Энэ бүхэн хагас хугас нь өшөө зөндөө зүйл байгаа…

Сайн байна уу? Жоохон нуршуу байж магадгүй шүү гэхдээ дуустал нь уншаад зөвөлгөө өгөөрэй гэж хүсэж байна. Би гэр бүлтэй нөхөртэйгөө ээж ах дүүс маань дургүйцсээр байтал үгэнд нь орохгүй суусан, одоо 2 хөөрхөн хүүхэдтэй. За гол шалтгаана бичье. Манай хүн ууж идэх үнэхээр их дуртай, уухаараа нэлээн агсам зантай муухай аашилж хүүхдүүдээ айлгана, намайг ч бас айлгана. Тэгээд юм л болвол энэ амьдралыг чинь би босгосон нураагаад хаяхад амархан, босгосон шигээ тийм хэцүү биш гээд л хамаг юмаа авч шидлэнэ, аашилна, эд хогшилоо эвдэж нтр болно.

Ер нь л их хурц ааштай, эрүүлдээ ч гэсэн огцом уурлана, 2 хүүхэд маань жаахан хоорондоо юмаа их булаацалдана. Тэгсэн уурлаад эгчийг нь хөлнөөс нь өргөөд яг хана руу савах гэж байсан. Би гялс тэврээд авсан. Би их айсан, айсандаа нулимс ч гарахгүй гацдаг юм байна лээ. Тэгэж их айхаар тэгээд яасан чи надаас салмаар байна уу, сал л даа, 2 хүүхдээ аваад зайлж болно шдээ гэж хэлдэг.

Чиний араас өчнөөн сайхан залуучууд гүйж байна, надаас саллаа гэхэд чамд алдах юм байхгүй биз дээ, ажил төрөл хий хамт олонтой болоод явахаар чиний ааш өөрчлөгдөхгүй байхыг чинь харнаа гэдэг. Би сургуулиа төгсөөд л жирэмсэн болсон болохоор ажил хийж үзээгүй юмаа. Уухаараа ер нь л их хэцүү эрүүл болохоороо л архи уухгүй ээ л гэдэг. Би ч ахиж битгий ууж ид гэж зөндөө хэлдэг ч за гэчээд л уучихдаг. Надад 2-3 удаа гарч хүрж байсан, би айлын ганц хэлж ярих хүн байхгүй.

Сүүлд зодоход нь найзтайгаа чатлаад зураг нтр явуулчихсан байсан чинь чи намайг найзууддаа ховоллоо гээд уучаад агсам тавиад. Би их дотогшоо хүн нөхөртөө нээх юм ярьдаггүй, уурлаад дуугаа жаахан хураахаар л чи үхсэндээ уурласан юм гээд бас миний буруу болдог. Утсаар ярихад л архи уусныг нь мэдээд сэтгэл түгшээд тайван ч сууж чаддаггүй, салаад 2 хүүхдээ аваад явчихмаар байгаа ч хүүхдүүдээ л бодох юм, яах вэ? Энэ бүхэн хагас хугас нь өшөө зөндөө зүйл байгаа, надаа зөвлөөч яавал дээр вэ?

20 Comments

  1. .. says:

    Eregtei hunii dahij uuhgue gedeg ugend OGT ITGEH HEREGGUI

  2. Zulaa says:

    Tsagdaa duudaad ugchih, ger buliin huchirhiilel geed muu gulug iig 111-t hiine. Davtan barigdval shiitgel n bur nemegddeg bolohoor yaaj ch chadahgui. Zondoo tiim novshnuudiig humuujuuldeg gazar

