Эрчүүлд “эрлэг” яасан олон юм бэ?

pet-boysОХУ-ын Хөдөлмөрийн баатар, ардын яруу найрагч Расул Гамзатов далаад оны эхээр “Хүүхнүүдийг хайрлаарай” /Берегите женшины/ найраглал бичиж шуугиан тарьж байсныг санаж байна. Ер нь ээж, эгч, хүүхнүүдийг үе үеийн яруу найрагчид, зохиолч, сэтгүүлч, зураачид, хөгжмийн зохиолчид магтахын дээдээр магтаж, өргөмжлөн дуулж ирсэн. Би ч “Нүдний нь хөөрхөнд нүгэл хурмаараа, насны нь залууд намба алдмаараа, зүсний нь сайханд зүү сүвэлмээрээ” гээд л зөндөө магтдаг. Би хүүхнүүдийг магтаад мандуулаад байдаг, тэдний маань зарим нь намайгаа “шатаагаад” л явдаг, яасан ч тэнхлэг нь хазайсан хорвоо вэ дээ? Манай хоёр охин ч гэсэн бараг л өглөө болгон яруу найрагч Б.Энхтуяагийн бичсэн “Охин үрээ хайрла” шүлгийг надад уншиж өгч байж, намайг хөөрхөн аргалж байгаад эелдэг аашаар элдвийг нэхдэгсэн.

“Орон гэртээ байхад минь охин үрээ хайрла аав минь” гээд л манай өрөөнд бараалхдаг нь санаанаас яасан ч салдаггүй. Охин үрээ хайрлах, охин хүүхдийг сургууль боловсролтой болгох, охин хүүхэддээ орон гэр авч өгөх гээд эцэг, эхчүүд охидууддаа илүү анхаарал хандуулж, хүүгээ болохоор “За миний хүү эр хун юм чинь болно биз. Мөнгө, хөрөнгө аав ээжид нь алга. Манаач хийгээд ч болсон амьдарна биз. Бүр болохгүй бол айлд хүргэн ороод ч гэсэн амь зуулгаа авч явахад болохгүй нь юу байхав” гэж ирээдүйд өрх гэр толгойлох хүү нараа үл тоодог, эс ойшоодог нь эцэг эхчүүд бидний түмэн буруу, мянган гэм юм байна гэдгийг эл нийтлэлийнхээ эхэнд заавал хэлэх гэсэн юм. Дээхнэ үед буюу хуучин цагт бол “Бүсгүй хүн урт үстэй богино ухаантай”, “Сайхан хүүхний хойноос сахал цагаан өвгөн ч шүлэнгэтдэг”, “Үйлийн үр бусгүй хүнд, зовлонгийн эх хүүхэн хүнд” гэдэг байсан бол өдгөө энэ бүхэн эсрэгээр эргэжээ.

