Товчхон дурдвал одоо би 29 настай. 19 насандаа араас уйлан хайлан гүйж байсан үе тэнгийн залуутай сууж анхны гэсэн бүхнээ зориулж анхны хүүхдээ өлгийдөн авсан. Хүү охин 2 минь 9, 6 настай. Би яриа хөөрөөтэй, сэргэлэн, хөөрхөн, онц сурдаг, юм юманд авьяастай охин байсан. Багш ээж аавтай, дундаж амьдралтай ч юугаарч дутаж үзээгүй хүний хайртай ганц охин. Нөхрийн минь тал ээж аав нь хувиараа бизнес хийдэг, маш хөдөлмөрч айл ч гэр бүлийн уур амьсгал тийм ч сайхан биш.
Нөхөр минь намайг анх хүүхэдтэй болсны дараа хуурч байгаад баригдсан. Чамаас болсон, чи намайг ойлгодоггүй тэр хүн ойлгодог байсан учраас тэр хүнд дассан гэж хэлсэн. Би дөнгөж 21-тэй жоохон охин байсан болохоор нээрээ л би хэтэрхий өөртөө итгэлтэй тоохгүй гомдоосоор байгаад, бас нөхөр минь юу ч үзэж амжилгүй жоохноороо аав болсон болохоор тийм зүйл хийж гэж өөрийгөө буруутган, арга эвийг нь олох гэж, сайн эхнэр байх гэж хичээсээр 8 жил болж.
Тэрнээс хойш бид 2-ын харилцаа нуран унасан. Танигдахгүй болтлоо надад дургүй хүн шиг аашилдаг, би үргэлж арга эвийг нь олох гэж хичээдэг тийм л болж хувирсан. Манай хүн их дуугай дотогшоо, авах сайн чанар ихтэй, ажилд сайн, арчаатай, гэр амьтай. Гэвч надтай ярилцдаггүй, халамж энэ тэр яриад ч хэрэггүй ээ. Ер нь гэр бүлдээ цаг зарцуулдаггүй, болзож, бэлэг сэлт авч үзээгүй ээ. Намайг ажил хийлгэх дургүй, чамайг цалингаар дутаагаагүй гэдэг, найз нөхөдтэй минь огт уулзуулдаггүй, улаан хэрүүл болдог. Дандаа нууцаар, эсвэл байхгүй үед нь л хааяа хальт уулздаг, тэрнээс болоод би амьдралын төлөө зүтгэж байхад чи зугаа цэнгэл хөөдөг муу нэртэй.
Бусад бүх хүн намайг чадахгүй юмгүй, мэдрэмжтэй, хөөрхөн сайхныг минь гайхаж байхад ганцхан тэр хүн л чи юугаа чаддаг юм гэж байнга доош нь хийгээстэй, бүдэрч унасан ч өөлж гоочлоостой, гудамжинд танихгүй хүнтэй муудвал миний биш тэр хүний л талд орохоор тийм хатуу сэтгэлтэй. Өөртөө цаг зарцуулах гэхээр чи ямар гавъяа байгуулсан гэж фитнессд явдаг юм, англи хэлээ сайжруулж яах гээд байгаа юм гэж байнга уурлана. Үнэндээ аз жаргалгүй байна. Сүүлдээ гар хүрдэг болсон.
Саяхан би ажилд орсон. Надад ганц тусалдаг ажлын эгчийн төрсөн өдөр болоод хамт хоол идье гэсэн. Уулзаад цаг ч болоогүй байхад хурдал гээд уурлаад байхаар нь би энэ олон жил хамт олон найз нөхөдгүй байсан, ер нь яагаад ингээд байдаг юм гээд жаахан зөрүүдэлсэн, байгаа газар ирээд намайг авч яваад машин дотроо үхтлээ зодуулсан. Нүүр ам танигдахын аргагүй болсон. Энэ бараг 4, 5 дахь тохиолдол. Гаднаас нь харахад ажилсаг томоотой залуу, үнэндээ яг араатан шиг байсан. Би үхэхнээ л гэж бодсон. Утас шөрмөс бүх юмыг маань хураагаад гаднаас цоожлоод явсан /хүүхдүүд өвөө эмээ дээрээ байсан/. Өмнө нь 3,4 удаа гар хүрч байсан ч саяных үнэхээр аймар байсан.