  3. BAT says:

    Salah heregtei. har gulgiig agsan tawih bolgond ni barimt awj uldeed. shuuh deer uzuuled huuhduudee awaad salah heregtei. salsanii daraa aidasgui setgel sanaa taiwan bolood irne hun gantsaardhal bh zuw amidraha bolnodoo. tgd erni mongol huuhnuudiig haraad bhd guijgaj araasaa guilgej suuh l heregtei yum shg bgn iweel jil iweel ordoo harj. haa hamaagui hairgui huntei yum uzeegui jaahan olson yum aa ih yumand bodson gulugnuudees barimt notolgoo hangalttai tsugluulad sal. yuch bitii uldee. hun ehleed uuriiguu hairlaj bj huniig hairlana shuu. yamarch hundlel hair yuch alga. neg gechiid duralchaad chi yahaw gertee haltaisan yum haragdaad salah argaa sogtuudaa gargaj bgaa biz

  4. Mogi says:

    Найзаа чи наадхаасаа салсан ч наадахтай чинь дахиад л хэн нэгэн сууж хүүхдийг нь гаргаад чиний араас орно. Чи тэр нэгэн танихгүй бүсгүйг тэгж зовоох хэрэг бна уу. Чи наадахтайгаа учираа олоод эвийг нь олж ханилвал яасан юм. Чамд бас учир дутагдал бгаашд тиймээ. Чи өөрөө мэдэж бгаа. Өөр хүнтэй суусан ч чамтайгаа таарсан мал л бх болношд. Чиний хүүхдүүдийг бүр ч их хялалзана. Төрсөн эцэгтэй нь блгасан нь дээр. Нөхцөл бдлаа зохицуулж сураа.

    • Ноён А says:

      Агсам хүн бол хэзээ ч засардаггүй юм. Хойд аав маань мөн ч их агсам хүн. Хүүхэд байхад их л зовоодог байж билээ. Сэтгэлийн шархтай өссөн дөө. Үр хүүхдээ бодож байгаа бол, ялангуяа нөхөр чинь би л бүгдийг босгосон гэсэн хандлагатай бол салсан нь дээр гэж зөвлөе. Ер нь эцэг эхийн үг хамгийн зөв байдаг юм шүү

  5. Admin boli says:

    Админаа facebook-ын нэрээ нууцласан захиа группын постуудыг хуулж тавихаа больёоо…

  6. Kim Jon Vn says:

    setgel taivan amidral l hamgiin saihan shd, tiimerhuu nuhduud er ni ch bna, em ni ch bna.

    alivaa zuil 2. taltai shde, chi ch gesen eldveer heldeg, herelddeg , doromjildog bh, amidral gedeg 2 talaasaa hicheej bj saihan bdag jam hoino. Chamd uneheer eldev aash avir bhgui, naad hun chin l boldoggui etgeed yum bol hold doo.

  7. GJ says:

    Захидлын эзэн хэдэн настай хүн бэ, 30 дотор л байгаа байх гэж бодож байна. За би эрэгтэй хүн, эрэгтэй хүн уусан ч эхнэр хүүхэд рүүгээ ингэнэ гэдэг араатнаас ялгаагүй амьтан байна, би чамд эртхэн сал гэж зөвлөе, үлдсэн амьдралаа там болгохгүй л бол сал. Насны эцэст хүхдүүд чин архичин эцгээсээ болж өөртөө итгэлгүй аймхай, бүрэг ичимхий хүмүүс болж төлөвшинө, чи өөрөө мөнхийн айдастай, хүний ая гар харсан амьтан болж хувирна, арай ч дэ, хүн хорвоо дээр жаргах гэж ирдэг болхоос хэн нэгэн новшийн гарын шүүс, дарамтыг тэсвэрлэх гэж ирдэггүй юм, нэг л амьдардаг юм, наад новш чин буруу хүмүүжилтэй новш байна, эцэг эхэд нь бүгдийг нь хэлээд сал, эхлээд чамд хэцүү л байна байх, гэхдээ чи давах ёстой, гэр бүлийн хүчирхийлэл гэдэг чин энэ, чи энэ бүгдийг тэр хэлдэг газар нь хэлэхгүй юу хийгээд байдаг юм, монгол эмэгтэйчүүд нээрээ тэнэг шүү, чи өмнөөс уур хүрчлээ.

