Яаж энэ хүнийг хайрлах вэ?

Сайн байцгаана уу. Та бүхэнд энэ захиа унших мөчийн мэндийг хүргье! Би 30 гарч яваа эмэгтэй. Нөхөртэй, 2 настай охинтой. Учир юу вэ гэвэл би нөхөртөө огтоос хайргүй! Бүр дургүй хүнтэйгээ суусан байдаг юм. Анх ажлын шугамаар танилцаж байсан. Түүнээс хойш байнга ярина мсж бичнэ.


Танилцсанаас хойш бараг 2 жил миний араас гүйсэн. Надад ердөөсөө ч таалагддаггүй байсаан. За тэгээд яахав эхэндээ утсаар ярина мсж бичнэ ганц бие эмэгтэй хүн унаа тэрэг хэрэг болвол ганц хоёр удаа энд тэндээс юм хум авах өгөх гээд гуйна. Сүүлдээ ганц хоёр кино үзнэ кафе нтр орно хоол иднэ хааяа вино нтр ууна. Сүүлдээ дассаан.

Ганц 2 болздог боллоо. Болзож эхлээд 1 сар л болоод би жирэмсэн болсон. Анхны хүүхэд авахуулж болохгүй гаргахаар шийдлээ!!! Бас аавгүй хүүхэд гаргахгүйн тулд түүнтэй суухаар шийдлээ!!! Тэр мөчөөс хойш би гэдэг хүн зүгээр л хоосон зүрх сэтгэлээр амьдарч байна. 3 жил. Салах гэхээр энэ хүн явахгүй. Охин минь аавдаа амь. Охиныхоо аз жаргалыг бас үгүй хиймээргүй байна.

Энэ суусан хүн маань ядахад яр гэгчээр халамж анхаарал гэж юу ч байхгүй хүн юмаа. Бид 2 сууснаасаа хойш нэг хөнжилд унтаж үзээгүй. Тус тусдаа унтдаг. Дотно харьцаа марьцаа бол сард ганц нэг л. Надад битгий хүрээсэй гэж би бараг залбирдаг. Одоо би яг яах вэ? Яаж энэ хүнийг хайрлах вэ? За тэгээд элдвээр харааж ерөөхгүй байхыг хүсье дээ…

23 Comments

  1. ₮ө says:

    Салаач салж чадөхгүй бол сайн эхнэр бол. Аль 1 ыг нь сонго. энэ эмэгтэй шиг байдалд бгаа эрчүүд ч ялгаагүй салах хэрэгтэй. Чадахгүй бол өөрийгөө өөрчлөөд сайн нөхөр бол. Өөрийнхөө ч тэр өрөөлийн амьдарлыг там болгож дууслаа ийм хүмүүс. ийм хүмүүсээс болж огт гэмгүй ямар нэгэн хүн гуравдагч нэр зүүж айл гэр үйлмүүлсэн болж үлддэг ш дээ. хоёрын хооронд хайргүй хүмүүс, гадуур хүн бүхэнд гэр бүлтэй сайхан хүүхэдтэй. өөрсдөө зүгээр байхгүй тэр хайр сэтгэлээ гадуур хайж яваад гэмгүй нэгнийг сонгоод дурлуулчихдаг эвэл өөрсдөө дуралчихдаг . энийгээ л больмоор байгаам даа

  2. Тээн says:

    Хэт зүтгэлийг нь урмыг нь бодоод хайргүй хүнтэйгээ суусан эрчүүд бас зөндөө л юм билээ . Ганц л амьдрах амьдрал дуралсан хүнтэйгээ л нэг хөнжилд орж бай

  3. Хлн says:

    Чамайг маш сайн ойлгож байна. Би яг чам шиг байдалд орж үзсэн. Хайргүй хүнтэйгээ суух нь битгий хэл үерхэх ч там болдым. Эмэгтэй хүмүүс ч гэсэн дурлах татагдах эрхтэй. Өөрт чинь сайн багаа бол болоо биш үү гадуур дүүрэн муу эрчүүд байхад илүү сайн хүн олдохгүй гээд эргэн тойрныхон бүгд л ятгаж байлаа нүдээ аниад үерхэж үзсэн зүгээр л тэр өдрүүд уйтай бөөлжис цутгам мэдрэмжүүд. Харин би салаад сүүлд нь хайртай залуугаасаа ганц сайхан охинтой болж үлдсэн, харамсалтай нь хожим учирсан болоод тэр үү гэр бүлтэй хүүхдүүдтэй хүн байсан, гэр бүлрүүгээ ч буцсан надад хамаагүй ээ. Би хэзээ ч харамсдаггүй. Хайрлаж дуралсан татагдсан хүнтэйгээ секс хийж үзэх үр хүүхдийг нь гаргах шиг жаргал эмэгтэй хүнд байдаггүй юм. Салсан ч яадгийн ганцаараа амьдарсан нь хамаагүй жаргал