Би гарах сиймхий гаргаж байгаад цагдаад бүртгүүлсэн, эмчийн магадлагаа хийлгэж авсан ч шууд баривчлана гээд байхаар нь ажил ихтэй байхад нь гээд өрөвдөөд мэдүүлгээ буцаасан. Идэж уух өмсөх зүүхээр дутаагүй ч сэтгэлийн амар амгалан, аз жаргалыг мэдрэхгүйгээр хайран 10 жилээ алдаж. Өмнө нь гар хүрэхдээ ер нь л чамаас болсон, чи ингээгүй бол, тэгээгүй бол гэж итгүүлдэг, хийгээгүй зүйлд гэмшүүлдэг. Одоо үнэхээр шантарч байна. Сална хүүхдүүдээ хууль шүүхээр шийдэе гэхээр чам шиг юм хууль ярихгүй хүүхдүүдтэй чинь уулзуулахгүй гэдэг. Нэгнээ гэх сэтгэлгүй, итгэлгүй, хүндлэл ч байхгүй энэ амьдрал там байдаг юм байна. Хүн харахад дутагдаж гачигдах юмгүй, томоотой ажилсаг нөхөртэй, хөөрхөн сайхан хүүхэн, атаархмаар амьдрал, яг үнэндээ өдөр өдрөөр үхэж байна. Надад урам зориг хайрлаач…
35 Comments
sain sexsdddd husseneeeeree shaalts setgelee chuluuul naad baasnaasaaa holddd bicheereee hongorooo
уурлахаараа орилж хачигчин, юмаа шидэлж эвддэг, илжиг шиг хүүхнүүд эр хүний дотор бгаа араатанг гаргаж ирдэг шүү. хүчирхийлэл хүчирхийлэлийн төрүүлдэг. эвтэйхэн ярилцаж бай хүүхнүүдээ
Yyag nadtai adilhan yum bajna yabdaltai humuus chin hani ijilee uur shigee noddog yum iim amidralaar udaan yavbal setgel sanaanii gutrald orood hestuu joldogiig bieeree medred suuj baina chj zaluu deeree salsan n deer baih naad zodoj nuddegee shuuh emnelegt ochood burtguul chamd yu ch baihgui chamd yu ch uguhgui hooson huuj gargana hj bgaa biz dee naad nuhur chin chi huiwai utas avchih uurtei chin yaj buduuleg haritsdag yaridagaa utas n bichleg hiij boldogin shuun emnelegt ochij burtguul salahaasaa umnu iim hucherhiilel door amidardag gesen barimtaa sain tsugluulaad urguduluu ugchih salsan n deer shu
Chi nuhruu barivchiluulaad bgan bish nuhur uuruu barivchluulah yumaa hj bgn. Uruvduud urgudluu butsaasan gnv tgj bolohgv. Eregtei hvniig ng l zvil dr hzeech bitgii uruvd ter ni emegtei hvnd hvch heregleh uur uruvduh yum zunduu bgaa iim yuman dr uruvdunu gj bhgvishd bolohgv.
Ene ohiduuud huniii ed hurungu harj suuuhaaar amruuugaaa mungu chihuuuleeed iiiim araatniiii gart tejeever amitan shig baidald orj vaigaashd!!! Sal sal .. ingej amidarna gej yu baidiiiin!
Юу дутлаа гэж хам амьдраад байгаан. Шууд сал чамд ахиад сайхан амьдрах 50+ жил байна.
Ийм дуракууд бх бх. Байрны гадаа цүнх бариад л нэх номын амьтан эгцлэн харж ч чадахгүй гөлөн гөлөн гд. Одоо олны танил нэгэн бүгд л мэднэ кк. Зарим орой (цонх нь 1 давхарт) ёстой ёооё штээ. аймшигтай ээж эгчээ балбаад араатаан. Бидний хэдэн нөхдөөс хүмүүс дөлдөг байтал бид байрны гадаа хог шаар зэрлэгүүд нь бүүр айдастай кк. Нэрий нь хэлбэл бүгд танина харин тийм гж хэн ч бодохгүй. Бх бх зөндөө
Hen ym helcheech?
