Би яах вэ?

2ndqjwvi

Сайн байцгаана уу.  Та бүхнийг надад чин сэтгэлээсээ туслана гэдэгт найдаж байна. Би одоо 21 настай, төгсөх курс. Би бүүр 6-р ангиасаа эхэлж надад маш их таалагддаг, бас хамгийн анх надад захиа өгсөн дээд ангийнхаа нэг залуутай одоог хүртэл найзалж байгаа. Тэр минь намайг  10 төгсөх жил гадаадад сурахаар явж билээ. Надад газар тэнгэр хөмөрч байгаа юм шиг санагдаад л хэцүү байсан. Сууна гэж боддог байсан болохоороо явахаас нь өмнө амжиж охин насаа өгч байлаа. Түүнийгээ явуулчаад өдөр бүр уйлаад л ярих үед нь бүр их санадаг байсан. Тэгж нэг юм хүлээсний эцэст тэр минь өнгөрсөн жил ирлээ. Бид 2 нэгнээ галууртлаа санасан байсан. Бид 2 хэн хэнийгээ нэгэндээ үнэнч гэдэгт итгэдэг. Гэтэл одоо би өөрийгөө ойлгохгүй байна. Бага байхдаа анзаардаггүй байсан байх л даа. Гэтэл тэр минь санасан шиг сайхан хүн биш юм шиг санагдаад байна. Секс энэ тэрдээ сайн л даа. Гэхдээ үнэхээр ямар ч халамжгүй юмаа. Би ядаж байхад эрхийн тэнэг.  Уг нь надад өөр хүн байхгүй боловч сүүлийн үед салмаар санагдаад түүнээс илүү сайн хүн байгаа юм шиг санагдаад болдоггүй ээ. Би өөрийгөө ойлгохгүй байна. Би яах вэ? Туслаач та бүхэн.

cekc.mn дээр ирсэн захидал

16 Comments

  1. z says:

    сайн уу энэ одрин мэндийг хүргиэ чамд гэж хэлхэд огт эмэгтэй хүн мэддэггүй эрэгтэй чин халамжгуй бдаг юмаа чи заагаад өгхөд л болон амархан сурах бх манай нөхөр бас тийм бсан би бас салдаг ч юм билүү гэж бодож бсан тэгээд ярилцаад юн болохгүй бгаага ахэлсэн чин хүлээж авсан одоо бол их халамжтай бдаг гэхдээ 3 хоноод л мартчихдаг юмаа бас саныыкдаг тэгсээр бгаад сурах блгуй дээ манай хөхөрт надаас оор эмэгтэй бгаагуй болхоор туршилга их муу гэхүү дээ салах хэрэггүй бхаа оролдоод л үз

  2. хүн says:

    монголчууд маань ч амар болждээ хөөрхий

  3. zara says:

    Чи зүгээр яг ямар залуу вэ гэдгийг нь сайн бодолгүйгээр өөрийгөө хайртай байсан гээд итгүүлчиж. Ядаж байхад хол байсан болохоор юуг нь ч төсөөлөхгүйгээр худлаа баахан санасан байна. Тэгээд л тэр залуу чинь ирээд бүх юм сэтгэлд чинь хүрэхгүй байхгүй юу. Хэт их мөрөөдөж , уран сэтгэмжээ ажиллуулах ийм аюултай байгаан ш д. Нүдээ нээгээд бодит байдалтай эвлэр..

  4. Huaga says:

    Зөвдсөн ч буруудсан ч өөрийнхөө хүслээр амьдар. Нас чинь залуу бн.

  5. Special One says:

    юу ч гэхэв дээ хүнээ олж охин өгөхгүй яав даа цаг хугацаа хүнийг өөрчилдөг юм ш дээ тэр хүн чинь үргэлж чамайг хайрлаж явна гэж бодсон байсан бол зүүднээсээ сэр л гэж зөвлөх байна даа халамжгүй бол шууд сал л даа тэрийг асуух ямар хэрэг байна даа

  6. and says:

    аа ингээд хүүхнүүдийн хөлд хий орчихоороо тэгээ л өнгөрч бгаамдаа тэгээ л салхинд туугдсан юм шиг алга болж өгнө дөө олон залуу л түр түр баярлуулан гомдоогоо л явж өгнө дөө

  7. Sonin says:

    Чамд л гэж зөвлөхөд та 2 нээлттэй байгаад тэгж бай би ийм юм хүсч байна гээд хэлээд бай. тэгхээр аяандаа дасаад сурдаг юм. Би ч бас тийм л залуу байсан.
    Та 2 сайн сайханы хүсье

  8. Lonsdale says:

    хүлээж байх хугацаандаа хүн амьтантай танилцаж бариж явахгүй яасын танилцана барьна гэхээр заавалчгүй унтаж хэвтэх албагүй шдээ зүгээр л хүний сайн мууг жаахан таниад авахгүй. Заа мэдэхгүй юмдаа наадахнаасаа салчаад чи дээрдүүлж чадхуу чадахгүй юу гэдэг бас нэг асуудал бна лдаа. Заа юутай ч гэсэн өөрөө шийд уг нь хар багаасаа үерхсэн залуу чиньл дээр байхдаа

  9. beauty says:

    хэрвээ миний хайр тэгэж их хүлээчээд, хүссэнээр минь болвол насан туршдаа зөвхөн түүнийгээ л мэдэрнэ.
    гэхдээ чинийх хайр биш байжээ. зүгээр л юм үзээгүй хүүхдийн шохоорхол, 6 анги…
    салаад жинхэн хайраа олдоо.

  10. Tergel says:

    Тэрж их хүлээчээд ийм юм мэдэрч байгаа чинь гайхалтай л юм. Гэхдээ эхлээд чамайг халамжлах хэн нэгнийг олхоосоо өмнө өөрийгөө хайгаад үзвэл ямар вэ? Хэнтэй ч учирлаа гээд амархан уйдчихдаг төрлийн хүн ч юм билүү!!

  11. jeki says:

    юу сайхан дур сайхан ш дээ хо

  12. Bold says:

    чи хүүхэд биш гэдгээ мэдэж амьдар даа. хэт халамж шаардах эрхгүй.

  13. aska says:

    hehehehe…ug n ch lag goy helsen…chi tgd erhii balai yum bol ooriig chin bnga erhlvvlj tosond holborvvlj chadah tiim er hvntei l verheechde….

  14. zowlgch says:

    одоо тэгээд та 2 хамт амидардаг юм ыы тэр чамд хайртай байхаа учир н олон жилийн турш чамайг л гж бсан бн ш дээ эрчүүд тийм хулээцтэй байх н ховор шүү дээ найз мин хэрүээ салмаар сангдаад бга бол зугээр л хэсэг хугацаанд тусдаа байгаад үз гэхдээ сайн бодж айж ярилцаж байгаад шийдээрэй ок амжилт хүсь

  15. Уг нь ч says:

    Алцганаад бай новш минь. Даварчих юм байна л даа. Чи Пушкины Алтан загас гэдэг үлгэр уншсан уу. Тэгвэл одоо очоод толиндоо хар. Урдаас чинь тэр үлгэрийн эмгэн харна

  16. Radical says:

    Халамжгуй хун ч хэцүү дээ. Салахад нээх буруудах юмгуй. Эрэгтэй хун унэхээр хайрладаг хунээ уг нь халамжилдаг л юм. Ямар ч халамжгуй байна гэдэг сэжигтэй асуудал.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.