Дахиж холбоо барих оролдлого хийх үү, болих уу?

Мэнд. Би та бүхнээс өөрийн бодоод бодоод толгой эргэчихээд байгаа зүйлээ асуух гэсэн юм аа. Би 30 настай, өөрийн жижиг бизнестэй амьдралаа боломжийн л авч явж байна. Том болсон гүнжтэй эмэгтэй л дээ. Одоогоос 10-д жилийн өмнөөс үеийн хөөрхөн хөвгүүнд сайн байлаа. Тэр надад сайн гэдгийг мэддэг байсан ч хүүхдээрээ ичимхий зангаар холоос хоёр биенээ харсаар. Тэрнийг зориглоод надтай албан ёсоор танилцаагүй хөрш хөвгүүн гэхүү дээ. 20 хүрсэн жилээ тэр хол явж, би хүнтэй сууж гүнжээ төрүүлж байлаа.

Жирэмсэн болоод ажлаасаа гараад намайг ажилгүй гэртээ суугаад төрөөд таргалаад гундаад ирэхэд тэр нөхөр маань найз гээд гүйгээд байсан ах эгчийнхээ 18-тай охинтой явалдаад намайг хаясан. Би хэл ам болж гүйгээгүй, учир нь тэдний ээж нь айхтар бөө юм л даа. За тэр яахав хадуурах нь. Гол нь би нөгөө хүүхэд насны хайртайгаа таарсан. Би түүнийг хараад түүнд одоо болтол хайртай гэдгээ ойлгосон.

Намайг хүмүүс хөөрхөн бүсгүй гэдэг, хүүхэд байхын л хөөрхөн охин гэдэг байлаа. Миссийн тэмцээнд оролцдог байлаа, ээж аав хориглоод хичээл номондоо анхаар гэснээр фотомоделийн кареер зогсоосон. Кареер ч гэж дээ хальт өргөмжлөлтэй, клип рекламанд тоглуулая гэхэд ээж аав тас хориглосон, тэр нь ч зөв болсон. Яаж ч замаа алдах байсан юм билээ тээ. Одоо бол эгчтэйгээ хувиараа жижиг бизнес хийгээд боломжийн сайхан амьдарч байна. Тураад, өөртөө анхаарч хөөрхөн овор багатай хэвээрээ л байгаа, эрчүүд өддөг хэвээрээ. Гол нь тэр залуугийн дугаарыг олсон, хальт ярьж үзсэн нэрээ хэлсэн чин намайг сонирхохгүй байх шиг байна. Ганц биэ гэсэн. Би яах вэ?

Дахиад холбогдох гэж үзэх үү, дэмий юу? Тэрний өмнө нь сайн байсан би бол 20-дхөн настай цэцэг цэврүү шиг охин байсан бол одоо хэдий хөөрхөн овор багатай хэвээрээ ч 30 хүрсэн. Өмнө нь амьдрал үзсэн хал үзсэн ганц бие ээж шүү дээ. Нэр хүндээ бодоод дахиж мэссэж бичиж холбоо барих оролдлого хийхгүй байсан нь дээр үү? Гомдлын мөр ядаж ганц болзоод үзчихмээр байх юм. Гэсэн ч хаа байсан олон жилийн өмнө зүс мэдэх төдий эмэгтэй дайраад чичрээд байгаа өрөвдөлтэй тэнэг санагдах болов уу?

Намайг залуус эргүүлдэг ч миний сэтгэл татагддаггүй. Комны цаанаас бүлтэрч байна гэж шүүмжлэхээсээ өмнө би зөвлөгөө хүсч байгаа учраас нөхцөл байдлаа тодорхой хэлж байж л үнэнгээр нь хэлж байж л оновчтой зөвлөгөө авч чадна шүү дээ, тиймээ. Сэтгэл зүйчээс асуусан боловч 2 талтай бөөрөнхий хариулт авсан. Та бүхэн надад хэлээд өгөөч. Би яах вэ түүнтэй дахиж холбоо барих оролдлого хийх үү, болих уу? Би мэдээж арьс биеэ торддог ганган дэгжин овор багатай хөөрхөн бүсгүй боловч 20 настай үеэ гүйцэхгүй байх л даа. Тэр намайг тоохгүй юм болов уу? Тэр найз хүүхэнтэй байх аа, гэхдээ дундаасаа хүүхэдгүй. Надад боломж байна уу? Би больсон нь дээр үү? Холбоо бариад үзэх үү?