Яг ижил case-tai тохиолдол мэдэх юм бна. Эхний удаад арай бага гэмтэл дараа2гийн удаад улам зэрлэг болдог юм ына лэ. Бушуухан сал гэж хэлье. Дараа нь амьдрал ийм сайхан билүү гэдгийг мэдэрнэ, өөртөө итгэлтэй болно, өөрийнхөө чадваруудыг улам сайн мэдэрнэ. Шулуухан хэлэхэд дараагийн удаа чамд нөгөө ертөнц рүү очиход ойрхон болтол зодуулж магад шүү
Хэдийгээр чи материаллаг зүйлээр дутаагүй ч гэсэн эрх чөлөө гэр бүлийн халуун дулаан уур амьсгал халамж хайраар дутаж байна гэдэг бол байж болох хамгийн муу зүйл. Чи ямар ч буруу зүйл /нөхөрийн чинь ойлголтоор/ хийсэн байлаа гэхэд зодуулах тамлуулах ёсгүй. Нөхөр чинь хар гэдэг өвчинтэй төдийгүй чамд хайргүй болсон байна. Сална гэдэг бол амархан. Гэхдээ хамгийн эцсийн сонголт. Одоо харин чи өөрийгөө эрс өөрчил. Сэтгэл зүйн хувьд илүү хаттай ухаалаг байж л энэ бүгдийн ард гарна. За амжилт
ygl laridmaa kino boditoor ym bishuu
Нөхөрт чинь ямар ч буруу байхгүй чиний бичснийг харахад чи бол зүгээр л өөртөө дурлачихсан өөрийгөө тэнгэрийн амьтан гээд бодчихсон хийсэн бүтээсэн зүйлгүй орчин цагийн монгол хүүхнүүдийн төлөөлөл байна ажилтай амьдралаа авч яваа хүнийг дэмжиж түшдэггүй зүгээр өөрийгөө бодсон байдал чиний үг үсэг бүрээс гараад байна Өөрийгаөө эхлээд өөрчил чадахгүй бол чацга царайлаад зодуулаад л амьдар чам шиг авгай нар салахын бол өөрийгөө гоё гэж бодож яваад бие үнэлэгч болохоос хэтрэхгүй үнэн нь энэ
Гар хүрдгийг нь зөвтгөх арга даан ч алга. Гэхдээ ажлаа хийгээд гэртээ ирэхэд эхнэр байнга л найз нөхөдтэйгөө уулзах шоу цэнгээнд явах гээд сэрвэлзээд л, нөгөө хэд нь ч утасдаад л смс бичээд л байхаар сүүлдээ уур хүрнэ биз дээ. Аргаа бараад долоо хоногтоо нэг гараач гэж гуйхаар эрх чөлөө боомилогч, загнахаар гэр бүлийн хүчирхийлэгч болж хувирах юм даа 🙁
bvv davraa, chi ingevel bi ingene shvv gedgiig ni oilguul. Chamai het zuulcilj bna.
Бүх зодсон дарамталсан үйлдлийг нь баримтжуулаад яв. Тэгээд мэдэх нэгэнд нь мэдүүлээд нам сал. Шүүхээр асуудлаа шийдүүл. Энэ үеэс эхлэн чиний араас ларьдмаа шиг улангасан хөөж эхлэнэ наад эргүү чинь. Өөрөөс нь хүчтэй сайн залуутай уулзаж өөрийгөө хамгаалуул хардуул. Наад эргүүтэй эргүүгүй зовьё гэвэл эмэгтэй хүн ганцаараа ч чадна. Одоо төлөвлөгөөгөө боловсруул, хэрэгжүүл
chi ugaasa duurtsen teneg bn yuch heleed nemergu maygiin 4 5 zoduulsn bol zoduurand ni dassan uheh uduruu huleej bgan bna tegheer olon ym gonshignood blgu yg nuhuriihuu helsneer chi yu chaddin l ym bn iim teneg ym chn zoduulaadp amidrah songoltl uldejde
Хөөх хэцүү нөхөр байндаа. Би лав эхнэрээ гадуур гар гоё хуцас өмс фитнэсд яв англи хэлээ сайжруул гээд байхад манай эхнэр гэртээ л байгаад байх юм.
