Эмэгтэй хүнд дотно харьцаа үүсгэхийг хүсэхгүй байх 9 шалтгаан

dinner-dateЭрэгтэй эмэгтэй хүмүүсийн сексийн хандлага өөр өөр байдгийн эрдэмтэд нэгэнт судлан тогтоосон байдаг. Эрчүүдийн хувьд хэзээ ч, хэнтэй ч сексдэхэд бэлэн байдаг гэж хэлж болно. Тэд нэгэн бүсгүйтэй танилцаад удаагүй байлаа ч ичиж эмээж, айж цэрвэлгүйгээр сексийн харьцаанд ороход бэлэн байдаг нь энгийн зүйл юм.

Харин эмэгтэйчүүдийн хувьд тэс өөр байдаг. Бүсгүйчүүд (Биеэ үнэлэгч биш л бол) цаад хүнээ сайтар танихгүй байж юу юугүй сексийн харьцаанд ордоггүй. Тэд харилцаагаа гүнзгийртэл эр хүнд өврөө нээж өөрийгөө бэлэглэхийг хүсдэггүй байгалийн ч гэмээр жам хуультай.

Иймд хэн нэгэн эмэгтэй хүнтэй бэлгийн харьцаанд орохыг хүсэж байгаа бол юуны өмнө бие биенээ илүү сайн таньж мэдэх хүртэл хүлээцтэй байх хэрэгтэй. Эр хүний тачаангуйрал, дур хүслийг няцаах янз бүрийн шалтгаан бүсгүйчүүдэд байхыг үгүйсгэх аргагүй юм.

Хэрэв тэр тантай сексдэхээс татгалзаж буй бол,
– Тэр найзтай байж магадгүй,
– Хөнгөн явдалтай гэж бодогдохоос эмээж болно
– Өөрийн чинь талаар нарийн мэдэхгүй учраас,
– Болчимгүй байдлаас болж алдаа гаргачих вий гэж эмээсэн,
– Сарын тэмдэг ирсэн байх магадлалтай,
– Таньд итгэхгүй байж болно,
– Таныг гэр бүлтэй гэж бодсон учраас татгалзсан байж болно,
– Жирэмслэлт, бэлгийн замын өвчнөөс сэргийлсэн байж болно
– Та түүнд огтхон ч таалагдаагүй байж болно…

Иймд бүсгүйчүүдийн итгэлийг олохыг тулд зөвхөн сайхан ярьдаг байх нь хангалтгүй. Та түүнийг байлдан дагуулахыг хүсэж байгаа бол хойноос нь аятайхан хөөцөлдөөд үз. Ор хөнжлийн асуудал ярихаас өмнө түүнийг үзвэрт урь. Сонирхолтой яриа өрнүүл. Тухайн бүсгүйдээ өөрийгөө “Дажгүй эр” юм гэсэн сэтгэгдэл төрүүлэхүйц имижийг өөртөө бүрдүүлэх нь чухал шүү. Тэр цагт л таны хүсэл биелнэ.

/Хань/

5 Comments

  1. divaajin says:

    нэг юм мартчиж хэрвээ эмэгтэй хун залуутайгаа улам илуу дотносохийг хусэж бга бол бас эрт дотно харитсаанд орохоос зайлхийдэг

  2. Radical says:

    Тэнэг зовлогоо байна даа хоо. Эмэгтэйчүүд хуссэн уедээ хэнтэй ч хамаагуй унтаж чадахаар л хумуус шд. Эрчүүдийн нийгэм л эмэгтэйчүүдийг цэвэр ариун амьтад мэт тосоолоход хургэсэн дэг. Сэкс хийхийг хусэх нь цэвэр ариуний асуудал ердоо ч биш. Эр эм хун бурийн л хусдэг эрүүл нормалний зуйл. Одоо уед тэгэж тэнэгтэхээ боливол олзийтэй. Хунтэй хурдхан унтах дуртай эмэгтэй хун биеэ унэлэгч л байдаг хэрэг уу? Тэнэгтээд байгаарай.

  3. bi bol bi says:

    хэнд хэрэгтэй гэж ийм юм бичиж суудаг байнаа,ийм элий балай эсэн бусын онол дугнэлт гаргахаас нь буур өмнө хумуус хоорондоо харилцаад,ойлголцоод,хайрлалцаад,ханилаад суугаад болоод л байсан юм.

  4. cool says:

    юу бичээд эргүүтээд байгаа юм бэ?Ийм тэнэг зөвөлгөө анх удаа харж байна…

  5. jeki says:

    хүлээж авлаа амидралд хэрэгжүүлнээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.