Хайртай хүнтэйгээ нэг л удаа уулзмаар байна яах вэ?

Сайн байна уу? Та нараас зөвөлгөө авах гэсэн юм. Ямар асуудал вэ гэхээр өмнө 10 жилд байхад нэг залуутай үерхэдэг байсан. Тэр залуу надад маш их хайртай байсан, одоо хүртэл хайртай хэвээрээ байгаа.

Одоо бид 2 өөр, өөр хүнтэй суусан. Салах шалтгаан нь үл ойлголцолоос болсон. Эмэгтэй хүн дасаж дурладаг гэж үнэн юм байна. Нэг мэдэхэд тэр залууд маш их дассанаа анзаарсангүй. Одоо тэр залууг маш их санаж байна. Уулзаагүй 6 жил болжээ. Би тэр хүнтэй амьдралдаа ганцхан удаа уулзахыг хүсдэг. Нэг л удаа уулзах нь зөв үү? буруу юу? Одоо болтол тэр надад уулзая гээд байдаг ганцхан удаа гээд.

Би ч уулзмаар байсан ч сэтгэлээ хянаад олон жил боллоо. Би тэр хүнийг үнэхээр их санаж байна. Нэг л удаа уулзмаар байгаа юм. Гэхдээ уулзвал нэг л удаа уулзана гэж бодож байгаа. Дахиж уулзана гэж бодохгүй байна. Нэг л ирдэг амьдралд хайртай хүнтэйгээ нэг л удаа уулзмаар байна яах вэ?

14 Comments

  1. Зочин says:

    Дэмий юм дэмий л байдгын чи тэрэнтэй уулзлаа гээд юу өөрчлөгдөх юм

  2. owl says:

    чиний хувьд бол чи нөхөртэйгээ яг сайхан биш байгаа юм шиг байна, эмэгтэй хүн дасч дурладаг, хэрвээ нөхөртэйгээ үнэхээр жаргалтай байсан бол ингэж хэдэн жил болоход урьдны залуугаа мартах л байсан. хэрвээ бүүр бодогдоод салахгүй байгаа бол тэр залуутайгаа зүгээр өдрийн цагаар уулзаж хоолонд орж болно шдээ, заавал оройн цагаар тэгээд баар сав цаашлаад хаачих нь ойлгомжтой маягаар уулзах албагүй. зүгээр уулзаж аж амьдрал сонин сайхнаа ярилцаж энгийнээр уулзаж яагаад болохгүй гэж. сэтгэл санаа чинь нэг тийшээ шийдэгдэж нөхөртэйгээ л сайхан байя гэж бодох ч юм бил үү дахиж сэтгэл чинь хоёрдохгүй, тэр залуутайгаа магадгүй энгийн сайн харьцаатай найз танилаар ч үлдэж болно шүү дээ. нээх нухацтай хүндрүүлж бодох шаардлагагүй

  3. owl says:

    уулзаагүй холбоогүй 3 жил болж байна, уулзмаар санагддаг ч бас уулзмааргүй санагддаг. тэрийг хэзээ ч мартахгүй байх л даа, би тэрэнд хайртай тэр ч надад хайртай. тэрэнтэй хэрвээ буцаад нийлвэл амьдралд өөр цаана нь юу байх байсан бол илүү дээр илүү гоё юм байх байсан бол яана гэж бодогдоод салахгүй байх юм шиг санагддаг. сонирхолтой шинэлэг баялаг амьдармаар байна шд

  4. Байна2 says:

    Гэхдээ хэзээ ч мартаж чаддагүй хүн гэж байдаг л юм байна. 10 жил боллоо одоо ч сэтгэлд байсаар байна. Хааяа санаандаггүй гудамж таарчих юм шиг хайж явдаг шүү. Нэг удаа уулзаж юу хийж байгаа бол амьдрал нь сайн байгаа бол уу гээл

    • Хүн says:

      20 жил болоход мартаж чадаагүй хүн бж бна, гэхдээ би ирэх жил уулзана. Ингэж насаараа өөрийгөө тамлаж амьдарч чадахгүй нь. Уулзаад энэ сэтгэл санааг нэг тийш болгох хэрэгтэй бна. Өөр хүнтэй амьдарсан ч бүр илүү бодогдоод. Одоо би ч, тэр ч ганц бие бгаа. Газрын хол, крронагийн гай 2 оос болоод уулзаж чадахгүй бна.

