Нялх үрийнхээ хажууд ийм юм ярьмааргүй байх юм

Сайн байцгаана уу? Бид шинэхэн хүнээ өлгийдөн аваад 1 сар болж байна. Гэвч нөхөр маань өөр эмэгтэйтэй харьцаж эхлээд 2 сар боллоо. Анх харьцаж эхлэж байхад нь л мэдээд жирэмсэн төрөх дөхсөн байсан болохоор шууд л сална гээд хэлэхэд хариу хэлэхгүй байсан ч ирэхээ больчихсон /манайд байдаг байсан/.

Нөгөө охин нь эхнэр хүүхэдтэйг нь мэддэг. 12-р ангийн жоохон охин. Төрсний дараа намайг гэрлүүгээ авч явна гэхээр нь очоогүй байж байгаад 20 хоноод гэрт нь ирсэн. Нөгөө охиных нь ээж аав нь бас мэдчихсэн над руу ярьсан. Танай нөхөртэй ингээд хайртай дуртай гээд яриад чатлаад байна гээд. Тэгээд манай ээж хадмууд гээд бид нар ярилцаад тэгсэн манай нөхөр дахиж харьцахгүй гэсэн.

Гэтэл харьцаагаа одоо хүртэл таслахгүй бүүр хайртай дуртай гээд элдэв юм нөгөө охин нь фб-дээ хийгээд л ингээд яваад байх юм. Би яг яах ёстой вэ? Яг нөхөртэйгөө ярилцах гэхээр ажилдаа өглөө яваад л орой ирдэг бас хадмууд нялх үрийнхээ хажууд ийм юм ярьмааргүй байх юм. Энэ охинтой яг харьцаж эхлэхээс өмнө бидний харилцаа элдэв янзын хэрүүл маргаан нтр байхгүй зүв зүгээр байсан. Бүр бухимдаад энэ тэнд нь оруулаад биччихлээ ойлгож уншаад зөвлөөд өгөөрэй…

7 Comments

  1. Zul says:

    Битгий их шаналж стресс аваарай. Манай нөхөр намайг жирэмсэн бхад бас төрсний дараа гэртээ ирж хонохгүй эсвэл, шөнө дунд ирдэг байсан өдрүүд олон бсан. Залгахаар утсаа авахгүй эсвэл хэн нэгэнтэй яриад бна. Тэгээд ярьсан архив нь устсан бдаг бсан. Тэр үед цаанаасаа хар төрж, утсаа авахгүй бол хэдэн арван удаа залгаж ууртай хараалтай мсж бичиж араас нь хэрүүл хийж харилцаа улам дорддог бсан. Тэр үед аль аль нь залуу бага бсан болохоор тэвчээр гэж юм бгаагүй л дээ. Чамайг бие давхар байсан бас төрөөд нялх биетэй бгаа болохоор тэр охиноор хэрэгцээгээ л хангаж бгаа. Тэр нь жхон охин болохоор эрхэлж нялхраад түр толгой нь эргэснээс цаашгүй. Харин ч тэгэх тусам нь нөхрөө ирэхэд нь инээж угтаад тэвэрч үнсэж, дотно бай. Эрэгтэй хүн ч бас анхаарал халамж энхрийлэл хүсдэг. Бид чинь төрлөө л бол хүүхэд гээд нөхрөө түр мартчихдаг үе бий. Төрөөд удаагүй ядарч сульдаж царай алдсан бгаа ч боломжоороо өөртөө анхаар. Үг хэл харилцаагаа цэгнээрэй. Гамаа дуусгаад харилцаанд ороод ирэхээр өөр болно. Угаас хүүхэд томроод хөөрхөн болох тусам эр хүн эхнэр лүүгээ биш ч ядаж хүүхэддээ хоргодож гэр лүүгээ яардаг. Тэр үед нь нөхөртэйгөө ярилцаж бгаарай. Алдааг нь сөхөж яриад дэмий. Зүгээр л өөрт нь хайртай гэдгээ, бас сайн хань сайн аав байж чадна гэж итгэж бгаа гэдгээ хэлж эрхэлж нялхар.
    Одоо 7 жилийн дараа бид 2 дахь хүүхдээ хүлээж бна. Шал өөр болсон манай хүн. Хааяа нэг ууж оройтохоор нь араас нь залгадаггүй. Тэгэхээр өөрөө чи яагаад над руу залгахгүй бна гээд л эхэлж ярьдаг. Эрүүл согтуу ирсэн ч , эрт орой ирсэн ч нөхрөө хараад урвайж ярвайлгүй инээж угтаж сурсан нь л бидний амьдралд их өөрчлөлт авчирсан гэж боддог.

  2. jiremsen eej says:

    yana bi jiremsen sanaa zovchloo odoo torhod 2 sar dutuu nohor nadtai oirtohgui baigaa oor huntei yum bolov uu sanaa zovchloo

  3. Даваасүрэн даажаа says:

    Салахгүй шд хө. Явуурын тийм гичийнүүд хог нэгээрээ амьдралд чинь гарч ирнэ. Өөрийгөө хөгжүүлээл, өөртөө арчаатай бгаад бай. Нэг муу жижигхэн өлөгчингөөс болж салж харин ч болохгүй. Угаасаа бүх эрчүүд шахуу эхнэрээ жирэмсэн үед араар тавьдаг юм. Жирэмсэн гэдсийг дарах, өвтгөх, өөрийн үр удмаа гэмтээчихвий гэх мэтээр байгалийн зангаараа өөр эмэгчинг дардаг. Зүгээр уулзаж явалдсаар жаахан дасчихаа л биз. Битгий тоо. Тэр жижигхэн өлөгчингийнх нь эцэг эхэд л хэлээд бай. Хадмууддаа битгий байн байн хэлээрэй , эцэст нь өөрийнхөө хүүхдийг өмөөрдөг болоод чиний нэр хүнд унна. Зэвүүн эмэгчин чоно шиг байгаач.

  4. Dulguun says:

    Hi, huleelgiin oroo geed youtubed baidag ynz buriin podcast bdg teriig uzeerei ih nemer boloh bh

  5. Mr says:

    Эр хүний эргүү гардымаа. Амьдралаа бодож бвал тэвчээд хүлээсэн нь дээр. Эсвээс салсан нь дээр. Чиний хувьд төрөөд удаагүй сэтгэл зүй хүнд бга мэдээж. Зууралдах тусам чи илүү их зовноо

  6. Mogi says:

    Үзээгүй хараагүй юм шиг бжийж л амьдралаа авч үлдэнэ.

    • Nnn says:

      Хүүхдээрээ түрээ бариад гэрлээ үүсгээд яв. Дараагийн асуудаыг үүсэхэд нь асуу. Тэвчээр ирээдүйг гийгүүлнэ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.