34 Comments

  1. dddd says:

    odoo ch demii de hen hen ni ym uzsen huuchin shige bn gj yu bhu oro guih ym bol hen heniihe heregtseeg hangal salah biz

  2. opruo says:

    yasan ch huurhun tsagaahnaaraa yumbede. ta 2n naiz baisan ch boloosoi. holboj ogqu yu

  3. Баяр says:

    Уулзаад үз, юу ч бодохгүй бардам зангаа хаяаад уулзаад үз, бас нэг гуйлга ч юм уу азаарны сэжим гаргаад уулзаад үзэхэд алдах юм байхгүй шүү,

  4. Zochin says:

    Naad ur huuhdee bodood joohon uhaantaihan amidarmaar yumdaa pisda iim lalruud haa saigui hun amitantai suugaad baahan oor2 etsgiin huuhed chirsen avgaichuud bolj uldcheed uhaarahgui dahiad lalriin yum hiih yumdaa nofsh gej…Erguu har avgai mine oortoo hairtai huntei suu lalraa naad setgel zurh bish oyun uhaanaaraa shiidver garga altsaisan belen har lalar mine.

  5. Mr. T says:

    ooriigoo bodox yax we vr xvvxdee ll zaxidaliig chin unshixad xvvxdee bodson vg gants ch alga vr xvvxdees ilvv beleg gej xaana bn xani yxaw olddog l ym zaluu xaluun bxad xamgiin gol n sain noxor sain etseg baij chadax l xvn xeregtei tsarainii saixnaar gdg shig…. bodox l xeregtei.

  6. Алхам хий says:

    Алхам хий. Чи нэг холбогдоод ярьсан байна. Одоо уулзаад ярилцаад үз. Тэр хүний амьдралыг сонс. Өөрийгөө хүүхэдтэй нөхөргүй гэдгээ хэл. Тэр хүн чинь эхнэр хүүхэдгүй, чиний хүүхэдтэйг чинь зөвшөөрнө гэвэл үргэлжлүүл. Тэр хүн чамайг сонирхох шинжгүй өөр хүнд хайртай гэвэл шууд орхи. Ер нь хүн бүр өөрийгөө залуухан харагддаг дажгүй гэж боддог. Чи өөрийгөө дөвийлгөж бодоод өөрийгөө бусдаас илүү болгохгүй. Харамсахгүйн тулд алхам хийгээд үз. Шууд унтаж хэвьэх хэрэггүй. Чиний хандлагаас харахад унтахад бэлэн хүүхэн байна. Сэрэл хүсэлдээ хөтлөгдөлгүй, хайр дурлалд хөтлөгдөхийг хичээ.

  7. Myway says:

    Тэрний ажлыг нь судлаад ажил хэргийн шугамаар холбоо тогтоогоод үзвэл яасийн

  8. owl says:

    хөөрхөн, овор багатай гэж хэд ч хэлэв

  9. BAT says:

    medehgui yumdaa yag zorilgo ni yu yum. crush aa awch suuh uu??? erni bol 21 tei ueiin hun ali ali ni bhaa bolison bhdaa. yahaw gantsal amidrana ihdeel bawuulna biz. ehnertei bh wiidee ail ger umuuled.

