Гэхдээ бас харчихаад чимээгүй өнгөрөх хэцүү

Сайн байцгаана уу? Би саяхан нэг харж болохгүй зүйлээ санамсаргүй харчихаад одоо бүр яахаа мэдэхээ больчихлоо.

Би гадаадад найз залуутайгаа амьдардаг. Манай хажуу өрөөг нэг найз маань түрээслэдэг юм. Тэр найз маань одоо 22-той. Эхнэр, хүүхэдтэй тэр 2 нь Монголд байдаг. Яг араас нь явах гэж байтал хил хаагдаад тэр үеэс хойш явахаа хүлээж байгаа. Эхнэртэйгээ үерхээд жил хагас болж байгаа.

Тэр найз маань ер нь царай зүс сайтай, араас нь өчнөөн л охидууд гүйдэг. Эхнэрийг нь явснаас хойш нэг охин бүр илт дотно найзлаад эхлэсэн юм. Манайд ч хэд хэдэн удаа согтуу ирж хонож байсан (би дандаа сүүлд нь мэддэг байсан). Тэр охиныг хөндлөнгийн хэн ч харсан найзад маань сайн гэдэг нь илт. Би ч тэр охинд дургүй байсан. Манайд орж ирсэн бол надаас байнга нуугдана, шөнө нууцаар орж ирэхдээ надад мэдэгдэхгүй гээд гутлаа өрөөнд нь тайлна, өглөө сэрэхээс өмнө гарч явах эсвэл 00 орж байхад гялс гарч явна.

За эхнэр хүүхэдтэйг нь мэддэг тэгээд эхнэрийх нь сайн найзтай бас найз болохоор элдэв юмгүй байх гэж боддог байж байгаад өчигдөр ажлаа тараад ирэхэд манай найз залуу “….. ирчихсэн байсан” гэсэн юм. Гутал нь байхгүй байхаар нь намайг ирнэ гэхээр явж дээ гэж бодоод цэнэглэгч авах гээд найзыхаа өрөөнд ортол нэг хөнжилд хэвтэж байсан. Манай найз дотуур хувцаснаас өөр юмгүй унтаж байсан. Харин тэр охины бөгс нь ил гарчихсан (дотуур хувцастайгаа байсан байх) тэгээд найзын маань ганц хайртай гээд байдаг подволкыг өмсчихсөн, тэгээд бүр левчикгүй нэг хөнжил дотор хэвтэж байсан.

Найз залуудаа хэлтэл итгээгүй. Надад шууд л Монголд хүлээж байгаа эхнэр хүүхэд нь бодогдоод дотор харлаад л явчихсан. Өнөөдөр тэр найзаасаа асуусан л даа, мэдээж үгүй л гэсэн. Гэхдээ би юу харснаа маш сайн мэдэж байна. Мэдээж би эхнэрт нь хэлж гэр бүл үймүүлэхгүй, гэхдээ бас харчихаад чимээгүй өнгөрөх хэцүү. Найздаа хэлсэн ч үгүй гээд л тас зөрнө.

Тэр охин дөнгөж 20-той. Одоо бүр найзыхаа царайг ч харж чадахгүй тэр охиныг бодохоор л буцаж ороод хөөгөөд гаргах байсан юм гэж бодогдоод байх юм. Яг яавал дээр вэ?

21 Comments

  1. Сайн эмэгтэй says:

    Зөв хүмүүсийн дэргэд зөв орчинд бусдыг хүндэлдэг бусдыг гомдоож хохироож хуурч болохгүй гэдэг хүмүүжилтэй хүмүүс харин ийм юм харахлээрээ яг чам шиг шоконд ордог, учраа олохгүй самгарддаг байхгүй юу. Чамайг маш сайн ойлгож байна. Цаанаасаа эвдэрчихсэн балгас шиг хүмүүс их байдын маа. Зарим нь аягүй бол чамайг өөрөө чадахгүй юм байж өөрөө хүсээд байгаан бишүү тэгээд яагаад гайхаад цухалдаад байгаа юм гэж хэнэгч үгүй эргээд чамайг буруутгаж ярина. Аймаар хүмүүсээс зүгээр л хол зайгаа барь өрөвдөх ч хэрэггүй зохицуулах ч хэрэггүй, өөрсдөө үйлийн үр гэж байдын бол эдлээд явна биз