  8. er says:

    eee burhan mini hurdan salaad 2 huuhdee aidasgui usgu. Naad hunii chini baga nas ni huchirhiilel dund ussun yum bna.

  9. Ггн says:

    Ийм хүнийг үржүүлээд ахиад ирээдүйн хохирогч хүргэн бэрүүдийнхээ царайг харж ч амжилгүй чадрахын бишөө.

    Харин ч хүүхдээ бодоод эртхэн бултдаг газаршд. Санхүүгээр хараат бн сул дорой бн хүүхдүүдээ өөрөө тэжээгээд явчих итгэл сул бга бх. Тэрнээс хүч чадлаа тэмтэрвэл хүүхдээ айдас хүйдсээс холдуулж, өөрийн байр сууриа хамгаалах бсан. Ах дүүстэйгээ буцаад холбогд. Зовлонгоо цэглэ. Монголд чам шиг хүчирхийллийн золиосуудад ядаж сэтгэлзүйн зөвлөгөө түр байр хоол ажил мэргэшлийн цалинтай сургалт бх л ёстойдоо. Ээж хүн эргээд очиход чинь чамайг л гэнэ алдаатай чинь хүлээн зөвшөөрнө, ингээд ирнэ гэдгийг чинь мэдээд сэтгэл нь шимшрээл хүлээж суугаа бхда. Өмөөрөх хүмүүс рүүгээ яв ядаж л эрүүл ухаанаар сэтгэж юу чамд нэмэртэйг арай илүү ойлгож бсн л юм бн. Чи үүрэх зовлонгоо эдэлж дууссан бод одоо ирээдүйгээ гоёоор зурж инээмсэглэл гэрэлтүүлсэн ээжтэй болгоо хүүхдүүдээ.

    Нөхрийн хувьд юу ч хэлэхэвдээ монголд тэднийг өөд нь татдаг газар ховор бхө хэдэн шашныхан л төсөв сэтгэл гаргаж бсан дуулдсан. Улсын гэчихээр тэр донтолттой тэмцдэг газар нь юм хийдиймүү судал.

    Би чадал хүркүү маний мэдлийн биш юмыг бол эртхэн далдруулж явсан нь дээр санагддаг болоод удаж бн. Чи мөнгө боов 2т боолчлогдож Ажилгүйдэл хүүхдээр халхавч хийж амиа хоохойлох гэсэн арчаагүй бодлоо цэглээд тэвч итгэ хүлээ биш тэмц зүтгэ бүтээ уриатайгаар урагшаа харж амьдар. Орлоготой залгаж сурахыг бод. Нээх уудаггүй зоддоггүй хайр даачих нөхөр олоод авлаа гэсэн хорт хавдраар үхээд өгвөл чи эмчилгээний зардал өвчний генийг нь залгасан хүүхэд, үлдсэн амьдралаа авч явах чадвар итгэл гээд шаал өөр юм сэдцэн сууж бга. Үмх талхыг бол хүн өөрөө олж болно наад сэтгэцийн болон биеийн эрүүл мэнд чинь олон копигүй гамнууштай л эд бгамда өөртөө үр хүүхэддээ хайртай хүн бусдаас ч асуугаад суухгүй шууд босоо л сайхан амьдралаа бүтээгээд эхэлчих бсан. Бусдбг холгож амьдрах гэж хэт их төлөөд бнуда

    • Админ says:

