Том том машинууд, том нэртэй ажлын байр, их хоол гээд л бүгд хэмжээтэй байдал ертөнцөд бүх юмны хувьд том, их байх нь сайн болов уу гэж бодохгүй байх аргагүй. Эмэгтэйчүүдийг сэтгэл хангалуун байлгах тал дээр эрэгтэйчүүд их өрсөлддөг. Гэхдээ хувцасны өрөөнд болдог харьцуулалтаас болж бахархал эсвэл ичгүүрийн хамгийн том үндэс нь хамтрагчийнх нь хэмжээ болж хувирна. Тэгэхээр ер нь эрхтний хэмжээ хамаатай байдаг юм уу? Гүй ээ яахав. Хамаатай нь хамаатай. Гэхдээ хэнд хамаатай байдгийг нь мэдээд чи гайхах байх даа.
Болзоо – шөнийн ажлын чадавхи чинь спортын тоглоом биш, тэгээд ч энэ жил чинь олимпод уралдах гээгүй бол тэр нэг ажилд хамгийн сайн баймаар байвал ялангуяа сексийн хувьд хамгийн сайн байх нь чиний бодол, сэтгэлээс шалтгаалдаг. Сагсан бөмбөг сайн тоглодог болохын тулд ганц өндөр хангалтгүй, хөлбөмбөгийн од болохын тулд ганц хөлний том булчин хангалгүй гэдгийг бид бүгдээрээ мэднэ. Сайхан секс өгч чаддаг гэж боддог хүмүүст ч гэсэн хамаатай шүү. Биемахбодийн байдал нь цагаа тулахаар хангалттай байж чадахгүй бөгөөд эмэгтэйчүүд ч гэсэн хэмжээнээс илүү ур чадварыг магтан дуулахаасаа буцдаггүй.
Даанч, эрчүүд тэр эмэгтэйчүүдэд итгэдэггүй болохоор илгээмжийн хэмжээ нь илгээх аргаасаа илүү чухал биш гэдгийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тайлбарлая.
Толгойд чинь бүх учир бий
За тэгэхээр, эрхтний том жижиг байх хэр хамаатай байдаг тухай нийгмийн дийлэнх олонхын хувьд итгэл үнэмшил нь болсон үлгэр домгийн шинжтэй тэр асуудалд жаахан шинжлэх ухаанчаар хандъя л даа. 1942 оноос хойш хийгдсэн эрхтний хэмжээний талаарх 40 гаруй бие даасан судалгааны үр дүнд ерөнхий дүр зураг гарч ирэлгүй яахав дээ. 11000 гаруй оролцогчийн судалгаагаар дундаж хөвчрөлтийн уртын хэмжээ нь 5.5 инчээс (14 см), 6.2 инч (16 см), тойргын урт нь 4.7 инчээс (12 см), 5.1 инч (13 см) байдаг байна.
Шинжлэх ухаан хамаагүй бөгөөд “Эрхтний хэмжээ хамаатай юу?” гэж бодсоор л байгаа бол 50,000 гаруй жирийн секс хандлагатай эрэгтэй, эмэгтэй хүнээс авсан өөрийнхөө болон хамтрагчийнхаа эрхтний хэмжээг үнэлсэн судалгаа байна. Эмэгтэйчүүдийн 85% нь хамтрагчийнхаа эрхтэнд сэтгэл хангалуун боловч эрэгтэйчүүдийн дөнгөж 55% нь өөрийнхдөө сэтгэл хангалуун байдаг ажээ. Юм анзаарав уу? Эмэгтэйчүүд илүү өршөөнгүй бөгөөд порно одынх шиг хэмжээтэй эрхтнээс л таашаал авдаг биш юм. Тэгээд ч эмэгтэйчүүд яг хэмжих болохоороо шугамдахаас арай ухаалаг юм боддог. Тэгэхгүй байлаа ч гэсэн хэмжээнд бол нэг их санаа зовоод байх хэрэггүй.
Тэр юу бодож байгаа вэ?
10 см эрхтнийг хараад шууд 1 см-ын хэлбэлзэлтэйгээр уртыг нь хэмжиж чадах уу? Би лав чадахгүй. Ихэнх эмэгтэйчүүд яг адил чаддаггүй. Үндэстнүүдийн эрхтний хэмжээний ялгааг оруулсан ч гэсэн дундаж эрхтний хамгийн урт, хамгийн богино хоёрын зөрүү нь 2 см л байдаг. Гэхдээ шинжлэх ухааны хувьд бол энэ том тоо. Тиймээс чи 9 см-с богино, эсвэл 16 см-с урт эрхтэнтэй биш л бол эмэгтэй чинь эрхтэнг хараад хэмжээг нь багцаална гэдэг бараг л худлаа асуудал.
SOURCE: ider.mn