  2. Erdemtugs says:

    tsug grouplee shaaldaa. roommate zaluugaa haramlaad hudlaa end bichij ntr. uuruu ymbi shaalgaya l gej boddog um bna. muu gechii chamd ymar hamaa bnaa. Al chin

    • Хуц says:

      Ээ пис вээ чи. Чам шиг юмнууд бол эвдэрээд хүн биш зүгээр хүн дүрст балгас болчихсон байдын. Бусдын муу муухайг гайхан шагширч багаа энэ хүн бол эвдрээгүй цэвэр ариун сэтгэлтэй. Чи яасан харин эсэргээрээ өмхий ялгадас болчихсон

  3. Эмэгтэй says:

    Монголдоо байхад анзаардаггүй юм байналээ. Гадаадад очингуутаа л шоконд ормоор харилцаанууд зөндөө олж харна. Монголчууд чинь балиар банзал юм байналээ. Аймаар хүн чанараа гээчихсэн өөрсдийнхөө үйлдлийг үхэн өмөөрнө, эргээд чи бараг өөртөө эргэлзхээр болтол чинь өөрсдийгөө өмөөрнө… 80 он түүнээс өмнө төрсөн эмэгтэйчүүд бол үнэхээр гэнэн шүү. 90 2000 оны охидууд тэр тусмаа гадаадад сурч ажилдаг гарууд сексийн харилцаа бол маш чөлөөтэй ямар ч хамаагүй эртэй явна. Түүнээ зориуд хийж явдаг хүмүүс

  4. Эмэгтэй says:

    Яая. Өөрсдөө учраа олог ээ. Сүүлдээ чи л хамгийн муу хүн болж хувирдын шүү. Угаасаа манайхан дунд тийм үзэгдэл их түгээмэл юм байналээ. Дөнгөж 20 хүрсэн үгүй охидууд гадаадад сурч байгаа ажилж байгаа гээд шууд гэр бүлтэй хүүхэдтэйг нь мэдсээр байж өрөөгөөр нь очиж секс хийгээд л подводкийг нь өмсөөд л орж гараад байж байдын байна лээ

  5. A says:

    Hmmm uchraa uursduu olog ee
    Hunii heregt orj bgaad balarsan yum bolno. Ghdee bi bol huuj gargaad uur hund uruuguu tureesluulnee. Iim moralgui zavaan yum udur bolgon harah hetsuu l bh l daa.
    Ingehed ehnerteigee uyerhej bgaa gdg chn yu gsn ug ve
    Batluulaagui bol huuhedtei bsn ch ehner nuhur bish shuu
    Manaihan naiz zaluu naiz onihoo ehner nuhur gj yarihaa bolimoor bnaa

  6. sss says:

    за битгий л тэнэгтээрэй би хадам ээжийгээ бүр жинхэнэ үзэж байхад нь таарсан хүний тухайн явдал хэнд хэрэгтэй вэ хадам аавдаа хэлвэл юу болохов

  7. baagii says:

    захидлын эзэнд… эхний удаа даа наад залууд нь шууд хэлж шүүмжилж болно. харин эхнэр хүүхэд рүү нь хэлээд хэрэггүй байх …

  8. Dorj says:

    Er um bol ichij amydar! Erin sug um bol naad shodogoi tairuul! Chamd oor huni amydral ogt padgui. T1 sda gin aav bas iim baliar hov jiv bazsan archagui ovgon bgada!

