Залуу гэр бүл салахад хамгийн нэн түрүүнд өнөөх ааштайгаараа дуудагддаг хадам ээж гол үүрэг гүйцэтгэдэг гэж ихэнх гэр бүлүүд санаа нэгддэг. Ялангуяа айлд бэр болон очиж байгаа бүсгүйчүүдэд энэ ойлголт яс маханд нь шингэсэн байдаг. Тиймээс ч эмэгтэйчүүд найз залуутайгаа гэрлэж, амьдралаа холбох болсон үеэс л эх нь ямар хүн байгаа бол гэж толгойгоо гашилтал гэнэт бодож эхэлдэг байна. Сэтгэл байхад бүх юм аяндаа бүтнэ гэсэн тэдний сайхан бодол гэнэт нэг өдөр хадам эхийн ааш аягаас болж хөндийрч эхэлнэ.
Салалтад үнэхээр хадам эхийн ааш авир нөлөөлдөг үү гэсэн асуултад эрчүүдийн 40 хувь, эмэгтэйчүүдийн 60 хувь нь “тийм” гэсэн хариулт өгчээ. Тэгвэл хадам эх болон бэрүүдэд энэ байдлаас гарах сэтгэл зүйн хамгийн энгийн аргууд байдаг. Хадам бэр хоёр өстөн болж хувирахыг тэд өөрсдөө л бий болгод байна. Өөрт нь хайр халамж тавьж мөнгө өгдөг ганц халамжлагч хайртай хүү нь нэг л өдөр гэртээ хөөрхөн охин дагуулж орж ирэхэд нь “ миний хүү ингээд намайг тоохоо больж эхлэх байх даа. Энэ охин тэгээд хүүд минь хань болж чадах уу” гэсэн бодол эхийн толгойд өөрийн эрхгүй эргэлдэнэ. Бэр болж хаалгыг нь татсан бүсгүй ч мөн адил “ хадам эх минь ямархуу ааштай хүн бол? Эхэндээ ингэж сүүд болдог л юм гэсэн. Хүү нь миний талд байгаа цагт” гэж хүүгээр нь барьцаа хийж суудаг.
Зарим эхчүүдийн санаанд бэр нь тэр болгон нийцээд байдаггүй болохоор өөрийн мэдэлгүй ааштай дарангуйлагч хадам эх болон хувирдаг байна. Ийм нөхцөл байдалд орсон бэр хадам болон нөхөртөө яаж ч аашлаад нэмэргүй. Учир нь ийм ээжтэй хүү өөрийн гэсэн санаа бодолгүй, бүх асуудлыг түүний өмнөөс шийдэж өгдөг болсон тул ээж нь түүнд хамгийн эрхэм зүйл болсон байдаг бөгөөд түүнгүйгээр хүү нь яаж ч чадахгүй гэдгийг ч тэрээр сайн мэддэг. Энэ үл ойлголцол даамжирч эцэстээ хүү нь салахад тулсан үед хадам эх ухаарч алдаагаа засахыг оролддог ч ихэнх тохиолдолд “өнгөрсөн борооны дараа цув нөмрөв” гэгч болдог. Иймд хадам ээж хүүгийнхээ гэр бүлийг аврахын тулд доорх зөвөлгөөг дагаад үзээрэй.
Харин дарангуйлагч хадам эхтэй бэрд хандаж өгүүлэхэд хадам чинь та хоёрын сайхан харьцааг хөндийрүүлж, та хоёрын амьдрал салалтын эрмэг дээр ирэхэд ойрхон болсон бол нөхрөө алдахгүй, өөрөө ч зовохгүйн тулд үүнийг үзээд алдаарай. Үүнд:
Үүнээс гадна зарим гэр бүлд дээрх байдал эсрэгээр оршиж байдаг. Өөрөөр хэлбэл харгис дарангуйлагч, ааштай хадам биш бэр болж хувирч, хөөрхий өрөвдөлтэй хадам ээж байдаг. Иймэрхүү гэр бүл хамгийн түгээмэл байдаг байна. Эхнэр нөхөр хоёр эвтэй сайхан амьдардаг бол хадам эх хүүдээ гомдон, өөрийг нь хэн ч тоохгүй өрөвдөлтэй , азгүй хүн гэж бодон, хүүдээ гоморхохдоо гэнэт худлаа өвдөж хэвтдэг. Эх нь нэг ёсондоо өвчнөөр айлган сүрдүүж буй нь энэ. Түүний энэ ааш аяг нь хамгийн хортой үр дагавар авчирдаг. Хадмынхаа энэ өчүүхэн аргыг нь ажиглаж мэдэрсэн бэр зэвүүцэн, сүүлдээ энэ арганд нь хууртахаа больж, нөхөртөө үглэж эхлэх бөгөөд аажимдаа хэрүүл болж, “ нэг бол би эсвэл эх чинь” гэж нөхөртөө тулган шаардаж аажимдаа салахад ч нөлөөлдөг байна. Иймд хайр халамж нэхэж байгаа аргаа буруу илэрхийлсэний улмаас хүүгийнхээ амьдралыг бусниулахыг хүсэхгүй харин аз жаргалтай болгохын тулд хадам ээж болсон хүнд зөвлөхөд:
Харин хадмынхаа өрөвдөлтэй энэ аргыг мэдэрсэн бэр улам дургүйлхэн, нөхөртөө хий дэмий аашилж, улмаар ааштай хэрүүлч бэр болон хувирч нэр хүнд чинь буурах тул энэ байдалд хүрэхгүйг хичээн хадам ээжийгээ ойлгон, тэвчиж, асуудлаас хамтдаа гарахын тулд:
6 Comments
tusdaa bdag bol hen hen ni ger buliin asuudaldaa aav eejiigee oruulahgui bh heregtei,
30-45 nasnii togtmol uulzaj baih egchmid busguitei taniltsii fb: gantsal egchtei
Hadam eejees holhon yav
Um ma ni bad mi hum
geed duu bdg bizde. Ach zeegee usgulcdug uvuu emee nar manii uyees tsuurch bga bha
50 60 jil tas uuruur amidarcan humuusiig ugaasaa hoorondoo zohicloo oloh gej yadarch yavaa yumnuud deer nemerleed ch yalaa. Bair oron suutsjuulah aduudal l evgui bn da zaluu ger buld. Huuhded bas ih yarah yumaa te. Songoltooroo huuhedgui uddag hosuud bdg bolj bgam shig ble
Zarim n uchnuun solij holih ehner nuhruud olddog bhd yamruudad n ingeed shurgeh ch hun n zayahgui iimerduu gazraar belcheed suujiidii
Zandan tailaad ogoh egch baina uu. Mac Bob geed muurnii zuragtai haygruu holbogdooroi
Muruudtsun batsaan hahahah
Hey bro chill man. Why are you so angry