    • Баяр says:

      Уулзаад үз, юу ч бодохгүй бардам зангаа хаяаад уулзаад үз, бас нэг гуйлга ч юм уу азаарны сэжим гаргаад уулзаад үзэхэд алдах юм байхгүй шүү,

  10. Ах says:

    Ээж нь чамд дургүй бол тэгээд л дуусаа. Ямар ч эр хүн эхийнхээ үгнээс бараг зөрдөггүй юм даа. Өөрт чинь хайргүй өөрөө хайртай хүнтэйгээ сужснаас өөрт чинь хайртай, хүүхдэд хайртай, хүүхдэд чинь сайн аав болж чадах хүнтэй суусан нь дээр. Багадаа шохоорхож явсан ч тоогоогүй охин нь гэнэт хайртай дуртай гээд хүүхдээ хөтлөөд амьдралд нь ороод ирвэл ямар ч эр хүн болгоомжилно. Лам олдохгүй бол буцахдаа зална гэгчээр. Ганц уулзаад ганц унтаад сайхан дурсамж үлдэх үү? Сайн л бодоорой доо…

    • K says:

      Huuhedee bod gej bichsen humuus ta nar bitgii huts . Yamarch eh hun huuhedee bodohgui bn gej bhgui ,yaadgiin id haluuhan nasan deeree bgaa ym chin uulz,gehdee ter zaluu chamaig husehgui bh gedgiig chi medersen l ym bn sh dee tegeed yagaad toolgoh geed shunaad bgaan be? Ter chamtai one night l hiih bh tegeed chi gantsaaraa bh magadlal ondor bn harin daraagiin odor in gunij gutrah ym bolohoos bolgoomjlohgui bol demii l ym bn daa. Chi zaaval notloh geed zutgeh hereg bn uu? Zugeer l oor chamaig sonirhoj bga zaluust bolomj olgovol oort chin iluu deer .Za tegeed yu shn dur shn gedeg gutraad uilahgui bj chadna gevel hiij dee. 30 garsan haluuhan busguid sex iin tuhaid ashigluulna gesen oilgolt bdgguin shu .

  11. Q says:

    Ер нь нэг талд нь гарсан нь дээр ш дээ ийм өндөр хүлээлт шиг хэрэггүй сэтгэл санаа цаг хугацаа үрсэн юм дэмий. нэги кинон дээр гарч байсан үг санаанд орчихлоо Би чамайг өөрөө дураараа сэтгэлдээ бүтээчихээд тэрэндээ итгээд дурлаад яваад байсан гэж байгаа зүгээр уулзаад л үзэхгүй юу муудлаа гэхэд тэнэг дурсамж болоол үлдэнэ биз, тэгээл хүн чинь сэтгэлийн амьтан болохоор цаад чинь өдий насны хүн чамайг ойлгоноо жоохон бацаан сэтгэлгээгүй л бол ок

    • гэрэл says:

      санал нэг байна. өөрийгөө шаналгаж явхын оронд эртхэн уулзаад нэг тийш нь болгосон дээрээ

  12. baagii says:

    За бүсгүй минь эхлээд яарамгүй наад хүнээ сайтар судал, чамтай ганцаар нүүр тулж уулзах, ярилцах санамсаргүй мэт тохиолдол төлөвлөж хийх нь зөв, гоё нүд, ялдам харилцаа, сайхан үнэртэй эмэгтэй хүнийг мэдрүүлээд хамтран ажиллах санал тавьж утсаа өгөөд яввэл тэр дахин уулзах …..

  13. Azka says:

    За ёстой эрэгтэй хүний хувьд төсөөлөе л дөө. Би чамайг харж байсан уулзая гэхээр нөгөө залуу шоконд орох байх гэхдээ. Нялуунаас бараг шулуун нь дээр байх. Нөгөө талд хэтэрхий өндөр хүлээлттэй байв даа. Ямар ч тохиолдолд нөгөө залуу чинь чамайг өөрөө эхэлж сонирхоогүй тохиолдолд үнэлэмж доогуур л байна шүү. Тэр дээр сэтгэл санааны бэлтгэлтэй байгаарай даа.

  14. Uulee says:

    Huchtei shohoorhol l baina uur yu ch bish. Medeej holboo barij uulzaj uzehees naash chamd bur taalgdah bas terend chi taalagdah hun munuu bishuu gedgiig medne. Zarimdaa tanihgui dajgui zaluu tanihgui bhdaa l dajgui gesen ug hurtel garsan baidag daa. Tiim baij ch magadgui. Medeej sonirhood baiwal holboo bariad uulzaj uzsen ni zow. Bi law tegeh l baisan. Bonustai baij ntr gej goochlood bgaa humuus bolioroi. Tegeed dunguj 30tai yum chin dahiad taarj tohiroh hun oldoj l taaraa. Gol ni uuruu umnu ni buhel buten amidral zohioj bsan yum chin aldaagaa davtahgui bh heregtei. Bichsenees chin harwal nuhurtuu hairgui anhaardaggui bsan bololtoi. Yamar ch eregtei hun halamjgui gazar togtohgui sht. Uneheer huuhemseg humuujliin dogoldoltoi l hun bish bol.

