Анал секс олон өвчний суурь болдог шалтгаанууд

Эрчүүдийн энэ хүсэл эмэгтэйчүүдийг төөрөгдүүлж орхидог. Байгалиас заяасан нөхцлийг заавал өөрчлөх ямар хэрэгтэй гэж. Тэр ханахгүй байгаа юм уу гэсэн асуултууд урган гарна.


Анал секс бол эмэгтэйчүүдийн хувьд айдас төрүүлсэн, бас заримд нь үнэхээр муухай санагдахаар зүйл. Гэтэл хайрт чинь үүнийг хүсээд байвал яах вэ.

Угаасаа хүмүүсийн тэр бүр яриад байдаггүй энэ сэдвээр хэнтэйгээ ярилцаж, яаж шийдэхээ мэдэхгүй яваа юм биш биз. Тиймээс энэ сэдвээр хамтдаа ярилцъя.

Анал сексийг хэн хийхийг хүсдэг вэ?

Эмэгтэйчүүдээс илүү эрчүүд ийм сонголт хийхийг хүсдэг. Тэд сексийн амьдралаа илүү уран сэтгэмжтэй, адал явдалтай, шинэ мэдрэмжээр тэлэхийг хүсэхдээ ийм зүйл сэдэх нь элбэг. Өнгөрсөн жил АНУ-д хийсэн судалгаагаар 20-29 насны эрчүүдийн 38, 18-44 насны эмэгтэйчүүдийн 32 хувь нь үүнийг хүсдэг гэсэн хариу гарчээ. Харин бусад нь үүнийг хүний ёсноос гажууд зүйл хэмээн дүгнэжээ.

Эрчүүдийн хүсэл эмэгтэйчүүдийг төөрөгдүүлдэг

Эрчүүдийн энэ хүсэл эмэгтэйчүүдийг төөрөгдүүлж орхидог. Байгалиас заяасан нөхцлийг заавал өөрчлөх ямар хэрэгтэй гэж. Тэр ханахгүй байгаа юм уу гэсэн асуултууд урган гарна.

Шударгаар хэлэхэд, анал секс хийхэд эмэгтэйд маш их өвдөлт мэдрэгддэг. Нэг л хийсэн бол хоёр дахь боломж гэж байхгүй. Улам л их өвчин мэдрэгдэнэ. Өвдөлт, тавгүй байдал мэдрээд зогсохгүй болгоомжгүй байвал хамгийн эмзэг хэсгээ гэмтээж ч мэднэ. Яагаад гэвэл анал буюу хошного нь хүний бүх булчингийн зангилаа юм. Ийм байхад ч үүнийг хүсэх нь зөв гэж үү. Тиймээс заавал үүнийг хийхийг үнэхээр хүсч байгаа эсэхээ өөрөөсөө асуугаарай. Хайрт тань танд үнэхээр хайртай бол таны сонголтыг юу юунаас илүү хүндэтгэх болно. 

Эрчүүд яагаад анал секст тэгтлээ татагддаг вэ?

Баримтаас харахад анал секс нь тэгтлээ шинэ зүйл биш юм. Бүр дундад зууны үед энэ нь ихээр дэлгэрч байсан гэсэн баримт ч бий. Ингэхдээ жирэмслэлтээс хамгаалах арга болгон ашиглах, төрөлтөд нөлөөлөхгүйн тулд хийж байсан гэсэн мэдээлэл ч байна.

Мөн зарим судалгаанаас харахад эрчүүдийн хувьд энэ арга нь жирэмслэлтээс сэргийлж чадах бөгөөд мөн уран сэтгэмжийг сайжруулж, илүү амттай болгодог гэж хариулсан нь бий.

Харин эмэгтэйчүүдийн хувьд энэ сексийг хүсч байгаа бол өөрийгөө бэлтгэхийг зөвлөдөг. Тэгснээр элдэв өвдөлт, зовиурыг хялбар давж таашаалыг амсах болно гэж судлаачид үздэг байна. Гэхдээ нэмж хэлэхэд, энэ бол сексээс давсан мэдрэмжийг танд өгч чадахгүй. Бүх зүйл энгийн л байх болно.

Хүүхнүүд яагаад анал сексээс айдаг вэ?

Эрчүүдээс асуугаад үзээрэй. “Би чам дээр анал сескийг хиймэл эрхтэнээр туршиж үзмээр байна” гээд. Тэгвэл тэд үүнийг тийм ч их таашааж хүлээж авахгүй, бүр зугатна биз. Тэгэхээр эндээс юу гарч байна гэхээр, эрчүүдэд ОК юм бол надад ҮГҮЙ гэсэн хариулт. Тэд ийм хачин санаа гаргавал зүгээр л чихнийхээ хажуугаар өнгөрүүлээд хүлээж авах хэрэггүй. Нэгэнд нь таалагдаад, нөгөөд нь эсрэгээрээ байхад үүнийг тэнцвэртэй харилцаа гэх үү. 

