Шээс нь хүрээгүй байхдаа шээсний сүвээс өөрийн мэдрэлгүй гарахыг шээс задгайрах өвчин гэдэг. Гэхдээ энд шээс задгайрч сул гарах ба шээсээ барьж чадахгүй байх гэсэн хоёр өөр шинж тэмдгийг ялгаж ойлгох хэрэгтэй.
Давсагны сүвийн эргэн тойрондох булчин суларч, мэдрэлийн эсүүд гэмтсэнээр шээсээ барьж чадахаа болих, явдал хөдөлгөөний аясаар шээс өөрийн мэдрэлгүй гадагшлах зовиур юм.
40-өөс дээш насны эмэгтэйчүүдийн 45 хувь нь шээс задгайрах эмгэгтэй болдог. Төрсөн, 40-өөс дээш насны эмэгтэйчүүдийн 45 орчим хувь буюу 2 ээжийн нэгд нь ханиах, найтаах, инээж хөхрөх, хүнд юм өргөх үед шээс дусагнах, гоожих гэх мэт шээс задгайрах өвчний шинж тэмдэг илэрч байдаг.
Гэтэл ийм зовиуртай эмэгтэйчүүдийн 70 гаруй хувь нь эмнэлэгт хандаж, эмчид үзүүлдэггүй, хаана ямар эмчээс зөвлөгөө авах талаар ойлголтгүй явснаас өөрийгөө буруутган гутрах, шээс үнэртэж байгаа болов уу гэсэн бодол үргэлж санааг нь зовоох, гэр бүлийнхнээсээ нуух, нийгэм хамт олноосоо хөндийрөх, сэтгэл зүйн дарамтад орох зэрэг сөрөг нөлөөнд автаж, цаашлаад бэлгийн харьцаанд ч таагүй байдал үүсэх нь бий. Иймээс шээс задгайрах өвчнийг заавал эмчлүүлэх шаардлагатай. Мэс засал шаардлагагүйгээр КЕГЕЛИЙН БӨМБӨЛӨГ хэрэглэхийг санал болгож байна.
Бүсгүй таньд АНУ-н SVAKOM брэндийн кегел дасгалын бөмбөлөгийн санал болгож байна. Та ЭНД ДАРЖ дэлгэрэнгүй мэдээллийг аваарай…