  5. Эмэгтэй says:

    Хайр гэж эндүүрч болохгүй ээ. Зүгээр л охин насанд чинь хүчтэй мэдрэмж сэтгэл хөдлөл дурсамж үлдсэн болохоор хоргодож бгаам. Би бас тэгдэг байсан. Бүр сонин байнга зүүдэлдэг байлаа тамтай. Уулзаж байна, хэн хэн нь эхнэр нөхрөөсөө салаад эргэж нийлж байна гэж хэдэн жил зүүдэлсэн. Тухайн үед болж бүтээгүйдээ харамсдаг бсан болоод цаанаасаа ухамсаргүйн түвшинд нөлөөлж зүүдээр биелж бсан бх. Одоо бол зүүдэлдэггүй. Гэр бүл болоод эхний 3 жил нөхрөөсөө бие сэтгэлийн таашаал, хайр халамж бүрэн авч чаддаггүй бсан болоод тэгдэг бсан юм шиг бгаан. Өмнөх мэдрэмж дурсамж үгүйлэгдээд тэрийгээ хайр бсан гэж боддог бсан. 7,8 жил нөхөртэйгөө муудаж сайдаж амьдарсаар одоо мартагдсан байна. Чи тэр хүнтэй уулзвал хэд унтаж хэвтээд л салах болно. Энэ бол баталгаатай зүйл.

  6. Po says:

    Ex bol ex hay. Uulzad bawaltsaad daraa ni haramsana

  7. Sain zaluu says:

    Chi hair gej bodood bdag, chaad zaluu chini bogs l bodoj bga! Daraa ni bosgoson amidral chini suirne gedgiig erthen uhaarah heregtei. Tsaad zaluugaa her setgelteig ni shalgamaar baival ih hemjeenii mongo zeeleech geed guigaad uz!

  8. tsenher ust says:

    ene JCI iihnii banzaldaanii talaarhi niitlel yaachbaa. Paparazzi.mn d ugch delgerengui survaljluulmaar bna

  9. Zochin says:

    Za duu mini, demii yum demii l baidag yum schuu. Ur huuhed er nuhurtuu setgel tever bie ariun baigaa bol ter chigeeree baisan ni deer schuu. Nuhur chin medehgui ungurluu ch setgeld chih har sev uldene. Ungursun yumiig unguruuguud uragscchaa harj amidar.

    Holuur yavsan gaig duudaad hereggui.!

  10. Mr says:

    Martana hayana. Uulzaad boov shoov hiine. Tesnee hoo. Odoo bga amidral ur huuhdiinhee umnu yer setgelee uhuulnee. Tevch

  11. Uneniig helegch says:

    IIM uulzaltand NEG udaagiin uulzalt gej baidaggui yum daa
    Nugu zaluu chin eniig medej bga bolohoor yaj iij bgaad neg uulzsan bhad buh zuil tuunii husleer baih uchiraas NEG udaa uulzaya geed bga Neg udaagiin uulzaltiin daraa barigdah hurtlee dahin uulzana gesen ug bas Neg udaaa uulzaad chinii sanah huseh husel chin nemegdnuu gehees dundrahgui

  12. Anna says:

    Uulzah heregtei

  13. Lol says:

    hairtai hun chin chamaig nasan turshid ni tejeehgui bizdee, tegj nasan turshdaa tejeeh tejeegchee doromjloh hereg bnuu? neg udaa shaalgah gej tegtlee ih doodoh nuh chin zagatnaad bnuu?

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.