Анал секс ба эрүүл мэнд

Анал сексийг зарим хүн таашаал өгөх хамгийн сайхан мэдрэмж гэж хэлж болох юм. Гэвч эрүүл мэндийн талаас нь харвал эсрэгээрээ аж. Тэдгээрийг дор жагсаалтаас хараарай:

  • Анусны нүхэнд үтрээнийх шиг тослог орчин байдаггүй. Үтрээг бодвол хамаагүй хуурай орчинтой учир анал секс хийснээр гэмтэл үүсч, тухайн гэмтсэн хэсгээр элдэв бактер, вирус цусны урсгалд нэвтрэх эрсдэлтэй. Энэ нь өдгөө дэлхий дахиныг айдаст нөмрүүлээд байгаа бэлгийн замаар халддаг өвчнүүдийн шалтгаан болж байж болох юм. Судалгаанаас харахад анал секс нь элдэв цусаар дамжих өвчний халдвар тараах эрсдэлийг үтрээгээр хийснээс 30 дахин ихэсгэдэг аж. Түүнчлэн хошногоны хавдар, хүний папиломавирус зэргээр өвдөх эрсдэлийг ч нэмэгдүүлдэг. Та анал сексийн үеэр хэчнээн тос, тосолгоо ашигласан ч та өөрөө ч мэдэлгүй урагдалтаас сэргийлж чадахгүй.
  • Анусны дотор хана гадна тал шигээ хамгаалалтын орчин үүсгээгүй байдаг. Бидний хошногоны гадна хэсэг үхсэн эсүүдээр дүүрсэн байдаг ч энэ нь гаднын халдвараас хамгаалах орчныг үүсгэж байдаг. Гэвч анусны дотор хананд ийм бүрхүүл байдаггүй. Тиймээс урагдахдаа маш эмзэг учир халдвар тархаах нөхцөл үүсгэдэг.
  • Анус бол өтгөнийг гадагшлуулахаар бүтээгдсэн эрхтэн. Хошногоны нүх нь бөгж хэлбэрийн булчин байдаг бөгөөд энэ нь биднийг хүндээр бие дассаны дараа чангардаг. Харин булчин чангарсан байх үед гадны биет нэвтэрвэл маш их өвдөлт мэдрэгдэнэ. Үүнээс ч хэцүү нь юу гэхээр, давтан давтан анал секс хийсээр байвал хошногоны бөгж хэлбэрийн булчин суларч та ариун цэврийн өрөө хүртлээ өтгөнөө “хорьж” дийлэхээргүй нөхцлийг үүсгэж мэдэх юм. Магадгүй кегелийн дасгал хийх замаар энэ хүндрэлээс зайлсхийх эсвэл засч залруулж болох л юм.
  • Анус бол бактериар дүүрэн орчин. Тухайн хос хоёулаа бэлгийн замын халдварт өвчингүй байж болох юм. Гэвч анус нь бактериар дүүрэн орчин байдаг учир анусаар секс хийх үед нэг нэгэндээ өвчин халдаах магадлалтай байдаг аж. Мөн анал секс хийснийхээ дараа үтрээний секс хийвэл шээс, бэлгийн замын халдварт өртөх эрсдэлтэй.

Үүнээс гадна анал секс нь өөр олон эрсдэлийг дагуулж байдаг. Тухайлбал анал сексийг аман секстэй хослуулбал элэгний өвчин, арьсны өвчин болон бусад халдварыг авах эрсдэлтэй.

Өөрийгөө хэрхэн хамгаалах вэ?

Анал сексийн үед өөрийгөө халдвараас хамгаалах цорын ганц арга бол хавьталт бүрт бэлгэвч хэрэглэх явдал юм. Түүнчлэн дараахь зөвлөмжийг хавсаргав:

  • Үтрээ болон анал секс хийсэн бол зайлшгүй шинэ бэлгэвч хэрэглэсний дараа эрэгтэйнхээ бэлэг эрхтэнд аман секс хийх.
  • Анал сексийн үед хангалттай сайн тосолж урагдалтыг багасгах. Ингэхдээ тослогтой бэлгэвч, эсвэл усан суурьтай тос хэрэглэхийг зөвлөе.
  • Аль болох удаан хэмнэлтэй секс хийснээр урагдалтыг багасгах боломжтой. Анал секс хийхийн өмнө халуун устай баннанд хэвтэх, эсвэл доошоо харж хэвтэх нь булчинг зөөллөж өгнө.
  • Өвдөлт мэдрэгдвэл анал сексийг шууд зогсоо.
  • Анал сексийн дараа цус алдаж байсан, хошного орчмын үрэвсэл, ургацагтай, эсвэл хошного эргэсэн бол яаралтай эмчид хандаарай.

9 Comments

  1. Нэмэх says:

    hi baina shuu нэмэх хасах гээд хандгайн зурагтай facebook baigaa.

  2. Tumuru says:

    zaaval holboo bariarai bi ulsand bdg tumurhuyg tumuruu facebook hayg ru pm bichereu

  3. Ааа says:

    Сэмбий сэр

  4. Хүү says:

    Муу дээр муухай гэдэг шиг монголчууд л учиргүй бөгс рүү хийдэг секс хувьсгал хийгээд бгаан гэсэн шүү ккк

  5. Ss says:

    Эр эмгүй л хошногдож явлаа . Гоё шдэ мэдкүй юма муулж нтр хаха шүү

  6. Дорж says:

    За тэгээд анал секс ямар талаар хийж хийлгүүлж явсан нөхдүүд давс Хужираа тааруулаад нэг сайхан халаач ?

  7. Дорж says:

    За тэгээд анал секс ямар талаар хийж хийлгүүлж явсан нөхдүүд давс Хужираа тааруулаад нэг сайхан халаач ?

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.