  4. No No No says:

    gui ee odoo chi tegeed HEN CHAMD HAIRTAI BOLNO gej salahhairtai hunteigee amidrana geed soliorchihee bas. ve? chi hen negend hairtai bolloo gehed tsaad hun chin hunii huuhed daguulsan chamd DURLALAA yu?

    tegeed odoo 2-dahi zaluu chin, daraagiin nuhur bolj bolzoshgui ter hun 1) chamaig bas deer ni 2) huhdiig chin tejeegeed, hoollood, huvtsaslaad, oron bairaar hangaad nasand hureheer ni surgaltiin tulbur tuluud, gerlej baraalahaar ni ter zardliig ni bas daagaad, tegeed daraa ni cham shig salaad ireheer ni bas dahin gertee orognuulaad, urgeljluuen tejeeheer ZORIG SHULUUDAJ, UURIIN ACHAAG NEMEHIIG HUSEH UU, AIN???

  5. Que says:

    Jargal daahguin zovlon, jargaltai gazar hun togtdoggui gedeg l bolj bh shig bndaa uurt chin

  6. kai says:

    yadaj nohor sanal sanaahlgtai halamjtei seksdee galzuu bwl durluulj chadahl ymdaa tiimee ghdee horwoogiin hamgiin aimshigtai zuil bol hairgui hunteigee hamt baina gedegl hamgiin aimar negl amidrana amidralaas medreh az jargal taashaal setgel hodloliig medeeku amidrana gedg hetsuuu shuu salsanani deer nasnii bogsond ygaad ingej amidarsiin boldoo gj shanalah wiidee hun negl amidadag horwoo

  7. Mogi says:

    Хайр бсан ч цагийн аясаар замхарч зөвхөн дассан сэтгэл л үлддэг. Хайртай хүнтэйгээ суусан ч яг адилхан. Яваандаа миний хүүхдийн эцэг, миний эр нөхөр, хамтдаа насыг элээх ёстой гэсэн ухамсараар биесээ халамжилж хорвоог туулна. Амьдралд ирэх зовлон жаргал та 2ийг нэгтгэж улам ойртуулж бх болно. Нэгэнт ханилсан эрээ ойлгож халамжилж бас өөртөө анхааруул. Нэг мэдхэд хүүхэдтэй болоод суухаас өөр сонголтгүй болсон гэдэгтэй чинь яг ижил одоо чи нөхөрөө халамжилж цаашаа хөлөө нийлүүлэхээс өөр сонголтгүй гэдэгээ ойлго л доо. Тэгж чадвал чи нөхөртөө ханийн халуун сэтгэлээр хандаж чадна. Нөхөр чинь магадгүй чиний бдлыг хараад халамж үзүүлэх юм билүү. Та 2 одоо 2 биендээ л үнэ цэнэтэй. Бусдад бол хэрэггүй бонустай үнээ. Шинэ өөр хүнээс хайр майр хүсээд амьдралаа л алдана. Байгаа амьдралдаа л яаж нуугдсан аз жаргалыг нь гаргаж ирэх вэ л гэж бод. Бас дахиад л бод. Нэгхэн л юмыг ойлгож өөрчлөгдөхөд эргэлт гардаг юм.

  8. Sa says:

    Zaluu deeree erthen sal emegtei min, zorigtoi bai

  9. Sakura says:

    Zaluu deeree erthen sal emegtei min, zorigtoi bai

  10. Setgegdel says:

    1. Сонин амьдрал, өөрөө сэтгэл гаргасан юм бол уу?
    2. Нөхөртөө эрхэлж эмэгтэй хүний дур татам ааш гаргадаг бол уу?
    3. Өөрт нь хүрэхийг тавгүй байдлаар хүлээж авдаг бол нөгөө хүн чинь бас тэр мэдрэмжийг авж л байгаа. Тийм эмэгтэй хүнрүү ямар эрэгтэй хүн татагдаж, яаж халамжилах уу?
    4. Дураараа эхнэртээ хүрж чадахгүй амьдралд яаж аз жаргалыг бий болгох вэ?
    5. Чи өөрөө нөхрөө хэр халамжилдаг вэ?
    6. Бүгдийг эрэгтэй хүн үүсгэдэг үү?

