Мууртайгаа хэтэрхий дотно байна гэнэ…

Сайн байна уу? Энэ сайтад олон хүмүүс хардалтын талаар захиа бичдэг юм байна. Харин надад нэг тийм хардалт гэхэд хэцүү нэг асуудал тулгараад байна. Манай нөхөр намайг их сонин зүйлстэй харддаг. Хардах гэхээр бас сонин л доо. Анх нэг таньдаг дүү охинтойгоо чатлаж байгааг мэдчихээд уурлаад блок хийлгүүлсэн, дараа нь мууртайгаа хэтэрхий дотно байна битгий миний хажууд үнсэж үнгээд бай гэсэн би ч гайхаад л өнгөрсөн.

Манай нөхөр заримдаа ажлаар олон хоног явчихдаг болохоор би порно үзэж, гар хангалга хийх үе байдаг. Тэрийг мэдчихвэл чи надаас асуусангүй гээд бараг өөр хүнтэй унтчихсан юм шиг хүлээж авдаг. Бас би сексийн талаарх подкаст их сонсдог юм. Тэгсэн чинь саяхан тийм юм сонсдог гээд хэлснээс хойш юм л бол тэгээд тэр юмаа сонсохгүй юу, илүү байгаа биз дээ гэх мэт сонин юм яриад байх боллоо. Тэгсэн хэрнээ өөр эрэгтэй хүн намайг хоргоох, илүү дутуу харах, ойртох гэх мэт юм болоод хэлэхээр ерөөсөө тоохгүй.

Нэг хэсэг эрэгтэй найзынхаа зурган дээр лаяк дарахаар яаж чадаж байнаа чи, хурдан болиул гээл байдаг байсан. Бас чи надаас өөр хүнтэй үерхэж байсан биз дээ гээд уурладаг байснаа гэрлэснээсээ хойш ингээд хардалт гэхэд хэцүү сонин үйлдэл, үг үзүүлэх боллоо…

4 Comments

  1. owl says:

    чиний бүх анхаарлыг зөвхөн өөр дээрээ хандуулах гээд байдаг юм байна, танидаг дүү мүү муур зуураа шал тоохгүй ганцхан тэрийг л гээд байж байхым шиг байна.

  2. dak says:

    neg tiim humuus bdgima ydargaatai ugleech gh ymuu shalchgarch ghimu manai neg egchiin nohor egchiig duu nartaini uulzuulku araasni utsdaad ysn ih uulzadgin gh jisheenii bas gertee samar tsomj yas taraalaa gj zaginj edr

  3. Inferiority complex says:

    Nuhur chn dutuugin medremjtei medrel bachka l bna

  4. Mogi says:

    Тэгэх ёстой юмаа. Тэр зэргийн юм заавал бна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.