Миний түүх…

fa547c8dc553

Сайн байцгаана уу, энэ сайтыг удаан уншиж явсны эцэст өөрийн тухай бичмээр санагдлаа. Би одоо 24 настай жирийн нэг залуу. Миний амьдралд тухайлбал оюутан цагт минь нэг аймшигтай, одоо бодохоор толгойтой үс хөндийрөх шиг болдог нэг зүйл тохиолдсон юм. Их сургуулийн нэгдүгээр курсын нусгай бацаан байхдаа нэг факултетийн охинтойгоо үерхэж эхэлсэн мэдээж энэ үерхэлд эхлэл, өрнөл гээд олон сонирхолтой зүйл байсанч одоо өгүүлэх зүйлд багахан хамаатай тул нуршилгүй орхиё. Бид хоёрын үерхэл аль алиныхаа туршлагагүй байдлаас болоод /одоо бодоход/ гэнэн тэнэг байсанч тухайн үедээ бол эхлээд сайхан байсаан. Оюутан үед цаг хугацаа хурдан өнгөрч нэг л мэдэхэд бид хоёр нэг жил үерхсэн хосууд болоод бас анх удаа бэлгийн харьцаанд оров. Мэдээж бие биенээ санах, хүсэхийн туйлууд л байлаа байнга хамт байна, хүссэн үедээ тэдний гэрт, эсвэл манай гэрт, эсвэл буудалд унтана гээл. Эр хүний нэг онцлог гэж миний боддог зан байдаг ямарч эр хүн биеэ даасан өөрийн гэсэн зорилго бодол санаатай бүсгүйг сонирхдог юм шиг тэрэнд минь энэ шинжүүд байсаан гэхдээ их нууцлаг байнга миний төлөө юм бүхнийг хийдэг хэтэрхий их хамт байх гэдэг залхуутай гэхүүдээ байсан одоо бодохоор нулимс цийлэгнээд байдгийн тэгээд яахав тэр зангаас нь тэнэг би нь уйдаал нөгөөхөөсөө залхаж эхэлвээ.

Намайг зугтаах бүр тэр миний араас чаргууцалдаж уурлаж туних болж бид хоёр муудалцах хэрэлдэх болсийн, сүүлдээ би хичээлээ тараад гэрлүүгээ ч явах эрхгүй загнуулдаг боллоо, би энэ бүхэнд нь их уурлаж түүнийгээ элдвээр их хэлсээн, гэтэл нэг өдөр нөгөөдөх маань би жирэмсэн болчлоо гээд авдиймдаа нэгэнт миний сэтгэл хөрсөн залхсан байсан хүн юун жирэмсэн зүгээр байгаарай л гэж хариулсан, тэгээл хамт явж 3-р эмнэлэг дээр аборт хийлгэсэн, тэр аймар зүйлийн дараа ч тэр надаас салахгүй чаргууцалдсаар л байсан. Ингээд жил 6 сар үерхсэн бид хоёр 2005 оны зун цагтай золгов, тэр зун манай гэрийхэн амралтаар хөдөө явж би гэртээ ганцаараа, тэдний гэрийхэн бас явж тэр гэртээ ганцаараа үлдэв, ингээл хичээл шалгалтаа өгч дуусаал амарч байсан нэг жирийн өдөр уулзий гэрийн ойролцоо цэцэрлэгийн саданд хүрээд ир гэлээ би ч залхсан хүн яваад очсон. Нөгөө л маргаан үргэлжилж хэрүүл болов би болохоор чамаас салах тухай бодоогүйээ гол нь надад ганцаараа байх ганцаараа хичээлдээ явж үзэх, ганцаараа ямарч татлаагүй гэрлүүгээ явах хүсэлтэйгээ л байнга хэлдэг байсан, тэр болохоор намайг чи тэнэг намайг ерөөсөө ойлгодоггүй миний төлөө юу хийж байгаан 2лаа бараг л одоо хамт амьдрах болсон гэж тойруугаар хэлдэг байв. Тэр өдөр хэрэлдээд би ууртай хүн эргээд явах гэтэл тэр уйлаад чамд нэг хэцүү юм хэлий гэлээ, би ч юу юм гэтэл би хүнд өвчтэй болсон гэв. Юу ямар өвчин гэтэл цусны өвчин гэв. Тэгээл би эхлээл итгэхгүй чи яаж мэдсийн, яг баталгаатаймуу аав ээждээ хэлсэн үү, тийм хүнд юмуу гээл асууж гарсан.