Ee yasan hetsuu yumbe Dee!
Salah ni zuv !
Nasaaraa ingej amidrana gevel butehgui !
Za salahaasaa umnu :
Mungu huraa
Mungu sain huraa !!!
Video temdeglel hii, yaj zodson enter geed
Hajuu oiriin humuus, bairnii naiz entertee sain hel ! Er ni bol GONE GIRL geed movie uzeerei !!!
Nuhurt chin bol huuhdiig chin uguhgui !
Sain huulich sudalj olj avaarai
Hamamdaa sain handaj, zodson gedegiig ni hel , chamd yaj handahnuu gedegiig ni medej av!
Mungu l sain saltaaaaaal !!!
Alsdaa mash ih hereg bolno !
Salnaa gesen uydee, uduj baidaad zoduulaad , geriinhdee naiz nartaa manaid 30’ daraa orj ireerei gedeg ch yumuu … barimttai !!!
???
Битгий сал аа. Арга эвээ олоод тогтоох ёстой. Ажилгүй бх тусам чиний үнэ цэнэ алдагдана. Ажил хийж өөртэй нь зэрэгцэн ирвэл өөр шүү. Заавал амьдралаа аврах гэж хичээсэн бх ёстой бдаг. Салах амархан, чиний л бүх юм унана.
uram zorig hairlii gvl chamguigeer bj chadahaa l haruul. heruul temtsel hgd nemerguie. buur bolohgui bol gavlaad dungultsun bga bish hichneen ur huuhdee bodson ch ene bol chinii amidral wzdee.
Би эрэгтэй лдээ.Хүчирхийллийг өөгшүүлэгч нь эмэгтэй хүн өөрөө. Нөхөр чинь даам гарчээ. Түүнийг буцааж хүү болгох хэрэгтэй. Эс тэгвээс эсцийн бүлэгтээ чамд улам л хэцүү болно. Эр хүний ямар яваа нь эхнэрийн нүднээс харагддаг юм. Одоо өргөдлөө шууд өг. Эргэж буцах зүйлгүй.
Iim amidral tegeed huuhduudee bodood teseed tevcheed ooroo nohriigoo argadaj yvsaar baigaad hogshin bolson ch ergeed harahad dursah saihan dursamjgui, az jargalgui l baina da barag l laridma geed kino shig
Hvnii saihan vriig avch suuchaad ingej tamlah gej dee. Chi zorigtoihon shiidwer gargaad salah talaar bvh ymaa tsegtsleed beldsen n deer baih. Hvchirhiileh ued n nuutsaar yadaj haraaj zvhej bgaag n record hiigeed barimtjuul. Barimt sain tsugluulj bgaad 1 udur l shuud shvvhdeed sal.
Барын сүүл байснаас батганы толгой байсан дээр гэдэг шүү дээ. Цагдаа шүүхээр нь яваад салсан дээр биш үү. Өөрийн амьдралыг өөрөө босгоод илүү сайхан амьдарна шүү дээ. Ер нь сэтгэл санаа тайван амгалан бол аз жаргал шүү дээ. Хүний хамгийн том гарз өөрийгөө алдах гэсэн үг байдаг.
Zavhairliig n uuchlah uujuu setgel gardag l yum bj uuriinhuu yertunciig huchirhiiluulehiig zuvshuurnu gedeg uuriinhuu esreg tom gemt hereg. Eh bolsonoo uhaarsan hun iim yumiig zuvshuurduggui yum, chi barag uhchuul uur hun huuhduudiig chini chireed yavchihna gedgiig meddeg naidah huntei teruundee bardsan hun bn sorry.
