Сайн байна уу. Эрхэм уншигчиддаа энэ оройн мэнд хүргье. Хардалт гэдэг зүйлээс үнэхээр залхаад яахаа мэдэхээ байгаад байна. Би нөхөр 2 хүүхэдтэйгээ амьдардаг жирийн л нэгэн бүсгүй. Одоогоос 3 жилийн өмнө бага хүүхэд маань 10 сартай байхад нөхөр өөр хүүхэнтэй болж айлын гэр бүл үймүүлж өөрийнхөө ч, өрөөлийн ч амьдралыг бусниулж би гэж хүн сэтгэлдээ маш том шархтай үлдсэн.
Тухайн үед амьдралаа авч үлдэхийн тулд аль болох арга эвээр шийдэхийг хичээж авч болох бүх л арга хэмжээг авсан боловч нөхөр маань цаашаа зүтгэсээр эцэст нь би өөрөө ч залхаж 2 хүүхдээ аваад явчихсан юм. Гэтэл удаачгүй 10 хоногийн дараа ирж уйлж унжиж гуйсан. Би ч хүүхдүүдээ бодоод уучилсан одоо сайхан л амьдарч байна. Тэр явдлаас хойш алдаагаа ухаарч гэр бүлдээ анхаарал халамж тавьж өөрчлөгдсөнд маш их баярлаж байсан хэдий ч удалгүй би ажилд орсон тэр цагаас нөхрийн хардалт эхэлсэн. Би уг нь өөрийгөө их тэвчээртэй хэр баргийн юманд өрвөлзөөд байдаг хүн биш гэж боддог.
Гэтэл сүүлийн үед бүр залхаад тэвчээр минь алдарч байх шиг. Өөрөө ээлжийн ажилтай байгаа үед намайг гэртээ хүүхдээ хараад амарч байхад хүртэл хардана. Найз нөхөдтэйгөө уулзаж гадуур дотуур гарч болохгүй. Ажил дээр бичиг цаастай зууралдаад оройтохоор араас элдэв янзын мсжээр булна. Эмэгтэй хүмүүстэй явж байхад хүртэл хардана зүгээр ажлынхаа эгчид төрсөн өдрийн мэнд хүргээд чат бичихэд юун сүрхий эгчтэй юм гэж ирээд л үгээр иднэ, 10-н жилийн найз охинтойгоо 1 өдөр уулзаад гадуур дэлгүүр хэсэж байна гэсэн чинь уурлаад байхаар нь найзаараа хүртэл яриулж зургаа явууллаа, фб найзууд харчихаад ямар олон эрэгтэй хүмүүстэй найз юм гэнэ бас өмсөж зүүсэн хувцасанд хүртэл анхаарал хандуулна. Ямар бариу юм өөр юм өмсөөч хэлбэр галбир чинь гараад гээд л…
Чатад ямар их уддаг юм эрэгтэй хүмүүс рүү найзын хүсэлт илгээгээд л хэвтэж байна уу гэхээр нь чи юу яриад байгаа юм бэ гэхээр зүгээр хэлсэншд гээд. Бүр арай л аймаар юмаа. Ямарваа нэгэн байдлаар оройтох юм уу ажил гарсан үедээ бүх учир шалтгаанаа хэлж чат бичиж зураг хөргөө хүртэл явуулдаг. Тэгээд л пиво уучихна уучихаараа салах өргөдөл бичээд тавьчихна. Би уурлаж хэрэлдэж хамт пиво хувааж ууж байгаад ярилцаж уйлж хүртэл хэлж үзсэн өөрөө нэг алдчихсан болохоор намайг өөрийг нь хуурчих байх гэсэндээ тэгдэг гэж хэлдэг. Тэр үедээ ойлгосон юм шиг болчоод дараа нь дахиад л тийм байдал үргэлжилнэ. Надад уг нь салах бодол байхгүй цаашдаа сайхан амьдрамаар л байх юм. Ийм тохиолдолд яавал дээр вэ? Надад зөвлөгөө өгөөч…
17 Comments
hun huniig uur shigee l boddog ym bna lee
Хардаад байхаар нь угуй тийм биш гээд хийсэн уйлдлээ батлах гээд зутгэдэг нь буруу. Харин хий зуйлд битгий ингэ, еерее явдаг хун бусдвг харддаг гээд шууд уурлаад, хэруул болголгуй орхиж сур. Негеехее шууд эсэргууцээд, яриаг зогсоох л оролдлого хий гэсэн уг.
Heseghen hugatsaanii zuil. Chamd butsaad hairtai bolj bgaa ilrel ni
Өөрөө явдаг хүн угаасаа аймаар хартай байдгиймөө.
чи өөрөө тэрнийх нь зоргоор бөндөгнөөд байхаар наадах чинь бүр дүрдээ итгээд байна. дугай бай, чадахгүй бол нөгөө хүүхэн лүүгээ дахиад яв гэж хэл ээ
Даварцан гар вэ.Гэмтэй юм байж айж ичээд бж бна бз. Хүн хүний л зан бх хуурсан бхад нь харин чи дарамтлаад алмаар юм. Лай бгаа даа. Би бүр мөлхүүлцэн бгаа. Юун чи дарамтад нь орцон давраасан бна. Юу гсн ч үгийн өөрөө хуурч явчаад балиар сэтгц-н өвчтэй новш бна
Zailuulah heregtei chmd hani bolohgui . Hardalt ooroo owchin. Iim hvn zasrahgui oilgoh boloogui baina. Chamaig ahiad ch huurna. Huurdag bolood l chmd itgehgui bga ym.