Энд асуудлын гол нь яагаад ийм өвчин тусав гэдэг байсан. Тэр ярьж эхлэв аборт хийлгэсний дараахнаас миний хамраас цус гарах болсон сүүлдээ байнга шахуу гараад болохгүй болохоор нь аавынхаа найз томоохон эмчид очиж шинжилгээ өгчээ, гэтэл тэр эмч чи гадны нөлөөгөөр цусаа бохирдуулж анхдагч хэлбэрийн цусны өвчтэй болжээ одоо эдгэх магадлал 50% гэсэн байгаан, яаж бохир оров гээд судалж үзтэл нөгөө аборт болж таарсан /аймар/. Тэгээл би уйлаал юун хэрүүл тэр үед тэрэнд минь үнэхээр хэцүү байсанг би хэзээ ч мэдэрч чадахгүй боловч сэтгэл санаагаар дэмжих ёстой гэдгээ мэдэж байв. Түүний минь өвчний хүндрэл хийгээд эмчилгээний нөлөө бүгд миний нүдэн дээр өнгөрсөөн аймшигтай юм үзсэн гэж одоо хүртэл би өөрийгөө боддог, Өдөр болгон байнга шахуу цус төлжүүлэх эм ууж гарнаас цус өвч өгзөгрүү хийх, хэд хоноол сорилт шинжилгээ хийх үр дүн гарах, үр дүн гарахгүй байх гээл үнэхээр хэцүү өдрүүд байсан. 2 сар эрчимтэй эмчилгээ хийсний дараанаас нэг өдөр нөгөөдөх маань ерөөсөө эерэг нөлөө гарахгүй байна гол нь бохирдсон цусны хувь нь багасахгүй байна гэж авдиймдаа, ёстой газар хөмрөөл хаясан би ч өөрийгөө тэр бүхий л үед зүхсээр байсан ч би юу хийж чадахийм бэ өдөрт нь хийлгэх эмчилгээний мөнгөний 10% -г ч гаргаж дийлэхгүй бацаан шүү дээ, тэр маань өөрийн авга ахаас /тэр нь их баян хүн байсан/ худлаа хэлж их хэмжээтэй /7 сая/ төгрөг авч аавынхаа найз эмчид өгөөд нууцаар эмчилж эхэлсэн байдаг, тэрний минь ой санамж муудаж, ухаан алдаж унадаг болсон, байнга сульдаатай явдаг байлаа. Тийм хүнд үед хүн шийддэг юм шиг байнлээ хоёулаа салъя гэхдээ би чамд авга ахаасаа худлаа ярьж байгаад ямарч байсан амьдралаа босгочих хэмжээний мөнгө авч өгнө гэв би болохоор юун тэр мөнгө хүний ганц охины амь насаар тоглочлоо надаас л боллоо гээд сэтгэлээр унасан амьтан байв, тэр минь надад мөнгө авч өгөх гэж аав ээж, авга ахыгаа хүртэл хуураад /залилан шахуу/ мөнгө авах гэж байгаад баригдаж нэг өдөржин шүүх сэргийлэх болж би нь хүртэл байцаалт өгч байж зүгээр өнгөрсөн.

