээ өөрийгөө хэт үнэлэх хандлагатай. Иймээс ямар ч үндэслэлгүйгээр өөрийгөө сурган хүмүүжүүлэгч, туйлын үнэн, эцсийн дүгнэлт хийгч гэж үздэг. Бүх хүнийг тэнэг гэж боддог тэрээр бусад хүн өөрийн нь агуу мундгийг ойлгохгүй байна, гэр бүлийн гишүүд маань миний гавъяаг үнэлдэггүй гэдэг. Түүний буруу гэдгийг та хичнээн чармайгаад ч итгүүлж чадахгүй. Ухаалаг хүмүүс ийм дарангуйлагчидтай маргадаггүй, зайлсхийдэг. Гэвч нэг тогооноос хоол идэж байгаа цагт түүнээс зугтаах аргагүй. Иймээс зарим айлын эхнэр гэртээ аль болох цөөн байхыг оролдон, давхар ажил хийдэг. Хүүхдүүд хүртэл орон гэрээсээ зугтаах нь бий. Гэхдээ л сэтгэл санааны хувьд ийм дарамтаас чөлөөлөгдөх дарангуйлагч байнгын дарамт шахалт үзүүлэн, ойр дотнын хүмүүсээ сэтгэл зүйн хувьд өөртөө уяж, өөрөөс хамааралтай болгохыг хичээх хандлагатай. Ер нь бусдыг өөрийн гэсэн санал бодолгүй байлгахыг оролдон, энэ жижигхэн ертөнцдөө хаан мэт байхыг хүсдэг.
Дарангуйлагчийн хүүхдүүд нэг бол тэмцэгч болж, гэрээсээ эрт явдаг. Эсвэл тэд идэвхгүй, дутуу хөгжилтэй, өөрийгөө үргэлж гологч, бүрэг ичимхий болж өсдөг. Ийм хүүхэд зөвшөөрөлгүйгээр алхам ч хийж чадахгүй. Зарим нь эцгийнхээ аашийг дуурайдаг.
Гэр бүлийн дарангуйлагч голдуу эцгийнхээ хувь заяаг давтсан байдаг. Түрэмгий, эзэрхэг эцэг хүүхдээ дарамталж өсгөдөг тул тэр том болмогцоо түүнийг дуурайдаг. Ингээд тэр өөрийн гэр бүлээ үүсгэсний дараа хань ижил, хүүхдүүдээс хариугаа авдаг. Энэ явдал дараа дараачийн үед ч давтагдах магадлалтай.
/Хань/
13 Comments
bi bol ger buliin daranguilagch, arhi uudaggui tamhi tatdaggui, uglee, geriin ajil sain hiideg, ediin zasagch. ehner yavaad 2 honoj bn huuhduudee avaad eejiih ruugee yavsan.
ene minii tuhai bichsen bn, ehner maani yavaad ugsun… arai ch buur yavchihaagui gej bodoj bn, odoo zasarna.
Манай нөхөр яг ийм дарангуйлагч бүр бүх юм нь таарч байна. Би өөртөө ямар итгэлтэй эмэгтэй байсан саяхан өөрийгөө бодсон нэг л сул итгэлгүй болсноо мэдэрсэн. Надад туслаач би яваандаа сална гэж боддог. Манай хүүхэд хэдхэн сартай л даа. Хүүхдээ жаахан том болгож байгаад сална л гэж бодож байгаа. Дээр эгчийг ойлгохгүй л дээ хүүхдээ хаясандаа биш хүүхдүүдээ бодсондоо л тэгсэн. Өөрөө энэ амьдралыг мэдэх хүн л энэ эгчийг ойлгоно.
ганц нөхрөөр тогтохгүй хадмын талынхан гэж байнаа.хөөрхий гэнэн цайлган уян зөөлөн бүсгүйг эхнэрээ болгочихоод хатуу чанд зан, сурган хүмүүжүүлэх оролдлогуудаараа сэтгэлийг нь мэрсээр идсээр тэр сайхан гэгээн зан чанаруудыг нь үгүй хийж байгаа нөхрүүд олон байнаа. иймэрхүү зан чанартай охидуудад хатуу хахир хүйтэн сэтгэлээр битгий хандаж байгаарай алдаа эндэгдэлийг нь уучилж байгаасай.
