G цэг гэж юу вэ?

G хэмээн нэрлэгдсэн биеийн нэгэн цэг эмэгтэйчүүдийг дур ханахад тусалдаг гэж зарим эрдэмтэд үздэг. Ер нь эмэгтэй хүнд дээрх цэг байдаг эсэх тухай маргаан тун их. Эмэгтэйчүүдийн анагаах ухаан /гинеколог/-ы ихэнх лавлах бичигт энэ нэр томъёо огт байдаггүй бөгөөд анагаахын их сургуулийн оюутнуудын гарын авлагад нэг ч үг тэмдэглэсэн нь үгүй.

Мөн нэг ч эмэгтэйчүүдийн эмч, мэс засалч энэ цэгийг харж, нэг ч эмгэг судлагч хүний биеэс энэ цэгийг илрүүлээгүй юм. Тэгвэл нөгөө талаас нь харвал олон эмэгтэйчүүд өөрийн сексийн туршлага дээрээ үндэслэн үтрээний урд хананд тодорхой нэг цэгт хүрэхэд дур ханадгийг баталсан нь бий. Тэгээд ч зогсохгүй энэ цэгээс авсан дур ханалт бусад дур ханалтаас өөр, илүү хүчтэй байдаг гэж нотолдог.

G цэг үнэхээр байдаг гэх баталгаа бий юу?

  1. Германий эрдэмтэн, эмэгтэйчүүдийн эмч Эрнст Грефенберг 1944 онд эмэгтэй хүний үтрээний урд хананд сэрлийн шинэ бүс байгааг анх тогтоожээ. Тэрбээр энэхүү нээлтээ 1950 онд хэвлэгдсэн Олон улсын сексологичдын сэтгүүлд “Эмэгтэйчүүдийн дур ханалтад шээс гадагшлуулах сувгийн гүйцэтгэх үүрэг” нэртэй өгүүлэлд дурьдан бичсэн аж. Эмэгтэй хүний шээс гадагшлуулах суваг үтрээний урд хананд байрладаг бөгөөд энэ хэсэгт өдөөлт өгвөл эд эс хөөж эмэгтэйчүүдэд сексийн таашаал төрж, дур ханалт үүсдэг гэж Грефенберг нотолсон байна. 1950-аад онд Грефенбергийн энэхүү судалгаанд хүмүүс төдийлөн анхаарал тавьсангүй. Тэрбээр 1950-1960 -аад онд ерөндөг анх зохион бүтээснээрээ л мэргэжил нэгтнүүдийнхээ дунд нэртэй байжээ.
  2. 1981 онд G цэгийн тухай дахин хөндөн ярилцах болжээ. Доктор Аддиего Сексологийн судалгааны сэтгүүлд “Эмэгтэйчүүдийн дур ханалт: Нэгэн тохиолдлыг судалсан нь” гарчигтай судалгааны ажлаа нийтлүүлсэн байна. Энэ илтгэлд үтрээний урд хананд өдөөлт үзүүлэх замаар гүн дур ханалтыг мэдэрсэн нэгэн бүсгүй дээр хийсэн судалгааныхаа талаар бичсэн байна. Тэрээр тус илтгэлдээ Грефенбергийн нээлт, нотолгоог хүндэтгэн сэрлийн тухай цэгийг анх G цэг хэмээн нэрлэсэн ажээ.
  3. Америкийн судлаач Ладас, Уиппл, Перри нар 1982 онд “G цэг ба сексийн хүрээний бусад нээлтүүд” ном хэвлэн нийтлүүлжээ. Энэ ном маш олон мянган хувиар борлогдож, сая сая хүн хэрвээ тэр цэгийг олж чадвал сексийн амтыг бүрэн мэдэрч болохыг ойлгожээ.
  4. 1980 -1990-ээд оны үед эрдэмтэд G цэг гэж юу болох тухай багагүй судалгаа хийсэн боловч олигтой үр дүнд хүрч чадаагүй юм. Тэд судалгаагаа гүнзгийрүүлэх боломжтой орчинд ажиллаагүй гэж дүгнэдэг. Тиймээс ч 2001 онд Америкийн эмэгтэйчүүдийн эмч нарын мэргэжлийн сэтгүүлд G цэгийг “Орчин үеийн гинекологийн үлгэр” гэж нэрлэсэн байна.
  5. 2008 оны гуравдугаар сард Италийн Л`Акила их сургуулийн хэсэг эрдэмтэн 20 эмэгтэйн бэлэг эрхтэнд хэт авиан судалгаа хийснийхээ дараа дахин G цэг байдгийг нотолж, ихээхэн шуугиан дэгдээсэн юм. Тэд эмэгтэйчүүдийн бараг хагаст нь үтрээ, шээс гадагшлуулах сувгийн заагт нэгэн зузаан эд байдгийг олж тогтоосон бөгөөд түүний тусламжтайгаар эмэгтэйчүүд үтрээгээр дур ханалт мэдэрдэг нь тодорхой болсон байна.

Жинхэнэ эр хүн бүсгүй хүний дур тавилтыг шагнал гэж боддог, өөрийгөө үнэлэх нэг хэмжүүр гэж бодож энэ нь бүсгүй хүний өөрийгөө үнэлэх үнэлэмж, сэтгэл зүй болон биеийн эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг гэдгийг ойлгох хэрэгтэй юм. Сексээс дур таашаал авч чаддаг бүсгүй элдвийн ааш гаргах нь бага, үргэлж инээмсэглэж өөртөө итгэлтэй, чөлөөтэй, ухаалаг байдаг. Мөн албан тушаал ахих нь түлхүү байх бөгөөд нөхөр, хайртай залуудаа үнэнч байж гэр бүлээс гадуурх явдалд бага орооцолддог ажээ.