Жишээлбэл, одоогоос хориос гучин жилийн өмнө “Буга нь согоо руугаа явж, эрчүүл нь хүүхнүүддээ эргүүлж хоргоодог” байсан нь үнэн боловч одоо согоо нь бугаа дуудан урамдаж, хүүхнүүд эрчүүлд амар заяа үзүүлэхээ больжээ. Монголын үзэсгэлэнт сарангуа намайг төрүүлсэн ээж, амьдрал, амь зуулгаа өөрийн нуруун дээрээ үүрч яваа бүсгүйчүүл, ажил, бизнест цаг наргүй зүтгэж байгаа хүүхнүүд, УИХ-ын гишүүн байж, төрийн жолоо атгалцаж яваа хатагтай нар, хүний сайхан хань, амьдралын цэцэг болсон алаг үрсийн ачлалт ээж, жирийн ажилчин малчин, саальчин, үйлчин мянга түмэн шилдэг эмэгтэйчүүдээрээ ард түмэн бид үеийн үед үүрд мөнх бахархнам бус уу? Гэвч эр хүний хувь заяагаар тоглогсод, эр хүний сул тал, муу чанар, ухаангүй алхам болгоныг анаж отож байгаад ганц удаа хэрэглэдэг тариурын зүү шиг, нэг удаа ашиглаад хогийн сав руу шидчихдэг бэлгэвч шиг, татаад хаясан тамхины шилбэ шиг хүний цөс, жудаг, мөсгүй ашиглахаа юман чинээнд боддоггүй эр хүний эрлэг болсон охид, хүүхнүүд, бөндгөрөөрөө биш, гар хуруугаараа бус, зөвхөн бандгараараа, цондгороороо амь зуулгаа авч явахыг эрхэмлэдэг чөтгөр, шулам болсон эм сүвнүүд цөөнгүй болжээ. Өчүүхэн би нэгэн өдөр сониныхоо шинэ дугаарыг удирдаж, уншиж, ариутган шүүж, хэвлэх үйлдвэрт шилжүүлчихээд автобусны зогсоол дээр зөөврийн унаа хүлээгээд хэдэи хором зогсож байв. Гэтэл гучин нас шүргэсэн болов уу, үгүй болов уу гэмээр нэгэн залуу бүсгүй яралзсан цагаан шүдэн дээгүүр ялдам инээмсэглэл тодруулан, миний өөдөөс айсуй. “Сайн байна уу багшаа. Танайхан сайн уу, Таны ажил үйлс тавтай юу” гээд л жигтэйхэн дотно амар мэнд эрж, ажил үйлс сонирхдог юм байна. Өмссөн хувцас, зүс царайг нь цухас анзаарвал тийм чиг яадгаа алдчихсан хүүхэн биш бололтой. Урьд өмнө нь би Монгол хэл бичгийн болон “Улаанбаатар-Эрдэм” дээд сургуульд багшилж байсан, тэгээд ч сэтгүүл зүй, яруу найраг, уран зохиолын чиглэлээр олон оюутны дадлагын ажил удирдаж, бас ч үгүй залуу шүлэгчдийн анхны ном судрыг хянан нягталж явсан тул миний шавь нараас л нэг нь юм байлГүй гэж саналаа. Гэвч тэр хүүхнийг яагаад ч таньсангүй. Жаахан цэрвүү, хөндий байсан чинь “Та намайг танихгүй байна уу?” гээд сүйд болж, бараг л таны мөрөн дээр толгой байна уу? Олгой байна уу гэх нь халаг юм болов. Зөөврийн унаа ирлээ гээд намайг явах гэтэл надаас салсангүй. Автобусанд ороод надаас гар утсаа түр өгчих. Ганц удаа яриулчих гэж байна. Миний утсанд нэгж байхгүй, Манайх гурван оюутантай. Тэд намайг яалаа гэж хэдэн нэгжтэй явуулах вэ дээ гэж цааргалав.

“За багш юун нарийн болчихоов” гэж эрхэлж байгаа нь ч мэдэгдэхгүй, эрмэж байгаа нь ч ойлгогдохгүй аяглаж, яах ийхийн завдалгүй өмдний тэлээнд ганзагалаастай гар утсыг минь булаагаад авчихлаа. Нэгж байна уу гэж шалгаж байгаа бололтой. Байсангүй. Тэгсэн атлаа алиалаад байгаа ч юм шиг, алцаганаад байгаа ч юм шиг аяглаад гар утсыг минь эргүүлж өгөх шинжгүй. “Цамбагарав”-ын буудал дээр би буулаа. Багшийнхаа утсыг аль гэж гуйтал өгсөнгүй. Дагаад буудаг юм байна. Би эв эрүүл, тэр үл мэдэг халамцуу бололтой. “Багшаа танд мөнгө байна уу Хоёулаа зоогийн газар юм уу, дэн буудалд орж, ганц зуун грамм татмаар байна” гэх нь тэр. Надад үнэхээр мөнгө байсангүй. Тэгвэл та гар утсаа хорин мянган төгрөгөөр ломбардад тавьчих. Надад 15 мянган төгрөг хэрэгтэй байна гэж тулгалаа. Миний утас дуугарч, гэрээс ярьж байгаа боловч тэр унтраав. Би түүнээс салахын мөн болж явсан тул арга буюу зөвшөөрч, барьцаалан зээлдүүлэн газар хайсан боловч шөнө ажилладаг ломбард байсангүй. Тэр миний утсыг аваад надаас зугатаах оролдлого хийж, хайж эхэллээ. Муу ч гэсэн эрүүл эр хүний савраас халамцуу бүсгүй мултрах арга нь олдсонгүй. “Ална шүү, аминдаа хайртай бол яв. Би хутгатай шүү” гэж сүрдүүлж байна. Миний уур хүрч “Эр муу ч эмийн дээр, эмээл муу ч морины дээр”. Тэгээд би эрүүл, чи халамцуу байгаа юм чинь” гэж хэлээд барьж явсан цүнхийг булааж авлаа. Гэтэл гар утсыг минь халааснаасаа гарган өгч, надаас цүнхээ хариуд нь авч, би ум хумгүй шөнийн буг болсон луйварчин эмээс зугатаж, гэртээ ирлээ. Тэр шөнийн эр хүн миний эрлэг бол энэ чөтгөрийн хүүхэн байлаа. Азаар би эрүүл явжээ. Хэрэв би согтуу явсан бол тэр миний гap утас, цүнх, өөдтэй, өнгөтэй болгоныг салгахаар барахгүй миний аминд ч халдах нь энүүхэнд байсан биз гэж бодохоос сэтгэлд хүйтэн хурна.