Дээрх эгчид та хүсвэл майл бичнэ биздээ. Сэтгэл зүйч…Star86@gmail.com
надад бичсэн хунд.би бас энэ амидралд удаан байсаар сэтгэтсийн гажигтай болсон байх.би одоо хуртэл 1раа амидарч байгаа.надад дахиж эр хунтэй амидрах ямарч хусэл сонирхол бодол байхгуй болсон.би 2хуухдээ оор дээр авах чадваэтай болхоороо авна гэж хэлээд явсан.манай нохор намайг оороос ни салаад явбал юч хийж чадахгуй амидарч чадахгуй гэж басамжилдаг байсан юм.би тэндээс явахдаа юч авалгуй омссон хувтсастайгаа л гарсан.яаж амидрахийгаа харуулах гэж оорийгоо хэн гэдгээ мэдрүүлах гэж одий хурсэн.би 2хуудээ ээж ни оорийн гэсэн гэр оронтой,унах унаатай болоод 2хуугээ ээж ни авнаа гэж хэлээд явсан.одоо би 2ороо байр авсан,бага зэрэг монготэй болсон,одоо 2хуухдээ л авахийг хусч бна.энэ хооронд манай нохор шинэ авгай авч бас хуухэдтэй болсон.би бугдийг тэвчээд л 2хуухэдтэйгээ амидрах тэр мочийг л хулээж хамаг залуу нас биэ сэтгэлээ хуний бутагт 2хуухдээ санан санан ажиллаж бна даа.би 2хуухэдийнхээ омно буруутай,ургэлж 2хуухэдтэйгээ ярихдаа ээжийгээ уучлаарай,ээж ни удахгуй очиж 2хуухдээ авнаа гэж хэлдэг.
дээрх бүсгүйд: ямар харамсмаар юм бэ? 2 сайхан хүүхэд дээрээ очоочээ!!! хөөрхий хүүхдүүд чинь нүдээ ширэгтэл танийг харж, хүлээж байгаа шүү дээ. хичнээ их санаж, шаналаж байгаа болоо. ямар хатуу сэтгэлтэй хүн бэ? эр нөхрөөсөө залхлаа гээд үр хүүхдээ хөхөө шиг хаяд явчихдаг… ёоооо таний хүүхдүүдийн хувьд та л хамгийн эрхэм дээд нь шүү дээ. гэтэл та гадаадад аягүй л бол гадаад хүнтэй суучихсан байгаа даа. үр хүүхдээ бодоод яг одоо буцдаа. мгл.д хэдэн 100 хүүхдүүд амьдийн хагацал үзэж тэр үчүүхэн, бяцхан зүрхэндээ хэчнээн том шаналал тээж байдагийг хэн ч төцөөлөхгүй. зөвхөн аа, ээж нь багад нь хаяд явсан хүмүүс л ойлгох байх.
манай нохор яг ийм хун байсан.бид 2 12жил амидраад би залхаад халшираад салсан.бид хуу охин 2той.манай нохор намайг хуухэдээ осгож чадахгуй гээд 2хуухэд маани аавтайгаа улдсэн.бид салаад 6жил болж бна.одоо хуу маани 15хурч байна.би гадаадад амидардаг.хуутэйгээ утасаар ярих юмуу?чатлахаар бараг юч ярихгуй юмаа.ээж ни хуугээ санаад байна ээжтэйгээ юм ярилдаа гэж гэж уйлж гуйж байж 1-2хон уг сонсоно.дуу бид 2 сайн,хичээлдээ явж байгаа ….гээд л болоо.хадамаас миний хуу та нартай юм яридагуу?гэж асуухаар бараг юм яридаггуй гэх юм.би хуугээ бас аав шигээ хун болчихвий гэж их санаа зовох юм.хуугээ 10тогсохоор ни энд авчирч сургуулд сургадаг юм билуу л гэж бодох юм.уг ни бид хамт амидарч байхдаа миний хуу их сэргэлэн,яриа хоороотэй,хогжилтэй хуухэд байсан юм,гэр булийн салалт ур хуухдэд их муугаар нолоолдог юм байна шуу залуусаа,,,,би 2хуухдээ бодоод оорийгоо золиосолж чадаагуй арчаагуй хулчгар…..одоо ингээд гантсаараа шаналаад….
ийм зангаа яаж гээх вэ хумуусээ туслаач , хумууст оорийн зов гэж бодсон юмаа заах гээд бдаг юм . тэдний толоо хэлж бн гэж боддог. яавал хунд заах гэсэн зангаа орхиж хунээс уг сонсдог болох бол оорийгоо бас хамгийн мундаг гэж бодоод бхийы
дарангуйлагч чини бас эм хүн байж болдог юм шдээ үхнэ гээд элдэв эм тан уугаад ..энэ тэр тэр гэр бүлээ тайван байлгадагуй тийм хүүхнүүд зөндөө л байна ш дээ өөрөө сургуулид сурч чадахгуй чадалтай нөхөр н суралций гэхлээр би бас суралцана гээд за тэгвэл чи яваад ир гэхлээр очоод 1 сар болоод хаяад ирнэ .. жаахан муудах хэл ам гарах лээр л үхнэ хатна гээд .. эм дарангуйлагч эрээсээ илүү хор хөнөөлтэй
аймаар юмаа
БИ НЭГ ИЙМЭРХҮҮ ДАРАНГУЙЛАГЦХИЙГ МЭДЭХ ЖУМ БАЙНА. ЭХНЭР Н ЗАЛХСАН ТЭГЭЭД АМИДРАЛИЙН ТОЛОО ХИЙЖ БУЙ ИХ ЗУЙЛИЙНХ Н ТОЛОО УУЦХИЛДАГ ДУРЭЭРЭЭ МОН БНАА. ХЭЦҮҮ ЖУМ БИЛЭЭ, ОДОР ТУТМИЙН АЗ ЖАРГАЛГУЙ.
ок