25-тай байхдаа эхнэр хүүхэдтэй гоё ахад үхтэлээ дурлаж билээ. Оюутан байхдаа хэд хэдэн залуустай үерхсэн ч тэр бүгдээс тэс ондоо жинхэнэ эр хүн байж билээ. 26 хүртлээ түүнтэй заваарч явсан. Тэгээд нэг өдөр л болохгүй шдээ гээд намайг орхиод явсан. Ёстой үхье л гэж бодогддог юм билээ. Гэрийнх нь цонхыг хараад их ч уйлдаг байсан даа. Ёстой нүүр өгөөгүй салсан шүү. Би гэр бүлээ бодож байна. Чи залуу хүн амьдралаа бод гээд эргэж ч харахгүй орхиж явж билээ. Аймшигтай хэцүү байсан санагддаг.
Тэгээд ажлаа л хийе тэгж байж сэтгэл тайвшрах байх гээд өдөр шөнөгүй л ажилладаг байлаа. Албан тушаал ч дэвшлээ нэг өдөр нэг арга хэмжээ дээр нүдэнд дулаахан үнэхээр сайхан залуу танилцъя гээд тэгээд 1-2 хоол 3-4 болзоо гээд нэг мэдэхэд эхнэр нь болоод хөөрхөн хүүхдүүдийг нь гаргаад аз жаргалтай амьдарч байна аа. Түүндээ би маш их хайртай. Хань маань их сайн хүн, яаж энэ хорвоод түүнтэйгээ учирсан юм бэ дээ гэж боддог доо.
Харин саяхан нэг арга хэмжээн дээр залуу насныхаа хайрттай таараад гэнэт их сонин болж билээ. Зүрх сонин сонин цохилоод гэм хийсэн мэт. Өөдөөс инээн алхаж ирээд энгийн хүн шиг сайн байна уу гээд нэр хэлээд гар барихад нь эгээтэй л уулга алдчихаагүй. Би чамд зөндөө хэлмээр санагддаг байсан үгээ хэлмээр байсан шүү.
Сахилгагүй зөрүүд дураараа охиныг зөв замд нь оруулж тэр өдөр эргэж ч хараагүй явсанд тэр үедээ голдоо ортолоо гомдож байсан ч одоо бол чамд гол зүрхэнээсээ баярладаг шүү. Учир нь чи тэр өдөр намайг хаяж яваагүй бол би өнөөдөр элэг бүтэн нэр цэвэр ийм сайхан амьдрахгүй байсан юм. Залуу насны гэнэн алдаа минь сайн сайхан амьдарч яваарай. Чамдаа үргэлж сайхныг хүсдэг шүү…
7 Comments
Iim zavaarsan huuhentei uchirchihgui yumsndaa horvoo gj
Би өөрөөсөө 8 дүү хөгшин настай ээжтэйгээ амьдардаг бүсгүйд хайртай болж хамтдаа 1 жил амьдарсан. Түүндээ маш их хайртай хамаг бүхнээ зориулдаг бас хадам хөгшинд хамаг бүхнээ зориулдаг байлаа. Гадаад явна хамаг мөнгөөрөө түүндээ хамгийн гоё гутал хувцас алт мөнгөн эдлэл хоол хүнс авчирна. Гэтэл хөрш эмээ 1 өдөр эхнэр чинь чамайг байхгүйд 1 залууг байнга авчирч хоноод байна чи эхнэрээ анхааралтай сайн харж хандаж халамжилж бай гэлээ. Хойшоо явлаа гэж гараад гэртээ ээжийндээ харьж бж бгаад шөна иртэл гэрэл асаалттай хөшиг татаастай. Шууд яваад орж чадалгүй хэсэг тээнэгэлзэж байгаад зориг ороод яваад ортол өөрийнхөө үёийн залуутай оронд минь хэвтэж бсн. Би юу ч хэлэлгүй хамаг хувцасаа аваад л гарсан. Сүүлд нь сарын дараа би жирэмсэн чиний хүүхэд буцаад сууя гээд уйлаад гуйгаад ирсэн. Би түүнийг зөвшөөрөөгүй тэр чигтээ салсан.Сүүлд бодоход уучлаад хүүхдээ гаргуулаад хамтдаа амьдардаг байж гэж бодсон ч одоо салсан нь зөв байж гэж боддог. Тэр надаас хойш олон эртэй суусан бас олон эрээс салсан хүүхэдгүй ганц бие авгай болсон бна лээ. Айл гэр үймүүлсэн адгийн тэр залууд баярлалаа.
10 jild buten unchin okhinii khoinoos guideg baij bilee azaar namaig toogoogui terentei suuchikhsan bol odoo neg khugshuin buduun avgai l bolson bainalee oligtoi ch amidralgui namaig tooguid ni bur yamar ikh bayarladag geech …..kkk
Би оюутан байхдаа нэг охинд дурлаад сүүлд нь тэр охин намайг хаяад манай бас ангийн нэг хогийн юмтай суусан тухайн үедээ шаналж л бсан байх одоо тэр ангийн хогийн юманд үнэн сэтгэлээсээ баярладаг тэр дундуур ороогүй бол тэр охинтой магадгүй суух байсан байх тэр охин маань сүүлд мэдэхнээ олон эртэй зэрэг явдаг зүгээр л янхан бсан байна лээ надтай байхдаа надаа мөнгө хэрэгтэй гээд л би оюутан хүн байж ажил хийж тэр янханы мөнгөний хэрэгцээг олох гээд л тэр янхантай суусан бол яанаа гэж хааяа бодогддог одоо би 4 хүүхэдтэй жинхэнэ сайхан хүнтэй суусан да гэр бүлдээ үнэн голоосоо хайртай
Сайн залуучууд яахаараа ийм шуламнуудтай таардаг байнаа гэж бодогдлоо
аз жаргал хүсье
Гоё юм аа .кк