Гэхдээ хамгийн сайхан нь тэрний минь биенд нааштай өөрчлөлт гарч эдгэж эхэлсэн, үнэхээр ухаантай охин байсан гэж би одоо боддог эдгээд эхлэнгүүтээ хоёулаа үнэнээсээ салъя би чамд хичнээн их хайртай боловч чи бид хоёр ийм аймар юм үзсэн залуу улс үүнийгээ мартахын тулд тусдаа аз жаргалтай амьдрах ёстой гэж хэлсэн тэгээл салсан тийм аймар юм үзсэн миний биенд ч өөрчлөлт гарч одоо хүртэл эмэгтэй хүнтэй унтах нь сэтгэл санааны асар их дарамттай ажил болсон, дээрх бичсэн бүгд маш их товчлол хасалттай шүү гэдгийг хэлье, одоо тэр минь нөхөртэй нэг хүүтэй амьдардаг гэсэн түүндээ хандаж хэлэх үг минь: Сайхан сэтгэлтэй чи минь аз жаргалтай амьдраарай чиний хийсэн болоод хойшид хийх аливаа ухаалаг бүх үйл чинь чиний үзсэн аймшигтай зовлонг тэвтээх ёстой шүү л гэж хэлье дээ, би ч гэсэн сэтгэлээ ингэж олон нийтэд дэлгэж байгаадаа баяртай байна.Гол нь залуусаа эхлээд бие хүн болж төлөвш, дараа нь хайрлаж дурла, нэг хайрласан бол бие биенээ хүндэл хайр хүндлэлгүй болхоороо л утгагүй бие биенийхээ дурыг хангах үнэгүй биеэ үнэлэгчид болдийм шүү.

секс.мн дээр ирсэн захидал

22 Comments

  1. andaa says:

    азгуй амьтан анхний гэсэн болгоныг авчаад хайрлаад амидарч чадахгуй одоо чиний суусан суух гж бгаа охин хуухэн чинь чамайг тэрэн шиг хайралвал би гайхий

  2. deegii says:

    чи бол новш

  3. Superman says:

    Aimar hernee goy togsloo ta 2 amjilt. unshij bgad yaj togsoh bol gehes aij bailaa

  4. hmm says:

    зөв юм бичиж, биэ биэнээ хайрлаж явий.

  5. xaxa says:

    шал утгагүй юм. мөнгө авч өгөөд байхдаа яахавдээ.

  6. Unshig ch says:

    үнэхээр аймшигтай юмаа. Тэр үйд та 2ийн сэтгэл их хүнд хэцүү байсаы байх даа за за залуу мини чи залуу байна сэтгэлээр уналгүй сайхан амидархийу хүсэе

  7. У says:

    Би лав чиний оронд байсан бол салахгүй харин ч насан туршдаа хайрлаж халамжлаж явах байсан юм.

  8. jagaa says:

    чамд болон тэр охинд аз жаргал хусий их сайхан ым бичижээ энэ бвхэн бидэнд сургамж болог энэ нийтлэлийг өөр газарт ч гэсэн нийтлээрэй чамаас уур хвн бас ингээл явж бгаа бхаа би чамд болон иээдвн залуу ээж аавуудад нэг шүлэг бичиж влээлээ
    орчлонгийн энэхэн зайн хамгийн тайван газарт
    одоохондоо би ториноод амар тайван нойрсно
    хайрт ээжийнхээ бат бэхэнд найдаад амар тайван бна
    хүний амидралийн сайхнийг тааж ядан төсөөлнө
    зүүд мөрөөдөлдөө умбан ганцаараа инээн
    суухад
    звв шиг хурц төмөр биеийг мини сүлбэн ороод
    хөөрч баярлахдаа л тийрдэг байсан хөлийг мини
    хүйтэн ирээрээ хөрөөдөн өршөөлгви тасчихад
    ээжээ намайг бүү голооч
    энгэрийг чини внэрлэх жаргал хайрлаач
    хэнээс ч илвв сайн хввхэд байя би амлая
    хэрцгий аллагийг зогсоо гэж хэлээч би гуйя
    ааваа та намайг амид үлдээгээч
    алив бүх мөрөөдлийг мини хамгаалаач
    вгэнд чини ордог сайн хүүхэд бна би амлая
    вхлийн мууг надад бүү тулгаач би гуйя

    за надад битгий гомдоорой сэтгэлийг чини шархалуулхаар ым бичсэнд

  9. kuasero says:

    ter ohin uhej magadgui geed hairtai bolhoor chamaig mungutei uldeg gej bodjildee. odoo sain saihniig l husdee. burhan chamaig bas tuuniig chini iveejdee.

