Хайртай энхрий үр минь миний аз жаргал

912764691

Гомдол… сэдвийн үргэлжлэл

Тэр мөчөөс хойш би тэрний тухай бодох ч хүсэлгүй түүнийг хайрлаж байсан сэтгэл юу ч гүй замхран алга болов. /би өөрийгөө түүнийг бодох завгүй байлгахыг боддог бүр хичээдэг байв/. Хичээл тараад үргэлж номын санг хаатал нь сууна. Хичээлээ сайн сурч сургуулиа сайн төгсөнө гэсэн зорилготой завгүй байдаг байлаа. Ингээд 3-р курсын өвлийн амралт дөхөж дүн гарах гээд нилээн ачаалалтай гүйж байлаа. 1-р сарын 4-ний орой хичээлээ тараад гэртээ ирээд хоол хийж тавиад, хувцаснуудаа угааж гэрэ цэвэрлээд унтхаар хэвтлээ. Шөнө унтаж байтал гэнэт бие сонин болоод байна байн босож 00 ороод байсан чинь ээж мэдээд сэрж цагаа харж байснаа минийй охин өвдөлт эхэлсэн байна түргэн дууд гэж аавд хэллээ. Түргэний машин ч тэр дороо ирж эмнэлэгт хүргэгдэн ирлээ. би ямар ч байсан хүний өмнөөс жирэмсэн болсон биш уйлж л болохгүй шүү хүүхдээ эрүүл саруул гаргана шүү гэж өөртөө хэлээд өөрийгөө зоригжуулж байлаа. Шөнөжин өвдөөд хариугүй гарах гэж байгаа мэт доошлоод байж ядаж байв. Ашгүй эмч намайг төрхийн орон дээр гар гэж хэллээ.

Би хүүхдээ ямар хүүхэд байгаа бол гэж догдлон хурдхан хархийг хүсч эмчийн завраар нүдээ анилгүй сайн дүлээд л байлаа. Гэнэт час хийх дуу гарч үр минь энэ хорвоод мэндэллээ. Эмч хүүхдийн бүх эрхтэнг хэлээд бүгд бүрэн эрүүл саруул хүүтэй боллоо гэж хэлхэд минийй зүрх зүсэгдэх шиг нэг л гоё, нэгэн биений минь тал болсон энхрий бяцхан үрээ энгэртээ аван ангир уургаа амлууллаа. Энэ мөчид ээжийгээ маш их өрөвдөж байлаа бас өөрийгөө эмэгтэй хүн болсон ямар азтайн бэ эмэгтэй хүний жаргал гэдэг энэ агшин юм байна гэдгийг мэдэрч билээ. Хүн болж энэ хорвоод мэндэлсэн хонгор үрээ хараад ямар ч хүн хайлан уяран нялхардаг юм билээ. Үртэй хүн жаргалтай гэж үнэхээр ямар үнэн үг вэ. Би эмнэлэгт 2 хоноод гарч гэртээ орж ирхэд надад ээж маань бурхан шиг л харагдаж байсан шүү гэрэл цацруулаад л. Манай дүү нар бүгд хичээлээ тарад дүүгээ хархаар гэрлүүгээ яаран орж ирцгээгээд л энэ гэрийн уур амьсгалыг миний хүү нар шиг гэрэлтүүлж байлаа.

секс.мн дээр ирсэн захидал

9 Comments

  1. наран says:

    энийг уншаад уйлдаг бна шдээ хэхэ би удахгүй ээж болно хүүхдээ хурдан харахыг л хүсэж бна та 2т аз жаргал хүсье ажа ажа амжилт

  2. Ani says:

    энэ одоо бүx амидралаа бичиx гсийн бxдаа… нээx сонирxолтой санагдаxгүйл бн шүү.

  3. kkk says:

    уншаад уйлах дөхлөө. нүд бүрэлзээд хэ хэ.
    ээж болох үнэхээр аж жаргалтай мөч шүү… ээжийгээ хайрлаж явцгаая хүмүүсэээ

  4. tsog says:

    ¿íýõýýð àâüÿàñòàé þìàà

  5. ыуыу says:

    ёстой гоё.

  6. mugee says:

    ээжийгээ л хайрлаж убаарай

  7. beauty says:

    аз жаргал хүсье!!! эх хүн бүр хорвоогийн хамгийн сайхан гэрэл гэгээ.

  8. bi bol bi says:

    мэдрэмж сайтай,бас тэрийгээ илэрхийлэх авьяастай л бусгуй юм,өөр ч юу хэлэхэв. өө нээрээ тийм,аз жаргал хусье!

  9. jeki says:

    хүүхэдэд чини эрүүл энхийг хүсий

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.