  15. gg says:

    face r ad huuged hi gechheee zuragiig chin haraad toohgui bol hayna buz eeee. gol n statusaa single gechhgui yuyy tgdd babyteigen 1. 2 zurag hiine bizeee

  16. Mogi says:

    Чи хүнтэй сууж хүүхэд гаргаж бонустай үлдчихээд больж үз.

  17. DAHIAD YARI says:

    HARAMSAJ YABSANAAS UZEED ALDSAN N DEER YAGAAD GEBEL YADAJ CHAMD 2 DOH SETGEL BAIHGUI AMAR SH DEE, BI L BAISAN BOL YARIAD UZNE YADAG YUM, UULZAH SANAL TABIAD UGGUI GEBEL TER BIZ DAHIAD BODOH YUMGUI AMAR, TEGIE GEBEL BOLOMJ GARCH IREE CH UU,
    DAHAID ZALGA YU BNA, GEED YARIAD UZ, SANAA ZOBOH HEREGGUI, ETSIIIN DUND 100-N JILIIN DARAA ENE DELHII DEERKH ENE YEIIN BUH HUN UHSEN BAIH UCHIR CHINII INGEJ ICHSENIIG HENCH MEDEHGUI SH DEE,

    ZORIGTOI BAI. ALIIN BOLGONOOS AIJ ICHIJ ALGIIN CHINEE BOLOH BIL EE,

    • Сахалт says:

      Хүн хөлсөлнө үү өөрөө байна уу хамаагүй юу хийдэг, хаашаа явдаг мэтийн зүйлсийг нь сайн судал. Наад нөхрөө ганцаараа чамтай нүүр тулж уулзахаар санамсаргүй тохиолдол мэт зүйл бодож ол, төлөвлө. Тэрнээс дахиад утсаар ярьвал би л лав зугтана, нойтон хамуу шиг гэж… Эмэгтэй хүн түрүүлж хөдлөх хасах оноо л авчирна шүү!!!

  18. Ариа says:

    Уулзах санал тавь. Тэр татгалзаа гэхэд санал тавиагүй байхтай л адил үр дүн биз, эцсийн эцэст. Зөвшөөрвөл сайн л биз. Муудаа л хайртай хүнтэйгээ бавалцаад өнгөрнө. Сайнаар эргэвэл нийлнэ. Тийм биз дээ?

  19. Ok says:

    sanamsargui yum shig taarald, neg shuniig hamt unguruuguud sain taria ud, ternees busdaar tanihgui shahuu hun yariad, message nisgeed bval gaihaad ustgana, block hiine biz.

  20. guy says:

    zori,og uulzaya gej boloh l yum, gehdee huurhun saihniig chin harahaasaa iluu hen be, yamar hun be? Aashmaa yu, bi gunj geed uuriiguu gunjeer urgumjlugch uu, hun shig setgel saitai hunii, aash zan saitai hun uu gedgiig chin harah bh daa.

    uulzaad untaj hevtcheed jiremsen bolloo, tegeed chi namaig jiremsen bolgoson, chi hariutslagaa hulee geed chichreed bval tsaad hund chin hetsvv, tiimees belfevchee bvv mart. Hen hend chin amar.

  21. x says:

    nogo zalu chn gants biye chi oro gants biye bol sana zovod bh yu bh ve de yamr negn hvnd gai boljh yum bhgvi l yum bn sh de dahiad 1 vzed aldhad yaxawde durgvilhed bval bolichino l biz

    • zahidliin ezen says:

      Harin bi icheed bainaa . Zaluu zandan nasandaa gants udaa hamt bolzoj uzeegui ym baij olon jiiin dara zus medeh todii emegtei genet garch ireheer tuunii huvid namaig yu gej bodoh bol l gedeg baina.