Ээдээ, эрчүүл минь бидний халамцуу явсан, ухаангүй байсан, сул талаа ил тод үзүүлсэн алхам бүрийг эрлэг болсон хүүхнүүд, өдөр болгон өөрийн эрхэлсэн ажилтай юм шиг эх орны минь нийслэлийн гудамжинд гарч айл гэр , орон сууцны хулгай хийдэг, халаас суйлдаг 3000 гаруй луйварчин анаж отож байна шүү. Эрчүүлээ сонор сэрэмжтэй байгтун.

Дэлхийд данстай аугаа их А.С.Пушкин Оросын нэг муу алцгар урвагч хүүхнээс болж, Францын цагаачин офицертой дуэль хийж, алтан амиа зольж байсанд би одоо хүртэл харамсаж явдаг юм. Хэрэв А.С.Пушкин тэр урвагч янхан хүүхнийг эс тоосон бол, үл анхаарч хуучин хувцас шиг гээж хаясан бол Оросын яасан сайхан, ямар олон хүүхнүүдтэй тэрбээр учрах байсан бол. Тэгээд ч од болсон Оросын их яруу найрагч маань ядаж 70, наанадаж 80, бүр 90, 100 ч насалж, дэлхийд дийлдэхгүй ямар олон сайхан мөнхийн бүтээл туурвилын эзэн болох байсан бол. Нэг муу замын завхай орос хүүхэн л түүний эрлэг болсон. Эр хүн тийм л сонин омог бардам, бас сул хүйстэн мөнөөс мөн.

Хүүхнүүд хүний хань болох байгалиас заяасан ариун дагшин үүрэгтэй байтлаа одоо цагт тэр ариун үүргээ умартаж, эрчүүдээр тоглогсод болж хувирах нь элбэг болсон юм биш үү? Секс гэдэг юм эр, эм хүмүүсийн аугаа их сэтгэлийн гүн нууцлаг, ариун нандин харьцаа завхай залуу хүүхнүүдийн хувьд ямар ч нарийн нандин мэдрэмжгүйгээр үйлддэг амь зуух, мөнгө олох хэрэгсэл, цаг нар нөхцөөж барах арга, эрчүүдээр элэг доог хийж, дур зоргоороо наадах хэрэглүүр, илбэ, хөзөр, даалуу, жонглёр шиг тоглох цаагуураа эрлэг болох нэгэн суваг болжээ. Яагаад ингэж хэлнэ вэ гэвэл тийм шөнийн эрлэг, эрчүүдийн чөтгөрүүд яр, тэмбүү, ДОХ, заг, хүйтэй өвчний үүр, байдаг нь эргэлзээгүй. Миний нэг сайн танил юу ярьсан гэж та минь санана. Энэ явдал Дархан-Уул аймагт болсон ажаамуу.