    • Хлн says:

      Ганцаардсандаа хүнтэй явж болохгүй ээ. Дурлах хүн анх харахад л мэдэгддэг ш дээ. Анх хараад дотор догдлосон юм уу ер бусын мэдрэмж өгч чадахгүй бол өөрчлөгдөх байх гэж бодох дэмий дээ. Ганцаараа амьдар, араас нь хүн амьтан сууя гэсэн сонголт байхгүй хүн таарсантайгаа хайргүй хэр нь нүдээ аниад суучихдаг л даа. Гэхдээ миний хувьд би тийм зүйл хийснээс насаараа ганцаараа явахыг илүүд үзнэ

    • 999 says:

      Тэнэг юм асуудын бэ яасан. Хайр сэтгэлгү харилцаанаас битий ийм олон асуулт асууж бай. Хариулт ганцхан хайр байхгүй хайргүй учраас наад олон асуултууд чинь бүгд хүчиэнгүй утга учиргүй болж хувирдым. Амьдалын зах зүхаас амсаж мэдчихээд зөвөлгөө өгөөч

  11. hi says:

    iim amidral bdag yum daa. esvel suusan hoino n tariig taniad yamar ch hair setgelgui boldog, esvel orovdood suuchihdag. ene huniig ta nar shuumjleh hereggui. oort ireegui zovlong ta nar oilgohgui. ene ter zaluugiin setgeliig bodood suusan ch baij magad. Zoolon zantai eregtei emegtei humuus yer n tegeed hunii setgel bodood ooriinhoo hairgui huntei suugaad l ooh ch bish, bulchirhai ch bish amidardag olon ger buluud bdag.

    • Ах says:

      Хоёр хүний хайран дундаас төрсөн хүүхэд гоц авъяастай байх магдалал 90% гэдэг юм билээ. Хүүхдүүд чинь л хөөрхий байна даа. Та 2 ч яахав.

      • батаа says:

        Секс байхгүй бол гэр бүлийн амьдрал байхгүй шүүдээ. Нэгэнт хүүхэдтэй болсон юм бол хичээгээд байгаа хэв маягаа өөрчлөөд. Сайхан галзуу сексийг мэдрүүлээч. Хайр халамж гэдэгийг утгаар нь мэдрүүл. Тэгээд нөхөр чинь хэвээрээ байвал шууд орхичих тэгэхлээр дараа нь нөхөр чинь хайр халамж аз жаргал юу байдгийг ойлгоно. Хүнийг өөрчлөхийн оронд эхлээд өөрийгөө өөрчлөх ёстой байдаг.

    • 999 says:

      Үнэнэ үнэн

  12. Mr.D says:

    ysan amia bodson emegtei we anhnaasaa chinii buruu bj l xaipgu bol setgelgu bol yah gej anhnaasa ehluulsiin chmag l geed bj bga huniig bodmoor ym! gehdee chi unexeer iim bol erthen heleed salsan ni deer baix ydaj l setgel sanaa cine deerdene aj zargaltai baix!!! xapn huuhdiin cine aaw l hetsuu ym hamag amidralaaa iim teneg busguid zoriulj bsan ni lol

  13. abagnale says:

    Мал. Чи ямар үхэр үү? жирэмснээс хамгаалах чинь чиний хариуцлага шүү дээ. Хүртэхээ л хүртэж дээ

  14. . says:

    Тэгээд яг яамаар бгаа юм бүсгүй? Би яг чамтай адилхан, уулзаж сайхан сэтгэлээ онгойтол яръя гэж бичих үү? Эсвэл сал гэж хэлүүлмээр байна уу? Чи өөрийгөө жолоодож доодхоо зохицуулж чадахгүй байхад бусад хүн чамд яаж тус болох уу? Яг үнэндээ энд тэндгүй хайргүй хүнтэйгээ суусан, санаандгүй сексдээд хүүхэдтэй болчихсон, эсвэл би л амьдралаа авч явад нөхөр гэж хэрэггүй новш гэсэн хүүхнүүд л их бна. Та нар нийлж төрөх ёсгүй хүүхдээ төрүүлсэн төгсөрцөн хүүхнүүдийн холбоо байгуулаад хааяа уулзаж нөхрүүдээ муулж дур тавьцгааж байх юмуу?

    • .. says:

      . unen hellee. Nuhruu toodgui doosh hiideg, muuldag neg huuhniig medne. Handraad bhaar ni handiig avaad haviraldchihsan chin margaashnaas ni hoolond orno, kanu uzne ntr gej tenegtdeg bna shd. Dahij tooj haritsaagui dee. Teren shig l yum bolov

  15. Sascha says:

    Medkuee, bi hichneen gantsaardaj bsn ch gantsaaraa l bdg, esvel zuvhun taalagdsan hunteigee l uulzdag. Tgeed hamgaalalt hereglehgui hariltsaand orson geheer hariutslagagui l bn daa. Hund hucheer durlana gej hezee ch bhgui, huuhdee bodood amidardiimu yadiin medkue anhnaasaa durgui hunteigee uulzaj huniig huurah hereggui bj dee

    • Оооо says:

      Салаач салж чадөхгүй бол сайн эхнэр бол. Аль 1 ыг нь сонго. энэ эмэгтэй шиг байдалд бгаа эрчүүд ч ялгаагүй салах хэрэгтэй. Чадахгүй бол өөрийгөө өөрчлөөд сайн нөхөр бол. Өөрийнхөө ч тэр өрөөлийн амьдарлыг там болгож дууслаа ийм хүмүүс

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.