Hunii erh busdiin erheer hyazgaarlagdana shde. Chi 2 huuhdiinhee umnu uuriinhuu umnu huleeh hariuclagaa uhamsarlaad huchtei bgarai. Ger buliin zuvluhuud bol uudag zoddog dontdog ulsuudaas uchiggui sal l gediin ble de.
Yun uheh gj bj bas ajil ihtei huneer zoduulchlaa ajlaa hiig ch geh shig naad tarhi tolgoi chini het daramtluulsaar bgad samuursan bn. Gadna tald bga hunii nudeer harval iim uzegdliig herhevch uuchilj bolq ehniihees n l darj avch hashraah bsyn.
Davraagaal, hunii nandin ohiniig byatsxan huuhduudiin eejiig ingej ustgald oruulj hun busaar haricaj bgag eej chini medvel yamar ih eleg n emtreh bol barag naad mahchiniig chini uvchij tavichaad heneg ch gui minii zuv bsn geed suuj bh zorig zurh eh hunees l garna. Chi eej bolj chadaagui uchraas hairiin ursgal chini buruu bn. Huuhdee geh setgel bga bol eej hun hamgiin turuund huchirhegjij urt udaan eruul enh bj hoolond n hurgeh uchirtai.
Angaahai byatsxan ursee aav eejdee daatgachaad uuruu daldarchihii gesen ochuuhen bodloo haya naad eej aav chini tenheetei saihan nas n chamaas udaan urgeljlene gej bhgui zee nariinhaa saihan amidral buteehiig harj amjaa chuu.
Ert huuhed gargaad ert huuhed bhda hunii savart bazagdaad chi yum medqgeesee bolood chuugiinii idesh bolchijee.
Tur holhon uur uls ru yumu huduu amraltaar urthan arilaad uguu. Tsochroo uguhgui bol uhaan suudgui het hordcon hun bish adguusnuud ch bdg l da.
Avah yum ihtei gj chi l haraad bga bh bi lav altaar baadag burhan bsn ch gar dalailaa l bol guicee zoruuleed durchiheed argagui hamgaalaltaar tsuun jil avah n arai iluu sanagdah bsn.
Ugaasaa huchirhiilegchded durgui hundlunguus n uur hund gargaj bga aranshing n ch gsn shuumjlelttei handdag
Chi garch orj horvoo delhiitei tanilts, hun har yamar bodgali baidiin uhaar. Odoo boltol ohin nasan deeree gacsan bn setgehuin huvid
Uuruu yrn nuhurteige her haritsdg ve? bichsn ymig chn unshad uurin chn tald bga shu 🙂 ghde nuhrin chn helsn zuilig bdhor uneher uuruu nuhrtu anharal taviad hairlad shn ug heled erhled nylurad uz tgsn ch hevere bvl salsn ni l dr bh.Manai nuhur ch bs anh tsug amidrjahda nmg ih l dooshn higed ternes blod zndu ym blj bsn.Bi tgd nadd ene zan chn uneher talagdahgui bn gj sn heled bi bs uuru nuhurtuu jijig sajig zuil dr ch uurlahaa boliod bnga hairaa ged shn haritshig hicheeh blsnor odo manai nuhur hamagui deerdsn.Urdn bi dendu gomdsndo nzudihn ch hajud shud adilhn dioshn higed uurtn medrulii gj bddg bsn.Odo bl manai nuhrin buru bsn ch olon huni hajuud urgelj nuhrinhu tald bj umuurdg.ygl hun chmtai yaj haritsasai gj husj bn tern shige haritsah hergtei.