      Гэгээн комын Булган гэж энэ янхан хүүхний үгэнд л орж болохгүй шүү

  10. Zuugii says:

    Iim novshnuud estoi zasardaggui ym bnle shvv erthen arga zam haij ol. Manai hamaatnii ah yag iim gajig shde. Arhi gudarhaaraa avgai hvvhdvvdee alna talna geel hutga shuvug zaazuur barial dairna. Tom ohin n dagavar ohin n, teriigee sogtuudaa geriinhee uninaas garnaas n uyad dvvjilchihdeg bsan gesen, daraa n huurhii ter ohinoos sonsoj bsan. Odoo ter ah maani nileen hugshirsuun, tom ohiniigoo odoo neeh hudlaa minii ohin geel suid boldgiin sejgiin sanaatai novsh. Ber egch maani nasaaraa gariih n shvvs bolson ch odoo hvrtel hamt amidarsaar bga, odoo ch ter araatan shig aash n yag heweeree. Bas 1ohin n hvntei suusan, yag aav shigee umhii arhichin yargachintai suusan bnlee , zoduulaad bas salahgui zuuraldaad amidraad bdgiin ih sonin yag eej shigee. Namaig baga baihiin l manai ter ahiinh yaduu tarchig, hotiin zahad ger horoolold amidardag bsan, odoo ch yag bahi baidgaaraa vnen archaagui har arhichin.

  11. Gairiichin says:

    Muu teneg, erguu, lalariin, novshiin, arhichin, gairiichin, boboochin, eriin sug, hun sug, araatnaas dor huchirhiilegch har gajig ork pizda-gaas hurdan shuud salaad, holdoj yavaachee, 1 l udur ehner huuhduudee zuil duusgah erguu, dunkuu har archaagui, zayagui, adgiin shaar har pizda bna, tegeed hurdan tsagdaad urgudul gargaj heleechee!!!!!…..

    • Эгч нэгэн says:

      Яана даа дүү минь их л муу хүнтэй сууж дээ. Гар хүрсэн бол улам л ихсэх л байх даа. Хүүхэдээ хана руу савах гэж сэдэл үүссэн гэдэг бол яасан ч эрүүл хүний үйлдэл харагдахгүй байна даа. Эрхтэн бүтэн дээрээ дүү минь салсан нь дээр дээ гэж зөвлөе дөө эгч нь

  12. dak says:

    huuhdee hanaruu sawah gj baisan gedegni yuugsen ugiin boloo

  13. Залуу says:

    Эртхэн юм бодохгүй бол нэг өдөр муу юм болж мэдэх нөхөр бна салсан нь дээр юм бна .

  14. Nn says:

    Гэр бүлийн хүчирхийлэл гээд цагдаад өг эсвэл цагдаад өгөхөөс айж байвал шууд л сал. Нас ахих тусам улам аймаар болдог юм шиг байналээ. Эртхэн энэ хар дарсан мэт амьдралдаа гэрэл гэгээ оруулсан дээр шүү бүсгүй минь.

  15. Баагий says:

    Хүүхдээ бодож байна гэж цуг байж байгаад амьгүй болох ч ойрхон л байна. Сархад савнаасаа бусдыг дийлнэ. Чиний бичсэнээр бол нөхөр чинь архинд донтох өвчтэй болжээ.

    • zochin says:

      Хүүхдээ бодоод салж чадахгүй гэж ёстой буруу шүү. Харин ч хүүхдээ бодоод холд сал. Хэзээ ч засрахгүй, засарсан хүчирхийлэгчийн түүх гэж байдаггүй юм. Уучихаад залгангуут нь шууд хүүхдүүдээ аваад хамгаалах байрлуу зугтаа. Тэгээд гэрчүүдийн дэргэд утсаа спикер дээр нь тавьж ярь. Энэ байдлаараа эрүүл мэнд амь насаараа хохирно, за үхэдгүймаа гэхэд хэдэн жилийн дараа ямар ч гоо сайхангүй үрчлээтсэн өрөвдмөөр эмэгтэй болоод эртхэн салдаг байж гээд харамсаж суух болно шүү. Хүүхдүүдийн хүмүүжилд яаж нөлөөлөх бол бодоод үзээрэй. Хүчирхийлэгч аавтай байсан нь дээрүү? Баян тансаг биш ч ээжийн хайранд амар тайван өссөн нь дээр үү?

    • Хүү says:

      Яаж ийгээд салах хэрэгтэй. Засарч мгднүй гэж бодож бгаа бол бүр шийдэхээсээ өмнө гэрээсээ яваад үз.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.