  9. kai says:

    xaxaxaxa teneg ymuu haashain neeeh surtei ym hartsan ym shig end bichij edr busad huniii hereg chamd ymar hamaaa bainaa

  10. эр эмийн хооронд илжиг бүү жороол

  11. Rivers says:

    Одоогийн 20-той охидууд чамаас илүү юм үзчихсэн байгаа. Өөрийнхөө нөхрийг л алдахгүйг хичээ юун хүний хэрэгт хошуу дүрдэг юм бэ

  12. Зоригт says:

    Би яг ингэж 1 газар хорионд ормоор бн аа. Панаалдуулах охин ойрхон бгаад, хэдэн сар сайхан хорионд ормоор бхын.

  13. T says:

    Hen negend helehgui bol bur helne zagatnaad end orj irj bichij bgaan bishuu. Mongold bgaa ehnerees ni iluu hardaad bgaag bodohod chi uuruu taltai gants bavuulchih huseltei um bishuu

  14. dddd says:

    harsan ch haraagui ym shig sonson ch sonsoogui ym shig bai ter tusamaa ger buliin asuudald

  15. Gombo guai says:

    Чи эхнэрт нь Хэллээ гэж бодёо, эхнэр нь чамд итгэхгүй бол яахуу, мэдээж тэр залуу бол эхнэртэ үгүй, чамайг худлаа хэлж байгаа, бла бла, мөн чиний талаар муу үг л цухуйлгана, эцэст нь чи л муу нэртэй үлдэнэ, 20 гарчихсан насанд хүрсэн хүмүүст хэлээд яахийн, гэр бүлтэй бол ийм зүйл хийж болохгүй гэдгийг тэр охин ч, нүцгэн хэвтэж байсан залуу ч мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Чи гэр бүл үймүүлсэн болоод л дуусна шүү. Ер нь эр эм гэлтгүй адилхан байдаг юм билээ, яг наад нүцгэн хэвтэж байсан хүхэн шиг залууг би мэднэ, хүний амьдрал бусниулж явдаг, гэхдээ тэрийгээ зөв гэж боддог, гайхалтай нь

  16. Mogi says:

    Өөрийнхөө нөхөрөө л хичээ.

  17. shafhflflflff says:

    dunguj 22 toi baij ehner huuhedtei baigaad baigaamuu ?

  18. Dfasdff says:

    Хүүхнүүд ийм харсан бол хэлээ хазаад байж чадах уу. Тэгээд хүүхэн ч гэсэн хүн юм болохоор буруу зөвийг бас бодсон байх нь хөөрхий. За одоо бол Ямар нэг байдлаар тэр залуугийн эхнэрт алтан хошуу очих нь тод боллоо. Чамд хэлэхэд хүний амьдралд оролцоод хэрэггүй л байдаг юм шүү. Гай болохоос тус лав болдоггүй. Ер нь хүүхнүүд асуудал зохицуулж байгаа газар сайн юм болдоггүй номтой. Энэ бол хүн төрөлхтний амьдралын туршлагаас гарсан олон жилийн дундаж шүү. Чамайг зогсооно гэдэг ч хэцүүхэн л хэрэг. Чи ч энд тийм хүсэж орж ирээгүй нь лавтай. Одоо тэгээд тэр нэг гэр бүл үйлийн үрээ эдлэх л үлдлээ. Одоо тэгээд жам юмдаа. Үйлийн үрээс зайлж чадахгүй, үүрч бардаг ёстой. Хохино муу новш. Чи ч яахав эрлэгийн элч шиг л тас ням биздээ.

  19. Ганаа says:

    Эр эмийн хооронд илжиг бүү жороол

  20. сэтгэлзүйч says:

    Хүний амьдралд оролцоод хэрэггүйээ. Сүүлд нь өөрөө элдвээр хэлүүлээд дуусна. Тэртэй тэргүй насанд хүрсэн хүмүүс өөрсдөө учраа олсон дээр. Хэт их өөр дээрээ хүндээр тусгалаа гээд нэгэнт болоод өнгөрсөн араар тавилтыг чи яаж ч өөрчлөхгүй. Өөрийнхөө эр нөхрийг л сайн хямгадаж явахаа л бодсон дээр. Монголд байгаа эхнэр хүүхэд нь эрүүл саруул байгаа бол болоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.