Дүү минь наад нөхөр чинь засрахгүй. Одоо амь чинь бүтэн эрхтэн чинь бүтэн өрөөл татанхай болох гээгүй юм бол сал. Тэгж аймшигтай яргалалыг тэсдэг яасан их тэвчээр бэ эсвэл тэнэглэл вэ охин минь. Өмгөөлж хамгаалах гэр бүл байхгүй юм уу. Сэтгэц өөрчлөлттэй хүнтэй хамт байна шүү дээ хурдан сал. Хүүхдүүдээ өөр дээрээ ав тэтгэмж тогтоолго шүүхээр яв арай ч дээ нээрээ
Нэг л өдөр гарт нь үхэх хүүхэн бндаа, ийм хмс засардаггүй дээ
Bi eregtei l dee. Meduulegee butsaadag chin buruu yum bolj ter chigeeree zutgeh bsiin. Chamd ireeduid yah ve gd sanaa zovood bh shig bna. Huchirhiilegchiin taktik yag iim bdag. Niigmees tusgaarlaj bie daan amidrah chadvariig bhgui bolgodog. Negent bie daah chadvargui esvel uurtuu itgelgui bolson hun tegeed l nasaaraa gariin shuus bolno shuu dee. Tiimees yaraltai salah talaar bod. Huchirhiilliig ni bugdiig ni barimtjuul . Taivan amidar
За найз минь сайн сонс! Чи надтай яг чацуу юм байна. Ялгаатай нь чи эмэгтэй , би эрэгтэй. Миний сайн мэдэж байгаа зүйл бол:
1. Нөхөр чинь ухаажаагүй амьтан байна, ер нь хэт эрт амьдрал зохиогоод та хоёрын хэн хэн нь буруу алхам хийж.
2. Нөхөр чинь чамайг байнга хуурдаг, араар тавьдаг нь ойлгомжтой бөгөөд чамайг өөр шиг нь араас тавих вий гэж айж, бололцоо гаргах вий гэж хардаж зодож байна
3. Нөхөр чинь чамайг гэсэн хүндлэл үгүй болж, ер нь уйдсан байна
4. Чамайг зүгээр гэрийн боол шиг, хувийн өмч шиг үздэг болсон их амиа нөхөр байна даа
5. Чамд ерөнхийдөө 2 л сонголт байна. Нэг бол үр хүүхдүүдээ бодоод наад өөрийгөө гэсэн аминч нөхрийнхөө таалалд нийцүүлээд амьдралаа даатгаад явах. Үгүй бол тэгээд салж сарних юм байна даа.
Гэхдээ хамгийг хэцүү нь амьдрал чинь наал чөтгөр шиг амьтнаас арай хэтэрхий хамааралтай болжээ. Хүний жаахан үрийг авж суучихаад их хүн муутай залуу байна. Харамсалтай байна. Манай залуучууд их ухаан муутай тэнэг юм даа.
salsan l deer yum bainadaa hedii 10 jiliin amidral , setgel zutgel hairan met ungun deeree haragdaj baivch, yaag unendee iim ih zowlong tuulan baij hadgalj avch uldeheer hemjeend une tsenetei yu bodoh l asuudal…ahiad 20,30 jil ingej amidarval mun tamtai ya?… odoo 30 hureh gej baigaaa hun uurchlugdunu gedeg hudlaa. chi uuriiguu avaad yvchihaar l emegtei shig sanagdlaa. gehdee bas gants biy eejuuded irdeg niigmiin daramt, doromuloliig davhar bodoltsoj uzeerei. ali ni zuw shiidver gedgee bodoj baigaa l shiidejdee.
Tegj bgaad neg udur chi uhchihbel 2 huuhed chin yaah bilee. Tiimees naadahaa tsagdaad ug, erthen salsan deer eee. Iim araatanguudiig bitgii oogshuul ldee.
Naad zaluu chini chamaig geh setgelgui bolson bn salsaniihaa daraa uhaarj magadguil yum ungursuniig bodoj uhaarah tolgoitoi bol salval huuhed chini cham deer uldnee huulindaa ehtei bailgadgiin sanaa zovltgui gar hurdeg bol eregtei hun negl hursen bol uurandaa gar hureel bna anhnaas ni darah bsin odoo dar ni gej bhgui shuuheer yavj bj naad gulug chini uhaar ni eniig battai helii
Zazo… Iim yum yarisan erguu ajilgui xuuxnuud zunduu l bdag shu dee. Tegeed sal sal. Xarin bitgii ergej butsaj zungaradarai.