Хуцва. Иймхэн юмнаас болж салахуу. Ямар амархан хэлдэг пизда вэ. Өөрөө салсан гичийнүүд бнга хүмүүсийг салгах гээд чичирчих болтоймаа.
iim zaluus bol ajil bolon hawi oiriin ohid huuhnee zgr blgadaggui yaj iij uilj duuljij owortoo oruulah gdg bolohoor ajil dr chin oortei adil ym bga gd hardaad bgan, ooriigo medej bga bolohoor busdad itgehgui bh l daa, aygui bol bazchih sanaatai hd hdn huuhen nuusan l bgaa
Үнэндээ чамд биш нөхөрт чинь илүү зөвлөгөө хэрэгтэй байх. Чи яахав дээ, юу ч тайлбарлахаа болиод, “итгэвэл итгээд амьдар, итгэж чадахгүй бол миний хажууд өөрийгөө битгий зовоо” гэж хэлээд үзэхгүй юу.
Та хоёр тусдаа байх чи ч бас хүн юм хойно хэд гурван баваа хийснээ яагаад бичихгүй бн. Ьэр явдлаас хойш харддаг болсон байлгүй дээ. Эрэгтэй хүн хэзээ ч мартдаггүй юм.
Өөрийн болон эргэн тойрны туршлагаараа хэлье. Өөрөө асуудал үүсгэж чадах, түүнээс буцахгүй хүн л хардалтын өвчтэй байдаг ба өөртөө итгэлгүй хүнд л илэрдэг сэтгэцийн эмгэг.
Энэ бол өвчин. Гэнэт эдгэдэг өвчин биш. Тэрнээс нь болж ажлаас гарч, өөрийгөө хэт тусгаарлаж болохгүй. Бас дэмий хорон үг хэрэггүй. Ойлгуулах гээд эвээр л үзэх хэрэгтэй.
salaavch ug, shalchiganaarai pizda min geed changahan helchih,
Хоосон хардалт хэзээ нэг өдөр биелдэг. Би нөхрөөрөө 5 жил хардуулж элдэв үгээр доромжлуулсан. Эхний 2 жил биеийн хүч шаардсан ажил хийдэг бсан болохоор урт цагаар ажилласан өдрүүдэд үнэхээр секс хийх чадал ч хүсэл ч төрдөггүй өдрүүд олон бсан. Зогсоо ажил болохоор хөл нуруу үнэндээ л өвддөг. Арай гэж хоолоо хийж гэр орноо товхинуулж хүүхдээ ус цасанд оруулаад маргаашдаа бэлдээд ор луугаа шургана. Тэгээд шөнө оролдохоор нь ядраад бна унтмаар бна нойр дутаад бна гээд учирлаад хэлдэг. Тэгэхээр яасан хийлгэчээд ирсиймуу цатгалан бгаамуу тэ хэд хийсэн гээд л хорон үгээр дайраад хамаг эд эс үхүүлдэг блаа. Тм үг сонсоод нойр ч хүрэхгүй маргааш өглөө нь ажил дээрээ очоод хэлсэн үгс нь бодогдоод цайны цагаар хоол хоолой зурж ороод идэх дуршил хүртэл буураад аймаар турсан. Сүүлийн 3 жил нь оффис ажил хийгээд биеэ тордоод явахаар бүр илүү харддаг болсон. Үнэн хэцүү хүмүүсийн дунд видео калл хийнэ яг ажилтэй үед залгана авахгүй бхаар л яасан залуутай уулзаад завгүй бвуу танай ажлын дэргэд буудлууд зөндөө биз дээ гээд л тэнэг юмаа яриад эхэлнэ. Тэгж хэрүүлтэй явсаар хамтрагч байгууллагын даруухан зан ааш дөлгөөн нэг залуутай ажлаар хэд хэд уулзаж жаахан мэддэг болсны дараа 2 байгууллагын нэг уулзалт болсон юм. Тараад хэсэг хүмүүс үргэлжлүүлж суух үед тэр залууд яагаад ч юм татагдаад тэрнээс хойш харилцаатай бдаг болсон. Би лав харамсдаггүй. Эцсийн эцэст дэргэдэх хүнээ хүндлэхгүй, байнга хардаж зовоож, амьсгалах орон зай ч өгөхгүй бол тэр хүн чинь амьсгалах нүхээ тм байдлаар гаргахаас өөр замгүй.
Хоосон хардаад бвал, дүүргээд өгье тэгээд жинхэнээсээ хардаарай гээд хэлчих. Чи өөрөө хүссэн шүү гэж зүрхэнд нь хутга шаа. Хавчигнаад л явчихна за.
Гуцдаг халтар бэ гяхх гяхх