  22. G says:

    I’m a go getter type. Uneheer taalagdah hun hovor bdg. Sain saihnaAsaa huvaalcah bolomjtoi bga deeree go for it. Er em enuund yamar hamaa. Bi lav shuud uuruu hussenee hiihees zurhsheedgui.

    Yamar suuh geed charguuldah geed bga bishde. Uulzaad taalagddag bsnyg n heleel bolooshd. Yag unendee chi huvi huniig n medq bolohoor gadaad turh n tustei shal uur huvilbariig n tusuulliin yertuncduu bii bolgochood buruu huleelttei suuj bga bha.

    Bas chamaig zadgai zavhai hungumsug gj bodood haldahgui bgd bga ch bj bolnoshd.

    Chi ch gsn zamrah niguurtai bsn l gj avch bn. Ter hund yamraa oilguulah bolomj garval teed helq yu esvel bichq yu.

    Udiig hurtel unench juramtai shudarga hudulmuruuruu udiig hurch irsen. Saihan bolzoond yavya geheer sanaand taarah hun garch bsngui. Uurt chini harin bolomj olgoj bn unenee l hellee gehgui yu.

    Ter buu muu hadka edr bol harin yarshig shu. Udam sudar ach zeegee hog novshoos yalgahgui avch uzej bga bol teruund surdeed bh yu bsyn zuv yavj bga n l bardam itgeltei diilcen amidrana shd.

    Achiinhaa eejiig yag yana gej horlono gj bodood bga bol chi uuruu hunii saihand itgedeggui hordcon yavaam bishu.

    Huuhed l hetsuumda

    • zahidliin ezen says:

      Bayrlalaa cham shig iim cool baih ymsan. Bi ih ichimhii hun l dee , sanaa zovomtgoi. Yaj tuuniig ailgaj urgeehguigeer bas ooriigoo “desperate“ (buyu argaa barsan , esvel gaj) gej bodogduulahguigeer holboo togtooj boloh ve , bidnii dundiin tanil naiz baihgui , eej ni nadad durgui . Humuusee oorsdiin sanal zovlogoo , harah ontsogoo huvaaltsaach. Uulzaj , bolzoj uzeed taniltsanii daraa ene uchral saihan amidral ch boloh ym biluu tiimee. Gol ni emegtei hun anhnii alhamiig yaj ner hundee aldchihguigeer hiih ve

    • Lol says:

      bolomj olgochih yum bn l daa

      • G says:

        Bolomjgui l bgashde gancaaraa huuhdiinhee tuluu 2 hunees iluu zutgeed deer n business erheldeg bol teed yun bolzoo manatail bdg bizde. Goy zaluus guihad n unendee bolomjgui huuhed harah hungui biyeiin jargal huuj gaigui zaluutai uulzah gj ganc huuhdee hayaad ochihu chireed ochihu. Uur yahiin, bolomj bii bolgoh gej herendee l zuderch bgashd. Ternees bargiin zaluud no l bizde ugaasaa bolomj bhgui shahuu. Barag uurtuu ch zavgui

    • guy says:

      uurt chin harin bolomj olgoj bna ch geh shig, lol bgaa daa.

      • G says:

        Yamar n teed sudalj mudlaad suujiih zavtai tuuj yavdiin. Yashigaa. Bolomj olgoson hun burt talarhaj yav. Ter chini une tsenee meddeg humuust n dandaa tohiogood bh zuil lav bish. Hyamdhan ulsuudad bol uur l bh.

        Haad neg belen goimondood suujiidag nuhduud jinkene top togoochiin tansag amt zereglel orchin setgel zutgeliin tal deer oilgoltgui bdg bizde.

        Tiimdee ch dotno harilcaag hurtel utgaar n taashaah talaar medremjgui zugeer l neg talh idej dasgal hiihtei adiltgadag biz. Uul n zuvhun biyee Tur jargaadag ed bish l yum bgm da.

        Jinkene amtiig medreh bolomj oldoh boltugai

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.