Тэрбээр ийн өгүүлрүүн:
-Тэднийг үзэн ядахгүй байхын аргагүй. Сайнаар ч муугаар ч тэд өөрсдийгөө миний зүрх сэтгэлд хадаж чадсан эм чөтгөрүүд. Юу ч гэмээр юм бэ дээ. Нэг бодоход бүр аймаар ч юм шиг. Жишээлбэл, цус сорогч, мах зулгаагч /Вампир/ Нараа гэж байлаа. Оёдолчин энэ хүүхэн оюутны байр хэсдэг “олны хөрөнгө” болсон нэгэн байв аа, чи минь. Намрын нэг үдэш Лхагваа маань “Вампир” хочит Нарааг найз бүсгүйтэй нь хамт дагуулаад ирлээ. Хоёр бүсгүй хоол хийлээ. Бид хоёр талархаж ганц шил гашуун идээ задаллаа. Нэлээд халсан Лхагваа Нараагийн гараас хөтлөн унтлагын өрөөг зүглэв. Нараа ч гэж Нараа. Ээжийгээ дагасан тугал шиг л дагаад одох нь тэр. Энэ үес Заяа Нарааг сураглаад сууж байх газраа олж ядав. Ажлаа амжуулсан хоёр ч орж ирцгээж, эрүүл мэндийн төлөө хундага өргөцгөөв. Заяа архийг тамшаалан уунгаа “Нараад архи битгий өг. Хэрэв наадах чинь согтох юм бол сүйд хийнэ” ухааны юм ярьж сэрэмжлүүлнэ. Нэлээд халамцуу болсон шиг санагдана. Энэ шөнө вампир Нараатай загас наадуулах аз надад олдсон билээ. Тэрбээр согтож намайг үнсэх ч сэхээ алга байв. Дураараа ноолж, хүслээ гүйцээгээд гарвал үүдэнд Лхагваа тэсч ядан хүлээсээр зогсож байв.

Мань хүн Нарааг шууд очоод дараад унах нь тэр. Үхдэл мэт буйдан дээр нүцгэн хэвтэж байсан Нараа архи нь гарах мэт мань хүний уруулыг учиргүй сорж, хазжээ. Ёолсон эрийг хүүхэн тавих нь бүү хэл зуусан чигээрээ эргэж өнхрөх нь тэр. Бурхан минь, Лхагваа “Яадаг муу гичий вэ?” хэмээн харааж гараа зангидан буулгав. Духандаа цохиулсан бүсгүй түүний уруулыг сэтлээд хөмсөгнийх нь махнаас зуудаг нохой шиг зуучих нь тэр. Гэрэл гялсхийн асахад Лхагваагийн нүүр нохойд уруулсан тарвага шиг юм харагдаж байж билээ. Нараа цустай амаа тамшаалан хөрвөөх нь мөнөөх аймшгийн киноны цус сорогч мэт санагдсан юм. Түүний найз Заяа нь хээв нэг “Наадах чинь их согтохоороо хүн хэмлэчихдэг юм. Өөрөө ч мэдэхгүй байгаа. Би та нарт сэрэмжлүүлэн хэлээд байхад эрчүүл та нар юм үзээгүй юм шиг ухаангүй аашилж аягласан нь түмэн буруу байхгүй юу даа” гэж ярьж байжээ.

Эрчүүд бид хоёр улаан хоолойгоо өлсгөлөн байлгах хэчнээн дургүй ч бидний эрлэг болсон эмсээс хол хөндий явцгаая та минь. Баруун Европоор коммунизмын үзэл тэнэж явна гэдэг шиг захаас аваад замаар дүүрэн эрчүүдийг яаж холгох вэ?, тэднийг хэрхэн ашиглах вэ? гэж толгойгоо гашилгаж яваа хүмүүс, түүний дотор та бидний эрлэг болсон эмс элбэг байна шүү, эрчүүл минь. Халамцуу бол гадагш гудамжинд бүү гар. Архи дарс амссан ч ухаанаа хэзээ ч бүү алд. Гүн сонор сэрэмжтэй байгтун. “Гал хам” хэмээх кино үзсэн бол та санаж байгаа байх.

Өс хонзон, хардалт урвалт гурваас болж, ахмад, дунд, залуу гурван хүүхэн эр хүний амь насыг санаатай болоод санамсаргүй егүүтгэн хороосноос шоронд орж, шонд дүүжлэгдсэн гал хам найзууд ял хэрхэн эдэлж байгааг энэ кинонд ил тод үзүүлдэг. Тэдний нэг нь эр хүний амь насанд халдсан ч эр хүнийг өмөөрч, эр хүнд нэг янцаглатал янаглан тэврүүлэх шиг аз жаргал ховор шүү гэж ярихад нөгөө нь дуугүй байж, гуравдахь нь эрчүүлийг насан турш үзэн ядах тухайгаа илэн далангүй ярьж байдаг билээ. Эрчүүлд элэгтэй биш харин эрчүүл бидний эрлэг болсон нэгэн гашуун, нясуун ундаанд бид өөрсдөө яагаад янаг ялдам сэтгэл унагаж, түүнтэй өдөр шөнө алгасахгүй нөхцөж амьдардаг юм бол оо

