Сүүлийн үеийн баримтуудаас үзэхэд нэг гэрийн эр эм хоёр юм уу, тогтмол бэлгийн харьцаатай хүнээсээ жирэмслэх боломж эрс буурсан төдийгүй, эрүүл саруул үр хүүхэд төрөх магадлал ч бас буурах хандлагатай байгаа ажээ.
Гэтэл тохиолдлын хавьталд ороход жирэмслэх боломж хийгээд эрүүл саруул үр хүүхэд төрүүлэх магадлал улам өндөрсөж байгаа нь ажиглагджээ. Орчин үеийн техникийн тусламжтайгаар эр эсүүдийг судлахад эр хүн нэг удаагийн бэлгийн хавьталд орох нь олшрох тусам түүний эр бэлгийн эсүүд төдий чинээ түрэмгий болдог байна. Эр эс нь сексийн нөхцөл байдалд зохицох гайхамшигтай онцлогтой болохыг эрдэмтэд олж тогтоосон байна.
– Эр, эм хоёр удаан хугацааны туршид сексийг нэг л цагт, нэг л газар хийдэг бол эр бэлгийн эсийн хэмжээ багасдаг төдийгүй эсүүдийн идэвхи, хөдөлгөөн ч сулардаг байна.
– Эр хүн тохиолдлоор нэг удаа тэр тусмаа тухайн эмэгтэйтэй анх удаа энгэр зөрүүлэхэд эр эсүүд нь ихэд түрэмгий болдог гэнэ. Энэ үед эр эсүүд бүр бэлгэвчний гадаргууг ч нэвтэлж чадах хэмжээнд хүрч идэвхиждэг байна.
– Үүнтэй холбоотойгоор гэр бүлтэй, нөхөртөө үнэнч гэгддэг эмэгтэйчүүд тохиолдлоор хэн нэгэнтэй хавьтсаныхаа дараа өөрсдөө ч мэдэлгүй хүний хүүхэд төрүүлчихсэн байх тохиолдол цөөнгүй байдаг аж.
– Эр эм хоёр бие биенээ араар тавих явдал хаа ч байдаг. Гэтэл нууц амрагууд нь ихэвчлэн хөрш айлын гэрийн эзэн, нэг ангийн залуу, эсвэл хамт ажилладаг эр гэх мэтээр хамгийн ойрын хүмүүс нь байдаг гэнэ.
– Судалгаагаар албан ёсны гэр бүлүүдээс төрсөн таван хүүхдүүдийн нэгийнх нь эцэг нь төрсөн эцэг нь биш болох нь тогтоогджээ.
– Ингэхэд хүүхнүүд минь ганц удаа юм чинь гайгүй байлгүй гэж найдаж болохгүй нь байна шүү.
/Хань/
2 Comments
заа шаашаа. дургуй хүрчлээ байна.
наадахи чини яг хэний хийсэн судалгаа юм бол доо,ээжүүдийг арай дэндүү хэлсэн бна. угаасаа эрчүүд л хаана л бол хаана өмдөө тайлхад бэлэн байдаг шүү дээ,эмэгтэйчүүд арай ч нөхөрөөсөө өөр хуний хээд гаргачихаад мэдэхгүй байна гэж ю бсан юм бэ? бодолтой юм бичмээр юум аа