  10. zul says:

    нээрэ чамд ягаад мөнгө авч өгөх гд бсийн?

  11. 66444 says:

    аборт хийх нь ямар аймшигтайг би даанч орой мэдсэн дээ хэзээ хүн болж амьдрал авч явахын бол гэж өөрийнхөө талаар бодож байна даа залуусаа эрч хүчтэй байж энэ залуугийн үзсэн дуулсан мэдэрснийг мөн бусдынхийг ч гэсэн мэдэж мэдэрч бусдын алдаан дээр суралцах хэрэгтэй шүү би ч гэсэн хичээж байна. энэ мэт алдааг давтахгүйг хичээцгээе андуудаа

  12. LLg says:

    азтай юмаа монголд цусний өвчнөөр өвчлөөд чөмөг шилжүүлэн суулгах гэхээр донор нь ч олдку сайн эмч нь ч байхгүй.санхүү нь ч хүркү үед хамарнаас н цус алдаад л ухаан санаа нь орж гараад л үс нь унаад л улаан хүрэн толбонууд толгойгоор нь гараад л …………..зүрх шимширчихлэээээ.. муу хүмүүст толгой руугаа төмөрөөр цохиулаад л бохир ороод л…

  13. eregtei says:

    Маш сургамжтай ийм зүйлээ бичсэн нь зөв болжээ одоо ч гэсэн залуучууд ийм зүйл рүү ороход бэлэн л явж байгаа даа. Тэр үнэхээр жаргах ёстой охин байна.

  14. zochin says:

    эрчүүд минээ гоол алдсан бол гаргахийг л бодооройдой. хамгийн гол ни хуний оронд оорийгоо тавиж узэж бж шийд гаргаж бгарай даа

  15. Бүсгүй says:

    Надад аймшигтай санагдаж байна…Би ч бас ийм болчихвол…

  16. ZUNE says:

    Би лав бичсэн юмнаас н бодож тунгаах юмтай л улдлээ…баярлалаа залуу мин…чамд амжилт чин сэтгэлээсээ хусж байна

  17. sss says:

    хэцүү юмаа. гэхдээ эмэгтэй н суулдээ аз жаргалтай тогсдог н гоё ийн. гхдээ нэг юманд санаа зивжийн. би ч гэсэн найз залуутай. тэрэнтэйгээ ургэлж л тсуг байхийг хусдэг. тэр н бэс тэрэнд ингэж санагддаг болов уу.

  18. hnnn says:

    унэнийг чи надад амиа бодсон залуу шиг санагдлаа. тэхдээ унгурсун юмийг яахав дэ. алдаагаа ойлгосон бол болоо доо.

  19. tuulai says:

    ухэх уу сэхэхүү гэж байж хуний мөнгө хуурч авах санаатай гэнээ бас таарсан ч таар шуудайнууд болдоо тэгээд бас ухаантай охин гэчжээ ой гутачлаа

  20. deegii123 says:

    чи их л тэнэг байж дээ. та 2 уул нь боломжтой л байсан юм байна шдээ. гэхдээ нэгэнт ийм болоод тэр чинь хүүхэд энэ тэртэй болсон юм чинь чи өөрийгөө зовоож юу хийх вэ. тийм л байдаг байж дээ гээд алдаанаас сургамж ав. тэр минь надад хэлэлгүй эм уусан байсан дараа нь хэлсэн л дээ. би яах учираа олохгүй юу хийж байгаагаа ч мэдээгүй. эрт хэлсэн бол намайг авхуулахгүй гэдгийг мэдэж байсан л даа. гэхдээ түүнийгээ би буруутгаагүй 2ула л буруутай байсан. чиний оронд би байсан бол ч гэж бодох юм. зүгээрээ өөдрөг бай.

  21. moogii says:

    ээ бурхан минь, уншсан чинь сонин болчихлоо, чи бичсэн нь сайн болжээ. Охид хүүхнүүдэд минь хүртэл сургамж болохоор зүйл байна

  22. baigalmaa says:

    chamd yagaad mongo avch ogoh geed baisiin.zaluu nasand hun bolgon l aldaa hiideg shuu dee.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.