Эмэгтэйчүүд архинд донтох нь маш аюултай үзэгдэл юм. Эмэгтэй хүний архидалтыг эрчүүдийнхтэй адил аргаар засч хүмүүжүүлж болдоггүй. Эмэгтэй хүн архинд хорхойсох нь явц дундаа улам донтдог маш хүндрэлтэй хэцүү эмгэг юм. Эмэгтэй хүнд архидах өвчний анхны шинж тэмдэг нэгэнт илэрсэн бол цаашид улам бүр газар авч шинэ хэлбэрт шилждэг.
Архийг хорьж цагдаж болдоггүй болохоор архидалтыг мөн адил хорих аргагүй юм. Гэтэл нэгэнт архинд донтсон эмэгтэйчүүд ийм ноцтой үр дагаврыг нь ойлгодоггүй. Архинд нэгэнт донтсон эмэгтэй өдөр алгасалгүй архи уудаг, тэр бүү хэл архаг архичин эрчүүдтэй амьдралаа холбодог. Энэ бол эмгэнэл юм.
Жишээ нь архаг архичны хүүхэд,
– Төрөлхийн сэтгэцийн эмгэгтэй,
– Бие бялдрын хөгжлийн төрөлхийн гажигтай,
– Төв мэдрэлийн системийн органик өвчлөлтэй,
– Сэтгэцийн элдэв эмгэгтэй төрөх магадлал өндөр байдаг.
– Архичин хүүхнүүд хүүхдээ хүмүүжүүлэх цаг зав, хүсэл сонирхол ч байдаггүй.
– Архичин хүүхнүүдэд үр хүүхдээ хоосон хонуулахгүй байлгах нь чухал байдаг.
– Зарим эрдэмтдийн тогтоосноор эмэгтэйчүүд өөрсдөө эр нөхрөө архичин болгодог гэнэ. Энэ нь нэг талаар эр нөхөртөө нөлөөлөх юмаар хомс, эр нөхрийнхөө хүндэтгэлийг хүлээх чадваргүй, эр нөхрөө архи уугаад байхад нь байнга л уучилж байдаг. Ийм эхнэр эр нөхрөө архичин болгох таатай шим хөрсийг бүрдүүлж байгаа хэрэг юм.
/Хань/
5 Comments
энэ үнэн шүү. би эхлээд ажил гээд уухаас өөр аргагүй гэж бодоод уудаг байсан. Сүүлдээ уулздаг хүн болгон маань надтай уулзах болгондоо ганц нэг пиво ууя гээд үнэхээр их ууж байсан. уусны дараа гэр орон зэвхий даагаад хүүхэд маань ч өрөвдөлтэй, сэтгэл санаа маань ч гутраад хэцүү байдаг юм. Одоо чадах чинээгээрээ л уудаг найзуудаасаа холбоогоо тасалж байгаа. уух сонирхолгүй болсны дараа л тэд нартай уулзаж өөрийгөө шалгая гэж бодож байна даа
кэкэ,тэр болд одоо яах гээд насанд хурээгүй хуухдуудтэй архи дарс уугаад яваад байдым дээ,энэнээс харахад эрчүүд өөрсдөө бас сонин шд…
хуухнуудийн тэнэгийг улам … заза хнд хамаатай юм. хайрн сэтгэл.
Эмэгтэйчүүд эрчүүдийг бодох юм бол харьцангүй гайгүй архи уудаг байх гэж бодсон чинь аймаар уудаг хүүхнүүд ,авгай нар байдаг юм байна лээ хөөш .Зүгээр цонхоор харж байснаа өнөөдөр тэнгэр муухай байна за байз нэг юм олж уунаа гээд гараад явж байгаа эмэгтэй нүдээр харж чихээрээ сонсож байсан шүү.
охидууд аймаар архичиншдээ. 13-17 настай охид бүр аймаар