Үтрээний тавилт

Үтрээний урд хананд урдаасаа 5 см орчимд байрлах өнөөх алдарт G цэгт үйлчилж чадсанаар бүсгүй хүн үргэлжилсэн олон дур тавилтыг мэдэрдэг. Ингэж дур тавих нь үнэн хэрэгтээ тийм ч хэцүү зүйл биш л дээ. Хамгийн гол нь эрэгтэйн бэлэг эрхтэн энэ цэгт хүрэлцэж байхуйц байрлалыг сонгон авах хэрэгтэй.

Яг л муур шиг

Онолын хувьд: G цэгт хоёр талаас нь даралт үзүүлэх
Амьдрал дээр: Унтаж байгаад дөнгөж сая сэрсэн муужгай ямар гоёмсгоор биеэ сунган суниадгийг чи лав харсан байлгүй. Нуруугаа яаж хотойлгон урд сарвуугаа хэрхэн сунгадгийг нь санаж байна уу? Яг ингэж хийх гээд үз дээ. Энэ байрлалд эрэгтэйн бэлэг эрхтэн яг үтрээний урд хананд наалдан гүн ордог. Энэ байрлалд хоёр биедээ нягт наалдан байх нь чухал бөгөөд мөн зөв цэгт зөв даралт өгөхдөө бас хөдөлгөөний зөв хэмнэлтэй байх ёстойг анхаараарай.
Түүнд ашигтай нь: Бэлэг эрхтний доод үзүүрийн хамгийн мэдрэмтгий хэсэг дээд зэргээр өдөөгдөнө.

Дэрэн дээрээ

Онолын хувьд: G цэгийг хялбар олоход туслах
Амьдрал дээр: G цэгийг олж дур тавихын тулд бүсгүй нь таазаа яльгүй өргөхөд л болно. Ингэхийн тулд хонгон доороо нэг, магадгүй хэд хэдэн дэр ивэх хэрэгтэй. Ингэснээр бэлэг эрхтэн үтрээнд орох зөв өнцөг үүсгэж нөгөөтэйгүүр үтрээг “богиносгож” өгдөг. Сайн юманд садаа мунддаггүй хойно. Энэ байрлалд секс хийхэд биеийн тэнцвэртэй байдлыг хадгалах нь жаахан төвөгтэй байдаг. Тиймээс хархүү чинь үе үе тулж, түшиж байх хэрэгтэй болно гэдгийг бүү мартаарай.
Түүнд ашигтай нь: Гүн оролт…

Нүүр нүүрээ хараад л

Онолын хувьд: үрэлтийг нэмэгдүүлэх
Амьдрал дээр: Энэ байрлалд секс хийхийн тулд “Камасутга”-гийн “Хулсан сүлжээ” зэрэг байрлалын дасгалыг хийх гээд огт хэрэггүй. Зүгээр л тохойгоо нугалан гар дээрээ тулаад хархүүдээ ойртон наалдаад хоёр хөлөө мөрөн дээр нь тавь. Ингэснээр чи G цэгийг улам сайн ойртуулж чадна. Та нарын биеэр үүссэн хурц өнцөг үтрээний урд хананд эр бэлэг эрхтнийг улам шахаж өгнө. Харин цаашаа бол та нар урагшаа хойшоо хэрхэн нэгэн хэмнэлээр хослон хөдөлж байгаагаас л шалтгаална. Тэгээд ч энэ бол хоёулаа хоёр биенээ зулайнаас хөл хүртэл нэгэн зэрэг харж чаддаг цөөхөн байрлалуудын нэг юм шүү.
Түүнд ашигтай нь: Чиний сайхан хөхийг шимтэн харах боломж

Нуруунаас ширтэхүй

Онолын хувьд: Хүчийг зөв чиглүүлж тааруулах
Амьдрал дээр: Энэ байрлал нь эрэгтэй, эмэгтэй хэн хэний нь хувьд тааламжтай байх болно. Мөн эр бэлэг эрхтний тээрхийний үзүүр болон бэлэг эрхтний хөвч дээд зэргээр өдөөгдөнө. өөрөөр хэлбэл бас л түүнд илүү ашигтай гэсэн үг. Гэхдээ энэ нь зөвхөн эрчүүдийн тааллаар болдог зүйл биш л дээ. Хэрвээ та сайн дасгалжсан “спорт” биетэй бол бүсгүй та өөрөө эрэгтэйн бэлэг эрхтний оролт, хөдөлгөөний хурд хэмнэл зэргийг өөрт тааламжтайгаар тохируулж чадна. үүний тулд та хөлөө эрэгтэйнхээ хөлөн завсар хийгээд гараараа тулж арагш гэдийнэ. Энэ байрлалд “үйл явдал” яг G цэгийн орших үтрээний доод хананы урдаасаа гурав дахь хэсэгт болж байгаа юм. Тиймээс бүсгүйд дээд зэргийн таашаал мэдрүүлэх боломжтой.
Түүнд ашигтай нь: Энэ байрлалд секс их хийвэл бүсгүй та тун удалгүй гайхамшигтай гоолиг биетэй болж чадна. Мэдээж энэ нь залууд чинь ч бас таалагдана.

3 Comments

  1. Gsss says:

    Where is GGN?

  2. Er hun says:

    untsan huuhen bolgonoo ingej taviuldag shd ee, gol ni emegtei ni ooroo mash tseverch emegtei bval ih zugeer bdiin. Tavihdaa yag l sheej baigaa yum shig medregdene dee. Bi ch bas enuugeeree mon ch ih baharhdag shuu hehe.

  3. ( ͡° ͜ʖ ͡°) says:

    ( ͡° ͜ʖ ͡°)

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.