… Архийг би уусан юм сан
Архи намайг бас уучихаж
Алдар нэртэй минь хамт уучихаж … гэж миний багш Ц.Жарантай онож шүлэглэсэн билээ. Нээрээ л эрчүүл бид архинд живчихэж, архинд уулгачихаж байгаа юм даа. “Сархад савнаасаа бусдыг дийлнэ” гэж ярьдаг. Эрчүүл бид шил, лонхноос долоон дор байж, архинд ямагт ялагдаж явахдаа ч яах вэ дээ? Архи хэтрүүлэн хөнтөрсөн эрчүүл бид өөрөө өөрсдийнхөө эрлэг, чөтгөр болж байна. Согтуугаар машин жолоодож, хүний амь насанд хүрч, хутга шөвөг гаргаж, хулгай зэлгий хийж, секст шунан шүлэнгэтэж, хань ижлээ гомдоож, согтуу толгойгоо ганзагалж явдгаас эр зориг гаргаж, эрс татгачзаж амьдарцгаая. Эрчүүл минь. Ухаангүй, гэнэн, гэлгэр зан араншин минь эрчүүл биднийг нар өөд үзүүлэхгүй байгаа юм биш үү? Далан давхар данжаад ухаантай амьдрахыг хэн байг гэсэн юм бэ? Эрчүүл минь. Бид ийнхүү өөрөө өөртөө эрлэг/ чөтгөр болохоор хэн бидэнд хань, хэн бидэнд нөхөр, хэн бидэнд тунш болох юм бэ? “Усанд гал нууж хадгалдаг ухаант хүмүүс бол Монголын их хаад” гэсэн сурталчилгаа цэнхэр дэлгэцээр үргэлж явж байна. Зах зээл гэдэг чинь өөрөө өөртөө эзэн, хаан, ноён болохыг хэлдэг юм биш үү? Амьдралаа тоодоггүй, өөрийгөө ойшоодоггүй сул дорой, гэнэн цагаан, итгэмтгий дан үзэл бодлоосоо зугуухан хагацаж салбал яасан юм бэ? Эрчүүл минь. Ээдээ эрчүүлд бидэнд “эрлэг” яасан олон юм бэ?

…Сарны дор уужим хорвоод
Сайхан хүмүүс хэчнээн олон юм бэ?… гэж та бидний дуртай дуучин Б.Мягмарсүрэн дуулдаг. Эрчүүл минь сайныг дагаж сарны гэрэл болцгооё. Мууг дагаж могойн хорлол болохоос сэрэмжилье.

Ч.Содномдорж
МОНЦАМЭ

14 Comments

  1. Сэтгүүлч says:

    ЯМАР ИЧИЖ ҮХМЭЭР ЮМ БИЧДЭГ ДУРАК ВЭ. ТЭГЭЭД БАС МОНЦАМЭГИЙН СЭТГҮҮЛЧ ГЭЭД БАЙГАА ШҮҮ. СОДНОМДОРЖ ГЭДЭГ БААГИЙ ЧИ ИЧИЖ ҮХ. ТЭР ОРОЙ ЛОМБАРД ОЛДСОН БОЛ ТЭР ХҮҮХНИЙГ НУХЧААД ХАРИЯ ГЭЖ БОДОЖ БАЙСАН БАЙНШДЭ ЧИ. ЭХНЭРЭЭСЭЭ ИЧЭЭЧЭЭ ЭРГҮҮ ДУРАКАА

  2. Handsome zaluu bna (Cylos_06) says:

    goy sex husch bna uu? Uneheer dajgui tseverhen aytaihan oortoo itgeltei dajgui zaluu bna sex parthner boloh dajgui huuhen bna uu? baival nadruu zalgaarai haramsahgui shuu 99151465

  3. Зөвсанаа says:

    Уг нь зөв л юм бичжээ Миний бодлоор бол асуудлын гол нь АРХИ л бна шдээ Үүнийг л нэг мөсөн больчвол эрэгтэй ч эмэгтэй нь ч бүх асуудлаа дуусчих юм гэж бодлоо Энэ муу архийг үйлдвэрлэхгүй зарахгүй байлгах талаар тэмцвэл мөн ч олон хүн ,гэр бүлүүд аврагдах байхда

  4. bi bol bi says:

    энэ дээр надад хандсан хунд хандаж хэлэх нь: би ямар тэгээд яваа биш,наад угээ тэр зовж яваа хуухнууддээ хэл дээ,даанч тэднүүс нь энүүгээр шагайх манатай байгаа л даа.(гах гах,ухлээ л дээ учир мэдэхгүй муусайн хар юмнууд)
    хуний хэлснийг салгаж ялгаад ойлгочих ухамсар дорой юмнууд л бухимдаж байгаа л даа,ухамсрын доройтол бас удамшдаг юм,ккк…чиний ийм байгаа нь чиний буруу ч биш байж болох юм,ккк. тэгсэн ч гэсэн хохь чинь!

  5. naran says:

    hohi n shdee.

  6. bi bol bi-d says:

    Тэгвэл өдөр болгон архичин нөхөртөө зодуулаж, тамлуулаж, хужаа нарт худалдагдан хүчээр биеэ үнэлэж, шалдан бандиас хүүхэд олж аборт хийлгэж, найзлал нөхөрлөлийг мэдрэхгүй төрсөн ижил эмэгтэйчүүддээ нуруунаасаа хутгалуулж, паранойд маньякуудын золиос болох заяатай төрснөө бас урд насны үйлийн үрд тооц. Хохь чинь. Ингэж хэлбэл ямар байна

  7. Эсэргүүн says:

    Эмэгтэй хүн хуурамч нь, өнөөдөх ярьсан юм нь маргаашийнхтай зөрдөг нь үнэн л дээ. Гэхдээ эд байхгүй боллоо гээд хэнтэйгээ сексдэж, яаж үржих вэ. Гомодох уу? Гомо нарын дотох гэтэл бас л новшийн юмс байдаг л юм шиг байна лээ. Нэгнээ хуурч хардаснаас болж аймшигтай аллагуудыг гомо нар хийдэг талаар дуулсан. Энэ нь хүний хуурамч натурт л байх шиг байна. Эмэгтэй хүн хуурамч нь арай их л байх.

  8. bi bol bi says:

    эмсгүй амьдарч болох байх л даа,эрчүүд та нар угаасаа чадахгуй,амжихгуй юм чинь одоо яая гэхэв дээ,урьд насандаа хийсэн уйлийн урээ энэ насандаа эрлэг хуухэнтэй учирч уурч байна гэж бодоол явах улдэж дээ.. ийм хуухнуудтэй учраад явж байгаа нь хохь нь байхгуй юу,муу арчаагуй хогнууд. олигтой байсан бол олигтойтой нь л учирна шд…хохь нь хохь нь.

  9. ыуыу says:

    үнэн, үнэн. эмсгүй амьдарвал ер нь яасийн ай. хаха… болдог бол ч тэгмээр л хорвоо доо.

  10. beauty says:

    хэ хэ бүсгүйчүүдээ янхан, гичий … бүх муухай үгээр хэлдэг байсан бол одоо бүр цус сорогч, эрлэг… юу юу болгочвоо??? мгл эрчүүд минь дээ та нарт ухамсар байдаг бол хэнийг түшч хэнтэй байдгаар чинь өөрсдийг чинь тодорхойлно…

  11. bi bol bi says:

    хаха,явж явж эр хуний эрлэг архи болов уу даа,энэ юмнаас нэг холхон байгаатахвал манай эрчүүд уг нь тийм ч яахаа алдсан бас биш шд. уулын мод урттай богинотой,хуний олон сайнтай муутай. сайныг нь л олж нөхөрлөх хэрэгтэй дээ…

  12. and says:

    за юун сүрийг бадруулдаг юм дээ эр хүн шүү юм бол чимээгүй л байна биз дээ эр хүн чинь жоохон бардам ялагдсан ч ялагдсанаа энд тэндгүй зарлаад явдаггүй л санагдах юм

  13. jeki says:

    хүүхнүүд адтай эр хүний толгойг бол эргүүлнэ л гэж үзшдээ одоо үэд чини эхнэрт гардаг болцон юм биш үү

  14. Bold says:

    яг унэн шуу.туй туй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.